, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Утаанаас болж өдөрт дөрвөөс таван хүн нас баржээ
2012.01.18

-Нийт тоосонцорын 91 хувь нь гэрийн зуухнаас гардаг-

Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийн нийслэл хотуудаас нэгдүгээрт жагсч байгааг Дэлхийн банкны “Агаарын бохирдлын төвшин түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” төслийн багийнхан тогтоожээ. Манай улсын эрдэмтэн, судлаач багш нараас бүрдсэн тус баг нийслапийн найман цэгт шинжилгээ хийгээд Улаанбаатарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон хэм хэмжээнээс 17-35, Монгол Улсын стандартаас 7-14 дахин их болсныг тодорхойлсон байна.

Үүний зэрэгцээ орчин үеийн шинжилгээний аргаар агаарын дээжээс бохирдлын эх үүсгүүрүүдийн хувь хэмжээг гаргажээ. Тухайлбал, 100 айл орчимд нарийн тоосонцрын 35-92 хувь нь гэрийн зуухнаас гарсныг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, гэр хороолол агаарын бохирдлыг бүрдүүлэгч гол буруутан бас гол хохирогч нь аж.

Иймээс бүрэн шаталтгүй, агаарын бохирдол үүсгэгч зуухыг яаралтай солих шаардлагатай гэсэн дүгнэлтийг холбогдох байгууллагуудад өгчээ. Мөн гэр хороололд эрчим хүчний хангамжийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний бусад салбартай хамтарч ажиллах шаардлагатайг ч дурджээ. Дэлхийн бусад нийслэл хотын агаарын бохирдол олон нөлөөллөөс бүрддэг бол Улаанбаатарын агаарын бохирдол цөөхөн хүчин зүйлээс шалтгаалдаг хэрнээ хамгийн их бохирдолттой аж.

Тэр тусмаа төслийн багийн хэмжилтээр Баянхошуу орчмын гэр хороолол хамгийн их бохирдолттой гарчээ. Харин Офицериудын ордны урд талын цэгт хэмжилт хийхэд утаа харьцангуй багассан дүн гарсан байна.

Хэмжилт хийсэн дээрх цэгийн харьяа өрхийн эмнэлгүүд болон нэгдсэн клиник эмнэлгүүдийн мэдээлэлд мөн судалгаа хийсэн байна. Амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлт, нас баралтыг судлан, 50 мянга гаруй өвчний түүхэнд агаарын бохирдлын хамаарал хэр байгааг дүгнэхэд судапгааны багийнхныг цочирдуулсан үр дүн гарчээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэмжээнд очсоныг харуулсан аж. Тодруулбал, нийслэлчүүд янз бүрийн эх үүсвэрээс гаралтай төрөл бүрийн химийн өндөр найрлагатай тоосонцрын бохирдол дунд ажиллаж, амьдарч байна гэсэн үг. Ялангуяа, нас баралт үүн дотроо зүрх судасны тогтолцооны нас баралтад илүү хамааралтай нь илэрчээ.

Агаарын бохирдлоос болж жилд дунджаар 1600 буюу өдөрт дөрвөөс таван хүн нас барсан байна. Насны хувьд ихэнх нь бага насныхан болон өндөр настнууд. Эмнэлэгг зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр хэвтэн эмчлүүлэгчдийн голлох шалтгаан нь мөн л тоосонцор. Хүнд харагдахааргүй жижиг хэмжээстэй нарийн тоосонцор нь хүний уушгинд орж цаашлаад зүрхэнд нөлөөлснөөр уушгины болон зүрхний гаралтай өвчнийг үүсгэж, амьдрах хугацааг богиносгодог байна.

Төрөлтийн гажгийг нэмэгдүүлдэг нь ч жам ёсны үзэгдэл гэнэ. Агаарын бохирдлоос хамаарсан эрүүл мэндийн үнэ цэнэ, бохирдлыг бууруулснаас гарах ашгийг ч тооцоолж гаргасан байна. Энэ үеэр хөгжингүй орны хэмжээний зардал буюу нэг хүнийг эмчлэхэд 221 мянган ам.доллар шаардлагатай болохыг гаргажээ. Харин утаанаас болж эрүүл мэнддээ зарцуулсан мөнгө нь нийслэлийн хэмжээнд 463 сая ам.долларт хүрснийг тогтоожээ. Энэ нь нийслэлийн нийт орлогын 18 хувьтай тэнцэх хэмжээ юм.

Судалгааны багт ажилласан МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн зөвлөх профессор С.Лодойсамбатай ярилцлаа.

-Утааг багасгах зорилгоор манай ашиглаж байгаа зуухыг 1950-1970 оны үед Туркт хэрэглэж байсан. Тийм ч сайн зуух биш гэдэг. Үүнтэй Та санал нийлэх үү?

-Зуух сонгон шалгаруулах лабораторийг би удирдаж байсан. Боломжийн гэсэн бүх зуухыг шалгасан. Хүссэн газраараа агаар оруулаад, хүссэн газраараа агаар гаргадаг, ширэмний завсраар нь агаар ордоггүй зуухыг л сайн зуух гэнэ. Ингэж байж шаталт ч сайн болдог. Ийм зуухыг дотоодын компани, хувь хүмүүс хийсэн үү гэвэл хийсэн.

Манайхны бүтээсэн зуух Туркийн зуухнаас сайн байсан нь ч үнэн. Харамсалтай нь, бүгдийнх нь ширэм асуудалтай буюу бид олноор нь үйлдвэрлэж чадахгүй байсан. Үүнд сайн чанарын ваар ч багтана. Одоо ашиглаж буй зуухыг Туркт өмнө нь хэрэглэж байсан гэдэг үнэн. Гэхдээ муу зуух биш. Үүнийг ашигласнаар утаа 85 хувь багасах боломжтой.

Дээр нь Туркийнхан үйлдвэрлэж чадаж байна шүү дээ. Иймээс Монголын мянганы сорилын сан энэ зуухыг сонгосонтой санал нэг байгаа.

-Сүүлийн үед утаа улам ихэсч 100 метрийн зайтай газраа харж чадахгүй байх болж. Хамгийн утаатай хотын хоёрдугаарт жагсч байсан бол энэ жил нэгдүгээрт орсон байна?

-Бидний хэмжилтээр агаарын бохирдлоороо олон улсын хэмжээнд нийслэл хотуудаас нэгдүгээрт орж байсан. Бохирдол буурахгүй байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Нарийн хэмжилт хийсний дараа үүнийг хэлэх ёстой. Утааг багасгах зорилгоор тарааж буй зуухаас 20 мянгыг нийт гэр хороололд тараасны дараа хэмжилт хийгээд утаа хэвэндээ байвал үр дүнгээ өглөө гэж хэлнэ.

Яагаад гэж гайхаж магадгүй. Нийслэлийн хүн ам өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Жилд дунджаар 15 мянган яндан нэмэгддэг. Орон нутгаас шилжин ирсэн болон шинээр гэр бүл болсон айл өрх дээрх тоог бүрдүүлдэг. Харин ч агаарын бохирдлын оргил үе нь 2007-2008 он байсан. Тухайн үед үүнээс ч битүү утаатай байсан. Сүүлийн үед харьцангуй буурч байгаа. Энэ нь утааны эсрэг авч буй арга хэмжээний үр дүн. Дээр нь байгалийн хүчин зүйл буюу дулаарал ч нөлөөлсөн.

-Хүмүүс өндгөн, шахмал түлш гэж ярьдаг. Эдгээр түлш утааг бууруулахад хэр ач холбогдолтой бол. Энэ талд Та судалгаа хийж үзсэн үү?

-Энэ талд судалгаа хийгээгүй. Өндгөн, шахмал гэх мэт түлшийг гэрийн зууханд түлэхэд ач холбогдолтой гэдэг юу л бол. Түүхий нүүрсийг хоёр см-ын хэмжээтэй болгож жижгэлээд түлбэл хамгийн сайн шатдагийг Химийн хүрээлэнгийн судалгаа харуулсан. Гэтэл өндөгнөөс томхон хэмжээтэй дээр нь машинаар шахаад хатуу болгосон түлш яаж шатах бол гэж би гайхдаг. Тэгээд ч манайхан шахмал түлшийг ул суурьтай судлалгүй хийсэн. Үүнээс болж амьдралд нэвтэрч чадаагүй. Хоёрдугаарт, компаниудын 10 хүрэхгүй хувь нь л үйлдвэрлэсэн.

Угтаа нарийн судалгаан дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Нөгөө талаар шаталт гэдэг түлшиндээ биш зуухандаа байдаг. Манайхан судалгаа хийлгүй гаднын бүтээлийг шууд хэрэглэдэг. Шахмал түлш хийж болно гэхдээ түүнд тохирсон зуух хийх ёстой юм.

Ж.Сүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн”

Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийн нийслэл хотуудаас нэгдүгээрт жагсч бай...

Share |
Холбоотой мэдээ
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буудаж үзсэн цагдаа ховор шүү
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү Танаа
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон бий
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэцийн эмнэлэгт үзүүлжээ
2012.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
О.Цолмонгийн Английн Парламентад илгээсэн захидал ...
2012.05.18
Г.Эрдэнэбат: Буу бариад хүн хөөх нь битгий хэл буу...
2012.05.17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ээж Хонинх...
2012.05.13
Зөвшөөрөлгүй барьсан барилга Нүхтийн аманд олон би...
2012.05.12
“Хит”-ийн Д.Даваанямыг хэрэг хүлээх чадвартай ...
2012.05.12
Монгол бүсгүй захирлынхаа урилгаар БНСУ яваад худа...
2012.05.12
Багш нь сурагчийнхаа хоолойг боож ухаан алдуулжээ
2012.04.26
Монголын хилийн ойролцоо 170 сая тонн хорт хаягдал...
2012.04.26
Монголд цөмийн хаягдал булшилчихсан юм биш үү
2012.04.25
ДОХ-ын эсрэг гель гарган авчээ
2012.04.25
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн 82 хувь нь уу...
2012.04.25
2012.04.16
О.Цолмон: Надад уйлах ч зав өгөхгүй байна
2012.04.14
Бас л нэг үнэт зүйл урагш гарлаа
2012.04.10
Д.Өнөрболорын “Сөүл” ресторанд монгол охид бие...
2012.04.03
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 85 хувь нь суралцаж ...
2012.03.22
Цалин тэтгэвэр нэмэгдсэний ялгаа харагдахгүй нь
2012.03.14
”Аймаар” завгүй АТГ-ынхан
2012.03.12
Эрдэнэзуу хийдээс алдагдсан үнэт бүтээлүүд хятадуу...
2012.02.27
“Таны итгэж болох банк” уриатай найдаж болохгү...
2012.02.18
38 сая малтай 2,8 сая Монгол махандаа дугаарлаж ба...
2012.02.16
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Монгол Улсад юу хамгийн үнэтэй вэ? Монгол төрийн э...
2012.02.09
Хар тамхи жилд 200 мянган хүний амийг авч оддог
2012.02.09
Д.Энхээ давж заалдана
2012.02.09
Нугараач охиныг зодсон багшид таван жидийн ял оноо...
2012.02.08
Би мөнгө авах гэж дээрэм хийсэн чинь хүн алчих шиг...
2012.02.06
Бэлэг авахаас татгалзацгаая
2012.02.03
Өдөрт гурван хүүхэд осолд өртөж байна
2012.01.24
Цантай өвөл, жавартай автобус
2012.01.23
Монгол Улсын Сонгуулийн тухай хууль /Шинээр баталс...
2011.12.16
Хуримын ордон гологдсон шинэ цагийн баячуудын цуут...
2011.07.11
Xүүхдийн чинь эцэг Монгол байгаасай
2011.07.13
Цөмийн ослуудын түүх
2011.09.15
“Викиликс” ээлжит үүцээ задлав
2011.09.02
Америкийн тагнуулч асан этгээд ТТГ-ын мөрдөн байц...
2011.08.01
Цөмийн хаягдал булшлах “123” гэрээг Засгийн га...
2011.08.10
Утойя аралд болсон хэргийн учир шалтгаан
2011.07.28
Хүний хөгжил сангийн хишиг хувийг хаана хаана олго...
2011.07.21
Х.Тэмүүжин: М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруу...
2011.08.25
Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь
2011.10.31
Хүний наймааны хэрэг Монголд хэзээ ч илрэхгүй юм б...
2011.09.19
Нөхөртөө тамлуулсан 15-хан настай Афган охины бичл...
2011.12.31
24 хүний аминд хүрсэн МИ-8 нисдэг тэрэгний ослын х...
2011.09.26
Дахиад л 9 сарын 11
2011.09.11
Ээжээ… та битгий архи уугаарай
2011.11.17
Ганди сайд аа нэг юм хийгээч ээ!
2011.07.09
“Монголд эхнэрээ зээлдэг заншил байдаг уу?
2011.12.30
Үхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монгол...
2011.08.15
Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл
2011.07.14
Хятадууд хулхи барааг ингэж хийдэг
2011.07.20
Норвегид Андерс Бреивикийг шүүх хурал эхэллээ
2011.07.26
Үерт урссан ч аврах гэж битгий оч
2011.06.30
Forbes, Wikileaks нар худал мэдээллээ гэж үү
2011.09.05
Бага орлоготой иргэд орон сууцтай болоход хэцүү
2011.08.18
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
2012.02.10
Хятадын шоронд Монгол бүсгүйчүүд тарчилсаар байна
2011.08.11
Солонгос сериалд автсан үзэгчдийг сохор дурлал, аз...
2011.12.14
Б.Одончимэг: Охин минь жоохон юм чинь арай ч хүний...
2011.08.09
БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдэг...
2011.07.01
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com