БААСАН, Dec 03, 2021

Монголын анхны дижитал бондын цанг цохилоо

11/ 18/ 2021    7 цаг 30 минут

Санхүүгийн зохицуулах хорооноос зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудтай хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталж, өнгөрсөн есдүгээр сараас мөрдөж эхэлсэн.

Энэхүү зохицуулалтын хүрээнд хамгийн анхны нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийг бүртгүүлэх хүсэлтийг “Мобифинанс ББСБ” ХХК-аас гаргасны дагуу Хороо бүртгэсэн. Харин өнөөдөр тус компанийн олон нийтэд нээлттэйгээр санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийн арилжааны цан цохин ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Мобиком группийн санхүүгийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Үнэнбат, “Өлзий энд Ко капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон холбогдох бусад хүмүүс оролцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Хорооноос компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, банкны зээлтэй өрсөлдөхүйц санхүүжилтийн тогтолцоог бий болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсан. Уг журмаар компанийн өрийн хэрэгслийг хувьцааны бүртгэлтэй адилтган авч үзэж байсныг засаж,  тодорхой шаардлага хангасан бонд гаргагчийн нийтэд санал болгон гаргах бондыг хялбаршуулсан горимоор богино хугацаанд бүртгэх, өрийн хэрэгслийг үе шаттайгаар гаргах, дотоодын аж ахуйн нэгжүүд “Ногоон бонд” гаргах, аж ахуй нэгжүүд цаг хугацаа, зардал хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах боломжуудыг бүрдүүлсэн.

“Мобифинанс  ББСБ” ХХК нь энэхүү журмын хүрээнд өрийн хэрэгслээ бүртгүүлсэн анхны компани бөгөөд анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулснаараа онцлогтой. Өнгөрсөн гуравдугаар сард “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталснаар бий болсон сэндбоксын зохицуулалтын орчин дахь анхны бүтээгдэхүүн болж, өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаагаар нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан шинэлэг байдлаар зохион байгуулсан нь 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол” гэдгийг онцоллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube