, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Улстөрчийн амьдрал | Сонгууль-2012 | Судлаачын үг | Факт | Хэрэгжээгүй амлалтууд | Луйварын хөшгийг сөхөхүй |
Бэлэн мөнгө тарааж буй Д.Тэрбишдагва, Д.Зоригт нар нэр дэвших эрхээ хасуулахаар болов уу?
2012.02.13
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Сонгинохайрхан дүүргийнхээ сонгогчдод өөрийн зурагтай календарь, 5000 төгрөгийн хамт тараасан бол УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт сайдын илгээлтээр энэ хоёрдугаар сарын 8-9-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийнхэн сонгогчдыг “АСА” циркт урьж цайлав

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ахмадын холбооноос дүүргийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан гэх боловч МАН-аас угшилтай дүүргийн Засаг дарга Д.Ганболд, сайд Д.Зоригтын нэрийн хавчуулан дүүргийн арга хэмжээ бус намын, сонгуулийн өмнөх шоу болон хувиргасан байна. Нийт 12 мянган ахмад энэ арга хэмжээнд уригдсан ч хөтөлбөрт зарим ахмадыг намаар нь ялгаж тусад нь хүлээн авсан аж.

Ингэхдээ нэг ахмадад календарь, “Янмал” үйлдвэрийн ноолууран оймс бэлэглэсэн бол жич хүмүүстээ календарь, ноолууран ороолтын хамт бэлэглэсэн аж. Чингэлтэй дүүргийн ахмадууд өөр хоорондоо биднийг ялгаварлан үзлээ гэж гомдоллож байгаа сурагтай. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд бол Чингэлтэй дүүргээс сонгогдсон сайд Д.Зоригтын хормой хотыг даган намирдгаараа алдартай.

Тэрбээр дүүргийн Засаг даргын эрх мэдлээ намын болон хувиргаж cap шинийн өмнө Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчив. Дүүргийн арга хэмжээ нэрэн дор 12 мянган иргэдэд төсвийн хөрөнгөөр календарь, ноолууран ороолт, оймс тараахын зэрэгцээ “АСА” циркт “Сэтгэлийн цацал” нэр бүхий үнэ төлбөргүй тоглолт үзүүлсэн нь хаанаас гаргаж буй ямар их хөрөнгө вэ.

Дүүргийн ойн арга хэмжээг сурталчлахад нийт жилийн туршид 130 сая төгрөг төсөвлөсөн гэх ч саяны арга хэмжээнд 130 сая төгрөг өлхөн даваад явчихаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд энэ УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшихээр горилогчдын нэг. Сайд Д.Зоригт УИХ-ын сонгуульд хуучин дүүргээс дахин нэр дэвшиж сонгогдох нь тодорхой болоод байгаа.

Тиймээс тэд дүүргийн төсөв буюу ард түмний татварын мөнгийг оймс, ороолтхон болгож эргээд сонгогчдод үргүй цацаж чадаж байна. Уг нь Чингэлтэй дүүрэгт 20 жилийн ойн хүрээнд нэн хэрэгцээтэй байгаа цэцэрлэг байгуулахад зарцуулсан бол бодит үр дүнтэй барьцтай ажил болох байлаа гэж иргэд нь ярьж байна. Гэвч Засаг дарга Д.Ганболд, Д.Зоригт сайд нарын хувьд өөрсдийн нүүр царайгаа рекламдах нь чухал байсан аж.

Сонгуулиас өмнө өөрсдийгөө сурталчлахын тулд төсвийн хөрөнгийг хэдэн зуун саяар нь үргүй цацах эрхтэй задарсан Засаг дарга Д.Ганболдыг дүүргийн иргэд харамсалтай нь таатай хүлээж аваагүй байна. Учир нь сонгуулийн хугацаа ойртонгуут иргэддээ хайр зарлан бэлэн мөнгө, эд зүйлсээр угжихыг хуулиар хориглосоор байтал Засаг дарга Д.Ганболд, сайд Д.Зоригт нар дүүргийн нэрийг барьж хуулийг уландаа гишгэж байна гэж үзэж байгаа аж.

Мөнгөөр бүхнийг шийдвэрлэж, сонгогчдын саналыг худалдан авч болно гэдгийг УИХ-ын гишүүн, сайд Д.Зоригт, Д.Тэрбишдагва нар cap шинийн өмнө нийтийн өмнө ийнхүү ил зарлав. Д.Тэрбишдагва гишүүн бэлэг, бэлэн мөнгө тараахдаа тун дуртай нэгэн. Шинэ жилийн өмнө гэхэд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд бензин амтагдсан цагаан будаа, ном тараасан.

Хүн идэхийн аргагүй зааны зурагтай хөгцтэй тэр будааг ихэнх нь иргэд хогийн сав руугаа хаясан. Гишүүн Д.Тэрбишдагва сонгогч бидэнд хөгцтэй будаа тарааж доромжиллоо доо гэсэн өнгө аястай суусан бол cap шинийн өмнө 5000 төгрөг, зурагтай календарь авсан сонгогчид энэ нь ч харин хамаагүй дээр байна шүү гэж “талархсан” байна.

Иргэдийн хувьд хүн үнэгүй өгч байгаа юм хойно авч л орхино. Харин сонгуулийнхаа саналыг хөгцтэй будаа, календарь мэтхэнээр худалдчихгүй гэдгээ ярьж сууна. Сонгуулийн тухай хуульд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бэлэн мөнгө бэлэг сэлт тараах нь битгий хэл хэрэгжих боломжгүй худлаа амлалт гаргахыг нь хүртэл хатуу хориглосон.

Нэр дэвшигч тодорхой болоогүй гэдгийн дор халхавчлан үлдэх боломжгүйгээр бэлэн мөнгө, бэлэгийг ч хориглосон. Гэвч эрх мэдэл нь дэндсэн сайд, гишүүд өөрсдөө батлан гаргасан хуулиа зөрчиж байна. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж орилдог шиг хууль зөрчигч эрхэм гишүүд батлан гаргасан хуулиа зөрччихөөд хууль хэрэгжүүлээрэй гэж хашгирч сууна.

Зөвхөн энэ хоёр гишүүд ч бус хөдөө орон нутаг, нийслэлд бэлэг тарааж яваа нөхдүүд эхнээсээ аваад олон бий. Сонгогчдыг авлигын аргаар олсон мөнгөөрөө татаж санал авдаг жишиг энэ жил хуулиар хориглогдсон ч нэмэргүй нь бололтой. Чухам Сонгуулийн ерөнхий хорооноос бэлэн мөнгө, бэлэг тарааж буй гишүүдэд нэр дэвших эрхэнд хязгаар тавьж болзошгүй гэх мэдээлэл ирж байна.

Ямартаа ч сонгуулийн өмнөх цагаан сарын баяраа сонгогч олон сонгогдогч түшээдийнхээ халамжинд дориухан тэмдэглэчихэж мэдэхээр байна даа.

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва саяхан Сонгинохайрхан дүүргийнхээ сонгогчдод өөрийн ...

Share |
Холбоотой мэдээ
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж байна гэж хэл. Хөөе хулгайч минь...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин нөхөрлөдөг ажээ
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн байдалд байлгаж байна
2012.05.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин ...
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн...
2012.05.14
Ц.Элбэгдорж: ”Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж ба...
2012.05.13
Д.Тэрбишдагва: ”Н.Энхбаяр даргыг суллах талаар Е...
2012.05.13
“Цагдан хорих байрны нөхцөлийг танилцуулсан”
2012.05.13
Шүүх, Прокурорын байгууллагаас Н.Энхбаярын талаар ...
2012.05.13
Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” б...
2012.05.13
Ц.Нямдорж гэргүй, зурагтгүй ядаж байхад гэртээ хон...
2012.05.12
Н.Энхбаярын охиныг ажлаас нь халсан гэж
2012.05.12
С.Одонтуяагийн нөхөр Төмөр замын захирал болно
2012.05.11
Ц.Мөнх-Оргил, С.Баяр нарын УИХ-д нэр дэвших эрхийг...
2012.05.11
Р.Амаржаргал гишүүн хамгийн их өр, зээлтэй
2012.04.26
Ц.Элбэгдорж: Жирийн иргэн жаргаж, төрийн хулгайч а...
2012.04.26
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно
2012.04.25
Х.Тэмүүжин: Н.Энхбаяр авлигын хар дэвтрийг бичээсэ...
2012.04.25
Өндөр настныг залилжээ
2012.04.25
О.Цолмон: 2008, 2009 оны сонгуулийн луйврын тухай ...
2012.04.16
Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Малайз, Синга...
2012.04.16
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Амарлин: Цөмийн аюулыг...
2012.04.16
Өмнөговийн цахилгааныг тасалж телевизийн бүх сувги...
2012.04.16
Н.Энхбаярын баривчилгааг захиалагчдад Т.Бадамжунай...
2012.04.16
Н.Энхбаярын амь насанд аюул тулгарлаа
2012.04.16
Д.Баярсайхан: Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу ...
2012.04.16
"Хүнлэг бусаар, хэрцгий харьцсан байдал харагдаж б...
2012.04.14
Н.Энхбаярын гутлыг прокурорын зөвшөөрөлтэй өмсгөнө...
2012.04.14
Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины байр ру...
2012.04.14
М.Энхсайхан: Ерөнхийлөгч асанг Ерөнхийлөгч л барив...
2012.04.14
Н.Энхбаяр өөрөөсөө олон дүү бүсгүйтэй хамтын амьдр...
2011.12.16
С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр шиг өглөө болгон шинэчлэ...
2011.09.17
Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач, Ардын намы...
2011.07.08
Гадаад Монголыг хятадад нэгтгэх тухай (Хятад блого...
2011.08.02
Осолд орсон жолоочийн биеийн байдал хүнд байна
2011.09.14
XXI зууны Галданбошигт
2011.09.19
Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ?
2011.08.25
Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай х...
2012.01.23
Ш.Сайхансамбуугийн гэр бүл дэхь сонирхолтой хууль
2012.02.27
14 хүний амийг залгисан Ми-8 нисдэг тэрэгний үнэн ...
2011.08.15
Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол н...
2011.07.23
Ким Чен Ир хорвоог орхилоо
2011.12.19
“Айл бүрд бөө” хөтөлбөр “Хамтлаг бүрд хоёр б...
2011.07.20
Н.Энхбаярын сэлмэн барилгын дэргэд Ц.Нямдоржийн ха...
2011.10.28
21-р зуунд Эх оронгүй дүрвэгчид болох уу? Монголчу...
2011.09.13
Сөрөг хүчний Бааварсанд /Ил захидал/
2011.09.26
Танилц, төрөөс төрсөн шинэ тэрбумтан
2011.07.18
БНФУ-ын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонен, нөхөр...
2011.08.31
Г.Занданшатар сайд Финландын Ерөнхийлөгчийг таксиг...
2011.08.31
Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ
2011.08.16
Улсын дээд шүүхээс МАХН нэрээ аваад удаагүй байгаа...
2011.08.03
Далай ламыг залгамжлагч тангараг өргөв
2011.08.09
Занданшатар сайд аа, Одоо ”Нью-Йорк таймс” сон...
2011.08.26
Шинэ цагийн До яамны толгойлогч ба Намбарын Энхбая...
2011.06.30
Налайхад буудалцаан болжээ
2012.02.03
УИХ, Засгийн Газар дахь хамаатан саднуудын сүлжээ
2011.07.19
Ерөнхийлөгчийн дүрд тоглож байгаа С.Ганбаатар үймэ...
2011.10.03
Өгөх үү? үлдээх үү?
2011.07.27
"Голдман Сакс"-ын өрийг худалдаж авсан "АПУ"-гийн ...
2011.11.01
Долдугаар сарын 1-ний хэрэгт Тагнуулынхныг буруутг...
2011.08.13
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com