НЯМ, Aug 14, 2022

Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай

8/ 3/ 2022    7 цаг 50 минут
Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм.
 
Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь нялх, балчир насны хүүхдэд тохирсон,  аюулгүй, шим тэжээлтэй, хүртээмжтэй хоол хүнс бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм.
 
Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурсаар байгаа ба өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна. Мөн  эхчүүдийн 47.3 хувь нь хүүхдээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллодог.
 
Эхийн сүүгээр хүүхдээ хооллох үзүүлэлт манай улсад буурч байгаа нь өөр хоорондоо уялдаатай олон шалтгаантай. Амьдрал, амьжиргаагаа залгуулахын тулд эхчүүд хүүхдээ төрүүлмэгцээ ажилдаа эргэн орох шаардлагатай болдог. Гэтэл төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ сааж хадгалах зориулалтын  тусгай өрөө тасалгаатай байгууллага хангалтгүй байгаа нь үр хүүхдийнхээ эрүүл, эсэн мэнд амьдрахуйн эхлэл, сонголттой байх хүний эрх хэрэгжихгүй байгааг илтгэнэ.
 
Нөгөө талаас хүүхдээ хөхүүлэх боломжгүйгээс сүүн тэжээлээр хооллодог эхчүүд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүйгээс хүүхдийн сүүн тэжээлийг найруулан бэлдэхэд бэрхшээлтэй тулгардаг.
 
Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг уламжлалт ёсоор таниулан сурталчилж байна. Цаашлаад  эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Үүнд:
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох
  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох
  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.
  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.
  • Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

БНСУ-ын Инчеон ОУНБ-аас Asiana airlines-ийн нислэгээр дамжин нисэх зорчигчдын анхааралд8 сар 13. 9:23Солонгосын 1,3 сая дагагчтай ютүбер Бабгубнам Монголд ирлээ8 сар 13. 9:22Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана8 сар 12. 8:00Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт8 сар 12. 7:55Дулаан хангамжийн үндсэн магистраль шугамуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцав8 сар 12. 7:50Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 12. 7:4580-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлнэ8 сар 12. 7:40Хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна8 сар 12. 7:35Төслийн хүрээнд тохижуулсан жишиг сургалтын танхимаар сургалт, дадлагыг зохион байгуулж байна8 сар 12. 7:25АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 37 өргөдөл, гомдол хүлээн авав8 сар 12. 7:25Сайд Л.Халтар Элчин сайд Цай Вэньруй нар төмөр замын хамтын ажиллагааны талаар санал солилцов8 сар 12. 7:20Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав8 сар 12. 7:15Хонконг руу зорчих иргэдийн анхааралд8 сар 12. 7:10Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна8 сар 12. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 сар 12. 7:00Хувийн цэцэрлэгүүдэд 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана8 сар 11. 8:15Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд8 сар 11. 8:10Улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна8 сар 11. 8:05Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна8 сар 11. 8:00Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ8 сар 11. 7:55НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа8 сар 11. 7:50ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна8 сар 11. 7:45Хууль бусаар галт зэвсэг эзэмшин, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийг хуулийн байгууллагад шилжүүллээ8 сар 11. 7:40Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна8 сар 11. 7:35АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 7:30Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөллөө8 сар 11. 7:25Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 сар 11. 7:20Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо8 сар 11. 7:15Жолооч нарын анхааралд!8 сар 11. 7:10Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт8 сар 11. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна8 сар 11. 7:00Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна8 сар 10. 8:10Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 10. 8:05Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно8 сар 10. 8:00“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна8 сар 10. 7:55Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ8 сар 10. 7:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав8 сар 10. 7:45Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ8 сар 10. 7:43НЗДТГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулж байна8 сар 10. 7:40АТГ: 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав8 сар 10. 7:30
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube