| Ким Чен Ун алагдсан талаар мэдээлэл тарав |
2012.02.13
2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир 70 насандаа зүрхний өвчнөөр нас барж, түүний хүү Ким Чен Ун эцгийнхээ үйл хэргийг залгамжлагчаар тодорсон билээ. Харин өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр олон нийтийн сүлжээгээр Ким Чен Уныг алагдсан гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар анхлан Хятадын Sina Weibo хэмээх цахим хуудсаңд Хойд Солонтосын тэргүүлэгч Бээжин дэх Элчин сайдын яамны гадна халдлагад өртөн алагдсан гэж мэдээлэн, үүний араас энэ мэдээлэл Twitter-ээр таржээ.
Түүнийг алагдсан гэх мэдээллийг батлахын тулд Бээжин дэх БНАСАУ-ын Элчин сайдын яамны гадна олон машин цугласан байсан гэсэн мэдээллийг гаргасан байна. Элчин сайдын яамны гадна олон машин цугласан нь “Ямар нэг зүйл болсон бололтой” гэж мэдээллийн агентлаг руу нэгэн эх сурвалж утсаар мэдээлэл өгчээ. Харин энэ мэдээллийг батлах ямар ч баталгаа олдоогүй хэмээн Америкийн тагнуулын алба мэдэгдсэн байна.
“БНАСАУ шиг хаалттай нийгмийн тухайд юунд ч 100 хувь итгэх аргагүй. Гэхдээ энэ мэдээлэл үнэнд нийцнэ гэж бид бодохгүй байна” хэмээн Америкийн нэрээ хэлээгүй нэгэн албан тушаалтан CNN агентлагт мэдээлжээ. Түүнчлэн хойд хөршийнхөө нутаг дэвсгэрт болсон аливаа үйл явдалд няхуур хандцаг Өмнөд Солонгосын төлөвлөгөөний нэг хэсэг байж болзошгүй хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн байна.
Түүний өгүүлснээр аллагатай холбоотойгоор Хойд Солонгосын цэрэг арми хүч нэмэгдүүлсэн ямар ч шинж тэмдэг байхгүй гэнэ. Ким Чен Ирийг нас барсны дараа тус улсын арми байлдааны бэлэн байдалд байгаа бөгөөд хэрэв тэргүүлэгч нь алагдсан бол ямар нэгэн шинж байдач ажиглагдана хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Б.Ананд

|
|
2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир 70 насандаа зү...
|
|
|
|
Баялгаа цөлмөдөг улсуудыг жагсаажээ
2012.05.18
|
АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд хоорондоо мөргөлджээ
2012.05.17
|
Дэлхийн эдийн засаг хөрөнгө оруулалтын төлөө тэмцэнэ
2012.05.12
|
Хулгайлагдсан хүүхдүүдийн хэрэг Испанийг донсолгов
2012.04.26
|
Аргентин улсыг дээрэмдэхийг зогсоолоо
2012.04.25
|
|
|
|
|
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. |
|
|
|
|