ПҮРЭВ, Jul 07, 2022

Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

6/ 22/ 2022    7 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв.

Тус төв ашиглалтад орсноор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжих үндэс бүрдэж байгааг онцоллоо.

Мод тарих, ургуулах, хамгаалах бүхий л циклийг агуулсан, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, инновацын цогцолборыг байгуулахаар төлөвлөж, өнөөдөр ойн генетик нөөцийн төвийг Монгол Улсад анх удаа барьж байгуулан ашиглалтад хүлээж авч байгаад баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 10 жилд 100 сая модыг тарьж, ургуулах амлалт авсан билээ.

Энэ зорилтынхоо хүрээнд мод тарьж, ургуулах шинжлэх ухааны үндэслэлтэй цогц үйл ажиллагаа явуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийг байгуулахаар төлөвлөсөн байна.

Үүнд 1,000 тн хүчин чадалтай модны үрийн, биотехнологийн, хорио цээрийн лаборатори бүхий Ойн генетик нөөцийн төв, жилд 500м3 ашигт бактери бүхий үржил шимт хөрс бэлдэх хөрсний биотехнологийн төв, жилд 10 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын төслүүд багтаж байгаа юм.

Өнөөдөр ашиглалтад орж буй Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим зэрэг хэсгээс бүрджээ.

Тус төв нь иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулах юм.

Цаашдаа тус төвд байгалийн ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол оронд ургаж буй, ховордож буй олон ургамлын үрийг хадгалан хамгаалах онцгой үүрэгтэй гэдгийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг нь гардууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ирэх 10 жилд 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Үүнд:

  • Мод-хүнсний хоршил бүхий өрхийн аж ахуйг дэмжих, говь, хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, агро ойн зарчмаар 30 сая мод,
  • Хангайн бүсийн гол мөрний усны нөөц, голын татмын ус зохицуулах үүргийг нэмэгдүүлэх зорилгоор 30 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурвас байгуулахад 20 сая мод,
  • Орхон, Булган аймаг орчимдоо 20 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа7 сар 6. 8:00Наадмаар зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь7 сар 6. 7:55Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтыг хийнэ7 сар 6. 7:50Европын чиглэлд зорчиж буй зорчигчдийн анхааралд7 сар 6. 7:45Ойн агентлаг байгуулагдлаа7 сар 6. 7:40Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв7 сар 6. 7:35Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа7 сар 6. 7:30Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 сар 6. 7:25Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна7 сар 6. 7:20УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзав7 сар 6. 7:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав7 сар 6. 7:10Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв7 сар 6. 7:05Яаралтай худалдан авах ажиллагаан дахь авлига: Филиппиний сургамж7 сар 5. 8:05ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчилна7 сар 5. 8:00Могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламж7 сар 5. 7:55“Чингис хаан” ОУНБ-д өтгөн манан татсаны улмаас “МИАТ” ТӨХК-ийн нислэг “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа7 сар 5. 7:50Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст хур бороо ихтэй байна7 сар 5. 7:45Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 5. 7:40МХЕГ: Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна7 сар 5. 7:35Рашаан, булгийн усны цацрагийн аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийлээ7 сар 5. 7:30Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо7 сар 5. 7:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийнэ7 сар 5. 7:25“Хуралдай” клубын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо7 сар 5. 7:20Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь7 сар 5. 7:15Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно7 сар 5. 7:10Нарита-Улаанбаатар чигчлэлийн зорчигчдын анхааралд!7 сар 5. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна7 сар 5. 7:00Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо7 сар 4. 8:00Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно7 сар 4. 7:55Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд хортон шавж устгалын бодис цацна7 сар 4. 7:50Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав7 сар 4. 7:45Киргизийн Эрүүл мэндийн сайд авлигын хэргээр баривчлагджээ7 сар 4. 7:40Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 4. 7:35Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо7 сар 4. 7:30Завьт эргүүлүүд голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав7 сар 4. 7:25УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хог хүлээн авч уулзлаа7 сар 4. 7:20Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ7 сар 4. 7:15МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ7 сар 4. 7:10Франкфуртын Фрапорт олон улсын нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байна7 сар 4. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал ардидна7 сар 4. 7:00
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube