, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, азгүй үхлээр “татах уу”
2011.12.14
“Сэрэлт” киноны Бумаа авгай болон “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүр, “Анхны хайр” киноны хэсэгт “Би чамд хайртай” гэсэн үгийг засмал зам дээрээс хүрзээр хусаж байдаг зураглал, “Анхны алхам”, “Хөдөөгийн баясгалан” киноны дуу гээд л сэтгэлд хоногшин үлдсэн хуучны Монгол кино олон бий. Гэтэл ганц хоёрхон жилийн өмнө гарсан орчин цагийн сэдэвтэй кинонуудыг бид нэртэй юутай хийтэй нь мартаж орхисон байх нь гайхалтай. Өөрийнхөө ой санамжинд бурууг өгөх гэхээр өөр олон хүмүүс над шиг бодоод байгаа нь нэгийг хэлээд ч байх шиг…

Манайд сүүлийн үед хайр сэтгэл, нийгмийн амьдралын хар бараан зүйлүүдийн тухай өгүүлж, бие биеэ давтсан асар олон кино ар араасаа цувран гарах болжээ. Иймэрхүү өнгө аястай кинонуудаа уран бүтээлчид маань нийгмийн захиалга мэтээр тайлбарладаг. Нөгөөтэйгүүр үзэгчид нь ч солонгосын сериалууд шиг хайр дурлал, хадмуудын шахалт дарамт, хар бараан зүйлүүдийг хэтэрхий гэмээр харуулсан ийм төрлийн кинонуудад нэг хэсэгтээ л автсан. Гэвч урлаг, тэр дундаа киноны уран бүтээл гэдэг бол ямар нэгэн зүйлийг хуулбарлан дамжуулж хүргэдэг ч юмуу аль эсвэл олон нийтийн аль хэдийнэ олоод харчихсан сэтгэлзүйд тааруулан хийдэг зүйл ч бас биш юм. Жинхэнэ уран бүтээлийн хамгийн том шалгуур бол үзэгчид буюу нийгмийн захиалгаас нэг алхмын өмнө явж, үүгээрээ дамжуулан урлагийн шинэ мэдрэмж, чиг хандлагыг төрүүлж өгөхөд оршдог. Гэтэл нийгэмд бий болчихсон, олон нийт аль хэдийнэ олоод харчихсан зүйлийн араас нэхэн элдэж, солонгос улсын соёлын нөлөө, хайр дурлалын хачин адармаатай амьдралын хэв маягийг цэнхэр дэлгэцээрээ дамжуулан ард түмнийхээ мэлмийд авчраад байгаа нь нэгэн бодлын харамсалтай.

Ялангуяа урлаг, уран бүтээл бол залуучуудад үлгэрлэх, даган дуурайх, үнэн гэх ойлголтыг олж авахад нь үр нөлөөгөө асар ихээр өгдөг. Улс орны маргааш болсон залуучуудыг урлагаар дамжуулан хүмүү жүүлэх гэдэг угтаа бол их л зөв сэдэл юм. Гэвч сүүлийн үед залуучууд хайр сэтгэлийн асуудалд хэт хийсвэрээр хандах нь элбэг болжээ. Сав л хийвэл “Дурлалаа” гэж гүйх, “Саллаа барилаа” гэхээрээ л сархад сөгнөж уйлж дуулан тайтгарах гэх. Тэр ч бүү хэл, арван жилийн хүүхдүүд хүртэл дурлалаасаа болж амиа хорлосон аймшигтай зүйл цөөхөн монголчууд бидэнд цөөнгүй тохиолдсон нь харамсалтай. Хэзээ байтлаа эр хүн хэлсэн ганц үгэнд ганхаж нулимсаа гаргаж байлаа. Хэзээ байтлаа түмэн арвай зүүн дээр асгахад түүн дээр тогтсон ганц ширхэг шиг нь ховор тохиох хүмүүн заяагаа хайр сэтгэлээс хамаагүй доогуур тооцон ингэтлээ үнэгүйдүүлж байлаа.

Нэг иймэрхүү амьдралын хат, асуудалд нухацтай хандах хандлага яалт ч үгүй сүүлийн үеийн залууст дутагдаад байгаа нь харагддаг. Үүнийг ганцхан солонгос хэв загварын кинотой холбон ойлгох нь учир дутагдалтай хэдий ч амьдралын үзэл нь бүрэн тогтож амжаагүй залууст үр нөлөөгөө асар ихээр өгч байгаа нь ойлгомжтой.

Биднийг Таван толгой, Оюутолгой, Эрдэнийн хувь, эх орны хишгээ л “Хөгжлийн хүчин зүйл” хэмээн өвөр түрий рүүгээ жийлцэж байхад хүүхэд залуус нь архидалт, балмад явдал, хүн чанарын доголдол, харийн орны соёлын нөлөө зэрэг гаж буруу зүйлст хэт автсаар…

Эд баялгийн хувьд идэж барахааргүй болсон ч эдлэх хүмүүс нь ухамсрын хувьд дорой бол энэ нь хөгжил гэхээсээ илүү цэнэгтэй бууг цэрэгт дөнгөж татагдсан хүүд бариулсантай л адил хэрэг болж мэдэх юм. Чили, Ливи, Алжир гээд байгалийн баялагтай, урлаг гээд хэлчихээр юм төдийлөн байхгүй улс оронд гэнэт их мөнгөтэй болоход ажил хийх хүн олдохоо байж, өнөөх мөнгөө хэтийдсэн хэрэглээндээ зарцуулсаар дууссан түүх бий. Эдгээр оронд эдийн засаг, хэрэглээний боловсролоос гадна урлагийн аливаад мэдрэмжтэй хандах хандлага ихээр дутсаныг нэрт эдийн засагч Шобель онцлон дурдсан байдаг. Чухам энэ л үед мөнөөх урлаг, уран бүтээлийн ид шид буюу ард түмнийг зөв зүг рүү даллах, дагуулах, гэгээрүүлэх хамгийн том хариуцлага нь гарч ирдэг. Гэтэл байгаа хар бараан зүйлийг харагда ж байгаагаар нь сануулах мэт давтан хүргэж, хор хөнөөлөөс гарах арга зам хийгээд хонгилын үзүүрт ёлтойх гэрлийн талаар огт дурдахгүй байгаа нь уран бүтээлчид маань үүргээ олигтой гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэг хэлбэр л гэж бодогдоход хүргэх юм. Гэвч аливаа юм цаг хугацааны үнэ цэнэтэй. Цаг зуурын зүйл цаг нь болохоор ирээд бас буцдаг жамтай. Хөнгөхөн санаатай реклам хүний толгойг эргүүлэх зүйлээр үзэгчдийг хуурсан, байгаа хар барааныг болъё гэтэл нь харуулсан бүтээлүүд нэг хэсэг хүмүүсийн сонирхлыг татсан ч өнөөдөр хэт олшроод өөрөөр хэлбэл буцах цаг нь болоод буцаж байх шиг байна.

Сүүлийн үед гарч байгаа инээдэм болон уянгын ижил сэдэвтэй олон кино энэнээс үүдэлтэй яриагаар бол жинхэнэ шатаж байгааг шар сонинууд шагшин бичицгээх болжээ. Үүнийг киноноос дутагдаад буй сэтгэлгээ, шинэ өгүүлэмж, жинхэнэ урлагийн ойлголтыг үзэгчид маань хайгаад байгаатай холбоотой болов уу гэж таамаглаж байна. Уран бүтээлийг үзэх үзэгчдийн хөрс зөвөөр тавигдана гэдэг бол энэ салбарын хувьд маш чухал ололт. Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай оронд. Өчнөөн зардал чирэгдэл гаргаж кино хийлээ ч, солонгос сериалд хэт автчихсан үзэгчид нь үзэхгүй бол бас л харамсалтай. Гэвч муу зүйл байж гэмээнэ, сайн зүйл байдаг гэдгийг ойлгодог гэгчээр тийм кинонууд маш ихээр гарсан нь холливуд, эсвэл манай алтан үеийнхний хийж байсан жинхэнэ уран бүтээлийг үзэгчид нэхэхэд хүргэсэн нь дамжиггүй. Үнэхээр л энэ үнэн бол одоо л манай киноны салбарынхны маань жинхэнэ уран бүтээлээ хийдэг цаг нь ирж байх шиг байна.

 

Р.Есүй

Үндэсний мэдээ

“Сэрэлт” киноны Бумаа авгай болон “Говийн зэрэглээ” кино...

Share |
Холбоотой мэдээ
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү Танаа
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон бий
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал ...
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буу...
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинх...
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон би...
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай ...
2012.05.12
Монгол бүсгүй захирлынхаа урилгаар БНСУ яваад худа...
2012.05.12
Багш нь сурагчийнхаа хоолойг боож ухаан алдуулжээ
2012.04.26
Монголын хилийн ойролцоо 170 сая тонн хорт хаягдал...
2012.04.26
Монголд цөмийн хаягдал булшилчихсан юм биш үү
2012.04.25
ДОХ-ын эсрэг гель гарган авчээ
2012.04.25
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 82 хувь нь уу...
2012.04.25
2012.04.16
О.Цолмон: Надад уйлах ч зав өгөхгүй байна
2012.04.14
Бас л нэг үнэт зүйл урагш гарлаа
2012.04.10
Д.Өнөрболорын “Сөүл” ресторанд монгол охид бие...
2012.04.03
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 85 хувь нь суралцаж ...
2012.03.22
Цалин тэтгэвэр нэмэгдсэний ялгаа харагдахгүй нь
2012.03.14
”Аймаар” завгүй АТГ-ынхан
2012.03.12
Эрдэнэзуу хийдээс алдагдсан үнэт бүтээлүүд хятадуу...
2012.02.27
“Таны итгэж болох банк” уриатай найдаж болохгү...
2012.02.18
38 сая малтай 2,8 сая Монгол махандаа дугаарлаж ба...
2012.02.16
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Монгол Улсад юу хамгийн үнэтэй вэ? Монгол төрийн э...
2012.02.09
Хар тамхи жилд 200 мянган хүний амийг авч оддог
2012.02.09
Д.Энхээ давж заалдана
2012.02.09
Нугараач охиныг зодсон багшид таван жидийн ял оноо...
2012.02.08
Би мөнгө авах гэж дээрэм хийсэн чинь хүн алчих шиг...
2012.02.06
Бэлэг авахаас татгалзацгаая
2012.02.03
Өдөрт гурван хүүхэд осолд өртөж байна
2012.01.24
Цантай өвөл, жавартай автобус
2012.01.23
Монгол Улсын Сонгуулийн тухай хууль /Шинээр баталс...
2011.12.16
Хуримын ордон гологдсон шинэ цагийн баячуудын цуут...
2011.07.11
Xүүхдийн чинь эцэг Монгол байгаасай
2011.07.13
Цөмийн ослуудын түүх
2011.09.15
“Викиликс” ээлжит үүцээ задлав
2011.09.02
Америкийн тагнуулч асан этгээд ТТГ-ын мөрдөн байц...
2011.08.01
Цөмийн хаягдал булшлах “123” гэрээг Засгийн га...
2011.08.10
Утойя аралд болсон хэргийн учир шалтгаан
2011.07.28
Хүний хөгжил сангийн хишиг хувийг хаана хаана олго...
2011.07.21
Х.Тэмүүжин: М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруу...
2011.08.25
Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь
2011.10.31
Хүний наймааны хэрэг Монголд хэзээ ч илрэхгүй юм б...
2011.09.19
Нөхөртөө тамлуулсан 15-хан настай Афган охины бичл...
2011.12.31
24 хүний аминд хүрсэн МИ-8 нисдэг тэрэгний ослын х...
2011.09.26
Дахиад л 9 сарын 11
2011.09.11
Ээжээ… та битгий архи уугаарай
2011.11.17
Ганди сайд аа нэг юм хийгээч ээ!
2011.07.09
“Монголд эхнэрээ зээлдэг заншил байдаг уу?
2011.12.30
Үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монгол...
2011.08.15
Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл
2011.07.14
Хятадууд хулхи барааг ингэж хийдэг
2011.07.20
Норвегид Андерс Бреивикийг шүүх хурал эхэллээ
2011.07.26
Үерт урссан ч аврах гэж битгий оч
2011.06.30
Forbes, Wikileaks нар худал мэдээллээ гэж үү
2011.09.05
Бага орлоготой иргэд орон сууцтай болоход хэцүү
2011.08.18
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилсаар байна
2011.08.11
Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, аз...
2011.12.14
Б.Одончимэг: Охин минь жоохон юм чинь арай ч хүний...
2011.08.09
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэг...
2011.07.01
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com