МЯГМАР, Oct 19, 2021

Улс төр

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ10 сар 12. 9:15

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.  Түүнчлэн Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна

АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов10 сар 12. 9:11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар танилцуулга хийлээ. Тэрбээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн

Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов10 сар 12. 8:34

УИХ-ын байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв10 сар 11. 9:36

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Энэ сарын 09-ний баямба гарагт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ10 сар 11. 9:25

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал” сэдэвт олон улсын семинар хоёр дахь өдрөө болж, өндөрлөлөө. Семинарын хоёр дахь өдөр 1

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томиллоо10 сар 8. 9:18

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгожээ.    Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 8. 9:07

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад 57.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа10 сар 7. 9:24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 06-ны өдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очлоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 9:07

УИХ-ын дарга Г.Занданшатар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгч Винод Ахужа УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж ирсэн төслийн тоо, хамрах хүрээ өргөн болсныг уулзалтын эхэнд танилцуулав. Үүнд, хүнсний аюулгүй байдал, амьтны эрүүл мэндийг хамарсан өргөтгөсөн хөтөлбөртэй болсон гэлээ

Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гаргалаа10 сар 6. 19:18

Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцлээ.

Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа10 сар 6. 9:55

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, багшийн мэргэжилтэй УИХ-ын гишүүддээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүслээ. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаарх танилцуулгадаа, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд 32 хууль батлахаар нэр зааж тусгаснаас өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас 12 хууль баталсан, одоо 3 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов10 сар 6. 9:50

Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдэвт 15 дугаар чуулганыг зохион байгуулж байна. Чуулганыг Кени Улсын Ерөнхийлөгч ноён Ухуру Кенятта, Барбадос Улсын Ерөнхий сайд хатагтай Амор Моттлей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутеррес болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ребека Грийнспан нар тус тус нээж үг хэлэв. Чуулганы хүрээнд буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ийн өдөр цахимаар болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалтад тус бүлгийн орнуудын гадаад хэрэг, худалдааны асуудал хариуцсан сайд нар оролцож, дэлхийн худалдаа, хөгжил болон хөгжиж буй орнуудын цар тахлын дараах сэргэлтийн асуудлаар санал солилцов. Энэ уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж үг хэлэв

Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна10 сар 6. 9:07

БНХАУ-аас 2021 оны 09 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131, ОХУ-аас 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тонн шатахуун орж ирсэн

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 6. 8:59

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 30. Буд гараг. Тугчин одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан10 сар 5. 9:32

Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа10 сар 5. 9:16

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол УИХ-ын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” гэж, 2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дзвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино” гэж заасан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол УИХ-ын тухай хуулийн 42 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхзэ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил зрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д УИХ-ын гишүүн нь “УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, УИХ-ын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх" эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд ЭМДЕГ-т ажиллав10 сар 5. 8:52

УИХ-ын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-т ажиллав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир болон ЭМДЕГ-ын удирдлагууд, цахимаар аймаг дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын сангийн 2021 оны төсвийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 5. 8:23

Өнөөдөр аргын тооллын 2021 оны аравдугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 29. Ангараг гараг. Харцага одтой, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр.

Д.Ганбат: УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна9 сар 23. 15:49

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын чуулганыг нэн даруй хуралдуулж, үүссэн нөхцөл байдлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байна. 300 гаруй мянган хүн халдвар авч, 1,000 гаруй хүн нас барлаа

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд 196 сая төгрөгийн хандив өгчээ9 сар 23. 15:21

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын байгууллагаас хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээлж байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар 6.407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6.406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна. Сонгуульд 2956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2.444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4.818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна. Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг өгчээ

ШИНЭ МЭДЭЭ

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга10 сар 13. 8:58БОАЖ-ын сайд Н.Уртнасан Ази, Номхон далайн байгаль орчны сайд нарын 4 дүгээр хуралд цахимаар оролцлоо10 сар 13. 8:45Г.Занданшатар: Хуульд тусгах бодлого, саналаа нэгтгэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлэх хэрэгтэй10 сар 13. 8:39БГД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо10 сар 13. 8:30Хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны энэ улиралд багтаан боловсруулж дуусгана10 сар 13. 8:17Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов10 сар 13. 8:14Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийв10 сар 13. 8:11УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 13. 7:58Байнгын хороод өнөөдөр хуралдана10 сар 13. 7:53Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 13. 7:47Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан10 сар 13. 7:38Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн10 сар 13. 7:34Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна10 сар 12. 13:31Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов10 сар 12. 9:40Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа10 сар 12. 9:30О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна10 сар 12. 9:25Цэцэрлэгийн өргөтгөлийн 280 ортой барилга ашиглалтад орлоо10 сар 12. 9:21УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох асуудлаар санал хүргүүллээ10 сар 12. 9:15АН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонсов10 сар 12. 9:11Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хийнэ10 сар 12. 9:05Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдлоо10 сар 12. 9:00Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 12. 8:49Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явуулын 21 баг, суурин 49 цэг ажиллана10 сар 12. 8:41Байнгын хороодын энэ долоо хоногийн хуралдааны тов10 сар 12. 8:34УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана10 сар 12. 8:29Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй10 сар 12. 8:20Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авлаа10 сар 11. 9:43Коронавируст халдвар /КОВИД-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийнэ10 сар 11. 9:41ДАШТ: ОУХМ Ө.Батзул шагналт тавдугаар байрт шалгарав10 сар 11. 9:38Улс төрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв10 сар 11. 9:36УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно10 сар 11. 9:32“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өргөжүүлнэ10 сар 11. 9:25Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа10 сар 11. 9:17ОБЕГ: Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна10 сар 11. 9:13УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав10 сар 11. 9:08Нийт шүүгчийн чуулган эхэллээ10 сар 11. 8:57Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд10 сар 11. 8:45Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана10 сар 11. 8:31Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан10 сар 11. 8:23Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна10 сар 11. 8:19
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube