БААСАН, Dec 03, 2021

Ардын багш, академич, профессор Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

11/ 25/ 2021    8 цаг 05 минут

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд боловсролын шаталсан тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үр дүн, ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санаачилга гаргасныг үнэлж, Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ардын багш цолыг:

  • Хөдөө аж ахуйн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд онцгой хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол, үр дүн бүхий олон шинэ бүтээл гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, хөдөө аж ахуйн салбарын шилдэг багш, мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Малын гавьяат эмч, академич, профессор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Бадарчийн Бямбаа,
  • Эдийн засгийн судалгаа, сургалтын агуулга, арга зүйг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн шинэчилж, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарт олон арван бүтээл туурвин, олон шилдэг шавь бэлтгэн гаргасан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор, “Улаанбаатар эрдэм” сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Түвдийн Дорж нарт хүртээв.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Цээпэлдоржийн Баатар,
  • Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Надмидын Бэгз,
  • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Бэгзсүрэнгийн Дагвацэрэн,
  • Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич  Чүлтэмийн Дугаржав,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич доктор, профессор Ширчингийн Дэмбэрэл,
  • Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Барнасангийн Пүрэвсүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доржпаламын Сумъяа,
  • Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Гэлэгпилийн Чулуунбаатар

Монгол Улсын гавьяат багш цолоор:

  • Удирдлагын академийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Шайрийн Батсүх,
  • Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах ажилтан Сүрэнгийн Даваа,
  • “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш Сандуйжавын Одхүү

Сүхбаатарын одонгоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Сэрээтэрийн Батмөнх

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал,
  • Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгч Надмидын Мөнхтүвшин,
  • Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар

Алтан гадас одонгоор:

  • Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Дашнямын Золбоо,
  • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж бичиг, төвөд судлалын секторын судлаач Дабийхорлоогийн Наранцэцэг,
  • Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Шинэнгийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн судлаач, доктор, профессор, багш нарт баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр өнгөрсөн зуун бол эрдэм боловсролыг дээдлэн эрхэмлэж, шинжлэх ухаан, технологийн мэдлэг, чадварыг улсынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон, орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, мэргэжлийн байгууллагуудын орчин үеийн тогтолцоо бий болгон, эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаа-хөгжүүлэлтийг өрнүүлсэн хөгжил дэвшлийн бахдам он жилүүд байсныг тэмдэглэв.

Мөн Монгол Улс бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, түүх, хэл, соёл, байгаль, газар зүй, экологийн онцлогийг шинжлэн судалж, байгалийн нөөц баялгийг хэмжин тооцож, ашиглалтын арга замыг оношлон тогтоон, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийн үүлдэр, угсааг сайжруулах, өвчин эмгэгийг оношлох, байгалийн болон таримал ургамлыг судлан шинжлэх, газар тариаланг хөгжүүлэн шинэ сорт гаргах зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарт түүхэн дэвшилд хүрсэн төдийгүй монгол хүн сансарт нисэн, сансар судлалыг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр сууриа бодитой эзэлж чадсаныг хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 3. 9:07Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв12 сар 3. 8:05ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их12 сар 3. 8:00Монгол, Канадын хөдөө аж ахуйн хамтарсан хорооны III хурал болов12 сар 3. 7:55Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн12 сар 3. 7:54Ази, Номхон далайн орнуудын парламентчид цахимаар чууллаа12 сар 3. 7:50Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов12 сар 3. 7:45Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсрууллаа12 сар 3. 7:40Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой12 сар 3. 7:35Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна12 сар 3. 7:30Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!12 сар 3. 7:25Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав12 сар 3. 7:20Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 3. 7:00“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй12 сар 2. 8:15Б.Гансүх: Галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно12 сар 2. 8:10Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй12 сар 2. 8:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна12 сар 2. 8:00Нийгмийн салбарын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо12 сар 2. 7:55Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд12 сар 2. 7:50ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ12 сар 2. 7:45“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт нийтлэл, подкастын уралдаан зарлалаа12 сар 2. 7:40ЗГ: “Өвлийн идэш” арга хэмжээ энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ12 сар 2. 7:35ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна12 сар 2. 7:30Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо12 сар 2. 7:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...12 сар 2. 7:20УИХ арванхоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ12 сар 2. 7:15Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна12 сар 2. 7:10Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн12 сар 2. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй12 сар 2. 7:00Чехийн Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа12 сар 1. 8:00Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна12 сар 1. 7:55Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо12 сар 1. 7:50Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга В.В.Герасимов бараалхав12 сар 1. 7:45Олон улсын нисэх буудлуудын зөвлөлийн Ерөнхий захирал мэдэгдэл гаргалаа12 сар 1. 7:40"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ эхэллээ12 сар 1. 7:35НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа12 сар 1. 7:30ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав12 сар 1. 7:25УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана12 сар 1. 7:20Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд12 сар 1. 7:10Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой12 сар 1. 7:10
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube