БЯМБА, Aug 13, 2022

Яаралтай худалдан авах ажиллагаан дахь авлига: Филиппиний сургамж

7/ 5/ 2022    8 цаг 05 минут

Ажиглагчдын тэмдэглэсэнчлэн, улс орнуудыг КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад өргөн хүрээг хамарсан авлига, ялангуяа эмнэлгийн хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаан дахь авлига саад учруулж байна (жишээг эндээс болон эндээс үзнэ үү). Эдүгээ цар тахал намжиж байгаа тул олж авсан сургамжаа дүгнэж, ирээдүйд үүсэх онцгой нөхцөл байдлын үед эдгээр асуудлыг багасгах зорилгоор яаралтай худалдан авах ажиллагааны журмыг шинэчлэх хэрэгтэй юм.

КОВИД-оос улбаалан яаралтай худалдан авах ажиллагаанд нь доголдол гарсан улсуудын нэг бол цар тахлын эхний өдрүүдээс л авлигын дуулианд нэрвэгдсэн Филиппин юм. КОВИД-19-тэй холбоотой худалдан авалтын хамгийн зартай нь Фармаллигийн дуулиан юм. 2020-2021 онд Филиппиний засгийн газар Pharmally Pharmaceuticals нэртэй компанитай олон тэрбум песогийн гэрээ байгуулсан боловч тэр нь ердөө 2019 онд байгуулагдсан, хөрөнгө мөнгө, туршлага гэх юмгүй, засгийн газрын томоохон гэрээ хэлэлцээрийг хариуцах чадваргүй жижиг компани болж таарав. Фармалли нь ерөнхийлөгч Родриго Дутертегийн дотны найз, зөвлөх асан Хятадын бизнесмэн Майкл Янтай шууд холбоотой болох нь хожим илэрсэн юм. Энэ хэргийн авлига асуудал хараахан нотлогдоогүй байгаа ч нөхцөл байдал маш сэжигтэй байна. Энэ бол КОВИД-той холбоотой худалдан авалтын эргэлзээтэй хэлцлүүдийн зөвхөн нэг томоохон жишээ юм. Их ерөнхийгөөр хэлбэл, КОВИД-ийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд Филиппиний өргөн тархсан авлига нөлөөлсөн байх өндөр магадлалтай (жишээлбэл, эндээс, эндээс үзнэ үү). Дараагийн хямрал эхлэхээс өмнө Филиппин яаралтай худалдан авах ажиллагааны тогтолцоогоо авлигын эрсдэлээс илүү сайн хамгаалах нь чухал юм. Энэ нь ердийн нөхцөлд хэрэглэгдэх худалдан авалтын журам, тухайлбал, ердийн үеийн ил тод байдал, шударга ёсны хамгаалалтыг онцгой байдлын үед бүрэн дагаж мөрдөх ёстой гэсэн үг биш юм. Онцгой байдлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах нь амьдрал, үхлийн асуудал байдаг тул авлига болон бусад эрсдэлийг нэмэгдүүлж байсан ч худалдан авах ажиллагааны журмыг тодорхой хэмжээгээр өөрчлөх буюу сулруулах нь зүйтэй юм. Гэхдээ яаралтай худалдан авах ажиллагааны журмын давуу талыг ашиглан авлигачид өөрсдөө баяжих боломжийг хязгаарласан худалдан авах ажиллагааны тогтолцоог бий болгох боломжтой. Филиппиний яаралтай худалдан авах ажиллагааны алдаатай тогтолцоог сайжруулахын тулд, олон улсын шилдэг туршлагын үр дүнд гарч ирсэн боловч Филиппиний нөхцөл байдалд тохируулсан дараах шинэчлэлийг санал болгож байна. Үүнд:

§  Нэгдүгээрт, яаралтай худалдан авах ажиллагааны журмыг хэзээ ашиглаж болох талаар нэмэлт зохицуулалт хийх хэрэгтэй. Эдгээр тусгай журмыг ердийн журам үнэхээр хэрэгжих боломжгүй тохиолдолд л хэрэглэх ёстой. Эс бөгөөс “онцгой журам” нь авлигачдад ердийн хамгаалалтаас зайлсхийх хялбар арга зам болж хувирна. Тиймээс Филиппиний засгийн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын зөвлөл (ХААБЗ) яаралтай худалдан авалтыг зөвшөөрөх үндэслэлийг тодорхойлсон баримт бичгийг гаргах ёстой. Мөн энэхүү зохицуулалт нь захиалагч худалдан авах ажиллагааны ердийн журмыг биш, яаралтай худалдан авах ажиллагааны журмыг ашиглахыг хүсч байгаа тохиолдолд худалдан авах ажиллагааны яаралтай горимыг яагаад ашиглах болсон талаар тодорхой тайлбарлаж, үндэслэлээ гаргаж өгөхийг захиалагчаас шаардах ёстой.

§  Хоёрдугаарт, онцгой нөхцөл байдлын үед ч тендерийн ил тод байдлыг зохих түвшинд байлгах хэрэгтэй. Яаралтай худалдан авалтын журмыг хэрэгжүүлэхдээ худалдан авах бараа, үйлчилгээг хангалттай нарийвчлан зааж өгөхийг захиалагчаас шаардах ёстой. (худалдан авах зүйлсийн талаарх ерөнхий, тодорхой бус тайлбар нь хяналт тавьж буй хүмүүст бүтээгдэхүүний үнэ, чанар, хүргэлт зэргийг харьцуулан худалдан авалтын хэлцлийг шалгахад маш төвөгтэй болгодог нь КОВИД-19 цар тахлын үед тодорхой болсон.) Мөн яаралтай худалдан авах ажиллагааны журмын дагуу хийсэн бүх гэрээг даруй бүрэн эхээр нь нийтлэх ёстой гэсэн шаардлага тавих ёстой. Энэ практик бусад олон оронд хэрэгждэг. (Одоогоор ХААБЗ-ийн онлайн портал нь яаралтай худалдан авалтын бүх баримт бичгийг агуулж байгаа ч, харамсалтай нь, уг портал шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон. Жишээлбэл, 2021 оны судалгаагаар ойролцоогоор 1 тэрбум песогийн 76 гүйлгээний вэб холбоос эвдэрсэн, мэдээлэл бүрэн бус байна).

§  Гуравдугаарт, үргэлжилсэн онцгой байдлын үед ч тендер нь захиалагчийн Худалдан авах ажиллагааны жилийн төлөвлөгөө (ХААЖТ)-тэй нийцэж байх ёстой гэсэн ердийн шаардлагыг баримтлах ёстой. ХААЖТ нь хуанлийн жилийн дотор захиалагчаас хэрэгжүүлэх Төслийн худалдан авах ажиллагааны менежментийн төлөвлөгөөг багтаасан баримт бичиг юм. Худалдан авах ажиллагааны тухай ерөнхий хуулийн дагуу захиалагч бүр хуанлийн жилийн эхэнд буюу Төсвийн тухай хууль батлагдсаны дараа ХААЖТ-гөө гаргаж батлуулах шаардлагатай. Төлөвлөгөө зөвшөөрөгдсөний дараа олон нийтийн цахим сайтад нийтлэнэ. Захиалагчийн худалдан авах ажиллагаа, мөн тендерийн үйл явцын механизмын талаар тендерт оролцогчдод мэдээлэл өгдөг ХААЖТ нь ил тод, хариуцлагатай байдлыг дэмждэг байна. Төрийн байгууллага төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөнөөс гадуур худалдан авалт хийх шаардлагатай нөхцөл байдал байж болох юм. Гэхдээ ихэнх тохиолдолд, КОВИД-19 цар тахал зэрэг үргэлжилж буй онцгой байдлын үед ч тэр, энэ стандарт болон ил тод байдлын чухал хамгаалалтаас бүрэн чөлөөлөх үндэслэлтэй шалтгаан байхгүй юм.

§  Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон түүний харьяа агентлаг, тухайлбал, ХААБЗ зэрэг байгууллага ханган нийлүүлэгчдийн санхүүгийн болон үйлдвэрлэлийн чадавхыг зохих ёсоор үнэлж чадах яаралтай худалдан авалтын шаардлагыг боловсруулах ёстой. Эдгээр шаардлагууд нь: (1) захиалагч нь онцгой нөхцөл байдлын хугацаанд шаардлагатай бараагаа худалдан авах санхүүгийн чадавхтай байх; (2) яаралтай худалдан авалт нь гэрээний хэмжээ, үргэлжлэх хугацаа зэргийн хувьд онцгой нөхцөл байдлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай зүйлээр хязгаарлагддаг байх; (3) худалдан авах барааны санал болгож буй үнийг ердийн зах зээл дээрх үнэтэй харьцуулах боломжтой байх. Захиалагч нь эдгээр шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичгийг ХААБЗ-д ирүүлэхийг шаардах бөгөөд ХААБЗ үүнийг онлайн портал дээрээ нэн даруй нийтлэх ёстой. Эдгээр шаардлагыг бодитоор хангаж байгаа эсэхийг шалгахын тулд ХААБЗ тогтмол хугацаанд шалгалт хийж байх ёстой.

Онцгой нөхцөл байдлын үе дэх худалдан авах ажиллагааны явцад авлигын асуудал байнга гардаг тул яаралтай худалдан авах ажиллагааны журмыг шударга бус этгээдүүд ашиглахгүй байх механизмыг тунхаглаж, хэрэгжүүлэх нь нэн чухал. КОВИД-19 цар тахал бол Филиппин төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгарч буй сүүлчийн хямрал биш. Тиймээс, онцгой байдлын үеийн худалдан авах ажиллагааны тогтолцоогоо шинэчилснээр Филиппин Улс дараагийн хямралын үед хариу арга хэмжээ авах илүү сайн нөхцөл байдалтай болох юм.

 

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube