2012.02.13
Бүтэн долоо хоног ахыгаа дагаж холын тээвэрт явсан Санчир замын тоосноосоо салаад хэдэн найзуудтайгаа уулзахаар гадагш гарлаа.
Ганц бие эр хүн гэртээ юу ч хийх билээ. Хээрээр гэр хийж, машины кабинд хоног төөрүүлснийх овоо хэдэн төгрөг халаасалсан тэрээр энэ орой найзуудаа дайлж, зад наргихаар шийджээ. Тэгтэл завтай хүн ер олддоггүй. Ар гэр, авгай хүүхэд гээд цаг нартай уралдсан хүмүүс “завгүй” гэсэн хариу хэлнэ.
-Өөдгүй юмнууд, хүн дайлъя гэж байхад. Ганцаараа жаахан сууж байгаад харьж унтахаас даа гэж амандаа бувтнасаар ойролцоо харагдах pub-руу зүглэн алхлаа. Цонхны дэргэдэх сул ширээнд очиж суугаад зөөгч бүсгүйд ганц шил пиво захиалав. Орчин тойрноо ажигласанд бүгд хос хосоороо, хайрын үгс ярилцаж байгаа бололтой дотно шивнэлдэх аж. Бие биенийхээ гарыг атган, бүсгүйнх нь царай ичингүйрэн ягаарах нэгэн залуу хос дээр харц тогтоов. Бүсгүй үе үехэн жаргалтай инээхийг бодоход залуу нь их л хөгжилтэй яриа дэлгэж байгаа бололтой. Санчир тэдэнд өөрийн эрхгүй атаархаж, би гэдэг хүн хэзээ өөртөө тохирсон сайхан бүсгүйтэй учрах юм бол хэмээн шүүрс алдан бодно. Шилтэйгээсээ нэг балгах зуураа хэдэн ширээний цаана ганцаараа бодол болон суугаа нэгэн бүсгүйг олж харлаа. Шаргалхан үсээ дээш нь хумьж, саравчтай малгай дарж өмсөөд том гэгчийн нарны шил зүүснийг бодоход хэн нэгэнд танигдахгүйг хичээсэн бололтой. Санчирт энэ бүсгүй нэг л танил санагдаад явчихлаа. Энэ бүсгүйг хаана харлаа байз. Манай орцонд байдаг билүү, юу билээ гэж таньж ядан суув. Гэнэт таниад “нээрэн, энэ чинь нөгөө дуучин байна шүү дээ. Мишээл мөн байна” гэж золтой л хүмүүст дуулдахаар чанга хэлчихсэнгүй. Тун энгийн хувцасласан, ямар ч будаг шунхгүй түүнийг Санчираас бусад нь таниагүй бололтой. Бурхан минь, энэ бүсгүй бүх эрчүүдийн хорхойг хөдөлгөсөн сайхан амьтан даа. Ингэж бодитоор нь хардаг байжээ хэмээн бодно. Санчир түүнээс нүд салгалгүй хөдөлгөөн бүрийг нь ажив. Бүсгүй ч сүүлдээ түүнийг анзаарчээ. Яагаад ч юм бүсгүйд ховсдуулсан мэт татагдсаар. Ерөөсөө л очиж танилцмаар, ядахдаа ганц үг солимоор санагдаад болдоггүй. Ингэхийн тулд бас чамгүй зориг хэрэгтэй байдаг. Зөөгч бүсгүйг дуудаад
-Танайд хоолой руу аятайхан давчихаар цагаан юм байна уу? гэсэнд зөөгч бүсгүй тэдний бие бие рүүгээ ширтэлцэхийг аль хэдийнэ анзаарчихсан бололтой жуумалзаад
-Манайд “Зөөлөн Хараа” байна. Танд таалагдах байх аа гэлээ.
-За тэгвэл 50-н граммыг аваад ир. Үгүй ээ, ерөөсөө 100-г аваад ир гэлээ. Тэр бүр хатуу юм уугаад байдаггүй Санчир зөөгч бүсгүйн авчирсан 100-н граммыг ярвайн байж үнэртэж үзлээ. Архины хамар сэтлэх шахсан үнэр огт мэдрэгдсэнгүй. Тун ч таатай санагдсан тул урт амьсгаа аваад ууж орхилоо. Ёстой л зөөгч бүсгүйн хэлсэн шиг зөөлөн эд байх чинь гэж бодлоо. Санчир суудлаасаа тун зоригтой босов. Хараа булаасан шаргал үст бүсгүй рүү дөхөж очин мэндчилсэнд бүсгүй ч дургүйлхсэнгүй мэндлээд түүнийг ширээнд суухыг нь зөвшөөрөв. Нэр усаа мэдэлцэн танилцсаныхаа дараа Санчир сониуч зангаа нууж чадалгүй
-Олны танил дуучин бүсгүйтэй ингэж таарна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа гэсэнд Мишээл яг л телевизээр гардаг шигээ аальгүйтэн инээж
-Тийм гэж үү? Өнөөдөр би найз залуугаасаа салчихсан. Тэгээд л тааралдсан газраа ороод ирсэн юм. Намайг таньчихна гэж бодсонгүй шүү гэлээ. Ил шулуухан яриатай энэ бүсгүйтэй ойлголцоход тийм ч хэцүү биш байв. Санчир түүнийг дайлахаар юу уухыг нь асуусанд бүсгүй нэлээд халамцсан бололтой талимаарсан нүдээр түүнийг харж
-Чиний ууж байгааг ууя л даа гэлээ. Энэ үг Санчирыг байж ядтал нь гижигдэж орхилоо. Түрүүн тун ч таатай санагдсан “Зөөлөн Хараа”-наас нэг шилийг захиаллаа. Ингээд тэдний яриа өрнөв. Шаргал үст бүсгүйн наалинхайтсан яриа, аальгүй инээдэнд мансууран яг л зүүдэлж байгаа мэт санагдана. Урлагийн хүн гэж цаанаа л ондоо юмаа. Мишээлийн сэтгэл хөдлөл, аливааг хөгжилтэй болгох авъяас нь биширмээр. Тэр найз залуугаасаа салсан гэсэн ч Санчиртай ярилцаж байхдаа нэг ч удаа санааширч гунигласангүй. Харин ч илүү дотно байхыг хүсч байгаагаа нуусангүй. Хийморь сэргээсэн зөөлөн Хараа ч нөлөөлсөн үү, эр бяр нь цээжиндээ багтаж ядан байх Санчир “би чамайг хүсч байна” гэж хэлчихмээр байсан ч тэвчлээ. Мишээл хундагатайг тааламжтай нь аргагүй үнэрлэж, нүдээ анин таашаалтайгаар ууснаа янаг тачаангуй дуугаар
-Ямар сайхан юм бэ ? гэж шивнэлээ. Энэ үед Санчир шуудхан л
-Би чамайг жаргаамаар байна гээд хэлчихэв. За одоо ч нүүрээ улаа бутартал алгадуулж дээ, өнгөрсөн хэрэг гэж бодон суутал Мишээл ч энэ үгийг хүлээж байсан бололтой түүн рүү танилмаарсан харцаар ширтэв. Тэд дээд давхрын буудлын өрөө рүү орох замдаа хэнээс ч айж ичилгүйгээр бие биенээ озон үнсэлцсээр явлаа. Өрөөнд оруут Мишээл түүнийг түлхэж холдуулаад саравчтай малгайгаа авч шидэхэд шаргалхан үс нь мөрөн дээгүүр нь сул асгараад ирэв. Цамцныхаа товчыг нэг нэгээр тайлахад нь Санчир ч хамаг хувцасаа тайчиж эхлэв. Энэ хооронд Мишээл эхээс төрсөн биеэрээ түүнийг хүлээн тачаадаж зогслоо. Санчирыг өмдөө тайлав уу, үгүй юу ор руу түлхэн хэвтүүлээд өөрөө дээр нь мордчихов. Санчирын хүзүү цээж, хүйсийг уруулаараа гижигдэн үнсэхдээ туяхан хуруунуудаараа ирвэгнүүлэн илж таална. Бүсгүй хүний уян зөөлөн биенд шүргэн алдах бүртээ Санчир өөрийн эрхгүй дуу алдаж байв. Цаг нь болсон бололтой. Хэн хэн нь халуу шатам мэдрэмжийг амталж, бие биедээ уусан нэгдэх шиг. Бүсгүйн бүжих мэт гайхалтай хөдөлгөөн түүнийг улам л галзууруулах шахна. Яг л урлагийн бүтээл мэт хоёр бумбагар хөхөнд нь болгоомжтой хүрч, аяархан базлахад бүсгүй улам тачаадан дуугаа өндөрсгөх ажээ. Санчир ч юу юугүй дур тавих нь. Үгүй ээ, ийм хурдан уу? гэж өөрөөсөө асуугаад байдгаараа тэвчив. Ташаанаас нь базан хөдөлгөөнийг нь сааруулах гэсэн боловч Мишээл жаргалын амтыг мэдрэх гэж яарч байгаа бололтой. Бие сэтгэлийн цангаа нь тайлагдсан бололтой, бүсгүй цээжинд нь хяран наалдахад Санчир санаачлагыг гартаа авлаа. Ямар сайхан байна вэ, урьд өмнө нь хэзээ ч ийм сайхан мэдрэмжийг амсаж байгаагүй гэдгээ тэрхэн зуур Санчир бодно. Хорвоогийн эр эмийн жаргал гээч хичнээн сайхан үгээр ч зүйрлэхийн аргагүй уран тансаг ажээ. Тэрхэн зуурын хэдэн хором хамгийн оргил үе байв. Хэн хэн нь хөлөрч норсон ч, бие биедээ наалдан хэсэг хэвтлээ. Тэгтэл Мишээлийн гар цээжин дээгүүр нь зүггүйтэж, халуун амьсгалаараа чихийг нь ирвэгнүүлж эхлэв. Ингэнэ чинээ санаагүй Санчир дахин түүнийг эзэмдэж, галзууруулам янаглалыг үргэлжүүлэх гэж тэмүүллээ. Энэ шөнө үлгэрийн мэт өнгөрлөө. Шөнийн жаргалдаа алжаасан Санчирыг сэрэхэд дэргэд нь Мишээл байсангүй. Харин тэр түүнд зурвас үлдээжээ. “Оройг хамт өнгөрөөсөнд баярлалаа. Бас нэг зүйлийг хэлэхэд чи намайг жаргааж чадсан цөөхөн эрчүүдийн нэг байлаа. Үнсье” гэжээ. Бурхан минь, гэж өөрийн эрхгүй шүүрс алдсан Санчир энэ өдрөөс хойш хэд хэдэн орой өнөөх Pub-д ирж, хараа булаасан шаргал үст дуучин бүсгүйг битүүхэн хүлээсээр. Тэр даанч ирсэнгүй. Инээмсэглэл, эрх танхи дуу хоолой, гал цогтой харц, халуун янаглал бүгд дурсамж болон үлдсэн ч хүлээсэн хэвээр. Нэг л өдөр тэр намайг санахаараа ирнэ гэж найдсаар. Хаврын урь орж, салхи зөөлөн үлээсэн нэгэн орой Санчир өнөөх pub-руугаа гэлдрэв. Хаалгаар орох гэтэл хажуухан талд эмэгтэй хүний зөөлөн алхаа ойртох сонстож эргээд хартал Мишээл инээмсэглэн зогсож байв. Малгай, нарны шил гээд нууж далдлах зүүсгэл огт үгүй түүний хонгор шаргал үс салхинд намирч харагдах нь ямар үзэсгэлэнтэй гэж санана. Гар барин мэндэлсэн тэд хамтдаа дотогш орцгоолоо.
Т.Амур
|