БААСАН, Dec 03, 2021

НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна

11/ 24/ 2021    7 цаг 45 минут

Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэсэн НИТХ-аас тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна. Нийслэлчүүд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу?

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.”

/Энэ хэсэгт “сум, дүүргийн” гэснийг “аймаг, нийслэлийн” гэж 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./,

Засгийн газрын 2018 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал”-ын 13.1-т “Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ” гэж заасны дагуу “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна.

Саналыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Хангарди ордны 2 дугаар давхар 205 тоотод биечлэн өгөх, эсвэл gazartulbur@gmail.com хаягаар ирүүлнэ үү?

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube