, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
“Мобиком” гавьяа байгуулсан шигээ “гай” дагуулж байна
2011.12.07
Бидний монголчууд хөгжилд алхам ойртож “Мобиком”-ын буянаар гар утас барьж эхэлснээс хойш даруй 15 жилийг ардаа орхижээ. Өдгөө тус корпораци орон даяар нэг сая 200 мянган хэрэглэгчийг байлдан дагуулж, нэр төрийн баталгаа өгч, өндөр үнэтэй ч чанартай үйлчилгээ хүргэдэг гэсэн имиж тогтоогоод буй. Гэхдээ энэ бол хэрэглэгчдийн бус зөвхөн тус компанийн өөрсдөдөө хийсэн дүгнэлт, тавьсан дүн. Харин бодит байдал дээр зарим талаараа нэр төрийг “хугалагч”, хэрэглэгчдээ “шулагч”-ийн үүрэг гүйцэтгэж байна гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Монголын бүх үүрэн телефоны операторуудаас хамгийн өндөр ярианы тарифтай хэмээн шүүмжлүүлдэг “Мобиком”-ын утас, үйлчилгээ  нь хүртэл хэрэглэгчдэдээ гологддог болж.
Нэгэн жишээ дурдъя. Саяхан даа. Танил эгч маань таараад Моби нэг л биш ээ гэж ирээд хуучиллаа. Юу болсныг сонирхвол, ажлаар гадагшаа яваад ирэх хугацаанд нь бухимдуулсан асуудал гар утас нь байсан гэнэ. Эндээс явахдаа мессэж роумингийн үйлчилгээгээ идэвхжүүлсэн хэдий ч өнөөх нь ажилласангүй. Ингээд яаралтай арга хэмжээ авах санаатай тус компани руу ярьтал өнөөх  “Blackberry” гээд баргийн хүн авч дийлдэггүй үнэтэй  утасны тохиргоо таарахгүй байна гэсэн хариу өгчээ.  Ахин дахин утасдаж гар утас хэрэглэх шаардлагатай байгаагаа учирласан ч тусыг эс олж. Энэ нь нэр төрийн баталгаа гэгддэг 9911…тэй хэрэглэгчид тулгарсан асуудал. Ер нь иймэрхүү бэрхшээл хэрэглэгчдэд байнга тулгардаг гэдгийг хэлэх хүн олон байна.  Угтаа ажил хэрэгч хүмүүсийн ажлаа амжуулах алтан түлхүүр нь гар утас. Ажил хэргийн ч, амины ч асуудлыг  цаг алдалгүй гар утасны тусламжтайгаар шийдвэрлэдэг. Гэтэл хэрэгтэй үед өнөөх утас нь ажиллахгүй байх нь яах аргагүй асуудал мөнөөсөө мөн. Тухайлбал, Мобигийн хэрэглэгчид баяр болохоор /шинэ жил, цагаан сар, наадам/ бусад хэрэглэгчид рүү холбогдох боломжгүй болдог. Утсаар ярих хамгийн их шаардлагатай баяр наадмын өдрүүдэд  Мобикомын үйлчилгээ жинхэнэ чанараа таниулдаг.  Уг нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэ  шигээ чанартай байх ёстой баймаар.

Та бүхнээс хүсэхэд…
“Мобиком” мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмрээ оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Мэдээж аль ч бизнесийн байгууллага ашиг олох ёстой. Зорилго нь ч тэр. Гэхдээ  бусдыг хохироож биш харилцан ашигтай хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэх бүрэн бололцоотой.  Сүүлийн үед гарч ирсэн бүхий л үүрэн холбооны компаниуд Мобитой  харьцуулахад яриа, бусад үйлчилгээний үнийн тариф нь хамаагүй хямд. Тэгэхээр олон жил барьсан дугаараа орхиж чадахгүй байгаа хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйгээр тоглохоо болимоор байна. Ер нь Мобикомыг цаашид монополь байх эсэхийг хэрэглэгчид шийднэ. Би гэхэд хоёр сарын өмнө өөр операторын дугаар авсан. Мобигоос хоёр дахин хямд юм байна лээ. Гэлээ гээд хуучин дугаараа хаячихаж чадахгүй, хэрэглэхгүй ч гэсэн байлгаж л байна. Над шиг хэрэглэгчид маш олон бий. Энэ мэтээр өдрөөс өдөрт хэрэглэгчдийн тоо нь хумигдаж байгааг онцолмоор байна.
Ингээд Мобикомынхноос  хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиач ээ гэсэн ганцхан зүйлийг хүсмээр /гуймаар/ байна. Тодруулбал, үнээ бууруулаач ээ, үйлчилгээгээ сайжруулаач ээ гэсэн үг.  Миний бодлоор тус корпораци ярианы үнийн тарифаа бууруулах,  үйлчилгээгээ чанартай болгох бүрэн боломжтой.

Анх энэ компанийг Монголд оруулж ирсэн япончууд  тухайн үедээ “Монголоос бид тийм ч их ашиг олох бодолгүй байна. Арав орчим жилийн дараа зардлаа нөхөх байх” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан гэдэг. Гэвч хоёр жилийн дараагаас л Мобиком ашигтай ажиллаж,  тавхан жилийн дараа тэр эрхэм 20 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашгийг татварт мэдүүлсэн байдаг. Одоо бол Мобиком болон түүний харьяа охин компаниуд нийлээд жилийн цэвэр ашиг нь 100 орчим тэрбумд хүрдэг гэсэн тооцоо бий. Харамсалтай нь энэ мөнгөний талаас илүү хувь нь Япон руу урсаж байна. Тэгэхээр төрийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалттай компанийг стратегийн гол томоохон бизнесийн салбарт оруулахдаа анхаармаар байгаа юм. Томчуудад бол Мобид сард сая саяар нь төлөхөд юу ч мэдрэгдэхгүй байх л даа. Харин сэтгүүлч надад гар утасны төлбөр зуун мянгаас илүү гараа л бол амьдрал утгагүй болоод байна шүү дээ. Энд хэн нэгнийг магтаж нөгөөг нь муулж хүмүүсийн тархийг угаах гэсэнгүй. Зөвхөн бодит үнэнийг л бичлээ.

Г.Долгорсүрэн

Бидний монголчууд хөгжилд алхам ойртож “Мобиком”-ын буянаар гар утас...

Share |
Холбоотой мэдээ
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү Танаа
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон бий
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал ...
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буу...
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинх...
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон би...
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай ...
2012.05.12
Монгол бүсгүй захирлынхаа урилгаар БНСУ яваад худа...
2012.05.12
Багш нь сурагчийнхаа хоолойг боож ухаан алдуулжээ
2012.04.26
Монголын хилийн ойролцоо 170 сая тонн хорт хаягдал...
2012.04.26
Монголд цөмийн хаягдал булшилчихсан юм биш үү
2012.04.25
ДОХ-ын эсрэг гель гарган авчээ
2012.04.25
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 82 хувь нь уу...
2012.04.25
2012.04.16
О.Цолмон: Надад уйлах ч зав өгөхгүй байна
2012.04.14
Бас л нэг үнэт зүйл урагш гарлаа
2012.04.10
Д.Өнөрболорын “Сөүл” ресторанд монгол охид бие...
2012.04.03
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 85 хувь нь суралцаж ...
2012.03.22
Цалин тэтгэвэр нэмэгдсэний ялгаа харагдахгүй нь
2012.03.14
”Аймаар” завгүй АТГ-ынхан
2012.03.12
Эрдэнэзуу хийдээс алдагдсан үнэт бүтээлүүд хятадуу...
2012.02.27
“Таны итгэж болох банк” уриатай найдаж болохгү...
2012.02.18
38 сая малтай 2,8 сая Монгол махандаа дугаарлаж ба...
2012.02.16
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Монгол Улсад юу хамгийн үнэтэй вэ? Монгол төрийн э...
2012.02.09
Хар тамхи жилд 200 мянган хүний амийг авч оддог
2012.02.09
Д.Энхээ давж заалдана
2012.02.09
Нугараач охиныг зодсон багшид таван жидийн ял оноо...
2012.02.08
Би мөнгө авах гэж дээрэм хийсэн чинь хүн алчих шиг...
2012.02.06
Бэлэг авахаас татгалзацгаая
2012.02.03
Өдөрт гурван хүүхэд осолд өртөж байна
2012.01.24
Цантай өвөл, жавартай автобус
2012.01.23
Монгол Улсын Сонгуулийн тухай хууль /Шинээр баталс...
2011.12.16
Хуримын ордон гологдсон шинэ цагийн баячуудын цуут...
2011.07.11
Xүүхдийн чинь эцэг Монгол байгаасай
2011.07.13
Цөмийн ослуудын түүх
2011.09.15
“Викиликс” ээлжит үүцээ задлав
2011.09.02
Америкийн тагнуулч асан этгээд ТТГ-ын мөрдөн байц...
2011.08.01
Цөмийн хаягдал булшлах “123” гэрээг Засгийн га...
2011.08.10
Утойя аралд болсон хэргийн учир шалтгаан
2011.07.28
Хүний хөгжил сангийн хишиг хувийг хаана хаана олго...
2011.07.21
Х.Тэмүүжин: М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруу...
2011.08.25
Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь
2011.10.31
Хүний наймааны хэрэг Монголд хэзээ ч илрэхгүй юм б...
2011.09.19
Нөхөртөө тамлуулсан 15-хан настай Афган охины бичл...
2011.12.31
24 хүний аминд хүрсэн МИ-8 нисдэг тэрэгний ослын х...
2011.09.26
Дахиад л 9 сарын 11
2011.09.11
Ээжээ… та битгий архи уугаарай
2011.11.17
Ганди сайд аа нэг юм хийгээч ээ!
2011.07.09
“Монголд эхнэрээ зээлдэг заншил байдаг уу?
2011.12.30
Үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монгол...
2011.08.15
Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл
2011.07.14
Хятадууд хулхи барааг ингэж хийдэг
2011.07.20
Норвегид Андерс Бреивикийг шүүх хурал эхэллээ
2011.07.26
Үерт урссан ч аврах гэж битгий оч
2011.06.30
Forbes, Wikileaks нар худал мэдээллээ гэж үү
2011.09.05
Бага орлоготой иргэд орон сууцтай болоход хэцүү
2011.08.18
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилсаар байна
2011.08.11
Б.Одончимэг: Охин минь жоохон юм чинь арай ч хүний...
2011.08.09
Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, аз...
2011.12.14
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэг...
2011.07.01
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com