Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ. Уулзалтаар Шадар сайд Замын-Үүд-Эрээн боомтын “0” цэг дээрх Монголын талын талбайн өргөтгөлийн ажил эхлэхэд бэлэн болсныг цохон тэмдэглэлээ
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, түүнтэй уялдуулан Биеийн тамир, спортын тухай хуульд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын талаарх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ биеийн тамир, спортын салбарт хамаарах зарим хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь салбарын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох заалтыг хүчингүй болгосон нь дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн. Монгол Улсын Их Хурлаас 2007 онд соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, Монгол Улс 2005 онд нэгдэн орсон “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-ын хүрээнд ЮНЕСКО-оос болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллуулахыг зөвлөсөн, түүнчлэн Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгагдсан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглалаар баталгаажин олон улсад хэрэгжиж байдаг, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчилдөж байгаа нь Кодийн 22.8-т “Засгийн газар нь ЮНЕСКО-н конвенцыг үнэлж, батлах, хүлээн авах үйлдлийг хийж чадаагүй буюу ЮНЕСКО-н конвенцыг дагаж мөрдөөгүй нь энэхүү журмын 20.1.8, 20.3.11, 20.6.6 зүйлүүдэд заасанчлан аливаа Үйл ажиллагааны тендерт оролцох эрхгүй болгож болохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагт эзлэх байр сууриа болон албан тушаалаа алдах, улс орондоо аливаа олон улсын тэмцээн уралдаан арга хэмжээг зохион байгуулах тендерт оролцох эрхгүй болох, олон улсын үйл ажиллагаанууд хүчингүй болох, Олимпийн журмын дагуу билэг тэмдгийн болон бусад үр дагаврууд үүсч болно” гэсэн заалтын дагуу Монгол улс олон улсын тавцанд Спорт олимпизмын өнөөгийн хүрсэн байр сууриа алдах бодит нөхцөл байдал үүссэн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг хяналттай холбоотой 2020, 2021 оны шинжилгээний төлбөр огт төлөгдөөгүй, 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн зэрэг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулж, үндэсний хэмжээнд Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуулиар баталгаажуулах, допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах шаардлагыг нөхцөлдүүлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ болон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-аар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгож, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд: 1
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож буй. Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор бүртгэл хийдэг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бараалхлаа.
Өнөөдөр аргын тооллын долоодугаар сарын 7. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны дунд улаан морь сарын 8. Бархасбадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтын ажил өнөөдөр эхлэх гэж байна.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.” гэж,