, (GMT+08.00)
Реклам Улстөр-Нийгэм Оддын амьдрал Erotic Time (18+) Photonews Сонирхолтой бичлэгүүд Чөлөөт индэр
Нэвтрэх нэр: Нууц үг:
Жинхэнэ дуучин заяамал байдаг юм байна гэж бодлоо
2011.08.29

Бүхэл бүтэн жаран жилийн турш уянгалаг хоолойгоороо Монголын ард түмний үе үеийнхнийг хөглөсөн ардын жүжигчин, дуучин Б.Зангад гуайтай уулзах завшаан тохиосон билээ. Хүүхэд наснаасаа дууг нь сонсож хүндэлж явдаг энэ хүнийг урлагийн алтан босгоор анх алхан ороход нь сэтгүүлч миний аав Ц.Дарьсүрэн дуучин болох гарааг нь эхлүүлж өгсөн болохыг сонсоод ёстой магнай хагартлаа баярлаж аавынхаа тухай урд өмнө сонсож байгаагүй сайхан дурсамжийг мэдэж авсандаа зүрхний нулимс ивэлснээ нуух юун.

Арван хоёр насандаа урлагийн алтан тайзнаа хөл тавьж Монголын Робертино Лоретта /Италийн алдартай дуучин/ хэмээн алдаршсан энэ хүн эдүгээ дуулсаар явна.Б.Зангад гуайтай ярилцаад сониныхоо редакц руу явж байхдаа сэтгүүлч би, «Жинхэнэ дуучин заяамал байдаг юм байна» гэж бодлоо. Урлагийн алтан үеийн "бурхад"-ын нэг түүнтэй уулзаж амьдрал уран бүтээлийнх нь үүх түүхээс уншигч танаа толилуулж байна.

-Та жаран жил Монголын урлагийн тайзнаа од болон гялалзлаа. Анх урлагийн амьдралд хөл тавьж байсан үүх түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Ер нь уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтаар тэжээгдэж бүхэл бүтэн шинэ нас, урам зориг, эрч хүчийг авч байдаг юм. Харин олон түмний тэр сайхан хайр, хүндлэлийг зөв дааж явна гэдэг асар том хариуцлага. Би бол баруун Монголын үндэстэн ястны өлгий болсон Ховд аймагт төрж өссөн. 1950 онд Ховд аймгийн соёлын клубыг театр болгосон юм. Энэ маань баруун Монголын ард түмэнд Монголын театрын урлагийн шинэ эргэлтийн бодлого болсон байдаг. Улсын төв театраас мэргэжлийн жүжигчид ирж багшилж, сургаж байлаа.
Тухайн үед урлагийн сургууль гэж байсан биш. Цөөхөн урлагийн мэргэжлийн боловсон хүчинтэй байлаа шүү дээ. Ховдын театрын анх байгуулахад ардын жүжигчин Н.Цэгмид ахалж очсон. Бүжгийн багшаар Мажигсүрэн, сүүлд Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан. Найрал дууны багш, удирдаачаар Төв театрын дуучин байсан танай аав Ц.Дарьсүрэн, зураачаар Эрдэнэбулган гэж 19-хөн настай хүү очиж байлаа. Театр байгуулна гэдэг маань Баруун Монголын олон ястны дуу хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, эрж сурвалжлах, нийтийн хүртээл болгох үйл ажиллагаанд онцгой байр эзэлсэн.
1950 онд албан ёсоор Ховдын театр байгуулагдаад 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор одоогоос 60 жилийн өмнө Ховдын театрын уран бүтээлчид, сайн дурын уран сайханчдын нэгдсэн тоглолт Улаанбаатар хотод, хуучин Төв театрын зуны театр нь яармагийн дэнж дээр байрладаг байсан юм. Тэнд анхны тоглолтоо хийх боллоо. Тэр үед би 4 дүгээр ангийн сурагч 12 настай. Би маш сайн санадаг юм. Мялхаабаатар гэдэг хүний үг. Нэрт хөгжмийн зохиолч Лхадоржийн хөгжим "Гурван баатар" дууг анх дуулсан. "Даваадорж, Тэгшээ, Лхагвадорж нар дайснаа дараад дархан цолыг олов оо" гэж дуулдаг. Эх орныхоо төлөө амиа зориулсан улсын баатруудын тухай дууг Тангад, Дорж ахтай хамт дуулсан. Тэр үед бага байсан болохоор үсийг маань хусчихсан нэг сүрхий мөнгөн толгойтой хүү байж. Томчууд өхөөрддөгсөн. Ингэж л би анх Монголын дууны урлагт орсноос хойш эдүгээ 60 жилийн нүүр үзжээ.
-10 жилийн сургуулиа төгсөөд шууд дуучин болсон хэрэг үү?

-Тухайн үед Ховдод ганц сур­гууль л байлаа шүү дээ. Авьяастай, дуулдаг, бүжиглэдэг хүүхдүүдийг төвөөс ирсэн мэргэжлийн багш нар шалгаад дараа нь эцэг, эхтэй нь уулзлаа.
Дарьсүрэн багш манайд очиж аав, ээжтэй уулзаад танай хүү дуулах авьяастай, сонирхолтой юм. Улаанбаатар хотод болох томхон концертод дуулуулахаар авч явах гэсэн юм. Та бүхэн зөвшөөрөх үү гэж. Эцэг, эхэд нь тайлбарлаж таниулж ар гэр, ахуй амьдралтай нь хүртэл танилцаж, холын замд ая даах нь уу, эрүүл мэндийнх нь талаар хүртэл ар гэрээс нь асууж сурч байсан. Миний төрсөн ах Дамдин бүжигт тэнцээд, нэг айлын хоёр хүүхэд хоёулаа Улаанбаатар хотын Төв театрын тайзнаа дуулах, бүжиглэх болов оо. Тэр үед хүүхэд Төв театрын тайзнаа том концертод оролцоно гэдэг итгэхэд бэрх байсан үе.
Аймаг даяар шуугиад л. Дамдин, Зангад хоёр Улсын Төв театрт болох том тоглолтод орох нь гээд. Улсын нийслэлээс алс хол 1500-аад км газраас анх Улаанбаатарт хөл тавина гэдэг ёстой ангайж билээ. Олон машин техник үзээгүй бидний хувьд ёстой нүд бүлтийнэ гэдэг л болсон.Сүйх тэргэн дээр хүн суучихсан ч явж байх шиг. Хотын газрын хүмүүс ганган дэгжин ч гэж жигтэйхэн их л сонин хачин орчин байж билээ. Аймгийн төвд ганц, хоёр шилэн форд л харсан бид чинь ёстой соёлыг гайхаж хоцорсон. Хот явна гэсэн нэг чантуу хүн ч барьж авч үнсээд, нэг хасаг ч, торгууд, захчин, өөлдүүд сайн яваад ирээрэй. Аймаг орныхоо нэрийг гаргалаа шүү гээд үнсээд үдэж байсан саяхан мэт санагдана.
Домогт ард түмний дунд өсч бойжиж тэдний үр шимээр төлжиж өдий зэрэгт хүрсэндээ бахархаж явдаг.

-Мэргэжлийн уран бүтээлч хэзээ болов. Таны уран бүтээлийн оргил үе, одоогийн залуусын ярьдгаар "од" болсон үе тань гэвэл?

-1954 онд Улаанбаатар хотноо Ховд аймгийн соёлын өдрүүд болно гэлээ. Тэндээс бас шалгарч манай театрын Лхашид гуай үгийг нь Балдан гэж хүн хөгжмийг нь бичсэн "Тунгалаг буянт" дуугаа 8 дугаар ангид байхдаа Нийслэл хотод Төв театрын тайзнаа дуулж түмний хүртээл болгосноос хойш 57 дахь жилдээ энэ дуугаа дуулж явна. Тухайн үед манай театрт урлагийн томчууд ирчихсэн.
Л.Ванган багш Дашням гэдэг хүнтэй хамтарч "Тожоо жолооч" жүжиг бичиж тавьж байлаа. Хөдөлмөрийн баатар , хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав тэр үед манай аймгийн Гончиг зохиолчтой хамт "Цэцэг нуурын хошуунд" хөгжимт драмын жүжиг тавьж байсныг тод санаж байна. Манай Ховдын театрт 1951 онд ардын жүжигчин, дуучин А.Загдсүрэн дуулж байлаа. Бас л танай аавын шавь шүү дээ. Загдсүрэн маань 1953 онд Улаанбаатар уу сургуульд яваад өгсөн.
1955 онд Дэлхийн залуучууд оюутны тавдугаар их наадам Вар­шав хотноо болсон. Тэр наадамд хөдөө орон нутгаас авьяастай хүмүүсийг бас оролцуулсан. Вар­шавт бас л "Тунгалаг буянт"- аа дуулсан. Бас л том багш нар авч явсан даа. Фестивалийн уран сайх­ны удирдагчаар Л.Ванган багш, ерөн­хий удирдаачаар С.Гончигсумлаа, найрал дууны багшаар Чимиддорж, хөгжмийн зохиолч Э.Чойдог гуай морин хуур, Лхадорж гуай баяан хөгжим тоглож байлаа. Гаваа гуай зураачаар явсан.
Ардын ансамбельд нэг жил ажил­лаад 1956 онд Москвад Чай­ковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцсан. Алс бөглөө нутгийн хүү Улаанбаатарын хүн болоод улмаар Москвагийн оюутан боллоо. Энэ үеийг би ёстой миний онгод хийморийг дуудсан сайхан жил гэж бэлэгшээж явдаг. Миний сурч байх үед Монголын урлагийн томчууд бүгд тэнд сурч байлаа. Д.Лувсаншарав, Ц.Намсрайжав, А.Загдсүрэн, Э.Чойдог гуай бид хоёр хамт очсон доо. 1957 онд Намсрайжав гуай төгсөөд Мон­гол­доо ирэнгүүт симфони найрал хөгж­мийг байгуулсан. Луяа багш маань төгсөөд Төв театрын ерөнхий хорын найруулагч, Загдсүрэн маань гоцлол дуучнаар ажилласан. 1961 онд Чойдог, бид хоёр төгсөж ирээд хоёулаа Ховдын театрт томилогдон ажиллаж байв даа. Одоо дуурийн ерөнхий бүжиг дэглээч, хөдөлмөрийн баатар Б.Жамьяндагва чинь бас манай театрт бүжиг дэглээчээр ажиллаж байлаа.Ховд хот байгуулагдсаны 200 жилийн ойн концертын бэлтгэл ажлыг хангахаар очсон. 1962 онд бүгд Улаанбаатартаа ирцгээсэн. Нэг хэсэг Хөгжим бүжгийн дунд сургуульд найрал дууны багш хийлээ. Тэнд алдарт уртын дууч Дорждагватай хамт ажиллаж байлаа. Энэ үеэс миний урлагийн оргил үе эхэлсэн. Улсын симфони найрал хөгжимтэй 1962 оноос эхлээд одоог хүртэл дуулж явна.

-Та Монголын урлагийн сэргэн мандлын үе гэж хэлж болох алтан үеийн алдар цуутнуудтай хамт ажиллаж, амьдарч байсан азтай хүн. Нэгэн жаран гэхээр маш олон сайхан уран бүтээлчидтэй учраа биз? Олон ч сайхан бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялаасан биз ээ?

-Ёстой Монголын үе үеийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлийг нэгэн жарны хугацаанд дууллаа. Миний урын санд 400 гаруй дуу бий.
Дуучин хүн хэдэн дуу дуулсан нь сонин биш. Хичнээн дууг түмэнд хүргэв гэдэг нь чухал. Би Мон­голын радиогийн алтан фондонд 100 гаруй дуу бий. Түүнээс түмэнд хүртээл болсон 30 орчим дуу бий. Ж.Шараа, Ц.Гайтавын "Хар нүдэн нуур", Б.Явуухулан, Ж.Шараа "Хар ус нуурын шагшуурга", С.Гон­чигсумлаа, Ж.Бадраа "Жаргаах зүрхэн", Ж.Шараа, үгийг нь Д.Хаян­хярваа "Хавар ирлээ шүү хүүхнүүдээ", Л.Мөрдорж, Л.Дагва­доржийн "Бүүвэйл хорвоо", Д.Бат­төмөр, шүлгийг Т.Очирхүү "Манай ангийнхан", Н.Жанцанноров, Д.Цэдэв шүлгийг нь "Алтан намар", М.Булган, шүлгийг Д.Цэдэв "Насны баясгалан", Ш.Эрдэнэбат, шүлгийг Ж.Бадраа дуулья", "Гоёхон чимэг ч юмуу даа" гэх мэт захаас нь нэрлэхэд ийм байна даа.
Миний ард түмэн нэгэн жаранд дуулсан дуу бүгдийг минь халуун алга ташилтаар мялааж надад сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Төр засаг минь ч миний өчүүхэн гавьяаг үнэлж гавьяа шагнал, хайр хишгээ харамгүй хүртээсэн.
Надтай хамт хорвоог элээж жаргахдаа жаргаж, уйлахдаа уйлж, баярлаж, догдолж, хөөрч, дэрвэж уран бүтээл хийсэн үе үеийн алдар­тай уран бүтээлчдээ зүрхэндээ сүслэн дээдэлж явдаг. Тэд минь байгаагүй бол би юусан билээ.

-Хүн болгон багштай, шавьтай байдаг таны шавь нар гэвэл?

-1967 онд Багшийн сургуульд цагаар багшилдаг байлаа. Тэгэхэд нэг өндөр бор банди багшаа гэж гүйгээд би төгөлдөр хуурын багш байв даа. Тэр маань одоо энэ төрийн хошой шагналт Н.Жанцанноров шүү дээ. Хөдөөнөөс элсэлтийн шалгалтаар явдаг байлаа.
УДБЭТ-ын ерөнхий удирдаач Н.Туулайхүү миний шавь, ерөн­хий найруулагч Г.Эрдэнэбаатар, МУГЖ Хөвсгөлийн театрын дуу­чин Төмөрбаатар, Дархад дуугаар алдаршсан Дариймаа, Уртын дууч Лхамжав байна даа.

-Эргээд энэ өндөрлөгөөс харахад би нэг тийм зүйл хийх ёстой байж дээ гэж. Тийм уран бүтээл хийх байж дээ гэсэн харамсал байдаг уу?

-Би нэгэн жаранд дуулахдаа Монголын үе үеийн ноён ор­гилуудын бүтээлийг бүгдийг нь шахуу дуулжээ.
Харин Баруун Мон­голд төрсөн хэрнээ олон ястны сайхан дуунуудыг ерөөсөө дуулаагүй үлдээсэн байх юм. Одоо нас явсан хойно харамсах зүйл маань энэ л байдаг.

-Таны үр хүүхдээс тань дуулах авьяасыг тань өвлөсөн хүн бий юу?

-Дуулдаг хүүхэд байхгүй. Гэхдээ манайхан урлагийн гэр бүл. Манай гэргий сонгодог урлагийн анхны 24 мэргэжлийн бүжигчний нэг. Том хүү Дүрслэх урлагийн сургуулийн уран дархны анги төгссөн. Одоо морин спортын төрлөөр ажилладаг. Дараагийн хүү Ленинградад төгссөн театр судлаачаар төгссөн. Одоо Америкт амьдардаг.
Бага охин Хөгжим бүжгийн дунд сургуулийн ёочингийн анги дүүргэсэн. Хамгийн бага зээ хүү маань ХБК-ийн төгөлдөр хуурын ангийг төгсөнө. Гайгүй авьяастай юм байлгүй. Гадаадын улс оронд тэмцээн уралдаанд яваад шагнал урамшилтай ирдэг юм.

Д.Догсмаа

Гэрэл зургийг Inet.mn -ээс

Бүхэл бүтэн жаран жилийн турш уянгалаг хоолойгоороо Монголын ард түмний үе үеий...

Share |
Холбоотой мэдээ
Амбий: Намайг талийгаач болсон гээд эмгэнэсэн уншигчдын сэтгэгдлийг уншаад хамар шархираад ирж байна лээ
2012.05.12
Б.Мөнхцэцэг: Энэ жил бид 25 хүүхдэд шинэ амьдрал бэлэглэнэ
2012.04.26
Д.Лувсаншарав : Хэрвээ хойд нас гэж байдаг бол Монголдоо л дахин төрөх юмсан
2012.04.26
Ялж төгс нөгчсөн, бурхны хувилгаант ДАШБАЛБАР
2012.04.03
Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо хамгийн муу таван орны нэг нь Монгол
2012.04.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FREEZONE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Амбий: Намайг талийгаач болсон гээд эмгэнэсэн унши...
2012.05.12
Б.Мөнхцэцэг: Энэ жил бид 25 хүүхдэд шинэ амьдрал б...
2012.04.26
Д.Лувсаншарав : Хэрвээ хойд нас гэж байдаг бол Мон...
2012.04.26
Ялж төгс нөгчсөн, бурхны хувилгаант ДАШБАЛБАР
2012.04.03
Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо хамгийн муу таван...
2012.04.03
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наурызын баярт оролцож, Ка...
2012.03.22
Сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ: Том бодол тухайн үндэс...
2012.02.16
“Гоёл 2012″ наадмын топ модель Ч.Ундрах: Энэ о...
2012.02.10
Д.Сосорбарам: Халуун зүрхний хайрыг минь хашиж бит...
2012.02.09
Яруу найрагч Д.Ган-Очир:Намайг”Камертон”-ны ду...
2012.02.06
СГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жам...
2012.02.03
Бөө Түдэв: “Зөн билгийн тулаан”-д оролцсонооро...
2012.01.17
Хүмүүний сүйрэл - II
2012.01.11
Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог
2012.01.09
Дуучин Д.Ширмэнтуяа: Би мөнгө олох гэж уран бүтээл...
2012.01.06
Монголоос “FIFA”-гийн албан ёсны шүүгчид тодор...
2012.01.02
2011 оны онцлох таван хүн
2011.12.31
Ж.Алтанхундага: Төр улсыг самруулж байгаа Төвдийн ...
2011.12.20
Г.Сүндэрмаа: Намайг болзоонд урьсан эрчүүдийн хэн ...
2011.12.19
Олимпийн хүрэл медальт, МУГТ Т.Артаг агсны гэргий ...
2011.12.13
Жүжигчин Л.Сөрөлт: Би “Модон” залуу
2011.12.12
Олимпоос мөнгөн медаль аваад ирэхэд манай улс сэтг...
2011.12.07
“Талст” fashion shop-ийн захирал Д.Мөнхгэрэл: ...
2011.11.30
Ц.Сарнай: Хүүхэд гаргасан гэхээр л хамаг бүхнээ ха...
2011.11.21
Жүжигчин Г.Эрхэмбаяр: Би ажил амьдралынхаа гарааг ...
2011.11.12
Жүжигчин Г.Алтаншагай: Хязгааргүй орон зайд уран б...
2011.11.10
Б.Ану: Дэгжин бүсгүй гэгдэхээс илүүтэй хийсэн зүйл...
2011.11.08
“Женко” Баттулгын гэргий Дизайнер Ц.Энхтуяа: "...
2011.11.07
Жүжигчин О.Энхтуул: Клаус миний эх оронд 15 жил ам...
2011.11.02
Ч.Бат-Эрдэнэ: Дараагийн алхмаа хийхээсээ өмнө боло...
2011.10.31
“Амьдарлын дасгалжуулагч” Б. Мөнгөнтуяа: Амьдр...
2011.07.23
УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах: Жаамаа минь ганц чем...
2011.08.08
МУСГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу н...
2011.07.27
“3 охин” хамтлагийн дуучин Ану: Гайхалтай, хал...
2011.08.13
Жүжигчин О.Энхтуул: Клаус миний эх оронд 15 жил ам...
2011.11.02
Зураач С.Саранцацралт: Би сексийн үед л эмэгтэй хү...
2011.08.11
Ч.Содтуяа: Хэн нэгний хэтэвчнээс зуурч, амьдралаа ...
2011.07.28
МУГЖ Д.Хоролсүрэн:Охин маань вьетнам герман хоёрыг...
2011.08.18
Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Би сармагчинтай биш хүнтэй гэ...
2011.08.03
А.Сүхбат аваргын ээж Н.Алтангэрэл: Зодог тайлахад ...
2011.09.26
Монгол улсын ардын жүжигчин П. Цэрэндагва: Уран бү...
2011.08.05
Ш.Гүрбазар: Амьдралаа орвонгоор нь өөрчилтөл, гурв...
2011.08.01
Н.Сувд: Өөдөөс ирж байвал, гудамжны нөгөө талд гар...
2011.10.03
Э.Бүрнээбаяр: Зөв бодолтой өөдрөг амьдрах сайхан
2011.08.25
Топ модель Б.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.19
Жинхэнэ дуучин заяамал байдаг юм байна гэж бодлоо ...
2011.08.29
“Женко” Баттулгын гэргий Дизайнер Ц.Энхтуяа: "...
2011.11.07
Б.Лхагвасүрэн: Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдий...
2011.07.18
П.Эрдэнэзаан: Хүйтэн усанд орох… Саунд дээлтэйгэ...
2011.07.29
Б.Болорцэрэн:Дурлал намайг яруу найрагч болгосон
2011.10.07
Хөтлөгч П.Одгэрэл: Сайхан ирээдүй, хүссэн амжилт м...
2011.08.06
Топ модель Д.Пүрэвсүрэн: Хүнд итгэнэ гэдэг сайн та...
2011.07.16
Д.Дагвадорж: Би ирээдүйгээ харж урагш тэмүүлнэ
2011.07.26
Дуучин Ж.Алтанцэцэг: “Миний нөхөр бизнес хөөгөөг...
2011.08.04
Бөө Түдэв: “Зөн билгийн тулаан”-д оролцсонооро...
2012.01.17
Харүмафүжи Д.Бямбадорж: Асашёорюү аваргын захиас т...
2011.07.30
Зохиолч Х.Болор-Эрдэнэ: Би нөхөртэйгээ насан туршд...
2011.08.12
Орифлэймийн Г.Оюунгэрэл: Би хэн нэгний хүсэлд нийц...
2011.08.22
Ч.Ундрал: Секс, зөвхөн хайр сэтгэлтэй хүмүүсийн ду...
2011.09.13
Ц.Сарнай: Хүүхэд гаргасан гэхээр л хамаг бүхнээ ха...
2011.11.21
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих | Вэб сайт хийх
Review www.freezone.mn on alexa.com