2012.02.16
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн нөөцийн махыг нийтдээ 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэхээр болсон. «Нөөцийн мах бэлтгэж, нийслэлчүүдийг хямд махаар ханга» гэж нийслэлийн төсвөөс дээрх компанд, аж ахуйн нэгжүүдэд 6.8 тэрбум тогрог олгосон. Иигэхдээ ард иргэддээ түргэн шуурхай, найдвартай үйлчлэхийг л хүссэн билээ.
Жаахан сийрэгхэн бодож үзвэл 40 сая малтай мортлоо гурван сая хүрэхгүй хүн амтай улс орны хувьд махны ннйлүүлэлт асуудап биш баймаар. Ууцандаа оочерлох ард иргэддээ царайгаа харуулж гялайлгах гэсэн биш гүйцэтгэх засаглалын тэргүүн маамь ууц руугаа өшиглүүлэх шахсан түүх юутай холбоотой вэ?
Эн тэргүүнд хэлэх үг бол амьжиргааны түвшин хэт дордсон явдал. Амьжиргааны хэт хол түвшингүүдийн хооронд лифтэн арилжаа хийж мөнгө угаадаг харгис сүлжээ үүсээд буйгийн нэгэн жишээ нь өнөөдрийн манай ууцныхаа үнэнд ууцаа хугалуулсан байдал.
Max бэлтгэн нрийлүүлэгчид талил тал нөххдөөрөө дамжуулан нөөцийн махны гулуузыг арав хориор нь гаргаж, дамлаж байгаа нь нууц биш. Энд тэндхийн зах дээр тамга тэмдэгтэй гулууз мах худалдаалж байгааг иргэд үзэж харсан нь олонтаа. Өлсгөлөнд автсан юм шиг бүчих иргэдээ хараад ноёи Ерөнхий сайд маань өөрийнхөө удирдаж буй тогтолцооных нь гажиг дээр тоглосон өөрийнх дор ажиллагсад л ийм байдал үүсгээд байгааг мэдсэн болов уу?
«Ченж»-үүд бол ердөө л гүйцэтгэгчид. Татаас хүүдийлж суугаа ноёдын халаас руу төр өөрөө гараа дүрэхгүй юм бол өөр хэн зүрхлэх билээ дээ. Ерээд оны картын барааны хямрапын үед монголчуудыг өлсгөлөнгөөс аварсан тод баатар маань Жасрай сайдын «хонгилын үзүүрийн гэрэл» бус, өнөөх л хэдэнд малчин, буянт малын маань буян байсан.
Гэтэл өнөөдөр малын ашиг шимээ зах зээлд шууд нийлүүлэх борлуулалтыи хүчирхэг сүлжээг үүсгээгүй төрийн балгаар хуурай өлсгөлөнд нэрвэгдэх нь байна. Амьдралын шаардлагаар цагаан хоолтон болох уу? Aль эсвэл гэрээ барьж хөдөө суух уу?
Я.Баяраа
Эх сурвалж: “Монцамэ”
|