, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Банк санхүү | Уул уурхай | Тендерүүд | Үнэ ханш | Бизнес төсөл | Компаниуд | Факт | Үйл явдал |
Улаанбаатарт үхэж ч болохоо байж
2012.01.09

Сая гарчихсан хүн амтай Улаанбаатар хотод нас барагсдын цогцос гаргадаг хоёрхон эмнэлэг байдаг гэвэл та итгэх үү. Хэдхэн жилийн өмнө сая дахь иргэнээ бүртгэж авлаа хэмээн бахархаж байсан Улаанбаатар хотод хэн нэгнийхээ хойдох, буян номын ажлыг хийнэ гэдэг тун хэцүү. Энэ хотод Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэсэн хоёрхон эмнэлгээс цогцос гаргадаг учраас долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тэнд харин ч нэг “дайн” болдог юм билээ.

Өглөө үүрээр дараалал үүсгэсэн иргэд цагтаа амжиж талийгаачаа гаргахын тулд Шүүх эмнэлгийн үүдэнд зодолдох нь энүүхэнд. Цагтай уралдаж сандарсан хүмүүс цагаан даавуунд ороосон талийгаачийнхаа цогцсыг гулууз мах мөрлөж яваа аятай мөрөн дээрээ шидчихээд л хашгиралдаж, гүйлдэнэ.

Ерөөсөө Шүүх эмнэлгээс цогцос гаргахад иймэрхүү л зүйл болдог юм билээ. Энд талийгаачаа хүндлэх, хүндэтгэх, нөгөө монгол ёс жаяг гэж алга. Иймээс манай сонины сурвалжлах баг Шүүх эмнэлгийн гаднаас нас барагсдын оршуулгын үйл ажиллагааг сурвалжилсан юм. Бид эхлээд лхагва гарагт очлоо.

Лхагва гарагт төдийлөн ажил явдал хийгээд байдаггүй учраас тийм ч сүр дуулиантай зүйл байсангүй. Харин хоёр хоногийн дараа буюу баасан гарагийн өглөө 06:00 цагийн үед очиход ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байв.

Тус эмнэлэгт нас барсан хүний ажил явдлыг өнгөрүүлэхээр ар гэрийнхэн болон буян ном үйлддэг гэх лам хуваргууд гээд бүгд л ирдэг бололтой. Шүүх эмнэлгээс талийгаачаа авахаар цогцосны хайрцаг мөрөн дээрээ тавьсан хүмүүс тэсгим хүйтэнд картын бараанд дугаарлаж байгаа аятай зогсоно. Хүйтний эрч -30 хэмд хүрч байвч талийгаачийнхаа цогцсыг авахаар дугаарласан хүмүүс шүд зуун дарааллаа хүлээх аж.

Биднийг сурвалжлага хийсэн өглөө ойролцоогоор 15-20 хүнтэй салах ёс гүйцэтгэж, оршуулах ёслол боллоо. Нас барсан хүний ар гэрийнхэн Шүүх эмнэлгийн гаднах хашаанд багтахгүй, буяны ажилд явахаар ирсэн машинууд замын бөглөрөл үүсгэж хөл, толгой нь мэдэгдэхгүй юм болдог байна. Талийгаачийнхаа цогцсыг авахад баян хоосны ялгаа ч нөлөөлдөг юм билээ.

Өглөө нутаглуулах газар руу нь гаргахад шарын шашнаас гаргасан сайн муу цаг гэж бий. Мөнгөтэй хүмүүс нь цагтаа амжихын тулд хэд гурван төгрөг илүү төлж, дарааллын урдуур дайрч сайн цагт нь амжуулдаг гэнэ. Харин боломж бололцоо муутай нэг нь хэдий өглөө эрт ирсэн ч хойш шахагдсаар хамгийн сүүлд хөдлөх жишээтэй. Шүүх эмнэлэг “салах ёс гүйцэтгэх” таван өрөөтэй.

Өрөө бүрийн гадна уртын урт дараалал үүсчээ. Тэвчээрээ барсан зарим нь эмч нартай хэрэлдэж, хаалга үүдийг нь балбана. Өмнөх хүнийх нь арц уугиж дуусаагүй байхад дараагийн хүмүүс дайран орж, ажил явдлаа үргэлжлүүлдэг. Бужигнасан хүмүүс хоорондоо төөрч, нутаглуулах гэж буй хүнээ хайж будилах тохиолдол ч цөөнгүй. “Салах ёс гүйцэтгэх” байрны гадна олны хөлийг дагаад халаасны хулгайчид ч нэлээд ирсэн байв.

Ухаан санаа нь тогтворгүй, сэтгэл санааны хямралтай байгаа хүмүүсийг далимдуулж халаасных нь хэдэн төгрөгийг туудаг аж. Ёстой л чоно борооноор гэгч болж байлаа. Олон хүний уур бухимдлыг төрүүлж буй энэ асуудалд эмнэлгийнхнийг буруутгах аргагүй. Тэд хэр чадлаараа ажиллаж байна. Шүүх эмнэлэгт хоногт дунджаар 7-8 хүний цогцос ирдэг аж.

Тэр бүрийн үхлийн шалтгааныг тогтооно гэдэг амаргүй ажил. Хүнийг хойд насанд нь үдэн гаргах ажил ном журмын дагуу хүндэтгэлтэй байх ёстой. Гэвч сая шахам хүн амтай Улаанбаатар хотод нас барагсдыг үдэх, цогцос гаргах, салах ёс гүйцэтгэх байрны хүрэлцээ үнэхээр хангалтгүй байна. Иймээс төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ. Манайхаас өөр оронд нас барагсдадаа маш хүндэтгэлтэй ханддаг.

Тухайлбал Японд нас барсан хүмүүсээ байрлуулдаг зочид буудал гэж бий. Энэ зочид буудлаас оршуулах ажил явдал болдог. Энд өрөөнийхөө мөнгийг нь төлөөд талийгаачаа хэд ч хонуулж болно. Ар гэрийнхэнд нь чирэгдэл багатай. Гэтэл манай улсад ийм зүйл алга. Улаанбаатарт нас барсан хүнээ дор бүрт нь эмнэлгээс очиж авахгүй л бол цогцоснууд багтахаа больдог гэнэ лээ.

Дээр нь нутаглуулахдаа өдөр судар хардаг учраас даваа, баасан гарагт эмнэлгийн үүдэнд дугаарлах иргэдийн дараалал эрс нэмэгддэг аж. Хүйтний улиралд эмнэлгээс цогцсоо авлаа гэхэд гэр бариад ч болсон яаж ийгээд 2-3 хоног хадгалж дөнгөх байх. Халууны улиралд гаргах өдрөөс нь эрт авчихвал цогцос нь муудаж, өмхийрөх гээд байж суухад ч хэцүү шүү дээ.

Хэд хоногийн өмнө Шүүх эмнэлэг рүү ороод гарахад үүдний жижүүр нь өөрийн ухаангүй болтлоо согтож, дэмий балай юм ярьж суусан юм. Арга ч үгүй биз. Үхсэн хүнээр дүүрсэн өрөөнд шөнө ганцаараа байна гэдэг хэрийн хүнээс гарах зориг тэвчээр биш. Тэр ч утгаараа юугаа ч мэдэхгүй болтлоо ууж, айдас жихүүдсээ дардаг бололтой.

Зөвхөн жиж үүрийн цагдаа гэлтгүй задлан шинжилгээний шинжээч эмч нар бүгд л архи уудгийг хүн бүр мэднэ. Нас барсан хүний үхлийн шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхэд цогцосноос 20 гаруй төрлийн хортой бодис ялгардаг гэдэг. Ийм хортой нөхцөлд ажиллаж, хүний хүүрийг задалж, бүх эрхтнийг нь шинжилнэ гэдэг аймшигтай. Энэ ч утгаараа задлангийн эмч, жижүүрүүд өдөр бүр архины нормтой.

Тиймээс задлангийн эмч нар ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж архинд ордог нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ утгаараа хүнд нөхц өлд ажиллаж байгаа Шүүх эмнэлгийн эмч нарын ажлын орчинг сайжруулах асуудлыг төр засаг маань анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Хог новшиндоо дарагдсан гэрийн буйрын чинээ газарт хэдий болтол бужигнаж, нас барагсдынхаа ясыг өндөлзүүлэх вэ.

Ч.Бямбадулам
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Сая гарчихсан хүн амтай Улаанбаатар хотод нас барагсдын цогцос гаргадаг хоёрхон ...

Share |
Холбоотой мэдээ
Гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар зохицуулдаг болно
2012.05.18
Нүүрс тээвэрлэлтээс болж 50 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012.05.17
Гадаад өр 9.6 тэрбум ам.доллар болжээ
2012.05.17
Нэг сая төгрөгийг энэ сард багтаан олгоно
2012.05.14
Д.Сарангэрэл: Цалингийн дундаж хэмжээ 1,3 саяд хүргэх бодит шаардлага бий
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
Гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар зохицуул...
2012.05.18
Нүүрс тээвэрлэлтээс болж 50 тэрбум төгрөгийн хохир...
2012.05.17
Гадаад өр 9.6 тэрбум ам.доллар болжээ
2012.05.17
Нэг сая төгрөгийг энэ сард багтаан олгоно
2012.05.14
Д.Сарангэрэл: Цалингийн дундаж хэмжээ 1,3 саяд хүр...
2012.05.12
Д.Батхуягийн хэрэгт холбогдуулан “Саусгоби сэндс...
2012.05.12
“АПУ”-гийн П.Батчимэгийн “тархи угаалтыг” ...
2012.04.26
Бэлэглэлийн гэрээгээр байраа зарсан 100 гаруй иргэ...
2012.04.25
Сая төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ
2012.04.16
ЗГ санхүүжилтээ хийсэн цагт сая төгрөгийг өгнө
2012.04.14
Сэтгүүлчид шахаж шаардсаны хүчинд “MCS дөрвөн хү...
2012.04.03
Өмнийн Говь компани Хятадынх боллоо
2012.04.03
“Аэро Монголиа” онгоц осолдуулснаа хүлээн зөвш...
2012.04.03
“Петровис” компанийг буруутай гэж шүүх тогтоож...
2012.03.22
Орон сууц хамтран эзэмшигч зургаан хувийн зээлд ха...
2012.03.14
С.Зориг агсны гэргий Б.Булган “Дацан трейд” ХХ...
2012.03.14
Хөрөнгийн биржүүд Тавантолгойг булаацалдаж эхлэв ү...
2012.02.29
«Мобиком», «Юнител»-ийнхэн гоё нэртэй урамшуул...
2012.02.29
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах ...
2012.02.29
Нэг сая төгрөгийг дөрөвдүгээр сард олгох гэнэ
2012.02.27
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах ...
2012.02.27
МАН-ынхны сонгуулийн мандатын төлөөх тэмцэл эхэлжэ...
2012.02.16
Мөнгө дагаж мөнгө ирдэг, мөнгө тогтоох энгийн аргу...
2012.02.14
“Шинь шинь” компанийг УМБГ шалгахаар болжээ
2012.02.13
”21”-ийн гай
2012.02.13
Ломбардууд дүүрч, нийслэлчүүд өрөнд орж эхэллээ
2012.02.10
Монгол улсад оросын дээд сургуульд шалгарагдсыг со...
2012.02.10
Хөрсний бохирдол ба “чимээгүй тахал”
2012.02.10
“Сандэй” худалдааны төв “Титаник” хөлгийн ...
2012.02.10
Харц ардаар тоглосон ХААН банк хариуцлага үүрэх ёс...
2012.02.09
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ...
2011.07.25
Анхаар! Бидний дэргэд манъякууд өндийж эхэллээ…
2011.09.02
Хоёр эхнэртэй Монголын баячууд
2011.09.28
Нийслэлд хамгийн түрүүнд нурж унах барилгууд
2011.09.02
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн анха...
2011.10.07
"БТ" сонин монголын тэргүүн баячуудыг нэрлэж байна...
2011.07.09
Анодын дампуурал буюу албан тушаалтнуудын хэрэг
2011.08.31
УИХ-ын гишүүн Ш.Сайханбилэг, П.Цэнгүүн, О.Содбилэг...
2011.11.02
АМГ-ын дарга Д.Батхуяг Оюутолгойн эргэн тойрны орд...
2011.09.17
Ц.Мянганбаяр, Л.Чинбат, С.В.Паушок тэргүүтнүүдийн ...
2011.08.04
Улсын хөрөнгөөр наадагсад Арабын баячуудтай эн тэн...
2011.07.27
Солонгос хэлний түвшин тогтоох 7 дахь удаагийн шал...
2011.09.23
Харц ардыг ялгаварласан ХААН банкны авирлал
2011.07.21
Тавантолгойн хувьцаанаас болж Ажнай Бат-Эрдэнэ Өмн...
2011.10.10
Оюутнууд есдүгээр сарыг дуустал шар визагаар зорчи...
2011.08.31
Дамирангийн Энхбатыг баривчлах ажиллагаанд оролцсо...
2011.08.03
Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүй нөхрөө...
2011.11.07
Автобус дүүрэн хулгайч
2011.08.06
Сэжиг
2011.08.11
Монголын агаарын тээврийн хөдөлгөөн 112 хувиар өсн...
2011.06.30
Банкны захирлууд дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэнэ...
2011.08.01
Хувьцааныхаа үнийг хульхидуулахаараа мэднэ
2011.07.20
“Хангай” Зочид буудлын орон доороос нярайн цог...
2011.09.15
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2011 он...
2011.07.19
“Завханд мөнгөөр бороо оруулаад ахин сонгогдоно...
2011.07.28
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах ...
2012.02.29
Нийгэм прокуророос “айж” байна
2011.09.08
Мөнгө дагаж мөнгө ирдэг, мөнгө тогтоох энгийн аргу...
2012.02.14
Э.Ууганбаяр, Ч.Ганжаргал нарт 15 жилийн ял оноолоо...
2011.11.17
Хятадууд Монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр ...
2011.08.10
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com