, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Улстөрчийн амьдрал | Сонгууль-2012 | Судлаачын үг | Факт | Хэрэгжээгүй амлалтууд | Луйварын хөшгийг сөхөхүй |
Үхэхдээ гэрээсэлж үлдээсэн НЭГ сая төгрөг
2012.02.16
Миний нэг танил сонирхолтой гэх үү, эмгэнэлтэй ч гэмээр юм уу нэгэн хачирхалтай зүйл ярилаа.  Хэдхэн хоногийн өмнө хамаатных нь эмээ нас барчихаж. Ажил явдал ид өрнөж байтал хамаатнуудынх нь дунд эмээгийн гэрээслэлийн тухай яриа өрнөжээ. Талийгаачийнхаа гэрээслэлийг үзээд сэтгэл нь шимширсэн хүмүүс “Арай ч дээ, энэ Монголын төр” гэлцэн бухимдаж байв.
Миний танил ч санааширсан хүмүүсийн нулимстай нүдээр харж зогсох эмээгийн гэрээслэлийг авч хартал “Төрөөс өгнө гэсэн нэг сая төгрөгийг минь аваад хүүд маань өгөөрэй” гэсэн байжээ. Энэ одоо юу гэсэн үг вэ? Нас дээр гарсан нэгэн эмээ үхэхдээ хэзээ олгох нь мэдэгдэхгүй нэг сая төгрөгийг хамгийн хайртай хүүдээ өвлүүлэхээр гэрээсэлсэн байна гээд бод доо. Хөөрхий эмээгийн хүү нас 50 хүрсэн ч эхнэр, хүүхэдгүй. Хоёр ч удаа амьдрал зохиосон боловч бүтэлгүйтсэн азгүй нэгэн. 

Настай хүн гомдож, баяр­лахдаа амархан гэдэг­сэн. Мон­голын төр, засаг азай буур­луудынхаа ийм эм­зэг сэд­вээр хүртэл шоу хийж, өөрс­дийн нэр хүндийг өс­гө­дөг болжээ.

УИХ-ын зарим гишүүд “Эрдэнэс Таван толгой”-н ир­гэн бүрт олгох хувьцааг мон­голчуудын хувьд өв зал­гамж­лах хамгийн анхны хө­рөнгө болж болох юм гэж байна лээ. Тэгвэл тэр ол­гох гэж ядаад байгаа хувь­­­цаанаас чинь өмнө ах­ма­дууд, байгаа үгүй нь ч мэ­дэг­дэхгүй бэлэн мөнгөө авна гэж итгэн гэрээслэл үл­дээ­чих­сэн байна. Жил дамжиж горьдож суугаад ч нэг сая төгрөгийнхөө барааг харж чадаагүй тэд ядаж үр хүүхэд нь ч гэсэн авчихаасай гэж бо­дол­гүй яах юм бэ.
Хамгийн аймшигтай нь амьд ахуйдаа авч чадаагүй мөн­гөний тухай эмээгийн гэ­рээслэл нас барсных нь да­раа ч биелэхгүй бол яана аа. Хөөрхий эмээ төрдөө ит­гэн гэрээслэл үлдээсэн ч “Нэг сая төгрөг олгож эх­лэхээс өмнө нас барсан хүнд Таван толгойн хишиг ол­гох­гүй” гээд л заачихвал яах вэ. Мөнгө өгөхөөс өмнө нас барс­наа­раа эмээгийн хохь бо­лоод үлдэх үү. Бэлэн мөнгө олгож эхлэхээс өмнө хорвоог ор­хисонд эмээгийн буруу байхгүй шүү дээ.
Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд нэг сая төгрөг өгөх нь гэж мэдсэнээс хойш жил га­руй хугацаа өн­гөр­лөө. Гэвч Засгийн га­зар энэ ху­га­цаанд өгч чад­сангүй. Товчхондоо хам­тар­сан Засгийн газрын үед яриг­даж эхэлсэн нэг сая төгрөг МАНАН-тай­гаа хамт замхарч байх шиг байна.
Гэвч зайлуул, талийгаач эмээ амьд ахуйдаа төр хувь хишгээ хэзээ олгох бол гэж орой бүр зурагтынхаа өмнө чихээ нааж, мэдээний суваг болгоныг сольж суудаг байж. Ажил, хичээлдээ яваад ирж байгаа үр хүүхдүүдээсээ “Нө­гөө мөнгөний сураг байна уу, хэзээ өгөх юм бол оо цаа­дуул чинь” гэж асууж, су­раглана. Хааяа хэн нэгэн дар­га телевизээр энэ тухай ярих­даа “өгнө” гэхээс цаашгүй. Яг хэзээ олгох гээд байгаа нь мэдэгдэхгүй ч өгөх л юм байна гэсэн бодлыг эмээд төрүүлсэн бололтой. Тиймээс төрөөс өгөх мөнгийг хүлээж цөхөрсөн эмээ арга ядахдаа хайртай хүүдээ “төрийн хи­шиг”-ээ өгөхөөр гэрээслэл үл­дээсэн нь энэ аж. Яг ийм хүлээлт Монголын бүх ахмад настанд бий. УИХ-ын гишүүд, дарга нар хөдөө орон нутагт очоод иргэдтэй уулзахад нэг сая төгрөгөө л нэхнэ. Телевизийн нэвтрүүлгээр шууд утас нээ­хэд нөгөө л мөнгөө нэх­дэг, хүлээдэг. Өнөөдөр Монголын төр ахмадуудаа ингэж л хү­лээлгэж, үйл тамыг нь үзэж байна. Сүүлдээ тайван ч нүд аньж чадахаа байлаа. Төрөөс өгнө гэсэн мөнгийг маань үх­сэний дараа хэн авчих бол, үлдсэн хэдэн хүүхдэд маань өгөлгүй худалч дарга нар өөрсдөө авчих вий дээ. Тэд­ний ихэнх нь энэ л бодлыг сэт­гэлдээ тээдэг болжээ.
Энэ ахмадуудын буруу биш. Тэднийг ингэж шар мах­тай нь хатаахыг эрх ба­ригч намууд хүссэн гэж үү. Өгч чадахгүй юм бол ин­гэж туйлширч, азай буур­луу­дынхаа итгэмтгий зангаар то­хуурхах ямар хэрэг байсан юм бол.
Өгвөл хурдхан өгөөд, ча­дахгүй юм бол үнэнээ хэ­лэх хэрэгтэй. Хэлэхэд хэ­цүү бай­вал сураагүй юм биш да­хиад л худлаа хэл­чих. Тэр үед ахмадууд мөн­гө өгч ча­дахгүй болсон юм байна гэд­гийг ойлгоод ядахдаа “Нэг сая төгрөгийг маань ми­ний хүүд өгөөрэй” гэсэн эм­гэ­нэлтэй гэрээслэл үлдээх­гүй. Гэхдээ үүний дараа одоогийн Засгийн газар, парламентын ихэнх гишүүд ирэх сонгуульд шаансгүй болно.
Засгийн газар одоогоор 334 тэрбум төгрөгийг ахмад нас­тан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд олгохоор тө­с­өвт суулгачихаад буй. Гэх­­дээ энэ мөнгийг олго­хын тулд УИХ-ын 39 дүгээр тог­тоолыг өөрчлөх шаард­лагатай байгаа аж. Тогтоол өөрчлөх асуудлыг сар ши­нээс өмнө УИХ-ын чуулга­наар оруулахаар ярьж бай­гаа ч хэзээ өөрчлөх нь то­дор­хой­гүй. Тэгэхээр нэг сая төгрөг ах­мадуудын гар дээр яг хэзээ очих нь бас л тодорхойгүй болж байгаа юм.   
Үндэсний статистикийн хорооны 2010 оны мэдээгээр манай улсын нийт хүн амын 7.3 хувийг ахмад настнууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл ма­най улсын 204.400 ахмад нас­танд 204.4 тэрбум төгрөг л шаардлагатай.
Энэ бол бусад улс оронтой харьцуулахад хамаагүй бага тоо. Гэтэл Монголын төр шиг ахмадуудаа үл тоомсорлож, хүндэтгэлгүй ханддаг улс орон алга. 2000 оны дундуур ахмад дайчдадаа байр олгоно гэж баахан шуугиан тарьсан. Ганц өрөө байраа авах гэж 10 гаруй жил хөөцөлдсөн ах­мадууд холбоо байгуулж, Сүх­баатарын талбайд өлсгөлөн зарласны эцэст цөөн хэд нь байртай болсон. Ихэнх нь цагийн аясаар нас барсан тул үлдсэн хэдэн ахмад дайчинд яалт ч үгүй байр өгсөн болж билээ. Гэхдээ одоо хэр нь байр авч чадаагүй ахмад дайчид мэр сэр бий. Саяхан Монгол Улсын анх­ны ардчилсан Үндсэн хууль батлалцсан хүмүүст байр олгохоор болсон. Гэтэл төр нөгөө л эрээ цээргүй зан­гаараа авирлаж, нас бар­сан хүмүүст олгохоос тат­галз­жээ. 20 жилийн өмнө пар­ламентад сууж байсан хү­мүүс гэхээр зарим нь цагийн ая­саар хорвоог орхих нь ойл­гомжтой. 
Харин одоо нийт ахма­дуу­даа Сүхбаатарын талбайд суулгаж байж, нэг сая төг­рөгөө өгөх гэсэн юм болов уу гэж гомдоллох настнууд олон байна.  Ахмадуудын сэтгэлийг зов­оож буй энэ нэг сая төг­рөгөө хэзээ өгөх юм бэ, УИХ-ын гишүүд ээ. Аягүй бол эрхэм гишүүдийг сар ши­нээр золголт хийж явахад ур­даас чинь нэг сая төгрөгөө нэ­хэх байх шүү.

Өглөөний сонин

Миний нэг танил сонирхолтой гэх үү, эмгэнэлтэй ч гэмээр юм уу нэгэн хачирхалтай ...

Share |
Холбоотой мэдээ
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж байна гэж хэл. Хөөе хулгайч минь...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин нөхөрлөдөг ажээ
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн байдалд байлгаж байна
2012.05.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Энхбаяр дуудаж...
2012.05.18
Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн
2012.05.18
Айсан авлигачид айлын диван доор нуугдана
2012.05.18
Архитай ил дайн зарладаг Х.Баттулга далдуур харин ...
2012.05.17
Үймээн гарч болзошгүй гэж үзэн, цагдаа нарыг бэлэн...
2012.05.14
Ц.Элбэгдорж: ”Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж ба...
2012.05.13
Д.Тэрбишдагва: ”Н.Энхбаяр даргыг суллах талаар Е...
2012.05.13
“Цагдан хорих байрны нөхцөлийг танилцуулсан”
2012.05.13
Шүүх, Прокурорын байгууллагаас Н.Энхбаярын талаар ...
2012.05.13
Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” б...
2012.05.13
Ц.Нямдорж гэргүй, зурагтгүй ядаж байхад гэртээ хон...
2012.05.12
Н.Энхбаярын охиныг ажлаас нь халсан гэж
2012.05.12
С.Одонтуяагийн нөхөр Төмөр замын захирал болно
2012.05.11
Ц.Мөнх-Оргил, С.Баяр нарын УИХ-д нэр дэвших эрхийг...
2012.05.11
Р.Амаржаргал гишүүн хамгийн их өр, зээлтэй
2012.04.26
Ц.Элбэгдорж: Жирийн иргэн жаргаж, төрийн хулгайч а...
2012.04.26
УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-нд болно
2012.04.25
Х.Тэмүүжин: Н.Энхбаяр авлигын хар дэвтрийг бичээсэ...
2012.04.25
Өндөр настныг залилжээ
2012.04.25
О.Цолмон: 2008, 2009 оны сонгуулийн луйврын тухай ...
2012.04.16
Олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Малайз, Синга...
2012.04.16
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Амарлин: Цөмийн аюулыг...
2012.04.16
Өмнөговийн цахилгааныг тасалж телевизийн бүх сувги...
2012.04.16
Н.Энхбаярын баривчилгааг захиалагчдад Т.Бадамжунай...
2012.04.16
Н.Энхбаярын амь насанд аюул тулгарлаа
2012.04.16
Д.Баярсайхан: Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу ...
2012.04.16
"Хүнлэг бусаар, хэрцгий харьцсан байдал харагдаж б...
2012.04.14
Н.Энхбаярын гутлыг прокурорын зөвшөөрөлтэй өмсгөнө...
2012.04.14
Б.Жаргалсайхан “Монголын мэдээ” сонины байр ру...
2012.04.14
М.Энхсайхан: Ерөнхийлөгч асанг Ерөнхийлөгч л барив...
2012.04.14
Н.Энхбаяр өөрөөсөө олон дүү бүсгүйтэй хамтын амьдр...
2011.12.16
С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаяр шиг өглөө болгон шинэчлэ...
2011.09.17
Хүнийг сонгодог юм бол намаа тараагаач, Ардын намы...
2011.07.08
Гадаад Монголыг хятадад нэгтгэх тухай (Хятад блого...
2011.08.02
Осолд орсон жолоочийн биеийн байдал хүнд байна
2011.09.14
XXI зууны Галданбошигт
2011.09.19
Sun Myung Moon буюу Мүүн гэж хэн бэ?
2011.08.25
Эх орны торгон хил эмс охидын бүсний даруулгатай х...
2012.01.23
Ш.Сайхансамбуугийн гэр бүл дэхь сонирхолтой хууль
2012.02.27
14 хүний амийг залгисан Ми-8 нисдэг тэрэгний үнэн ...
2011.08.15
Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол н...
2011.07.23
Ким Чен Ир хорвоог орхилоо
2011.12.19
“Айл бүрд бөө” хөтөлбөр “Хамтлаг бүрд хоёр б...
2011.07.20
Н.Энхбаярын сэлмэн барилгын дэргэд Ц.Нямдоржийн ха...
2011.10.28
21-р зуунд Эх оронгүй дүрвэгчид болох уу? Монголчу...
2011.09.13
Сөрөг хүчний Бааварсанд /Ил захидал/
2011.09.26
Танилц, төрөөс төрсөн шинэ тэрбумтан
2011.07.18
БНФУ-ын Ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халонен, нөхөр...
2011.08.31
Г.Занданшатар сайд Финландын Ерөнхийлөгчийг таксиг...
2011.08.31
Б.Хурцыг шүүх хурлын протокол дэлгэгдлээ
2011.08.16
Улсын дээд шүүхээс МАХН нэрээ аваад удаагүй байгаа...
2011.08.03
Далай ламыг залгамжлагч тангараг өргөв
2011.08.09
Занданшатар сайд аа, Одоо ”Нью-Йорк таймс” сон...
2011.08.26
Шинэ цагийн До яамны толгойлогч ба Намбарын Энхбая...
2011.06.30
Налайхад буудалцаан болжээ
2012.02.03
УИХ, Засгийн Газар дахь хамаатан саднуудын сүлжээ
2011.07.19
Ерөнхийлөгчийн дүрд тоглож байгаа С.Ганбаатар үймэ...
2011.10.03
Өгөх үү? үлдээх үү?
2011.07.27
"Голдман Сакс"-ын өрийг худалдаж авсан "АПУ"-гийн ...
2011.11.01
Долдугаар сарын 1-ний хэрэгт Тагнуулынхныг буруутг...
2011.08.13
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com