БЯМБА, Aug 13, 2022

Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ

7/ 4/ 2022    7 цаг 15 минут

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.

Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ. Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаар тогтоолоор Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компани байгуулж энэ компанид хөрөнгө оруулж ажиллах гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон хамтран ажиллахаар тусгасан. Үүний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг  боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина” гэж онцоллоо.

Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны 7 дугаар сарын 2-ны өдөр анх нээж байсан бол өнөөдөр ийнхүү 30 жилийн дараа боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube