НЯМ, Aug 14, 2022

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа

7/ 6/ 2022    8 цаг 00 минут

Нийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ. Тэдгээр хүүхэд цагдаагийн байгууллагад удаа дараа биеэр очиж мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн амьдралд хар толбо үлдээгээд зогсохгүй сэтгэл зүйд нь хүндээр тусдаг учраас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулсан байна. Энэхүү өрөөг байгуулах болсон шалтгаан болон байгуулсны ач холбогдлын талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэгээс тодрууллаа.

-Хүүхэд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө сэтгэл зүйн хувьд айдастай, сэтгэл зүйн  тогтворгүй байдлаас болж худлаа мэдүүлэг өгөх, өгсөн мэдүүлгээсээ буцах зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл “Насанд хүрээгүй гэрч, хохирогчдоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулснаар хүүхэд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй, хүүхдээс байцаалт авах цагдаа нар энгийн хувцастай байх, хүүхдийн орчин бүрдсэн газарт мэдүүлэг авах нь хүүхдийг сэтгэл зүйн хувьд таатай байх боломжийг бүрдүүлж буй юм. Хүүхдийн байгууллагын дэргэд тусгайлсан өрөө байгуулснаар хүүхдүүд цагдаагийн байгууллага руу очихгүй, цагдаа нартай уулзахгүйгээр чөлөөтэй, хүүхдэд ээлтэй  орчинд гэмт хэргийн талаарх үнэн, зөв мэдээллийг өгөх боломж бүрдэнэ.  НИТХ-ын төлөөлөгчийн хувиар гаргасан санаачилгыг хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон Номт ротари клуб дэмжиж, энэхүү өрөөг байгуулахад туслалцаа үзүүлсэн. Тус өрөө нь номын болон тоглоомын булантайгаас гадна хүүхдээс мэдүүлэг авах үед  сэтгэл зүйч, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хамт байж, хүүхэд айх аюулгүйгээр мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Тус өрөөнд  камер байршуулсан бөгөөд хүүхдээс мэдүүлэг авах цагдаагийн ажилтныг дүрэмт хувцасгүй, энгийн хувцастай ажилладаг болгох хүсэлтийг зохих байгууллагуудад тавиад байна. Нааштайгаар шийдэх боломжтой гэсэн хариуг бидэнд өгсөн.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгөх үү. Эсвэл тодорхой хороодыг тусгайлан зааж байгаа юу?

-Өрөөг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т буюу дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулсан. Аль нэг хууль, хүчний байгууллагын дэргэд биш. Эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэргийн гэрч, хохирогч болсон 16-18 насны хүүхдүүд тус өрөөнд мэдүүлэг өгч байгаа. Цаашдаа 16-аас доош насны хүүхдүүдийг тус өрөөнд мэдүүлгээ хуулийн дагуу өгдөг болгоход анхаарч ажиллаж байна. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хэмжээний гэрч, хохирогч хүүхдүүд бүгд тус өрөөнд мэдүүлэг өгдөг болно.

-Жишиг “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгуулчихлаа. Цаашид нийслэлийн бусад дүүрэг, цагдаа, прокурорын байгууллагын дэргэд ийм өрөө байгуулахаар төлөвлөж байгаа юу?

-Энэ өрөөг жишиг болгон байгуулсан нь цаашид бусад газарт байгуулах шаардлагатайг харуулж буй юм. Шүүх болон бусад хуулийн байгууллагын дэргэд хүүхдээс мэдүүлэг авах өрөө байдаг хэдий ч хүүхдийн байгууллагын дэргэд байгуулах нь зүйтэй юм. Бусад дүүрэг ч мөн жишээ аваад байгуулаасай. Цаашлаад аймаг, сумдад байгуулаасай. Олон улсын түвшинд ийм өрөө байгуулснаар хүүхдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэйг баталсан байдаг. 2020 онд гэхэд Узбекстаны Дээд шүүх НҮБ-тай хамтран хүүхдээс мэдүүлэг авах өрөөг байгуулсан байдаг.

Нөгөөтээгүүр хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийг гэмт хэргийн хохирогч, гэрч болчихсон хойно нь бус, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх цогц ажил хийх шаардлагатай байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube