, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Эрчүүд бичиж байна... | Бүсгүйчүүдийн захидал... | Сэтгэл зүйч зөвлөж байна... |
Хэн хэндээ нэг их сэтгэл гаргадаггүй хоёр хүн суувал яах бол...?
2011.12.30
Та бүхэнд захидал хүрэх өдрийн мэнд хүргье. Намайг С гэдэг. 21 настай.  Нэгэн их сургуулийн оюутан. Надад нэг асуух зүйл гараад танай сайт руу захидал бичиж байна. Би найз залуутайгаа үерхээд жил гаран болж байна. Байнга биш ч хэн хэн нь ажлаа зохицуулаад хааяа нэг уулздаг юм. Үерхэж байгаа гэхэд үгүй ч юм шиг... Яг үерхээгүй юм уу гэхээр бас л үгүй... Хэн хэндээ нэг их татагдаад л байнга уулзъя учиръя гээд байдаггүй юм л даа. Долоо хоногтоо 1, 2 удаа л уулздаг. Бусад үед нь хэн хэн нь ажил, хичээл сургууль гээд бараг ярьдаг ч үгүй. Гэтэл би саяхан жирэмсэн болсоноо мэдлээ. Одоо түүнд хэлэх үгүйгээ, бас хүүхдээ гаргах үгүйгээ шийдэж чадахгүй байна. Би ч түүнд анхнаасаа л нэг их хайртай байгаагүй. Харин одоо бол яахав дассан сэтгэл л байна. Тэр ч надтай адил юм шиг санагддаг. Бүр заримдаа ажлынхаа хүүхний тухай хүртэл яриад над руу тэгээд ингээд гээд яриад байдаг хүн. Би түүнд хэлэх хэрэг байна уу гэж бодох юм. Тэгээд хэллээ ч би хүүхдээ тээгээд ганцаараа хоцорвол яах вэ, бас үгүй гэхэд хэн хэндээ нэг их сэтгэл гаргадаггүй хоёр хүн суувал яах бол гээд л их олон зүйл бодоод яах учраа олдоггүй ээ. Надад туслаач...



Сайн байна уу?

Бидэнд хандаж энэ захидалыг илгээсэнд баярлалаа. Таны байж байдал үнэхээр бодууштай эргэлзээтэй зүйлсээр дүүрэн байгаа нь дамжиггүй. Нас залуу байхдаа таных шиг байдалд байж байгаад хүслээгүй гэрлэлтийн эх үүсвэрийг бий болгосон олон гэр бүл хамтдаа амьдрах чадваргүй удалгүй мөхөж эхэлдэг гашуун туршлагууд ч хаа сайгүй байгаа гэдгийг та ухамсарлаж байгаа мэт санагдлаа.
Мэдээж анхнаасаа ямар нэгэн юм нь таалагдаад бие биентэйгээ байхад тааламжтай гоё байдаг болоод уулзаж эхэлсэн байх гэж найдаж байна. Найз залуу чинь ч ялгаагүй ямар нэгэн юманд чинь татагддаг тал бий байх. Ямартаа ч энэ уулзалтууд зөвхөн секс хийхийн тулд байсан уу, эсвэл бие биенийгээ хүндэлж дэмждэг харилцаа байсан уу гэдгийг таны зүрх сэтгэл сайн ялгаж салгаж байгаа байх.
Миний өгөх хамгийн эхний зөвлөгөө бол найз залуутайгаа ярилц, нууж хаахгүйгээр яг юу бодож санаа зовж байгаагаа хэл. Мэдээж залуу хүн болсон хойно бас л айж сандарч янз янзын аргаар хүлээж авах нь ойлгомжтой. Яаж хандахаа мэдэхгүй халгаж зугтдаг залуучууд ч байдаг. Үнэндээ танд хайргүйдээ биш, өөрөө яг яаж тантай харилцаж тайтгаруулахаа мэдэхгүй хүн ч байж болно шүү дээ. Түүнээс үзвэл та найз залуугаа яг хандсан ч өөртөө хүнд цохилт шаналгаа үүсгэхгүйгээр өөдрөг сэтгэлгээгээр арай том гэгээлэг ирээдүйг өөртөө ч найз залуудаа ч, нялх үрдээ ч гэсэн өгөх хэрэгтэй гэдгийг барьж ярилцаарай. Саяхан надтай нэг залуу холбогдож найз охиноо жирэмсэн болсон тул яаж амьдралаа чиглүүлэхээ мэдэхгүй айж яваа тухайгаа дэлгэн ярилцаж байсан. Би түүнийг найз бүсгүйтэйгээ ярилцахдаа юунаас айгаад байгаагаа чин сэтгэлээсаа гаргаж ярилцсан. Харин хэдхэн долоо хоногийн дараа тэрээр бахархалтай нь аргагүй сайхан гэр бүлтэй сайхан амьдарна гэдэг амлалтыг гаргаж байсныг нь санаж байна. Энэ залуу надтай ярилцаад хэдхэн долоо хоногийн дараа энэ явдалаар дамжуулж амьдралаа өөд нь татах ёстой хариуцлагатай гэдгээ ухамсарлаж найз бүсгүйтэйгээ урьд нь хэнд ч хуваалцаж чаддаггүй байсан айдсаа хуваалцаж илэрхийлж сурсан юм.

Тиймээс таны нөхцөлд ч гэсэн, томоохон шийдвэр гаргах үе ирсэн байна гэдэг нь ойлгомжтой. Гэр бүл босгох уу, эсвэл ганц биеэр амьдралаа үргэлжлүүлэх үү гэдэг шийдвэрийг та гаргах цаг нь иржээ. Энэ шийдвэрийг та ганцаараа биш, найз залуугийнхаа хамтаар гаргана. Зүгээр нэг хөнгөн хийсвэр оролдоод үзэхээс гэсэн утгатай үхмэл шийдвэр биш, насан туршдаа ямар ч хэцүү үед бие биендээ түшиг болж чадах тийм хүн байж чадах эсэх шийдвэрээ та хоёрын аль аль нь гаргах хэрэгтэй болжээ.
Үр хүүхэдтэй болоод ирэхээр аз жаргалаар дүүрэн ч, залуу хосууд өөрсдөө сэтгэлийн бэлтгэлгүйгээс, бие биенийхээ өмнө хариуцлагаа бүрэн ухамсарлаагүйгээс санамсаргүй болоод огт шаардлагагүй сэтгэлийн гүн шархуудыг бий болгодог гэдгийг бүү мартаарай.
•    Та яг ямар гэр бүлтэй ямар төрлийн амьдралаар амьдрахыг хүсдэгээ мэдэх  үү?
•    Таны үр хүүхэд ямар орчинд өсөн бойжоосой гэж та боддог вэ?
•    Та найз залуугийнхаа сайн сайхан ирээдүйд нь дэмжлэг үзүүлэх хань болоход бэлэн үү?
•    Та өөртөө болон өөрийнхөө амьдралд хайртай юу?
•    Танд ямар ч бэрхшээл тохиолдсон өөрийгөө, хань ижлээ, үр хүүхдийнхөө өмнө хариуцлага хүлээхийг хүсэж байна уу?
•    Та найз залуугаа ойлгох, түүний ажил мэргэжил, сонирхолд өсөн хөгжих боломж өгч чадах уу?
•    Таны  найз залууу таныг ойлгох, таны ажил мэргэжил сонирхолыг  дэмжиж, өсөн хөгжих боломж өгч чадах уу?
Дээрх асуултуудад нухацтай хариулаад үзсэн үедээ та хаашаа амьдралаа залах тухай зүг чигээ сонгох шийдвэрээ эргэлзэхгүй гаргах боломж олдоно гэдэгт найдаж байна.
Танд амжилт хүсье, дээрх зөвлөгөө танд хэрэг болно гэдэгт найдаж байна. Хэрэв та өөрийнхөө амьдралын энэ бэрхшээлтэй асуудлыг шийдэж, боломж нөөцөө таньж сурахыг хүсвэл миний саяхны бичсэн Бэрхшээл ба Боломж номыг олж авч уншаарай. Энэ ном УБ-ын бүх номын сангуудаар тавигдсан байгаа, харин та гадаадад амьдардаг бол EBAY дээрээс худалдан авч болно. Энэ бүхнийг давж гарахад сэтгэлийн тэнхээ эрч хүч, амьдралдаа амжилт авчрах дасгалжуулалт хийхыг хүсвэл monicabs89@yahoo.com хаягаар  надтай холбогдож болно. Бид тантай гэрээт дасгалжуулалт хийж ажиллаж болно.
Уншигч танаа, хэрэв таны гэр бүлд эсвэл хувийн амьдралд ямарваа нэгэн асуудал сэтгэл зовнисон зүйл байвал энэ захидалын нэгэн адил үнэгүй зөвлөгөө авахыг хүсвэл freezone@yahoo.com хаягаар бидэнтэй холбогдож болно.

Монгол Амьдралын Дасгалжуулагч
Бэрхшээл ба Боломж номын зохиолч
Б.Мөнгөнтуяа
 

Та бүхэнд захидал хүрэх өдрийн мэнд хүргье. Намайг С гэдэг. 21 настай.  Нэ...

Share |
Холбоотой мэдээ
Тоохгүй болохоор улам зүтгээд байх юм…
2012.05.18
Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх юм…
2012.05.13
Би одоо энэ харьцуулалтаасаа яаж салахаа үнэхээр мэдэхгүй байна
2012.04.25
Урьд нь амьдрал зохиож байгаагүй хүнтэй танилцаж гэрлэсэн бол миний амьдрал өөр байх байсан юм болов уу
2012.02.17
Эр хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй гэж үү...
2012.02.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 5
Тоохгүй болохоор улам зүтгээд байх юм…
2012.05.18
Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх ...
2012.05.13
Би одоо энэ харьцуулалтаасаа яаж салахаа үнэхээр м...
2012.04.25
Урьд нь амьдрал зохиож байгаагүй хүнтэй танилцаж г...
2012.02.17
Эр хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй гэж үү...
2012.02.09
Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй...
2012.02.03
Нас ахисан хойноо ч сексийн амьдралаа бүү орхиорой...
2012.01.17
Xүлээнэ бас гараад ирэхээр нь цуг амьдрана гэдэгтэ...
2012.01.10
Хэн хэндээ нэг их сэтгэл гаргадаггүй хоёр хүн суув...
2011.12.30
Залуу гэр бүл болгонд байнга мөнгөнөөс үүдсэн хэрү...
2011.12.19
Тэр намайг нэг нvдээрээ ч харахыг хvсэхгvй байгаа....
2011.12.09
Сүүлийн үед гэрт суух нь надад там шиг л санагддаг...
2011.12.07
Секс хайр хоёрын аль нь амьдрал дээр чухал юм бэ?
2011.11.21
Би чинь хүүтэй хүн шүү дээ. Хүүгээ өнчрүүлэлтэй би...
2011.11.14
Өдөр болгон ирэх дарамттай мессеж хэн нэгэн хүүхни...
2011.11.07
Тэр гэнэт алга болчихоод, гэнэт гарч ирдэг...сонин...
2011.10.28
Эхэндээ таалагдаж байгаад л шалгуурт нийцэхээ боли...
2011.10.07
Эрчүүд араар тавиад эхлэхээрээ л их барьцгүй занта...
2011.09.28
Хэтэрхий их хартай хүнийг эмчилэх арга байдаг боло...
2011.09.27
Надад мэдээгүй юм шиг байх нь их хэцүү байна. Би о...
2011.09.26
Би түүний төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй юу?
2011.09.21
Харин аав маань надад: Хохь чинь гэж хэлсэн…
2011.09.21
Ийм явдал ганцхан надад таарав уу, эсвэл бүсгүй хү...
2011.09.13
Нөхрөө apaap нь тавьдаг хүүхнүүд цөөнгүй
2011.09.10
Утсыг нь үзтэл миний дээрээс юм нураад ирэх шиг бо...
2011.09.08
Нэгэнт юм болдогоороо болоод өнгөрцөн, уучилсан гэ...
2011.09.07
Би энэ амьдралаа хэзээ ч алдаж болохгүй гэдгээ мэ...
2011.09.05
Би ер нь нөхөртөө гай болж цааш нь тэсэж амьдрах ...
2011.09.03
Энэ миний хувь тавилан гэж үү?
2011.09.02
Хэтэрхий хартай нөхрөө яах вэ?
2011.08.31
Нөхөргүй хүүхнүүд үүнийг минь заавал уншаарай!
2011.07.15
Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа
2011.08.06
“Чи үхээгүй л байсан юм уу” гэж хэлсэн чинь шу...
2011.08.01
Ядаж байхад манай ажилд дандаа эхнэртэй аав нар дү...
2011.07.22
Би ер нь нөхөртөө гай болж цааш нь тэсэж амьдрах ...
2011.09.03
Би нөхөртөө биш өөр залууд үхэн хатан хайртай... ...
2011.07.30
Нүгэл үйлдсэн хүн шийтгэлээ хэзээ нэгэн цагт амсан...
2011.07.12
Тэвчсээр л байх уу би…
2011.08.26
Хайртай хүнээ хэн нэгэнтэй хуваалцана гэдэг маш хэ...
2011.08.03
Ханиасаа, охиноосоо би яаж уучлал гуйх вэ?
2011.08.09
Араар тавиx жамтай л юм бол баригдаxгүй л яваач дэ...
2011.07.16
Намайг хүргэн ахтай хүртэл хардаж цохисон... Би яа...
2011.07.18
Аавыгаа үзэн яддаг болохыг хүсэхгүй л байна. Би яа...
2011.08.02
Утсыг нь үзтэл миний дээрээс юм нураад ирэх шиг бо...
2011.09.08
Би эмэгтэй хүнд итгэх арга алга....
2011.07.15
Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй...
2012.02.03
Тэр надад нэг ч удаа хайртай гэж хэлж байгаагүй…...
2011.08.29
Хайртдаа хэлж болохгүй үг гэж байдгийг бүү март!
2011.08.06
Сэтгэлд минь үзэн ядалт хуримтлагдаж бие минь өвдө...
2011.08.05
Би мөрөөдлийнхөө залуутай учирсан ч тэр намайг нөх...
2011.07.29
Итгэл маань 8 жил болоод цөхөрч гүйцлээ
2011.08.25
Түүний өмнөх эхнэр нь надруу залгаад байнга дарамт...
2011.07.19
Охидууддаа гэж хэлэхэд ямар залуутай уулзаж байгаа...
2011.07.21
Орж ирэхэд нь дуугарах ч хүсэл төрөхөө байж...?
2011.07.26
Эрчүүд араар тавиад эхлэхээрээ л их барьцгүй занта...
2011.09.28
Өөр хүүхэн дагаад алга болно гэсэн бодол намайг ба...
2011.08.04
Сүүлдээ бүр уулздаг залуу руу маань хүртэл залгаад...
2011.07.23
Би энэ амьдралаа хэзээ ч алдаж болохгүй гэдгээ мэ...
2011.09.05
Энэ миний хувь тавилан гэж үү?
2011.09.02
Дотроо арай ч эхнэр, бас ийм жоохон хүүхэдтэй байж...
2011.08.13
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com