, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Эрчүүд бичиж байна... | Бүсгүйчүүдийн захидал... | Сэтгэл зүйч зөвлөж байна... |
Урьд нь амьдрал зохиож байгаагүй хүнтэй танилцаж гэрлэсэн бол миний амьдрал өөр байх байсан юм болов уу
2012.02.17
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Н гэдэг. Би нөхөртэйгөө гэрлээд 3 жил болж байна. Манай хүн надаас 8 ах урьд нь гэр бүлтэй байсан хүн л дээ. 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань бидэнтэй цуг амьдардаг юм. Харин бидний дундаас хүүхэд гараагүй. Одоохондоо дутагдах гачигдах зүйлгүй сайхан л амьдарч байна. Гэхдээ манай хүн хуучин эхнэртэйгээ байнга холбоотой байдаг нь миний санааг үргэлж зовоох юм. Энгийн харьцаатай гэж хэлэхэд жаахан хэцүү л дээ. Үргэлж чи минь гээд л хааяа бүр хайртай гээд мессеж бичилцчихсэн байхыг нь уншиж байсан болохоор тэр нь миний санааг зовоодог байсан. Харин сүүлийн үед миний сэтгэл нэг л хөрөөд байх шиг байна. Нэг л тогтворгүй болоод гомдол төрж, гэртээ орох ч хүсэлгүй байдаг боллоо. Дээр нь сексийн тал дээр ч нэг л таарамж муутай байгаа. Манай хүн нэг л хойрго болчихсон юм шиг санагдах юм. Ямар ч санаачлагагүй нэгэн хэвийн. Бас дээр нь долоо хоногтоо ганц, 2 удаа л секс хийж байгаа. Магадгүй тэр өөр хүнтэй юм болов уу. Энэ бүхнээс нь болоод би түүнээс салдаг ч юм уу гэж бодох юм. Бага хүүхэд маань /манай нөхрийн/ 10 настай тэгсэн хирнээ бид 2той унтдаг. Би ойрд яг л зүгээр нэг гэр бүл болж тоглоод байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байдаг болсон. Дээр нь цалингаа аваад хуучин эхнэртээ мөнгө өгнө. Тэгсэн хирнээ мөнгө хүрэхгүй байна гээд л байнга хэрүүл өднө. Уг нь манайх тэгтлээ дутагдаж гачигдаад байдаг айл биш. Би цалингаа аваад л гэр орондоо л зарцуулдаг. Өөртөө ч наасан юм байхгүй. Гэтэл үргэлж мөнгөний асуудал ярьж, болж байгаа зүйлийг ч болохгүй байна гээд л уурлаж уцаарлана. Тэр хүнд тэгтлээ таалагдахгүй, болохгүй санагдаад хэцүү байвал яв гэхээр явахгүй. Сүүдээ би тэр хүнийг яах учраа олохгүй байна. Би одоо энэ амьдарлаас үнэхээр залхаж салмаар санагдах юм. Энэ бүхнийг яаж зохицуулбал дээр бол надад хэлж туслаач. Би 3хан жилийн дараа 30 хүрэх нь гэтэд би залуу насаа, хайран цаг хугацааг дэмий үрээд байгаа юм болов уу гэх бодол ч төрөх юм. Зүгээр л өөрийн үеийн урьд нь амьдрал зохиож байгаагүй хүнтэй танилцаж гэрлэсэн бол миний амьдрал өөр байх байсан юм болов уу ч гэж бодох боллоо. Надад туслаач.











Сайн байна уу? Захидал бичсэнд тань баярлалаа. Мөн энэ захидалын хариуг бичихэд удсандаа хүлцэл өчье. Би таны бичсэн захидалаас доорх хэд хэдэн зүйлийг шийдэхийг хүсэж байгаа юм болов уу гэж ойлголоо.
•    Та одоо 30 настай, залуухан. Сайхан гэр бүлтэй амьдрахыг хүсдэг боловч санаагаар болохгүй байгаа. Та ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа.
•    Нөхөр тань хуучин эхнэртэйгээ харилцаа холбоотой. Энэ нь таны сэтгэлийг зовоодог. Эхнэртээ мөнгө өгдөг нь танд таалагддаггүй. Илүү дотно харилцаатай болов уу гэж та таамагладаг.
•    10 настай хүүхэд нь нөхөр та хоёртой унтдаг. Тэр нь танд таалагддаггүй.
•    Нөхөр тань сексийн харилцаандаа хайхрамжгүй, цөөрсөн. Гэтэл та сексийн дотно харилцаатай гэр бүл хүсдэг.

Ямар ч гэр бүлийн дотор эдгээр харилцаа маш их элбэг. Ер нь шулуухан хэлэхэд асуудалгүй гэр бүл гэж хаа ч үгүй. Ялангуяа урьд нь гэрлэж байгаад шинээр гэр бүл зохиож байгаа ямар ч хүний хувьд харилцаандаа хүссэн ч хүсээгүй ч нэгэн төрлийн өөр цэг үүссэн байдгийг үгүйсгэх аргагүй юм. Танай нөхрийн хувьд энэ бүхнийг бүгдийг нь зэрэг зохицуулахад амаргүй гэдгийг та бас гадарлаж байгаа байх. Магадгүй та хоёр гэр бүл болохоосоо өмнө энэ талаар бага сага ярилцаж тохирсон ч байгаа байх. Ярилцаж амжаагүй, хойш тавьсан, эсвэл ярихаас зайлсхийдэг бол энэ асуудал маань үнэндээ та хоёрын хооронд ангал үүсгэж байгаа гэсэн үг. Таны дурьдсан дээрх шинж тэмдэгүүд ч гэсэн санамсаргүй үүсээгүй. Магадгүй та хоёр энэ талаар нээлттэй ярилцаж чадаагүй зүйлс байгаа учраас тэр бүхэн нягтаршиж бие биендээ дотны янаглал үүсгэж чадахгүй, үл итгэх, зайлсхийх хандлагыг өгдөг ч байж болох юм. Юутай ч өнөөдөр та бидэнд хандсаны гол зорилго бол энэ бүхнийг нэг тийш болгож зохицуулах хүсэлтэй гэдэгтээ юм болов уу гэж би ойлголоо.

Дээр дурьдсан зүйлс бүгд таны хүсэхгүй байгаа орчин нөхцөл, бас цаашлуулвал таны хүсээд байгаа атлаа авч чадахгүй байгаа зүйлс гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа байх. Эдгээр зүйлс эхлээд та өөрөө юунд төвлөрч юунд шаналж байна, тэр хэмжээгээрээ өсөн томорч байгаа. Энэ захидалаар дүүрэн таны хүсэхгүй байгаа зүйлс бичигдсэн атлаа, хүсэж байгаа зүйлс ховорхон дурьдагдсан байна. Тиймээс би таныг доорх хэдэн дасгалыг ажиллаад үзэхийг зөвлөж байна.
1.    Та яг юу хүсэж байна? Анх нөхөртэйгөө гэрлэхдээ хүсэж байсан, одоо ч хүсэж байгаа зүйлсээ бодоод жагсааж бичнэ үү. Дор хаяж 10 зүйлс жагсааж бичээрэй. Энэн дотор магадгүй гэр бүл гэж таны ойлголтоор, мөрөөдлөөр юу байвал илүү сайхан орчин, тав тухтай нөхцөлийг бүрдүүлж чадах вэ гэсэн сэтгэлийг тань шингээж болох юм. Таны энэ жагсаалт бүгд эерэг утгатай, эерэг сэтгэгдэлүүд байх ёстой гэдгийг сайн санаарай. Хэн нэгнийг буруутгасан, эсвэл бухимдсан, гоморхсон сэтгэгдэлийг үүнд бүү гаргаарай. Зөвхөн таны чин сэтгэлийн хүсэлт юу вэ?
2.    Нөхөр тань таны дээр бичсэн энэ хүсэлтүүдийг, мөрөөдлийг мэдэх үү? Та хэлж байсан уу? Хэлэх гэж оролдож байсан уу? Ямар үед нөхөр таны энэ хүсэл тэмүүллийг хүлээн авч, ойлгож ярилцаж чаддаг вэ? Тэр үеээ сонгоод нөхөртэйгөө энэ ариун хүслээ илэрхийлнэ үү. Хүслээ илэрхийлэхдээ нөхрөө буруушаасан бус, ойлгодог, хамтран амьдралаа бүтээж байгаа гэдгээ ойлгуулаарай. Магадгүй та ингэж харилцахдаа нөхрийнхөө чаддаг зүйлс, давуу чанаруудыг дурьдаж хатуу зөөлнийг хамтад нь илэрхийлвэл дээр болов уу.
3.    Нөхөртөө итгэ. Нөхрөө таны төлөө, таныг ойлгодог, таны сайн сайханд сэтгэлээ гаргадаг тэр хайртай хүн мөн гэдгийг байнга хүлээн зөвшөөрч хүлээцтэй, итгэлтэй хандлага гаргах нь чухал. Хэрэв та нөхөртөө итгэж чадахгүй, хардаж сэжиглэх харилцаа үргэлжилвэл, таны анх дурьдаж байсан шиг танай гэр бүл салалтаар л дуусах болно. Та үүнийг хүсэж байна уу? Өөрөөсөө асуугаад үз. Хэрэв үүнийг хүсээгүй бол, нөхрөө цаашаагаа бүү түлх. Таны нөхөртөө итгэсэн итгэл та хоёрыг буцаан ойртуулж чадна.
4.    Гэр бүлээ сайн сайхан, хүссэн мөрөөдлийнхөө харилцаанд байлгахын тулд таны зүгээс хийж чадах, нөхрийнхөө зүгээс хүсэж буй зүйлсээ бодоод үз. Түүнийгээ нөхөртөө илэрхийлж харилцаж чаддаг байгаарай. Эдгээрийн дотор мэдээж хэрхэн 10 настай хүүхдийг бие даасан орондоо унтдаг болгох тухай, хэрхэн салсан эхнэртэйгээ харилцаагаа зохицуулах тухай бага сага ярилцлагууд хамрагдах нь лавтай. Амархан биш боловч хэцүү гэж хэн ч хэлээгүй ийм л хэсэг ажлыг та зохицуулах шаардлагатай болоод байх шиг байна. Та үнэхээр сайхан гэр бүлтэй ирээдүйгээ авч явахыг хүсвэл тодорхой өөрчлөлтүүдийг, түүндээ тохирох зарим нэгэн урлаг, ухааныг, зүрх сэтгэлийг, магадгүй тэвчээрийг гаргаж сурах нь зайлшгүй байх даа.
Дээрх хариултаас уялдуулаад таныг гэрийнхээ даалгаварыг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Танд аз жаргалтай дотны харилцаатай гэр бүлийг бэлэглэе

Хүндэтгэсэн
Амьдралын Дасгалжуулагч Б. Мөнгөнтуяа


 

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Н гэдэг. Би нөхөртэй...

Share |
Холбоотой мэдээ
Тоохгүй болохоор улам зүтгээд байх юм…
2012.05.18
Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх юм…
2012.05.13
Би одоо энэ харьцуулалтаасаа яаж салахаа үнэхээр мэдэхгүй байна
2012.04.25
Эр хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй гэж үү...
2012.02.09
Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй байх вэ?
2012.02.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 6
Тоохгүй болохоор улам зүтгээд байх юм…
2012.05.18
Ингэж байгаад хүүхэд минь эндчих вий гэж их л айх ...
2012.05.13
Би одоо энэ харьцуулалтаасаа яаж салахаа үнэхээр м...
2012.04.25
Урьд нь амьдрал зохиож байгаагүй хүнтэй танилцаж г...
2012.02.17
Эр хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй гэж үү...
2012.02.09
Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй...
2012.02.03
Нас ахисан хойноо ч сексийн амьдралаа бүү орхиорой...
2012.01.17
Xүлээнэ бас гараад ирэхээр нь цуг амьдрана гэдэгтэ...
2012.01.10
Хэн хэндээ нэг их сэтгэл гаргадаггүй хоёр хүн суув...
2011.12.30
Залуу гэр бүл болгонд байнга мөнгөнөөс үүдсэн хэрү...
2011.12.19
Тэр намайг нэг нvдээрээ ч харахыг хvсэхгvй байгаа....
2011.12.09
Сүүлийн үед гэрт суух нь надад там шиг л санагддаг...
2011.12.07
Секс хайр хоёрын аль нь амьдрал дээр чухал юм бэ?
2011.11.21
Би чинь хүүтэй хүн шүү дээ. Хүүгээ өнчрүүлэлтэй би...
2011.11.14
Өдөр болгон ирэх дарамттай мессеж хэн нэгэн хүүхни...
2011.11.07
Тэр гэнэт алга болчихоод, гэнэт гарч ирдэг...сонин...
2011.10.28
Эхэндээ таалагдаж байгаад л шалгуурт нийцэхээ боли...
2011.10.07
Эрчүүд араар тавиад эхлэхээрээ л их барьцгүй занта...
2011.09.28
Хэтэрхий их хартай хүнийг эмчилэх арга байдаг боло...
2011.09.27
Надад мэдээгүй юм шиг байх нь их хэцүү байна. Би о...
2011.09.26
Би түүний төлөө өөрийгөө золиослох хэрэгтэй юу?
2011.09.21
Харин аав маань надад: Хохь чинь гэж хэлсэн…
2011.09.21
Ийм явдал ганцхан надад таарав уу, эсвэл бүсгүй хү...
2011.09.13
Нөхрөө apaap нь тавьдаг хүүхнүүд цөөнгүй
2011.09.10
Утсыг нь үзтэл миний дээрээс юм нураад ирэх шиг бо...
2011.09.08
Нэгэнт юм болдогоороо болоод өнгөрцөн, уучилсан гэ...
2011.09.07
Би энэ амьдралаа хэзээ ч алдаж болохгүй гэдгээ мэ...
2011.09.05
Би ер нь нөхөртөө гай болж цааш нь тэсэж амьдрах ...
2011.09.03
Энэ миний хувь тавилан гэж үү?
2011.09.02
Хэтэрхий хартай нөхрөө яах вэ?
2011.08.31
Нөхөргүй хүүхнүүд үүнийг минь заавал уншаарай!
2011.07.15
Нөхрийн минь нууц амраг чамд баярлалаа
2011.08.06
“Чи үхээгүй л байсан юм уу” гэж хэлсэн чинь шу...
2011.08.01
Ядаж байхад манай ажилд дандаа эхнэртэй аав нар дү...
2011.07.22
Би ер нь нөхөртөө гай болж цааш нь тэсэж амьдрах ...
2011.09.03
Би нөхөртөө биш өөр залууд үхэн хатан хайртай... ...
2011.07.30
Нүгэл үйлдсэн хүн шийтгэлээ хэзээ нэгэн цагт амсан...
2011.07.12
Тэвчсээр л байх уу би…
2011.08.26
Хайртай хүнээ хэн нэгэнтэй хуваалцана гэдэг маш хэ...
2011.08.03
Ханиасаа, охиноосоо би яаж уучлал гуйх вэ?
2011.08.09
Араар тавиx жамтай л юм бол баригдаxгүй л яваач дэ...
2011.07.16
Намайг хүргэн ахтай хүртэл хардаж цохисон... Би яа...
2011.07.18
Аавыгаа үзэн яддаг болохыг хүсэхгүй л байна. Би яа...
2011.08.02
Утсыг нь үзтэл миний дээрээс юм нураад ирэх шиг бо...
2011.09.08
Би эмэгтэй хүнд итгэх арга алга....
2011.07.15
Секст яаж суралцах вэ? Секс хийх үедээ яаж ичихгүй...
2012.02.03
Тэр надад нэг ч удаа хайртай гэж хэлж байгаагүй…...
2011.08.29
Хайртдаа хэлж болохгүй үг гэж байдгийг бүү март!
2011.08.06
Сэтгэлд минь үзэн ядалт хуримтлагдаж бие минь өвдө...
2011.08.05
Би мөрөөдлийнхөө залуутай учирсан ч тэр намайг нөх...
2011.07.29
Итгэл маань 8 жил болоод цөхөрч гүйцлээ
2011.08.25
Түүний өмнөх эхнэр нь надруу залгаад байнга дарамт...
2011.07.19
Охидууддаа гэж хэлэхэд ямар залуутай уулзаж байгаа...
2011.07.21
Орж ирэхэд нь дуугарах ч хүсэл төрөхөө байж...?
2011.07.26
Эрчүүд араар тавиад эхлэхээрээ л их барьцгүй занта...
2011.09.28
Өөр хүүхэн дагаад алга болно гэсэн бодол намайг ба...
2011.08.04
Сүүлдээ бүр уулздаг залуу руу маань хүртэл залгаад...
2011.07.23
Би энэ амьдралаа хэзээ ч алдаж болохгүй гэдгээ мэ...
2011.09.05
Энэ миний хувь тавилан гэж үү?
2011.09.02
Дотроо арай ч эхнэр, бас ийм жоохон хүүхэдтэй байж...
2011.08.13
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com