МЯГМАР, Oct 19, 2021

Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов

10/ 13/ 2021    8 цаг 14 минут

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” өнөөдөр (2021.10.12) боллоо.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дарга Г.Б.Карасин цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Оросын Холбооны Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, манай хоёр улсын уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаа нь олон жилийн хамтын ажиллагааны түүх, мөн худалдаа, эдийн засаг, соёл болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа дээр тулгуурладаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан. Энэ нь уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбар, чиглэлд тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн илрэл юм. Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өргөжүүлсэн арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Орос, Монголын харилцаа, тэр дундаа хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тус хороо ихээхэн ач холбогдол өгч, ажиллаж байна гэлээ.

Монгол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах явцад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байна. Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны есдүгээр сард Вена хотод болж өнгөрсөн Дэлхийн парламентын спикеруудын V дугаар бага хуралд оролцох үеэр ноён К.И.Косачёвтай богино хэдий ч ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийснийг тэмдэглэв.

Мөн хоёр улсын харилцааны нэгэн чухал механизм бол Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс юм. Тус комиссын ээлжит 23 дугаар хуралдаан энэ оны сүүлд зохион байгуулагдахаар байна. 2021 оны эхний 8 сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1,4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар нэмэгдсэн. Цар тахлын амаргүй үед энэ нь сайн үзүүлэлт гэж бид дүгнэж байгаа гэв. Хоёр талын худалдааны тэнцлийг тэнцвэржүүлэх зорилгоор ОХУ-ын татварын хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж, “Сайн хөршийн татварын хэлэлцээр” байгуулах тухай санал дэвшүүлэв.

Түүнчлэн ОХУ-ыг БНХАУ-тай холбосон байгалийн хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн судалгааны ажил амжилттай өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын тал “Газпром” компанитай хамтран ажиллах суурь баримт бичгүүдийг байгуулсан. Энэхүү томоохон төсөл нь Монгол, Оросын харилцаа болон гурван улсын хамтын ажиллагааны түүхэнд тодоор үлдээх бүтээн байгуулалт болж хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтаж байгаад баяртай байна гээд хоёр улсын хамтын ажиллагаанд парламент хоорондын хамтын ажиллагаа ч өөрийн жинтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм гэлээ.

Үргэлжлүүлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд үг хэлсэн юм.

Дараа нь бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны талаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны дэд дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн Б.Б.Жамсуев, Монгол УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Ц.Анандбазар үг хэлэв.

Цахим уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Монгол УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга, Холбооны Зөвлөлийн Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн гишүүн А.Г.Варфоломеев нар Парламент хоорондын харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар мэдээлэл хийв.

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, хамтын ажиллагааг бодит шинэ арга хэмжээ, төслүүдээр баяжуулах чиглэлээр хоёр улсын Засгийн газрын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зүгээс авч хэрэгжүүлж буй санаачилга, хүч чармайлтыг хууль тогтоох байгууллагуудын зүгээс идэвхтэй дэмжих тухай санал дэвшүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга10 сар 13. 8:58БОАЖ-ын сайд Н.Уртнасан Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо10 сар 13. 8:45Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй10 сар 13. 8:39БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо10 сар 13. 8:30Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана10 сар 13. 8:17Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов10 сар 13. 8:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийв10 сар 13. 8:11УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 13. 7:58Байнгын хороод өнөөдөр хуралдана10 сар 13. 7:53Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 13. 7:47Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 13. 7:38Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн10 сар 13. 7:34Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна10 сар 12. 13:31Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов10 сар 12. 9:40Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа10 сар 12. 9:30О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна10 сар 12. 9:25Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо10 сар 12. 9:21УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ10 сар 12. 9:15АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов10 сар 12. 9:11Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ10 сар 12. 9:05Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо10 сар 12. 9:00Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 12. 8:49Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана10 сар 12. 8:41Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов10 сар 12. 8:34УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана10 сар 12. 8:29Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 12. 8:20Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авлаа10 сар 11. 9:43Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ10 сар 11. 9:41ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав10 сар 11. 9:38Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв10 сар 11. 9:36УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 11. 9:32“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ10 сар 11. 9:25Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа10 сар 11. 9:17ОБЕГ: Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна10 сар 11. 9:13УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав10 сар 11. 9:08Нийт шүүгчийн чуулган эхэллээ10 сар 11. 8:57Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд10 сар 11. 8:45Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 11. 8:31Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан10 сар 11. 8:23Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна10 сар 11. 8:19
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube