ПҮРЭВ, Jul 07, 2022

Эдийн засаг

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж, энэ жилийн хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар

~ Огноо: 7 сар 6. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.

~ Огноо: 7 сар 5. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

~ Огноо: 7 сар 4. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эхлүүллээ.

~ Огноо: 7 сар 4. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо:
Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг УИХ-ын гишүүдэд хандан уриаллаа

~ Огноо: 7 сар 1. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгалаа

~ Огноо: 6 сар 30. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 29-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

~ Огноо: 6 сар 30. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:
АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 141,233 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,851 тн, АИ-92 автобензин 53,007 тн, АИ-95 автобензин 5,558 тн, ДТ 69,992 тн байгаа ба АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 59, ДТ-ний 26 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,494 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,443 тн, АИ-92 автобензин 27,490 тн, АИ-95 автобензин 3,832 тн, ДТ 28,146 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 52, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,178 тн, хангайн бүсэд 8,606 тн, төвийн бүсэд 31,966 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,069 тн байна. Манай улс он гарсаар нийт 840.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон

~ Огноо: 6 сар 29. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо:
Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран "Монгол мах” төслийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулах тал дээр Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах юм байна

~ Огноо: 6 сар 29. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Л.Оюун-Эрдэнэ: Загастайн давааны авто зам бүрэн ашиглалтад орж, 21 аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо

21 аймгийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Монгол Улсын Засгийн газрын зорилт бүрэн биелж Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам ашиглалтад орсноор Мянганы зам төслийн их бүтээн байгуулалт хэрэгжиж дууслаа. Загастайн давааны авто замын байнгын үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцлоо

~ Огноо: 6 сар 28. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Өнгөрсөн 7 хоногт 583.2 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургаадугаар сарын 24, 25-ны өдөр нүүрс тээврийн 904 автомашин,

~ Огноо: 6 сар 27. 19:38 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон нийтэд танилцуулах, санал авах уулзалтыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр МҮХАҮТ-тай хамтран зохион байгууллаа. Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болох юм. Энэ нь 2020 оны 6 дугаар сард УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг дунд хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэнэ. “Алсын хараа-2050” нь Монгол Улсын ирээдүйн 30 жилийн хөгжлийг тодорхойлсон, Монголын Эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй онцлогт суурилж, дэлхийн хөгжлийн дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” юм

~ Огноо: 6 сар 27. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар ээлжит хуралдаанаар “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг  шинэчлэн баталлаа.  УИХ-аас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг 2010 онд баталснаар дотоодын хөрөнгийн зах зээлд санхүүгийн зуучлагч байгууллагууд зээл болон бусад мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлд суурилсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дахин үнэт цаасжуулах замаар шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн суурь орчин бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг 2011 онд  батлан мөрдүүлж байсан.  Харин одоо хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зохицуулалтад гарч буй өөрчлөлт зэргээс үүдэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлага тулгарсан

~ Огноо: 6 сар 24. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийг шинэчлэн байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чөлөөт бүсийг хөгжүүлэх концепцийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө. “Алтанбулаг” чөлөөт бүсийн цахилгаан, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх арга хэмжээ авах, санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Монгол, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт заасны дагуу Замын-Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг айлын талын Эрээний хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан төлөвлөхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав

~ Огноо: 6 сар 23. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийж, чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт даалгалаа. Олон улсын эрх зүйн зохицуулалттай зөрчилдөхгүй, дотоодын агаарын тээвэрлэгчдийн агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг чөлөөлж, цаашид хөөрөлт, буултын навигацийн орлогоос татаас олгосноор агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох бөгөөд цаашлаад нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.Мөн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК-ийн Франкфуртын чиглэлийн энэ оны 6-9 дүгээр сард хийх нэмэлт 17 нислэгт олгох 4,7 тэрбум төгрөгийн татаасыг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр нь хянаж, санхүүжүүлэхийг даалгалаа. МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн эдийн засаг, санхүүгийн бие даасан, тогтвортой байдлыг хангуулан ажиллахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо

~ Огноо: 6 сар 23. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
“Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

“Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанктай хамтран 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Энэхүү бага хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг уншиж танилцуулсан бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан нар үг хэлэв. Бага хурлаар талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй сорилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хоёр тал хоёр орны худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсний дагуу 2021 онд худалдааны хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлж, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” зэрэг хоёр орны урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, холбогдох салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг онцлов. Арга хэмжээнд холбогдох яам, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцов. Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.64 тэрбум ам.доллар, импорт 2.49 ам.долларт хүрсэн

~ Огноо: 6 сар 23. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан Ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо.

~ Огноо: 6 сар 22. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн мэдүүллээ

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга Танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4,674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно. Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд: - Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14,306.4 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. - Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. - Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн. - Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2,647.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан - Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна. Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.   Конвенцийн гол зорилго нь хөдөлгөөнт хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын технологийг ашиглан далайн тээврийн хөлөг онгоцны байршлыг хянах, осол болон гамшгийн үед хүний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тус байгууллагын зүгээс хөлөг онгоц түүний багийн гишүүд, зорчигчидтой эргийн хяналтын холбоо барих, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад чиглэдэг.    Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.            Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна.                  Уг конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр конвенцийн ерөнхий нэр томьёо, тус байгууллагын бүтэц, эрх зүйн байдал, үйл ажиллагаанд орсон дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгасан  22 зүйлээс бүрдсэн байна:  - ОУДБ-аас хөлөг онгоцны байршил тогтоох, алсын зайнаас хянах системийг бий болгосон бөгөөд Далайн аюулгүй байдлын хороог уг системийн зохицуулагчаар томилсон тухай;  - ОУДБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд нь далайн хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээг холбогдох гэрээний үндсэн дээр үзүүлэх тухай;  - Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхийн нийтийн системийн хүрээнд далайн аюулгүй байдлын харилцаа холбоог хангах боломжтой гар утасны хиймэл дагуулын холбооны системийг үнэлэх, шалгах шалгуурыг тодорхойлсон. Мөн энэ нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан.  Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмсэн

~ Огноо: 6 сар 21. 8:49 ~ Сэтгэгдлийн тоо:
"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 87 дугаар захирамжаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 10 удаа хуралдсан хэмээлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасны дагуу Төсвийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо тус тус эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцээд санал, дүгнэлт болон олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгээс тогтоолын хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “хавсралтад тусгасан төсөл, арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг судалж, шийдвэрлэхийг Сангийн яамнд, тогтоолын хавсралтад 2023 онд хэрэгжүүлэхээр тусгасан төсөл,  арга хэмжээг Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгаж, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамнд тус тус үүрэг болгох”-той холбоотой зарчмын зөрүүтэй саналыг тогтоолын төсөлд нэмж тусгахаар санал гаргасан боловч холбогдох албан тушаалтнууд тогтоолын төсөлд тус заалтыг нэмэхгүйгээр хавсралтад тусгасан тухайн төсөл, арга хэмжээ бүрийг  хэрэгжүүлнэ” гэсний дагуу тус зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас хуралдааны тэмдэглэлд тусгасан асуудлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “парламентыг үл хүндэтгэсэн” үйлдэл хэмээн үзэж, хариуцлага оногдуулахтай холбоотой хуулийн заалтыг уншиж танилцуулсан гэж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Тогтоолыг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, хүнсний хамгамжийг сайжруулах далайцтай бодлого ажил хэрэг болно гэж харж байгаа. Таван жилийн хугацаанд малын бүх өвчнөөс салах том зорилтыг бид дэвшүүлсэн

~ Огноо: 6 сар 17. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо:
Даатгуулагчийн 5 дугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг 6 дугаар сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль, Засгийн газраас баталсан журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч өөрийн хариуцан төлсөн 2022 оны 5-12 сарын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авна. 

~ Огноо: 6 сар 16. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.

~ Огноо: 6 сар 15. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
"Турк-Монголын бизнес форум-2022" боллоо

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Турк-Монголын бизнес форум”-ыг БНТУ-ын Истанбул хотноо зохион байгууллаа. Форумд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд сайд Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, биржүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Чэнгиз Гунаи, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Эрсин Каска, С.Болдхэт, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Монгол Улсаас барилга, уул уурхай, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч 15 компанийн 30 гаруй төлөөлөгч, БНТУ-аас мөн салбаруудын компанийн 40 гаруй төлөөлөгч оролцов. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын зүгээс цаашид Монгол-Туркийн худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, Туркийн Танхим, Биржүүдийн Холбоо болон БНТУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлээд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, форумын үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтарсан форумыг жил бүр уламжлал болгон, хоёр улсад ээлжлэн тогтмол зохион байгуулах саналыг гаргалаа. Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгох зорилгоор зохион байгуулсан “Турк-Монголын бизнес форум”-ын үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, бизнесийн орчин, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломж, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг танилцуулав. Форумын дараа хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг мөн зохион байгуулж, бизнесийн шинэ хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон юм. 2021 оны байдлаар Монгол Улсаас БНТУ руу самар, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, нефтийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг 2.8 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн гаргасан нь манай улсын нийт экспортын 0.04 хувийг эзэлж байгаа бол БНТУ-аас 71.2 сая ам.долларын өртөг бүхий барилгын материал, эрүүл мэнд, гоо сайхан, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тавилга, хувцас хэрэглэлийг импортолсон нь манай улсын нийт импортын 1.04 хувийг эзэлж байна

~ Огноо: 6 сар 15. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлохгүй

Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 08-ны өдрийн  ээлжит хуралдаанаас Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

~ Огноо: 6 сар 13. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
“МИАТ” ТӨХК-ны “Ангар”-т засвар хийлгэх 100 дахь агаарын хөлөг газардлаа

“МИАТ” ТӨХК-ны Ангарт засвар үйлчилгээнд орохоор БНСУ-ын агаарын тээвэрлэгч “T’way air” компанийн Boeing 737-800 маркийн HL8268 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг өнөөдөр 08:20 цагт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа. “МИАТ” ТӨХК-ны Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь 2013 онд анх Тайландын “Orient Thai” компанийн агаарын хөлөгт техникийн үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдөр буусан Boeing 737-800 онгоц нь тус газар засвар хийлгэж буй 100 дахь агаарын хөлөг болж байгаа аж

~ Огноо: 6 сар 10. 18:06 ~ Сэтгэгдлийн тоо:
Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын гаалийн татварыг 70 хувь болгох нь зүйтэй гэж үздэгээ “Хурх” гурилын үйлдвэрийн дарга Д.Отгонбаяр хэллээ. Мөн 5-10 жилийн хугацаатай, хүү багатай зээл олгох, хивгийн экспортын тээвэрлэлтэд анхаарах, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг дамжуулан борлуулахад НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх зэрэгт төр, засгийн дэмжлэг шаардлагатайг хэлэв. “Хурх” гурилын үйлдвэр хоногт 120 тн улаанбуудай боловсруулах хучин чадалтай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэр юм

~ Огноо: 6 сар 10. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

~ Огноо: 6 сар 10. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг түр зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж, Шадар сайд С.Амарссайханаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Үүнд: Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох зориулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 31 ААН-ийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж цааш нь хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх. Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоох, Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ

~ Огноо: 6 сар 9. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Мах болон хүнсчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зарим компанийн үйл ажиллагаанаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулж мэргэжлийн холбоодоос өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна. Иймд Төр, засгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж, чанар стандартаа хангахгүй байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид хатуу хяналт тавьж,  шаардлагатай байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан

~ Огноо: 6 сар 7. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.

~ Огноо: 6 сар 7. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүллээ. Энэхүү Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, дээрх асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй ажээ.

~ Огноо: 6 сар 6. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн нэмжээ. Өмнөх тарифыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоох үеийн 1 литр түлш 2430 төгрөг байжээ.

~ Огноо: 6 сар 2. 15:14 ~ Сэтгэгдлийн тоо:
Энэ онд нийтийн тээврийн 590 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

~ Огноо: 6 сар 2. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо:
Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх зорилгоор жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оносс 420 болгож нэмэгдүүлсэн нь түүхэн шийдвэр, ажил хийх боломж гэдгийг Ерөнхий сайд мөн хэлж байлаа

~ Огноо: 6 сар 2. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзсан.

~ Огноо: 5 сар 30. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
УИХ: Байнгын болон түр хороод энэ долоо хоногт...

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын энэ долоо хоногт /2022.05.30-2022.05.31/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

~ Огноо: 5 сар 30. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо:
Үр тарианы тариалалт 57.8 хувьтай үргэлжилж байна

Хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 219 мянган га-д улаанбуудай, 5 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 1.3 мянган га-д малын тэжээл, 11.2 мянган га-д тосны ургамал тариалаад байна

~ Огноо: 5 сар 27. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ

~ Огноо: 5 сар 27. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгэг хуралдлаа

Шадар сайд С.Амарсайхан 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгийг хуралдуулж, шалгалтын үр дүн, ажлын явцын талаар сонслоо.

~ Огноо: 5 сар 26. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэргээв

Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.

~ Огноо: 5 сар 25. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 21 дэх жилдээ эрэмбэлэн өргөмжиллөө

~ Огноо: 5 сар 24. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.   ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Мөн “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хаан банк, Голомт банк, УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т эрэмбэлэгдсэн байна

~ Огноо: 5 сар 24. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн

~ Огноо: 5 сар 23. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан

Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр "Улаанбаатар смарт карт" ХХК-иас илэрсэн зөрчлийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаас тодрууллаа. -“Улаанбаатар смарт карт” ХХК-д хэзээ шалгалт хийсэн бэ

~ Огноо: 5 сар 20. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
БШУЯ: Төсвөө зарцуулах эрхийг нь цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарт олгож байна

Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн уулзалт Баянхонгор аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, хувьсах зардал, цалин хөлсний шинэчлэлийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөв. Хувьсах зардалд багтаж буй сургалтын үйл ажиллагааны зардлын зориулалтад: -Багш нарын бичгийн хэрэгсэл -Биет болон зурагт үзүүлэн -Тараах материал хийх бэлдэц -Цахим хэрэглэгдэхүүн -Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэглэгдэхүүн -Хичээл болон лабораторийн жижиг багаж, хэрэгсэл багтаж байгаа юм. Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө

~ Огноо: 5 сар 20. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм. Замын зорчих хэсгийг энэ онд, замыг бүхэлд нь 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буй. Тэгвэл тус авто замыг барьж, зорьсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд нийт 100 орчим нэгж газрыг чөлөөлөх шаардлагатай болсон байна

~ Огноо: 5 сар 20. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо:
Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна

Дэлхийн улс орнуудын хоол хүнсний хангамж, худалдаа эдийн засаг, улс хоорондын хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа цар тахлыг хохирол багатай туулах нь салбар бүрийн нэн тэргүүний зорилт болоод байна. Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын 5 жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа. Уулзалтаар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллахаар ярилцлаа

~ Огноо: 5 сар 20. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг  өгсөн

~ Огноо: 5 сар 19. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа. “Макс” групп,  “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн  үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор  ферм байгуулсан байна. Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700 кг юм. “Макс Агро” ХХК жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2,500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авч “Сүү” ХК-д нийлүүлдэг

~ Огноо: 5 сар 19. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Тариаланчид мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг заагласан хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, “Хөх Баянбулаг” ХХК болон ногоочдын хаврын тариалалтын явцтай танилцлаа. “Хөх Баянбулаг” ХХК 6,160 га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 2,000-2,700 га-д тариалалт хийж 3,000-4,000 тн ургац хураадаг

~ Огноо: 5 сар 18. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан бусдад давуу байдал бий болгож Авлигын эсрэг хууль зөрчсөнийг тогтоов

Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий болгож байгаа асуудлыг шалгуулах”-аар Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг ирүүлсэн байна.  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй  тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г  2021 онд томилсон байна.  Хууль бус дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан байхад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь  Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаалын гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр” олгох шийдвэр гаргасан нь  бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдов. Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь өөрийн өмнө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна

~ Огноо: 5 сар 17. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо:
Б.Гантулга: Зах зээлийн зарчимд шилжвэл ипотекийн зээлийг төрийн оролцоогүй олгох нөхцөл бүрдэнэ

Б.ДОЛЖИНЖАВ   “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг урьж, ярилцлаа.   -Иргэдэд олгодог ипотекийн зээлээс Монголын Ипотекийн корпораци /МИК/ ашиг олоод байна

~ Огноо: 5 сар 16. 8:35 ~ Сэтгэгдлийн тоо:
Чойжин ламын сүм музей газрын түрээсийн төлбөрийг төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо

Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм. Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна. Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм

~ Огноо: 5 сар 16. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
376 байршилд хашаа, хайс чөлөөлнө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатараас зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажлын явцыг тодрууллаа. -Хашаа, хайс буулгалтын ажил хэзээнээс эхэлсэн бэ. Улаанбаатар хотод хашаа, хайстай байх зайлшгүй шаардлагатай ямар байгууламжууд байдаг вэ? -Дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг даргын А/476 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна

~ Огноо: 5 сар 13. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Чанаргүй зээл төлөгдсөн эх үүсвэрээр Самурай бондын төлбөрийг хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж, Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдсөн эх үүсвэрээр Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өглөө. Ингэснээр Самурай бондыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл багасаж байна.

~ Огноо: 5 сар 12. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
"Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж, "Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

~ Огноо: 5 сар 12. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Г.Ганхүү: Барилгын материалын үнийн өсөлт, валютын хязгаарлалт зэрэг нь барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна

-Арматур, бетоны үнэ 50 орчим хувиар өсжээ- Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүтэй ярилцлаа. -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар чиг, үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгээс яриагаа эхэлье? -Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, дахин шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай агентлаг анх нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар нэртэйгээр зөвхөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оноос зөвхөн гэр хороолол гэлтгүй нийслэл хотын хэмжээнд орон сууцны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүхэлд нь боловсруулж, төлөвлөж, хэрэгжүүлэх зорилготой болж, үйл ажиллагаа маань өргөжсөн. Нийслэл хотод хөдөө орон нутгаас нүүн ирж суурьших иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр гэр хорооллын өрхийн тоо нэмэгдэж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын газар уул руугаа тэлж байна

~ Огноо: 5 сар 11. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замд асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу  хучилтыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлэх юм

~ Огноо: 5 сар 10. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
Дулааны шугам сүлжээний засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд 390 орчим км урттай дулааны шугам байдаг бөгөөд үүний засвар арчлалт, аюулгүй байдлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК хариуцан ажилладаг. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас баталсан төлөвлөгөөний дагуу 2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд 10 магистраль, шугамыг өргөтгөх, засварлах ажлыг хийнэ. Засварын ажил тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 1-ний хооронд үргэлжилж, дулааны улирал эхлэх үед халаалт  түгээхэд саадгүй бэлэн болгохоор зорин ажиллаж байна.  "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Дулаан хангамжийн шугам, тоноглолд 2022 оны зун хийх засварын ажлын графикийг гарган  УБЗАА, Эрчим хүчний яамаар батлуулсан. Мөн Диспетчерийн Үндэсний төв, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн зөвшөөрлөөр засварын ажлын төлөвлөгөөг гаргасан

~ Огноо: 5 сар 9. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

~ Огноо: 5 сар 6. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны 7 дугаар сард ашиглалтад орно

Монгол Улсын засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна

~ Огноо: 5 сар 5. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: БНСУ-ын жуулчдыг визгүй зорчуулна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх солонгосын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргалаа

~ Огноо: 5 сар 5. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Франкфурт чиглэлийн нислэгийн тоог долоо хоногт 5 болгож нэмэгдүүлнэ

Монгол Улсын засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

~ Огноо: 5 сар 5. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийн тухай

Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд 2017 оны 3 дугаар сард байгуулсан Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд дүгнэж, үр дүнг дараахь байдлаар үнэлэв.

~ Огноо: 5 сар 2. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ирэх хоёр жилд аялал жуулчлалын салбарыг онцгойлон дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарын хамт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 120 гаруй компанийн төлөөлөлтэй өглөөний /2022.04.30/ уулзалт зохион байгууллаа.

~ Огноо: 5 сар 2. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих

~ Огноо: 4 сар 29. 6:59 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

~ Огноо: 4 сар 28. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины махны экспортыг сэргээв

Коронавирусний халдварт цар тахлын улмаас 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

~ Огноо: 4 сар 27. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
“LRT бол зөв төсөл, олон нийтэд сайн тайлбарлан таниулах хэрэгтэй” гэв

Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах талаарх ээлжит хэлэлцүүлэг боллоо. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар оролцож,  түгжрэлтэй холбоотой хэрэгжиж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт мөн нийслэлийн 204 хорооны Засаг дарга оролцон, санал бодлоо солилцов. Өнөөгийн байдлаар нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн ихээр нөлөө үзүүлэх гол ажил бол нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах LRT төсөл

~ Огноо: 4 сар 27. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:
УИХ-ын гишүүд яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунаар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Бейсен, Ж.Батжаргал, Н.Ганболд нар  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Промон Трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Промон Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттогтох үйлдвэрийн талаарх танилцуулгадаа “Малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад шинээр яс-махны гурил, том, органик бордоо гэсэн гурван нэр төрлийн суурь бүтээгдэхүүн бий болгосон. Үүнийг дагаад кластер үйлдвэрүүд ч нээгдэх бүрэн боломжтой

~ Огноо: 4 сар 27. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо:
Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь

Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг механизм хувьсан өөрчлөгдөж ялган таних, тогтоон илрүүлэхэд хүндрэлтэй болж байна. Гэвч эдгээр залилангийн схемийн нийтлэг шинж нь богино хугацаанд эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг хүртэх амлалт өгөх, гишүүнчлэлийн хэлбэрээр дороо хүн элсүүлснээр урамшлуулал авч санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг боломжийг олгодог. Санхүүгийн залилан, луйврын цар хүрээ өргөжин тэлэх тусам хохирогчдын тоо нэмэгдэж зөвхөн анхны цөөн тооны хөрөнгө оруулагч буюу санаачлагчид ашиг орлогыг хүртдэг тул үүнээс урьдчилан сэргийлэх, богино хугацаанд илрүүлэх, таслан зогсоох тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын хувьд чухал асуудал болоод байна.  Сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарт шинэчлэлтийг эхлүүлж, блокчэйн технологид суурилсан виртуал хөрөнгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон нь манай оронд мөн адил өргөн дэлгэрч койн/токеныг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэрийг богино хугацаанд татах болсон. Ялангуяа орон нутгийн иргэдийн мэдээ, мэдээллээс алслагдсан байдал, санхүүгийн хүртээмж, санхүүгийн мэдлэгийн түвшин хангалтгүй зэргийг ашиглаж тэднийг татан оролцуулах, залилах тохиолдол нэмэгдсээр байна.  Тухайлбал, олон улсад пирамид загвартай үйл ажиллагаа явуулдаг буюу өөрийн цахим хуудсаар дамжуулан виртуал хөрөнгийн хэтэвч нээсэн хүнд түүний оруулсан анхны хөрөнгө оруулалтаас тодорхой хувийг буцаан хэтэвчинд койн/токен хэлбэрээр байршуулж өгдөг, дороо гишүүн элсүүлэх бүртээ урамшуулал олгодог, цахим хуудсан дахь мэдээлэл нь олон хэлэнд хөрвүүлэгдсэн залилангийн шинж чанартай механизмууд гарах болсон. Эдгээр этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх замаар гишүүнчлэлээ нэмэгдүүлж байна.  Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу бүртгэлийн үйл ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж буй, бүртгэлийн шаардлага хангасан, Монгол Улсад бүртгэлтэй компани виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болох боломжтой юм

~ Огноо: 4 сар 26. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэлт хийж буй ААН-үүдийн анхааралд...

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудын ачаалалтай байдлаас шалтгаалан үндэсний аж ахуйн нэгжүүд импортын бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан татан авах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна. Манай аж ахуйн нэгжүүд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтуудыг хангалттай сайн судлаагүй, улмаар эдгээр зохицуулалтуудыг биелүүлээгүй зэргээс шалтгаалан бараа бүтээгдэхүүнээ хураалгах, улмаар устгалд оруулах эрсдэл гарч байна. ОХУ-ын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 778 тоот “Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн №560, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн № 320, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн № 305, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № 293, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн № 420, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №293 болон 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №730” тогтоолоор Америкийн Нэгдсэн Улс, Европын Холбооны орнууд, Канад, Австрали, Норвегийн Вант Улс, Украин, Бүгд Найрамдах Албани Улс, Монтенегро, Бүгд Найрамдах Исланд Улс, Лихтенштейн Вант улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, үхэр, гахай, загасны мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, самар болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №290 тоот зарлигаар хориг арга хэмжээ авсан орнуудаас зарим нэр төрлийн барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд гагцхүү ОХУ-ын нутаг дэвсгэрээр хоригт багтсан бараа бүтээгдэхүүний дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай Глонасс навигацийн систем дээр ажилладаг таних хэрэгсэл буюу цахим навигацийн хэрэгсэл “Пломб”-ыг тавиулах зохицуулалтыг танилцуулсан

~ Огноо: 4 сар 26. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу явган хүний болон дугуйн зам барихаар боллоо

Нийслэлийн Засаг даргын А/551 захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн  26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүллээ. Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм

~ Огноо: 4 сар 25. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
ОХУ-ын нутаг дэвсгэрээр транзит тээвэр хийх тухай

ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэгдэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний барааны гарал үүслийн улс нь ОХУ-тай нөхөрсөг бус харилцаатай улсууд байх, мөн тэдгээр бараа бүтээгдэхүүн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн байх тохиолдолд барааг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон байна.

~ Огноо: 4 сар 21. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээ “O” төгрөг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж, Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O” төгрөг болголоо.

~ Огноо: 4 сар 21. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-нд жил бүр үйл ажиллагаагаа тайлагнах үүрэг хүлээдэг. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, орон тооны гишүүд, Ажлын албаны дарга болон холбогдох газрын дарга нарын төлөөлөл 2021 оны жилийн ажлын тайлангаа ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүллээ

~ Огноо: 4 сар 21. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо:
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.04.20/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан

~ Огноо: 4 сар 21. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо:
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг арилжааны найман банкаар олгож байна

Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

~ Огноо: 4 сар 20. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
Байгалийн хий дамжуулах хоолой Төв аймгийн 8 сумаар дайран өнгөрнө

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн талаар гүйцэтгэгч байгууллага болох

~ Огноо: 4 сар 20. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай энэ сарын 17-ны өдөр танилцлаа. Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан

~ Огноо: 4 сар 18. 8:05 ~ Сэтгэгдлийн тоо:
Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон.

~ Огноо: 4 сар 18. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа, Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байлаа

~ Огноо: 4 сар 18. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
МИАТ ТӨХК болон Хүннү Эйр ХХК-ийн хамтын ажиллагаа эхэллээ

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Хүннү Эйр ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нар гадаад улсаас ирэх зорчигчдыг Улаанбаатар хотоор дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

~ Огноо: 4 сар 15. 11:02 ~ Сэтгэгдлийн тоо:
З.Батырбек: Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авалт хийвэл барьцаанаас хэсэгчлэн чөлөөлнө

Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбектэй ярилцлаа. - Таны хувьд Хөгжлийн банкны Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Банкны зээлүүдийн нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу, эргэн төлөлтийн хувьд ямар дэвшил гарч байна вэ? - Хөгжлийн банкны нөхцөл байдал амаргүй, нийт 66 зээлдэгчээс 5 зээлдэгч нь зээлээ бүрэн төлөгдсөн

~ Огноо: 4 сар 15. 8:20 ~ Сэтгэгдлийн тоо:
Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан

~ Огноо: 4 сар 15. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: “Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд болж, Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Концессын гэрээнд “Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хоёроос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд эрх бүхий этгээд энэхүү гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлэнэ” гэжээ

~ Огноо: 4 сар 14. 8:19 ~ Сэтгэгдлийн тоо:
Эдийн засгийн байнгын хороо хуралдана

Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт  болно.

~ Огноо: 4 сар 14. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо:
Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо

Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд 3.0 мянган тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа

~ Огноо: 4 сар 13. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой байна

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

~ Огноо: 4 сар 13. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

~ Огноо: 4 сар 13. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар, 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр, 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 12/43 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 122 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох төсөл сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:   БАГЦ БАЙРШИЛ 1 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-01,02,/2022 багцын “К1”, “Ё1” хэсэгчилсэн талбайн нийт 7.0 га, 116 нэгж талбар 2 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХГДТБТ-03/2022 багцын “З” хэсэгчилсэн талбайн 10.3 га, 3 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны VII хороолол ГХДТ-2019/13 багцын “Л” хэсэгчилсэн талбайн 14.1 га 4 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр ГХГДТБТ-01/2021 багцын 12.7 га 5 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “В” хэсэгчилсэн талбай 2013/02-03В багцын 26.0 га 6 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Г” хэсэгчилсэн талбай 2014/04-01Г багцын нийт 32.8 га 7 Нийслэлийн Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бичил 7 дугаар хороолол орчмын 2013/02-05В багцын “В” хэсэгчилсэн талбайн нийт 35,9 га Нэг

~ Огноо: 4 сар 12. 8:10 ~ Сэтгэгдлийн тоо:
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 85 хувиас дээш гүйцэтгэлтэй 21.279 айлын орон сууц байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 56 хэсэгчилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд нийслэлд 17.478 айлын орон сууц ашиглалтад орсон

~ Огноо: 4 сар 12. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Үнийн өсөлттэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад ААН-үүд орохгүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Манай газарт 30 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 26 ажил байна

~ Огноо: 4 сар 12. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:
Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлнэ

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой

~ Огноо: 4 сар 12. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо:
Засгийн газар Ажлын хэсэг байгууллаа

Засгийн газар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар

~ Огноо: 4 сар 11. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо:
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

~ Огноо: 4 сар 11. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо:
ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.   Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа. Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна

~ Огноо: 4 сар 8. 8:05 ~ Сэтгэгдлийн тоо:
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа. Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулсан. Улмаар УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын төслүүдийг боловсруулж, олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд  байршуулсан

~ Огноо: 4 сар 8. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо:
Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж, нийт 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралдаанаар Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгүүдийг бүртгэлээ. УИХ-аас 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлж байсан

~ Огноо: 4 сар 8. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо:
Аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах уулзалт боллоо

Аялал, жуулчлалыг сэргээх, хөгжүүлэх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, Ноос, ноолуурын холбоо хамтран аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах талаарх уулзалтыг дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Цар тахлын нөхцөл байдлын үед аялал, жуулчлалын салбар зогсонги байдалтай байсан. Өнөөдрийн хамтарсан уулзалтын зорилго нь монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах, үүгээр дамжуулан эх орондоо жуулчин татах Олон Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспо үзэсгэлэнг хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм

~ Огноо: 4 сар 7. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо:
ЭЗБХ: Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн (2022.04.05) хуралдаан 14 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр  эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.      Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2022 оны  хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.       Дараа нь Засгийн гараас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.      Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан байлаа.      Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан

~ Огноо: 4 сар 7. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо:

ШИНЭ МЭДЭЭ

Гэмт хэргийн хохирогч, гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах жишиг өрөө байгууллаа7 сар 6. 8:00Наадмаар зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь7 сар 6. 7:55Б.Шаравын гудамж хүртэл шинээр тавих 0.89 км авто замын хучилтыг хийнэ7 сар 6. 7:50Европын чиглэлд зорчиж буй зорчигчдийн анхааралд7 сар 6. 7:45Ойн агентлаг байгуулагдлаа7 сар 6. 7:40Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв7 сар 6. 7:35Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа7 сар 6. 7:30Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 сар 6. 7:25Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна7 сар 6. 7:20УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг хүлээн авч уулзав7 сар 6. 7:15Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхав7 сар 6. 7:10Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв7 сар 6. 7:05Яаралтай худалдан авах ажиллагаан дахь авлига: Филиппиний сургамж7 сар 5. 8:05ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчилна7 сар 5. 8:00Могойд хатгуулсан үед үзүүлэх анхны тусламж7 сар 5. 7:55“Чингис хаан” ОУНБ-д өтгөн манан татсаны улмаас “МИАТ” ТӨХК-ийн нислэг “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа7 сар 5. 7:50Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст хур бороо ихтэй байна7 сар 5. 7:45Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна7 сар 5. 7:40МХЕГ: Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна7 сар 5. 7:35Рашаан, булгийн усны цацрагийн аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийлээ7 сар 5. 7:30Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо7 сар 5. 7:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийнэ7 сар 5. 7:25“Хуралдай” клубын дөрөв дэх удаагийн уулзалт боллоо7 сар 5. 7:20Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь7 сар 5. 7:15Цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцоно7 сар 5. 7:10Нарита-Улаанбаатар чигчлэлийн зорчигчдын анхааралд!7 сар 5. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна7 сар 5. 7:00Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо7 сар 4. 8:00Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно7 сар 4. 7:55Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд хортон шавж устгалын бодис цацна7 сар 4. 7:50Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав7 сар 4. 7:45Киргизийн Эрүүл мэндийн сайд авлигын хэргээр баривчлагджээ7 сар 4. 7:40Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 4. 7:35Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийн талаар санал солилцлоо7 сар 4. 7:30Завьт эргүүлүүд голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав7 сар 4. 7:25УИХ-ын дарга Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хог хүлээн авч уулзлаа7 сар 4. 7:20Төмөр замын шинэ гарц Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ7 сар 4. 7:15МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ7 сар 4. 7:10Франкфуртын Фрапорт олон улсын нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байна7 сар 4. 7:05Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал ардидна7 сар 4. 7:00
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube