БААСАН, Dec 03, 2021

Нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслол боллоо

10/ 5/ 2021    9 цаг 49 минут

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” ХК Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах арилжаагаа албан ёсоор эхлүүллээ. 

Санхүүгийн зохицуулах хороо гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг 2018 онд бүрдүүлсэн. Үүний үр дүнд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй дээрх компани Монголын хөрөнгийн биржид үнэт цасаа бүртгүүлж Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Харин өнгөрсөн онд Хорооноос давхар бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулж хувьцаагаа хоёр улсын бирж хооронд чөлөөтэй хөрвүүлж арилжаалах боломжийг бий болгосон нь давхар бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бодлогын чухал алхам болсон. Хорооны есдүгээр сарын 22-ны ээлжит хуралдаанаар тус компанийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17.484.662 ширхэг хувьцааг бүртгэж энэ сарын 04-нд анхдагч арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Энэ дагуу арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн”-ий бизнес хөгжил хариуцсан дэд захирал А.Билгүүн, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлснээр “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож хувьцаагаа нэмж гаргах нөгөө талаар хөрөнгө оруулагчдын хувьд бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдлээ. Энэхүү үнэт цаасыг нэмж бүртгэснээр гадаадын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй компани гадаадын болон дотоодын биржээр дамжуулж хувьцаагаа арилжаалах боломжтой, хөрвөх чадвар өндөртэй сайн бүтээгдэхүүн зах зээлд гарах түүнчлэн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэдгийг онцоллоо.

Тус компани нь 2002 оноос ашигт малтмалын хайгуул хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн хүрээнд 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Татан төвлөрүүлэх энэхүү хөрөнгөөр Баян Хөндий ордын бүтээн байгуулалт, хайгуулын хөтөлбөрүүд, судалгааны зардалд ашиглах аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube