БААСАН, Dec 03, 2021

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өргөө” амаржих газарт ажиллав

11/ 22/ 2021    7 цаг 20 минут

2021 оны 11 дүгээр сарын 17 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлсэн билээ. Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр хангах ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж буй юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа нар Өргөө амаржих газарт ажиллав.

Тус амаржих газрын үйл ажиллагааны нөхцөл байдал, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг сонсох,цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чанартай ажлын талаар ярилцсан юм.
 
 


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Цар тахлын онцгой үед эх нярайн тусламж үйлчилгээг хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа танай хамт олонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярласан талархсанаа илэрхийлье. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын гол илтгэдэг шалгуур үзүүлэлт бол эх нярайн тусламж үйлчилгээ байдаг. Тийм ч учраас нийслэлийн харьяанд байдаг 3 амаржих газрыг ЭМЯ өөрийн харьяанд авъя гэдэг саналыг оруулсан. Өнгөрсөн 3 дахь өдрийн Засгийн газрын хуралдаан дээр шийдвэр гарсан.

Ингэснээр Засгийн газар, ЭМЯ-ны бодлого нэгжрүүгээ шууд хэрэгжих боломж бүрдэж байна. Төрөх эмнэлгүүдэд нэг анзаарагддаг зүйл нь хөрөнгө оруулалт болон тоног төхөөрөмж хоцрогдсон байдаг. Үүнд салбарын сайдын хувьд анхаарч  үе шаттайгаар шийдвэрлэж шинэчлэлт хийх болно. Нэн тэргүүнд 4d эхо аппарат, суурин рентген аппаратыг Өргөө амаржих газарт шийдэж өгнө. Ирэх 7 хоногт өгнө. Мөн эмч нар ажлаа хийхэд дэмжлэг болгож 30 ширхэг компьютерыг хуваарилж өгнө. Салбараа цахимжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд та бүхэнд үзүүлж буй дэмжлэг. Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээг анхаарч ажиллах нь яамны тэргүүлэх бодлого байх болно хэмээв.
 

 
Эх барихын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа салбарууд нэг удирдлагатай болсноор  тусламж үйлчилгээнд бодлогоо хэрэгжүүлэх нь илүү дөхөм болох ёстой. Яамнаас гарч буй бодлого шууд хэрэгжих сайн талтай юм.
 

 
Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг 93 жилийн түүхтэй уг амаржих газрын үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 2021 оноос 2024 он хүртэл хэрэгжүүлэх ажлын үйл явцыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод танилцуулав. Тус амаржих газар нь нийт 487 эмч ажилтантай, 7 тасаг нэгж, 12 алба, 10 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2016 оноос 2020 онд жилд дунджаар 11500 эх эсэн мэнд амарждаг байжээ. Харин  2021 оны эхний  10 сарын байдлаар  8107 эх тус эмнэлэгт эсэн мэнд амаржаад байна.

Жилдээ 34 мянган  хүн тус эмнэлгээр үйлчлүүлдэг гэнэ. Өдөрт 350 орчим хүн үйлчлүүлдэг. Одоогоор 4 өөр хаалга дээр яаралтай тусламж үзүүлж буй. Энэ асуудлыг цэгцлэн нэгдсэн яаралтай тусламжийн хэсэгтэй болохоор тэргүүлэх чиглэлээ болгон эмнэлгийн удирдлага ажлаа эхлүүлсэн байна. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй, хаалга хооронд явуулахгүй, нэг дороос тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube