БЯМБА, Aug 13, 2022

УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хог хүлээн авч уулзлаа

7/ 4/ 2022    7 цаг 20 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хөтөлбөрийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Азийн хөгжлийн банкнаас ойрын ирээдүйд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. “2022-2023 Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулах ажлын хүрээнд Сангийн яамнаас холбогдох арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлаар соёрхон батлуулах ажил үргэлжилж байна. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг Улсын Их Хурал дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улс Азийн хөгжлийн банктай 30 жил хамтран ажиллаж байна. Олон улсын хөгжлийн түншүүд дотроос Азийн хөгжлийн банк бол манай улсын гол түнш юм гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд парламентаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад Азийн хөгжлийн банктай аялал жуулчлал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.

Уулзалтад Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube