БЯМБА, Aug 13, 2022

Завьт эргүүлүүд голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

7/ 4/ 2022    7 цаг 25 минут

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургаадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм. Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, эргүүл хийсний дүнд нийт 34 иргэнийг живж байхад нь аварчээ.

Завьт эргүүлд НОБГ-ын Аврах ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүлэг, дүүргүүдийн бэлтгэл ээлжийн бүлгийн бие бүрэлдэхүүн зэрэг давхардсан тоогоор нийт 80 орчим албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ. Завьт эргүүл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл ажиллах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд төвийн бүсээр тур зуурын, хүчтэй аадар бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Гол болон голын сайр дагуух айл өрхүүд онцгой сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аж, ахуйн нэгж, байгууллагууд ус зайлуулах хоолойг чөлөөтэй байлгах хэрэгтэй” хэмээн сэрэмжлүүлэв.

Усанд осолдож, амиа алдсан иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, голын аюулгүй хэсэг эсэхийг мэдэхгүй ч гаталсан байдаг аж. Түүнчлэн шаардлага тавихад биелүүлэхгүй байх, сануулга, анхааруулгыг үл тоох зэрэг асуудал тулгардгийг албаныхан онцолж байлаа.

Иймд НОБГ-ын зүгээс иргэдэд анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, огт мэдэхгүй болон баталгаагүй гарцаар гол гатлахгүй байх, аялал зугаалгад явахдаа цаг агаарын мэдээ харах, аадар бороотой үед голын эргээр зугаалахгүй байх зэргийг анхааруулж байна.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube