БААСАН, Dec 03, 2021

Төр, МУЗН-ийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал болов

11/ 23/ 2021    7 цаг 30 минут

Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 22-ны өдөр болж, ирэх онд төр засагтай хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь 1939 онд Улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдаж, 80 гаруй жил хүмүүнлэгийн чиглэлээр төр засагтаа нэмэлт хүч болж ажиллаж ирсэн, манай улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд ‘’Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай’’ тогтоол гаргаж, Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Шадар сайдын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109 дүгээр тушаалаар Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Зөвлөлийн гишүүдэд ГХЯ, БШУЯ, ХНХЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭМЯ болон ОБЕГ, Шадар сайдын Ажлын албаны төлөөлөл багтаж байна.

Анхны хурлаар  4 үндсэн асуудлыг хэлэлцэхээр танилцууллаа. Үүнд:

• Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 2021 онд хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажилласан тухай,

• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ОБЕГ-аас хэрэгжүүлсэн ажил, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналын тухай,

• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай,

• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд эрчимжүүлэх талаар үүрэг, даалгавар өгөх тухай гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ. МУЗН нь төртэй 6 үндсэн чиглэлээр хамтарч ажиллахаас гадна олон нийтийн оролцоонд тулгуурлан хүмүүнлэг, гамшгийн эрсдэлийг бууруулахад голлон анхаарч ажиллажээ.

Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан байна. Сүүлийн хоёр жилд коронавируст халдварыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдэд туслах чиглэлд 450 гаруй сайн дурын идэвхтнүүдийг ажиллуулжээ. 21 аймгийн 7000 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна.

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөлийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

- ЭМЯ-нд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, нийтийг хамарсан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллах,

- БШУЯ-нд Хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдэнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед өөрийгөө хамгаалах, бусдад туслах дадал чадвар олгох чиглэлээр, ЕБС, цэцэрлэгт “Хүмүүнлэгийн танхим” байгуулах, Их, дээд сургууль,коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн хөтөлбөрт хүүхэд залуучуудад гамшгаас хамгаалах болон халдварт өвчин, вирусийн тухай сургалтыг цагийг оруулах,

- ХНХЯ-нд Гамшиг осолд өртсөн нийгмийн эмзэг бүлэгт олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх,  Ажлын байранд анхны тусламж үзүүлэх дадал, чадварыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл ахуйг сайжруулах,

- МУЗН-т Хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах; Гамшгийн эрсдэлийг бууруулах, Коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээ авах, 2021 онд хүмүүнлэгийн тусламж зохион байгуулсан талаарх үйл ажиллагааны үр дүнг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube