МЯГМАР, Oct 19, 2021

Танилц: ЖДҮ-үүдээ хамгаалсан бусад улс орны туршлагаас

12/ 22/ 2020    8 цаг 48 минут

Урт хугацаанд одоо байгаа жижиг дунд үйлдвэрүүд өргөжин цэцэглэж, үндэсний цаашлаад олон улсын хэмжээний үйлдвэрлэгчид болох учиртай.

ГЭВЧ бүтэн жилийн турш дэлхий нийтийг айдаст автуулсан Коронавирусийн цар тахал үйлдвэрлэгчдийг хүнд байдал руу түлхэж байна.

Өсч өндийж байсан үйлдвэрүүд үүдээ барихдаа тулаад байна.

Тэгвэл дэлхийн улс орнууд жижиг дунд үйлдвэрүүдээ хэрхэн хамгаалсан туршлагаас дурьдая.

АНУ:

Холбооны нөөцийн сангаас 700 тэрбум ам.долларыг эдийн засагтаа нийлүүлж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталсан бөгөөд зээлийн хүүгийн бодлогыг 0.25% болгосон байна. Ерөнхийлөгч Трамп онц байдал зарлаж, Холбооны засгийн газраас муж, хот, нутаг дэвсгэрт 50 тэрбум хүртэлх ам.долларын тусламж тараахыг зөвшөөрсөн. 

 

 

 

 

 

 

 

                                                                                         

Канад:

Канад улс COVID-19 вирусээс үүдэн газрын тосны үнэ унаж, эдийн засаг хүндрэлтэй байгаа ба Канадын банкнаас зээлийн хүүг бууруулсан шийдвэр гаргасан ба бодлогын зээлийн хүүг 0,75% болгосон. 27 тэрбум ам.долларын багцыг ажил олгогч, бизнес эрхлэгчдэдээ зориулах, 55 тэрбум ам.долларын татварыг хойшлуулах. Хөл хорионд орсон  болон алжлын байраа алдсан иргэдэд бэлэн мөнгө олгоход 10 тэрбум ам.долларын багц

Их Британи:

Их Британ улс COVID-19 вирус эдийн засагт хүчтэй нөлөөлж байгааг судалж үзээд бодлогын зээлийн хүүг 2020 оны 03 дугаар сарын 11-ны өдөр бууруулж 0,25% болгож, хамгийн эмзэг салбар болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шинэ схем гаргаж дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллаж байна. Мөн Засгийн газраас 45 тэрбум фунт стрилингийн бондыг худалдаж авсан бөгөөд үүнийг “нийлүүлтийг нэмэгдүүлэх бодлогоор” эдийн засагт нийлүүлхээр шийдсэн. ЖДҮ-ийн татварын хөнгөлөлт, бэлэн мөнгө олгох

Мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон ажилгүй хүмүүст зориулсан засгийн газрын тэтгэмжийн хүртээмжийг өргөжүүлэх

Корпорацийн бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ.

Солонгос:

БНСУ-ын банк суурь ханшийг 2020 оны 2-р сарын 27-ны өдөр 1,25 хувь хэвээр хадгалсан бөгөөд энэ нь тус улсад COVID-19 тохиолдол улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан шийдвэр бөгөөд эдийн засгийн өсөлтийг -2 байна гэж үзэж байна. Одоогоор бодлогын зээлийн хүү нь дээр гаргасан шийдвэр байхгүй байна.  Цаашид олон улсын эдийн засгийн байдлыг судалж байж шийдвэр гаргах

Үүнээс гадна Солонгос улс COVID-19 өвчний тархалтад эдийн засгаа тэтгэх зорилгоор 9,8 тэрбум долларын урамшууллын багцыг 2020 оны 3-р сарын 3-нд зарласан. Үүнд дараах зүйлийг багтаасан болно.

  • Компаниудад ажиллагсаддаа цалин өгөхөд нь туслах жижиг, дунд бизнесийн татаас, татвар хураамж төлөх хугацааг 12 сараар сунгах,
  • Түрээсийн төлбөрийн 50%-тай тэнцэх хэмжээний татвараас чөлөөлөх, улсын өмчит газруудын түрээсийг 35 %- иар 6 сар бууруулах
  • Хүүхэд асрах тэтгэмж
  • Ажлын байраа алдсан хүмүүсийг ажилд зуучлах байр суурьтайгаар ажиллаж байгаа
  • Жижиг бизнэс эрхлэгч, захын худалдаачдад 1-3 жилийн хугацаатай 4.5% хүүтэй 500 сая воны зээл олгох

Япон улс:

Япон улс бодлогын хүүгийн зээлийг 0.0 хувиар буюу хэвээр нь үлдээсэн бөгөөд биржээр худалдаалах хөрөнгийн сангийн хэмжээг 6 триллон иен-с 12 триллон иен болгож нэмэгдүүлсэн.

Үүнээс гадна Япон улс жижиг бизнесийн зээлийн хоёр тусдаа багцыг, 2-р сард 4.6 тэрбум долларын багц, 3-р сарын 11-нд 15 тэрбум долларыг тус тус олгосон байна. Мөн үүнд маск үйлдвэрлэл, ариутгал чиглэлд /4 тэрбум ам.доллар/ илүү түлхүү олгосон байна.

Швед улс:

Шведийн төв банк 3-р сарын 12-ны өдөр болсон мөнгөний бодлогын ээлжит бус хурлын дараа банкуудаар дамжуулан орон нутгийн компаниудад 500 тэрбум Швед кронагийн зээл олгохоор болсон нь коронавирусын улмаас үүссэн санхүүгийн бэрхшээлийг даван туулахад туслах болно гэж мэдэгдэв. Вирус нь эдийн засгийн үйл ажиллагаанд тодорхой сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч үр дагавар нь хэр их гарахыг хэлэхэд арай эрт байна гэж бодлого боловсруулагчид мэдэгдсэн байна. Сверигес Риксбанк 2019 оны 11 дүгээр сард зээлийн хүүг 0.0 хувь болгож өсгөсөн.

Норвеги улс:

Норгес банк 3-р сарын 12-нд болсон ээлжит бус хуралдаж жишиг хүүгийн түвшинг 1.0 хувь болгон бууруулсан нь 2016 оноос хойших анхны хүүгийн бууралт бөгөөд Норвегийн эдийн засагт коронавирусын дэгдэлтээс үүдэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нэлээд буурна гэж мэдэгдсэн. Олон аж ахуйн нэгжүүд сөрөг нөлөөг мэдэрч, ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй байгааг бодлого боловсруулагчид онцолсон байна. Нефтийн үнэ огцом унасны үр дүнд эдийн засгийн хэтийн төлөв нь суларсан. COVID -19-ийн үргэлжлэх хугацаа, нөлөөллийн талаархи эргэлзээ үргэлжилсээр байвал шаардлагатай бол ханшийг цаашид бууруулахаар бэлтгэж байна гэж Норгес банк мэдээлсэн.

Европын холбоо:

Европын Төв банк 2020 оны 3-р сард хийсэн уулзалтынхаа үеэр үндсэн зээлийн үйл ажиллагааны үндсэн хүүг 0% тогтвортой түвшинд үлдээсэн байна. Зээлийн зээлийн дээд хэмжээг 0.25%, хадгаламжийн хүүг -0.50% түвшинд хадгалсан. Гэхдээ Европын төв банк эдийн засагт мөнгө нийлүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход чиглэсэн багц зарласан. Багц нь урт хугацааны дахин санхүүжүүлэх нэмэлт үйл ажиллагаа, 2020 оны 6-р сараас 2021 оны 6-р сар хүртэлх урт хугацааны зорилтот санхүүжилтийн үйл ажиллагааны илүү таатай нөхцлийг 120 тэрбум еврогийн цэвэр актив худалдан авалт зэргийг багтаасан болно.

Герман улс:

Герман улсын төрийн банк (засгийн газрын удирддаг, гэхдээ төв банк биш) нь коронавирусын үр нөлөөг арилгахын тулд компаниудад 610 тэрбум доллараар зээл олгохоор шийдвэр гаргасан.

Мөн Герман улсын зүгээс COVID-19 вирусын эсрэг авах арга хэмжээнд 12 тэрбум евро зарцуулахаар шийдсэн.

2021 оноос 2024 онуудын төсөвт 3,5 тэрбум еврогийн төсвийг нэмэгдүүлэхээр болсон.

COVID-19 вируст эрсэдсэн бизнес эрхлэгчдэд засгийн газраас 25 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөж байна.

Итали улс:

Итали 28 тэрбум долларын төлөвлөгөөг 3-р сарын 11-нд хоёр тусдаа зарлагын багцад хувааж зарлав. 20 гаруй төрлийн дэмжлэгийн төрөл зүйлийг багтаасан. 

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох зээлийн батлан даалтын баталгааны сангийн эх үүсвэрт мөнгө нэмэх
  • Вирусд маш их өртсөн компаниудад мөнгө олгох
  • Ажлаас халах гэж байгаа болон халагдсан ажилчдад туслах

 Ийм арга хэмжээ авсан. Ингэж байж ирээдүйн үйлдвэрлэгчдийг улс нь хамгаална гэж тооцоолжээ.

Харин Монгол улсад жижиг дунд үйлдвэрийн тусгай агентлаг байгуулж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль баталсан. Хуулийн хүрээнд олон асуудал шийдэгдэж байгаа.

Хэлбэрийн хүрээнд дэмжиж байгаа ч эдийн засгийн хувьд дэмжихгүй орхигдуулсан.

2020 онд ЖДҮХС-д төсвөөс мөнгө олгоогүй, 2021 оны төсөвт ч мөн тусгаагүй гэдгээ мэдэгдсэн.

Цар тахлын хүнд нөхцөл байдалд өсөж өндийх гэж оролдож байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдээ үндсэндээ орхигдуулаад байна. 

Өнөөдөр жижиг дунд үйлдвэрээ дэмжиж чадахгүй бол маргаашийн хөгжил ирэхгүй гэдгийг дэлхий сануулсаар байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга10 сар 13. 8:58БОАЖ-ын сайд Н.Уртнасан Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо10 сар 13. 8:45Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй10 сар 13. 8:39БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо10 сар 13. 8:30Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана10 сар 13. 8:17Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов10 сар 13. 8:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийв10 сар 13. 8:11УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 13. 7:58Байнгын хороод өнөөдөр хуралдана10 сар 13. 7:53Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 13. 7:47Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 13. 7:38Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн10 сар 13. 7:34Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна10 сар 12. 13:31Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов10 сар 12. 9:40Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа10 сар 12. 9:30О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна10 сар 12. 9:25Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо10 сар 12. 9:21УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ10 сар 12. 9:15АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов10 сар 12. 9:11Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ10 сар 12. 9:05Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо10 сар 12. 9:00Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 12. 8:49Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана10 сар 12. 8:41Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов10 сар 12. 8:34УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана10 сар 12. 8:29Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 12. 8:20Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авлаа10 сар 11. 9:43Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ10 сар 11. 9:41ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав10 сар 11. 9:38Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв10 сар 11. 9:36УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 11. 9:32“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ10 сар 11. 9:25Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа10 сар 11. 9:17ОБЕГ: Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна10 сар 11. 9:13УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав10 сар 11. 9:08Нийт шүүгчийн чуулган эхэллээ10 сар 11. 8:57Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд10 сар 11. 8:45Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 11. 8:31Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан10 сар 11. 8:23Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна10 сар 11. 8:19
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube