| Алтны үнэ 1700 доллараас давлаа |
2011.08.09
Даваа гарагийн арилжаагаар алтны үнэ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч Азийн биржүүд дээр унц нь 1700 долларын босгыг давлаа. Одоогийн байдлаар трейдерүүд унц алтыг 1701 доллароор худалдан авч байгаа бол 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 1706 долларт хүрчээ.
АНУ-ын зээлжих чансаа буурсан, мөн дэлхийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа зэргээс үүдэн хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгийг алт хэлбэрээр байршуулахыг илүүд үзэх болсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Стандард энд Пүүрс гэдэг олон улсын үнэлгээний компани АНУ-ын урт хугацааны зээлжих чансааг хамгийн дээд "ААА" түвшнээс "АА+" түвшинд хүргэн бууруулсан юм. Энэ шалтгаанаар Азийн биржүүдийн гол гол индексүүд өчигдрийн арилжаа хаагдах үед 3-4 хувиар буурсан үзүүлэлттэй байв.
Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, оны эцэс гэхэд унц алтны үнэ 2300 долларт хүрч магадгүй ажээ.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ
|
|
Даваа гарагийн арилжаагаар алтны үнэ түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч Азий...
|
|
|
|
Гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар зохицуулдаг болно
2012.05.18
|
Нүүрс тээвэрлэлтээс болж 50 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012.05.17
|
Гадаад өр 9.6 тэрбум ам.доллар болжээ
2012.05.17
|
Нэг сая төгрөгийг энэ сард багтаан олгоно
2012.05.14
|
Д.Сарангэрэл: Цалингийн дундаж хэмжээ 1,3 саяд хүргэх бодит шаардлага бий
2012.05.12
|
|
|
|
|
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. |
|
|
|
|