БЯМБА, Aug 13, 2022

МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ

7/ 4/ 2022    7 цаг 10 минут
Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хуваарьт нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр боллоо.
 
Нислэгийн хуваарь
 
Улаанбаатар – Гуанжоу чиглэлийн эхний нислэг 7-р сарын 10-ны өдрийн НЯМ гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод 7-р сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт бууна.
 
ТАВИГДАХ ШААРДЛАГА
БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн хүргүүлж байна. Та бүхэн тусгай шаардлагуудтай анхааралтай танилцаарай.
 
Виз болон эрүүл мэндийн шаардлага
  • БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
  • Монгол Улсад Гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол Улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
  • Нислэгээс өмнө http://mn.china-embassy.gov.cn/.../t20220630_10713112.htm хаягаар нэвтэрч эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамтай танилцаж мэдээлэл авсан байх
  • Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх,
  • Монгол Улсын иргэд хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авна уу. http://mn.china-embassy.gov.cn/.../t20220617_10705582.htm
Шинжилгээний шаардлага
  • 2022 оны 6-р сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.
  • Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.
  • Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгнө.
- Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
- Интермэд эмнэлэг
 
Нислэг эхлэхээс өмнө
 
Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.
 
Гуанжоу дахь тусгаарлалтын талаар
 
Гуанжоу хотод байнгын оршин суудаг иргэд
 
Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тус тус тусгаарлана.
 
Гуанжоу хотоор дамжин бусад хот, мужуудруу зорчих иргэд
Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай.
 
Тусгаарлалтын зардал
 
Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.
 
Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд
 
Хилийн чанадаас ирсэн иргэдийн ПСР шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3.000-10.000 юанийн хооронд байна. Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10.000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаардаж хянах ба 14 хоногийн хугацаанд ПСР шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.
 
Нислэгийн мэдээлэл, суудал захиалга
Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзний захиалга авч бичнэ.
 
Улаанбаатар – Гуанжоу – Улаанбаатар чиглэлд
МИАТ ТӨХК-ийн НАРАН МАЛЛ дахь тасалбар түгээврийн төв:  11 322144
 
Гуанжоу – Улаанбаатар –Гуанжоу чиглэлд
МИАТ Мэдээлэл лавлагааны төв:  11 333999

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube