БААСАН, Dec 03, 2021

БНПУ-ын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзав

11/ 24/ 2021    7 цаг 30 минут

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Малгожата Гошевска энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг, дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр (2021.11.23) хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд Дэд маршал Малгожата Гошевскатай 2019 оны 12 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр нь уулзаж байснаа эргэн санахад таатай буйгаа илэрхийлээд, өнгөрсөн онд тохиосон Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын парламентын дэд дарга нарын түвшинд харилцан айлчлал хийж, Улаанбаатар хотноо Польшийн соёлын өдрүүд зохион байгуулагдаж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНПУ-ын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн урилгаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНПУ-д айлчилсан юм.

Дипломат харилцааны ойн хүрээнд Улаанбаатар хотноо Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын III уралдаан, Польшийн кино өдрүүд, “Монгол-Польшийн хамтын ажиллагаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд Польшийн санваартан Бенедикт Полакийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа билээ.

Хатагтай Малгожата Гошевска “Хоёр жилийн өмнө Та бид хоёр уулзаж байх үедээ хөндөж байсан, Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг нээх асуудал амжилттай хэрэгжсэнийг дуулгахад таатай байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд, эрчимтэй хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй” гэж үгийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр улс төр, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр орны хувьд чухал. Үүний дотроос эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэж бид үзэж байгаа. Энэ удаагийн айлчлалын үеэр геологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж байгаад баяртай байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, уул уурхайн “КГХМ” компанийн төлөөлөгчид багтан ажиллаж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Польш Улс манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч, Монгол Улсад Элчин сайдын яамаа дахин нээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, энэхүү шийдвэрийг гаргахад дэд маршал, хатагтай Малгожата Гошевска чухал хувь нэмэр оруулсныг Монголын тал өндрөөр үнэлж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол, Польш нь эртний түүхэн холбоотой бөгөөд Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд монгол залуус Польшийн туршлагаас суралцаж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний үзэл санааг сонгон авч, хэрэгжүүлсэн түүхтэйг дурдаад, оюутан ахуй цагтаа Варшавт зочилж, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийхөнтэй уулзаж байснаа дурсав.

Түүнчлэн геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах болсныг сайшаагаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд боломж их бий гэлээ. Мөн хоёр талын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, УИХ болон Польшийн Сейм, Сенат дахь парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бататгахын чухлыг тэмдэглэлээ.

Хатагтай Малгожата Гошевска Монгол Улсад ардчиллыг өрнүүлэх үйл хэрэгт “Эв санааны нэгдэл”-ийн зүтгэлтнүүдийн оролцоо байсныг сонсоход таатай байна. Хойч үеийнхэн маань энэхүү түүхэн үйл хэргийг мартахгүй байх нь чухал юм. Тиймээс энэ сэдвээр хамтарсан үзэсгэлэн гаргавал сайнсан. Энэ арга хэмжээг Сеймийн зүгээс дэмжихэд бэлэн байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Польшид их, дээд сургууль төгсөгчдийг хамруулан зохион байгуулах боломжтой гэв.

Уулзалтын төгсгөлд тэрбээр дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Гадаад хэргийн сайд Збигнев Рау нар 2022 онд Монгол Улсад айлчлахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко, БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио, БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны яамны Геологийн хяналт, геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан хэлтсийн дарга Михал Новошелски, Улсын геологийн албаны Улсын судалгааны хүрээлэнгийн дэд дарга Анджэй Глушиньски нарын зэрэг албаны хүмүүс оролцов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube