БААСАН, Dec 03, 2021

Хэвлэлийн онцлох

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний Лхагва гарагт Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан өнөөдөр /2021.11.24/ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм. Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

Янгир ямааны популяцад нөөц, тархалтын судалгаа хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачид “Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын Янгир ямааны тусгаарлагдмал жижиг популяцын генетик тогтцын онцлог, орон зайн тархалт, тоо толгойн хөдлөл зүй, улирлын тархац байршил, экологийн онцлогийг хөдөлгөөн мэдрэгч автомат камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон), генетик судалгааны арга зүй ашиглан судалж хамгааллын үр дүнтэй менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулан өглөө.   Тарвагатайн нурууны Алаг Ямаат орчим янгир ямааны тархах боломжит 799.5 км2 нутгаас 217.51 км2 нутагт 180 гаруй толгой янгирын сүрэг 0.83 бодгаль/км2 нягтшилтайгаар тогтвортой тархан байршиж, тоо толгой өсөж байгаа ч үржлийн эрчим буурах хандлагатай байгааг судлан тогтоосон байна.   Тус газрын Их Алаг, Бага Алаг болон Отгонтэнгэрийн ДЦГ-ын хооронд холбоос нутгуудыг тооцоолоход янгирын амьдрах орчныг холбосон хамгийн бага энерги зарцуулалт бүхий 99.62 км урт боломжит нүүдлийн замнал тогтоогжээ

Дархлаажуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна.

АНУ-ын Элчин сайд Майкл Клечески Авлигатай тэмцэх газарт зочиллоо

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечиски,

У.Хүрэлсүх: Хөвсгөл нуурт живсэн бүх машин, техникийг 2024 он гэхэд татаж гаргана

Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ. Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна. “Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй

“Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Өсвөрийн парламент – 2021 хөтөлбөрт оролцогчдын санаачилгаар УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг Бүгд найрамдах засаглал тогтоох арга замаар тунхагласан зарласан түүхийн үйл явдлыг сурталчлан таниулах, тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үедээ эх оронч үзэл төлөвшүүлэхэд тус уралдааны зорилго орших юм. Дээрх уралдаанд бүтээлээ илгээхдээ 1-6 дугаар ангийн сурагчид гар зураг, 7-12 дугаар ангийнхан эссэ бичлэгийн төрлөөр оролцоно. Уралдаанд зориулсан бүтээлийг энэ сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв фэйсбүүк хуудсаар, presscenter@parliament.mn мэйл хаягаар хүлээн авна

© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube