, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Улстөрчийн амьдрал | Сонгууль-2012 | Судлаачын үг | Факт | Хэрэгжээгүй амлалтууд | Луйварын хөшгийг сөхөхүй |
“MCS”-ийн тогтвортой байдлын гэрээ гэгч юу вэ?
2012.01.18
Хамтарсан Засгийн газар тарсантай холбоотойгоор олны дунд цочир сонин байсан мэдээлэл нь Монголын хамгийн баян компани болох “MCS” группын тухай. Монголын бүхий л салбарт төлөөлөлтэй, бас хөрөнгө хаяж, хаанаас ч мөнгө босгож чаддаг овсгоотой, зальжин “MCS”-ийн тухай энэ мэдээллийг нийгэм анзаарч харахгүй өнгөрчих гээд байна. Энэ бол өнгөрөгч долоо хоногт болсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулгын задалсан “70 жилийн хугацаатай хийгдэх тогтвортой байдлын гэрээ”-ний асуудал. Түүгээр ч зогсохгүй энэ компани Хятадын 75 хувийн хөрөнгө оруулалттай “Кери” гэх групптэй холбоотой юм болж таарлаа. “MCS” хэмээх энэ компани Монголын газар нутгийг 70 жилийн хугацаатай “ломбардах” гэж байгаатай ижил сонстлоо. Ямар их эрх мэдэлтэй, нэр нөлөөтэй юм бэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-т “Эхний таван жилд хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 10, 100 саяас дээш бол 15, 300 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж заагдсан байдаг. Тэгвэл “Энержи Ресурс” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи гурван жилийн хугацаанд “Ухаа худаг” төсөлд 380 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлсэн юм байх. Тэгээд л нэгэнт хуульд заасан үүргээ биелүүлсэн юм чинь цаашдаа хэдэн жилээр ч хамаагүй гэрээг сунгаад байх мэргэн ухаан бодож олсон нь 70 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ гэгч. Ёстой л нөгөө хуулийн цоорхойг ашиглана гэдэг нь энэ.

Өнөөдөр “MCS”-тэй хамааралгүй төрийн ажил гэж огт үгүй болж. Бүр сайд, дарга нар, УИХ-ын гишүүд “MCS”-ийн халаасных. Хаана, ямар л томоохон төсөл, тендер байна бүгд энэ компанийн гараар ордог нь нууц биш. Хамгийн сүүлийнх нь утаагаар уушгиа хордуулж ядсан Улаанбаатарчуудын зовлонгоор даажигнасан “утаагүй зуух” нэртэй төсөл. Нэг сая гаруй хүн амтай, түүний тэн хагас нь гэр хороололд амьдардаг. Улаанбаатар хотын хувьд утааг өргөс авсан мэт нэг л өдөр арилгах боломжгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ жилийн утаа нэг л биш ээ. Өмнөх жилүүдийнхээс ил үүтэй нэмэгдэж, хоолой хорсгоно. Хотын утааг арилгахын тулд Мянганы сорилтын сангаар дамжуулан олгосон америкийн ард түмний тусламжийн мөнгийг “MCS”-д хандивлав. Гэтэл дэлхий нийтээрээ утаагүй болох асуудлыг орон сууц гэж байхад манайхан нөгөө л нэг зуухаа яриад сууж байх юм.

Монголд зуух хийдэг, пийшин үйлдвэрлэдэг компани байсаар байтал ганц удаа гэрт хонож үзээгүй, зууханд гал яаж түлдгийг мэдэхгүй “MCS”-ийн Ж.Оджаргалд төр итгэл хүлээлгэж, Монголын нэрээр бадар барьж олсон 40 тэрбум төгрөгийг түүний охин компани болох “Сэлэнгэ Констракшн” ХХК-д тушаажээ. Тэд одоо хотын бүх айлуудад Туркт захиалж хийлгэсэн хааяа нэг дэлбэрч, айлын эд хогшил гэмтээж хэл ам дагуулсан зуухыг бөөн бөөнөөр шахаж байна. Хоол хийж болохгүй, нэг галлачихвал бүрэн унтрааж байж дараагийн галлагааг хийдэг энэ зуух манай монголчуудын хэрэгцээг хангаж, дээрээс нь хотын утааг арилгах чадаж байгаа билүү.

Тэдний асуудал үүгээр дуусахгүй. Сүүлийн хэдэн жил Монголыг дэлхий нийтэд таниулсан хоёр толгойн нэг коксжсон нүүрсний арвин их нөөцтэй Таван толгойн орд газарт “MCS”-ийн эзэмшлийн “Энержи Ресурс” ХХК үйл ажиллагаагаа явуулдаг. Хөрс хуулалт хамгийн бага, нүүрсний коксжих чанар хамгийн өндөр, нөөц их гэх мэт давуу талууд Ухаа худаг дахь “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшил бүхий ордод хамаарна. Тус компанийн эзэмшил талбайд 490 сая тонн дээд зэргийн коксжих чанартай нүүрс агуулагдаж байгаа гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдөр нэг тонн коксжих нүүрс дэлхийн зах зээлд 210 ам.доллар байгаа. Энэ бол одоогийн ханшаар 100 тэрбум ам.доллар болж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд энэ тооцоо нийт ордын арван хувиас хол давна гэсэн үг. Эдгээр нь жирийн иргэд бидний хувьд “үнэхээр тасарчихсан” компани юм аа гэхээс өөр хэлэх үг алга.

“MCS”-д үйл ажиллагаа явуулдаггүй салбар гэж алга. Хүнсний үйлдвэрлэл, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, дэд бүтэц, зочид буудал, үйлчилгээ, борлуулалт, хувцас хунар гээд ер түүгээр овоглох олон компаниуд ар араасаа цуварна. Энэ бол тус группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын ямархуу гүйлгээ ухаантайг харуулах томоохон үзүүлэлт. Тэр бол бизнес. Үүний тулд хүчтэй байх. Түүний хувьд хүч гэж юу вэ. Мөнгө, мөнгө бас дахин мөнгө. Монголд бизнесийг сонгодог утгаар нь хийж байгаа цөөхөн бизнесменийн нэг нь Ж.Оджаргал мөн. Үүнтэй маргах хүн байхгүй. Тэр хаана сул мөнгө хэвтэнэ, түүнийг анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ юм үзсэн хүн шиг загнах сэтгэл даанч алга. Энэ бүхний ард тэр ганцаараа биш. Түүний ар талд төрийн эрхэнд гарсан олигархиуд байгаа. Түүний эзэмшлийн компаниудад төрд данслагдсан эрхмүүд жаахан хувь хүртсэн шиг сууж байдаг. Бизнест шударга өрсөлдөж байгаа нь тэгээд энэ үү. Монголд “MCS”-ээс өөр компани ажил хийж чаддаггүй юмуу. Бодох л хэрэгтэй.

О.УУГАНЖАРГАЛ

logo-ubtimes

Хамтарсан Засгийн газар тарсантай холбоотойгоор олны дунд цочир сонин байсан мэ...

Share |
Холбоотой мэдээ
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж байна гэж хэл. Хөөе хулгайч минь...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин нөхөрлөдөг ажээ
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн байдалд байлгаж байна
2012.05.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин ...
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн...
2012.05.14
Ц.Элбэгдорж: ”Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж ба...
2012.05.13
Д.Тэрбишдагва: ”Н.Энхбаяр даргыг суллах талаар Е...
2012.05.13
“Цагдан хорих байрны нөхцөлийг танилцуулсан”
2012.05.13
Шүүх, Прокурорын байгууллагаас Н.Энхбаярын талаар ...
2012.05.13
Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” б...
2012.05.13
Ц.Нямдорж гэргүй, зурагтгүй ядаж байхад гэртээ хон...
2012.05.12
Н.Энхбаярын охиныг ажлаас нь халсан гэж
2012.05.12
С.Одонтуяагийн нөхөр Төмөр замын захирал болно
2012.05.11
Ц.Мөнх-Оргил, С.Баяр нарын УИХ-д нэр дэвших эрхийг...
2012.05.11
Р.Амаржаргал гишүүн хамгийн их өр, зээлтэй
2012.04.26
Ц.Элбэгдорж: Жирийн иргэн жаргаж, төрийн хулгайч а...
2012.04.26
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно
2012.04.25
Х.Тэмүүжин: Н.Энхбаяр авлигын хар дэвтрийг бичээсэ...
2012.04.25
Өндөр настныг залилжээ
2012.04.25
О.Цолмон: 2008, 2009 оны сонгуулийн луйврын тухай ...
2012.04.16
Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Малайз, Синга...
2012.04.16
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Амарлин: Цөмийн аюулыг...
2012.04.16
Өмнөговийн цахилгааныг тасалж телевизийн бүх сувги...
2012.04.16
Н.Энхбаярын баривчилгааг захиалагчдад Т.Бадамжунай...
2012.04.16
Н.Энхбаярын амь насанд аюул тулгарлаа
2012.04.16
Д.Баярсайхан: Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу ...
2012.04.16
"Хүнлэг бусаар, хэрцгий харьцсан байдал харагдаж б...
2012.04.14
Н.Энхбаярын гутлыг прокурорын зөвшөөрөлтэй өмсгөнө...
2012.04.14
Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины байр ру...
2012.04.14
М.Энхсайхан: Ерөнхийлөгч асанг Ерөнхийлөгч л барив...
2012.04.14
Н.Энхбаяр өөрөөсөө олон дүү бүсгүйтэй хамтын амьдр...
2011.12.16
С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр шиг өглөө болгон шинэчлэ...
2011.09.17
Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач, Ардын намы...
2011.07.08
Гадаад Монголыг хятадад нэгтгэх тухай (Хятад блого...
2011.08.02
Осолд орсон жолоочийн биеийн байдал хүнд байна
2011.09.14
XXI зууны Галданбошигт
2011.09.19
Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ?
2011.08.25
Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай х...
2012.01.23
Ш.Сайхансамбуугийн гэр бүл дэхь сонирхолтой хууль
2012.02.27
14 хүний амийг залгисан Ми-8 нисдэг тэрэгний үнэн ...
2011.08.15
Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол н...
2011.07.23
Ким Чен Ир хорвоог орхилоо
2011.12.19
“Айл бүрд бөө” хөтөлбөр “Хамтлаг бүрд хоёр б...
2011.07.20
Н.Энхбаярын сэлмэн барилгын дэргэд Ц.Нямдоржийн ха...
2011.10.28
21-р зуунд Эх оронгүй дүрвэгчид болох уу? Монголчу...
2011.09.13
Сөрөг хүчний Бааварсанд /Ил захидал/
2011.09.26
Танилц, төрөөс төрсөн шинэ тэрбумтан
2011.07.18
БНФУ-ын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонен, нөхөр...
2011.08.31
Г.Занданшатар сайд Финландын Ерөнхийлөгчийг таксиг...
2011.08.31
Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ
2011.08.16
Улсын дээд шүүхээс МАХН нэрээ аваад удаагүй байгаа...
2011.08.03
Далай ламыг залгамжлагч тангараг өргөв
2011.08.09
Занданшатар сайд аа, Одоо ”Нью-Йорк таймс” сон...
2011.08.26
Шинэ цагийн До яамны толгойлогч ба Намбарын Энхбая...
2011.06.30
Налайхад буудалцаан болжээ
2012.02.03
УИХ, Засгийн Газар дахь хамаатан саднуудын сүлжээ
2011.07.19
Ерөнхийлөгчийн дүрд тоглож байгаа С.Ганбаатар үймэ...
2011.10.03
Өгөх үү? үлдээх үү?
2011.07.27
"Голдман Сакс"-ын өрийг худалдаж авсан "АПУ"-гийн ...
2011.11.01
Долдугаар сарын 1-ний хэрэгт Тагнуулынхныг буруутг...
2011.08.13
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com