ЛХАГВА, Oct 20, 2021

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийв

10/ 13/ 2021    8 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.   Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар  “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.

Эх сурвалж: Засгийн газар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга10 сар 13. 8:58БОАЖ-ын сайд Н.Уртнасан Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо10 сар 13. 8:45Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй10 сар 13. 8:39БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо10 сар 13. 8:30Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана10 сар 13. 8:17Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов10 сар 13. 8:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийв10 сар 13. 8:11УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 13. 7:58Байнгын хороод өнөөдөр хуралдана10 сар 13. 7:53Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 13. 7:47Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 13. 7:38Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн10 сар 13. 7:34Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна10 сар 12. 13:31Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов10 сар 12. 9:40Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа10 сар 12. 9:30О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна10 сар 12. 9:25Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо10 сар 12. 9:21УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ10 сар 12. 9:15АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов10 сар 12. 9:11Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ10 сар 12. 9:05Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо10 сар 12. 9:00Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 12. 8:49Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана10 сар 12. 8:41Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов10 сар 12. 8:34УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана10 сар 12. 8:29Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 12. 8:20Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авлаа10 сар 11. 9:43Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ10 сар 11. 9:41ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав10 сар 11. 9:38Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв10 сар 11. 9:36УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 11. 9:32“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ10 сар 11. 9:25Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа10 сар 11. 9:17ОБЕГ: Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна10 сар 11. 9:13УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав10 сар 11. 9:08Нийт шүүгчийн чуулган эхэллээ10 сар 11. 8:57Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд10 сар 11. 8:45Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 11. 8:31Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан10 сар 11. 8:23Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна10 сар 11. 8:19
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube