ДАВАА, May 29, 2023

Бээжингээс орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаалаа

6/ 19/ 2020    17 цаг 58 минут

Уханиас гаралтай коронавирусээс өөр төрлийн коронавирус Бээжин хотын нэгэн захаас илэрсэн талаар гурав хоногийн өмнө урд хөршийн хэвлэлд мэдээлсэн билээ. Тэгвэл тус улс уг вирусийн талаарх мэдээллийг анх удаа албан ёсоор олон нийтэд цацлаа.

БНХАУ уг вирусийн геномын талаарх мэдээллийг ДЭМБ-д албан ёсоор гаргаж өгсөн байна. БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв вирус анх илэрсэн захад шинжилгээний ажил хийж байгаа аж.

Бээжингийн захиргаа хотоос орох гарах хөдөлгөөнийг хориглоод байсан бол өнөөдрөөс эхлэн зорчигч тээврийн бүх хөдөөлгөөнийг зогсоосон байна.

Шинэ вирус энэ сарын 15-ны өдөр анх мэдэгдсэн бөгөөд халдварлуулах чадвараараа Уханийн вирусээс илүү байж магадгүй гэсэн нь олон нийтийг цочроосон билээ. Вирус нь импортоор орж ирсэн хандгайн махыг эвддэг зориулалттай вандангаас анх илэрсэн гэсэн мэдээлэл байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube