Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Чингис хааны түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс эш хөргийг нь дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.
Зарлигийн хоёр дугаар зүйлд “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Сэтгэгдэл бичих