"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 1 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 19,051,023,349.08 төгрөгийн арилжаа хийсэн байна. 1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА: Нийт 65 компанийн 30,032,791 ширхэг хувьцааг 2,703,626,181 төгрөгөөр арилжааллаа. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: № Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн 1 INV Инвескор ББСБ 276,646 1,490,045,970 2 MBF МОН БИЙФ 22,771,827 934,264,768 3 KHAN ХААН БАНК 380,603 427,968,256 4 CUMN CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС 1,345,597 240,909,764 5 BOGD БОГД БАНК 1,763,741 159,590,169 6 TCK ТАЛХ ЧИХЭР 4,660 137,066,500 7 GLMT ГОЛОМТ БАНК 95,803 94,263,442 8 APU АПУ 72,463 93,453,363 9 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 20,599 64,334,237 10 MSE МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 370,962 53,741,404 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: № Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн 1 INVC Инвескор капитал ҮЦК 576,698 2,957,806,878 2 ZGB Таван Богд Капитал ХХК 46,796,903 2,208,057,352 3 BDSC БиДиСек ХК 3,037,044 991,513,105 4 GLMT Голомт Капитал ХХК 4,311,367 955,728,860 5 MNET Ард секюритиз ХХК 1,142,261 356,613,453 6 TTOL Апекс Капитал ҮЦК 1,308,412 202,125,759 7 MICC Эм Ай Си Си ХХК 1,645,246 152,790,715 8 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 268,178 108,766,682 9 TDB Ти ди би секьюритис ХХК 205,555 78,953,285 10 BUMB Бумбат-Алтай ХХК 225,150 60,596,789 2
~ Огноо: 5 сар 29. 10:03 ~ Сэтгэгдлийн тоо: 0Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо. “ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана
~ Огноо: 5 сар 29. 9:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
~ Огноо: 5 сар 29. 8:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон. 2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ
~ Огноо: 5 сар 26. 10:47 ~ Сэтгэгдлийн тоо: 0Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо. ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон
~ Огноо: 5 сар 26. 10:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Ирэх 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн бус салбарыг эрчимтэй хөгжүүлэх талаар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн нийт 9 чиглэлд буюу Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий рүү долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Дээрх чиглэлийн нислэгийг 2023 оны 7 дугаар сараас эхлэхээр төлөвлөж байна. Мөн “МИАТ” ТӨХК нь орон нутгийн нислэгийн онгоцыг түрээслэх үйл ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгээр ая тухтай зорчихоос гадна дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, нислэг үйлддэг аймгуудын зорчигчид ирэх долоодугаар сарын нэгний өдрөөс эхлэн 50-70 хувийн хямдралтай үнээр зорчдог болох аж. Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах аж
~ Огноо: 5 сар 25. 8:59 ~ Сэтгэгдлийн тоо: 0НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ. Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаагийн улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай бэлтгэх чадамжгүй байдалд ордог байна
~ Огноо: 5 сар 25. 8:32 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 2 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 43,726,643,609.47 төгрөгийн арилжаа хийсэн байна. 1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА: Нийт 67 компанийн 4,975,186 ширхэг хувьцааг 1,825,636,263 төгрөгөөр арилжааллаа. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: № Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн 1 KHAN ХААН БАНК 815,388 932,608,714 2 INV Инвескор ББСБ 114,393 623,186,850 3 APU АПУ 79,536 103,307,556 4 MSE МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 663,309 100,248,287 5 TTL ТАВАН ТОЛГОЙ 9,026 99,440,130 6 CUMN CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС 430,540 73,350,225 7 SBM ТӨРИЙН БАНК 124,212 70,286,285 8 GLMT ГОЛОМТ БАНК 61,884 62,284,828 9 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 68,333 54,866,214 10 GAZR ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР 951,010 50,080,256 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: № Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн 1 INVC Инвескор капитал ҮЦК 608,965 1,294,102,305 2 BDSC БиДиСек ХК 1,140,406 839,058,825 3 GLMT Голомт Капитал ХХК 2,782,684 720,329,820 4 ZGB Таван Богд Капитал ХХК 1,537,399 573,498,182 5 MNET Ард секюритиз ХХК 807,148 290,245,846 6 TTOL Апекс Капитал ҮЦК 746,442 266,594,637 7 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 261,733 189,776,724 8 ARD Өлзий энд КО капитал ХХК 372,675 176,711,564 9 TDB Ти ди би секьюритис ХХК 400,410 154,132,641 10 BUMB Бумбат-Алтай ХХК 56,598 68,560,950 2
~ Огноо: 5 сар 23. 9:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 5 дугаар сарын 12-ны өдөр Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Йозеф Сикелатай уулзалт хийв.
~ Огноо: 5 сар 15. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх боломж, гарц, шийдэл" сэдэвт зөвлөгөөн
~ Огноо: 5 сар 15. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үүсгэн байгуулсан “Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын хөгжлийн бүс зөвлөл” ТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид чөлөөт бүсийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хөрөнгө оруулагчдын төлөөллийн зүгээс тулгараад байгаа өнөөгийн хүндрэл бэрхшээл, Чөлөөт бүсийн захирагчийн албатай хамтран ажиллаж байгаа нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч цаашид Эдийн засаг, хөгжлийн яамнаас чөлөөт бүс дээр хэрхэн, ямар бодлого баримтлах талаар мэдээлэл авахыг хүслээ. Хөрөнгө оруулагчдад Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон чөлөөт бүсэд баримтлах байр суурийг илэрхийлж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд Алтанбулаг чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөл (Сэлэнгэ, Алтанбулаг)-ийн ажлыг үргэлжлүүлэх, Алтанбулаг чөлөөт бүсийн Гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох, Чөлөөт бүсэд мөрдөх журмын талаар холбогдох мэдээллийг өгч ойрын хугацаанд дараах асуудлыг шийдвэрлэнэ
~ Огноо: 5 сар 11. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 119,460 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,508 тн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 38,107 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 3,940 тн буюу 30 хоногийн, ДТ 69,062 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,558 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 602 тн, АИ-92 автобензин 21,383 тн буюу 23 хоногийн, АИ-95 автобензин 2,585 тн буюу 35 хоногийн, ДТ 37,994 тн буюу 35 хоногийн хэвийн нөөцтэй байна.Манай улс он гарсаар нийт 730.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон
~ Огноо: 5 сар 10. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ОУВС-гаас Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ирээд буй Тигран Покхосеныг 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад хэрхэн анхаарч ажиллаж байгаа мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн явц, үр дүнгийн талаар санал солилцлоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан уулзалтын эхэнд “Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын гол арга хэмжээ, түүний үр дүнгүүд ОУВС-ийн хамтын ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын хувьчлал, банкны реформ, хоёр тулгуурт санхүүжилтийн тогтолцоотой болсон, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд нэлээдгүй гарсан гээд онцолбол манай хамт олонд хийсэн ажил их
~ Огноо: 5 сар 9. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголбанк 2023 оны 4 дүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 234.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 360.0 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог
~ Огноо: 5 сар 8. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, Монголд оронд зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын форум хэлэлцүүлэг, соёл, урлаг, тэмдэглэлт арга хэмжээг тогтмол зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа юм
~ Огноо: 5 сар 8. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажиллаж, хотын Ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт болон бусад ажлын хүрээнд мэдээлэл сонслоо.
~ Огноо: 5 сар 4. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хүний нөөц, сургалт, цалин хөлсний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, эрүүл мэндийн салбарт нийт 63340 хүн ажиллаж байгаагийн 81.9 хувь нь эмэгтэйчүүд, 24.7 хувь нь эмч байгаа талаар дурдаад, манай улсад эмч, сувилагчийн харьцаа 1:1 буюу нэг эмчид нэг сувилагч оногдож байна гэсэн юм. Энэ үзүүлэлт олон улсын жишигт 1:3 буюу нэг эмчид гурван сувилагч оногддог талаар тайлбарлаад, 2022 оны байдлаар манай улсын 10 000 хүн тутамд 189.6 эрүүл мэндийн ажилтан оногдож буйн 41.8 нь сувилагч, 41.9 нь эмч байгааг судалгаа, статистик эш татан танилцуулсан юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн өмнөх сургалт явуулж буй 14 их, дээд сургуулийг 2022 онд төгсөгчдийн 52.0 хувийг их эмч, 20.8 хувийг эм зүйч, 22.5 хувийг сувилагч, эх баригч, 3.7 хувийг эм найруулагч,1.02 хувийг хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч эзэлж байна
~ Огноо: 5 сар 4. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Тавантолгой түлш" ХХК 2022-2023 оны галлагааны улиралд 120.000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн.
~ Огноо: 5 сар 3. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон. Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км авто зам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна. Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Харин гадаадын зээл тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих төсөл юм
~ Огноо: 5 сар 3. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ
~ Огноо: 5 сар 2. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Энэ сарын 28-нд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 255,173,639 ширхэг хувьцаа эзэмшдэг 103 хувьцаа оролцон, нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцаа эзэмшигчид 72,81 хувийн ирцтэй оролцсон хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө. Тооллогын комиссын тогтоолоор: Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.8 дахь заалт, 72 дугаар зүйл, хувьцаа эзэмшигчдийн санал хураасан хуудсыг тоолсон дүнд үндэслэн дараах мэдээллийг хүргэж байна. /Хэлэлцсэн асуудлын дарааллаар/ -Компанийн 2022 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 95.67% буюу 51 хувьцаа эзэмшигч саналын хуудсаар хүчинтэй санал өгсөн
~ Огноо: 5 сар 1. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
~ Огноо: 4 сар 30. 19:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын авто замчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус зөвлөгөөнд оролцож Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, үүнд авто замчдын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо
~ Огноо: 4 сар 28. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар 2023 оны ддөрөвдүгээр сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллав. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан УИХ-ын гишүүдэд байгууллагын үйл ажиллагааны талаар эхлээд танилцууллаа. Тэрбээр олон тулгуурт санхүүгийн зах зээлийг бий болгох, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх зэрэг олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна
~ Огноо: 4 сар 28. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгууллаа. Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцов. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов. Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа. Бизнес форумд БНПУ-ын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоолоо. БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа. Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн, сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм. БНПУ-ын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/. Импортын хэмжээ 363,7 тэрбум евро
~ Огноо: 4 сар 27. 8:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна
~ Огноо: 4 сар 27. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-26/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
~ Огноо: 4 сар 27. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 4 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 163,705,239,667.3 төгрөгийн арилжаа хийсэн байна. 1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА: Нийт 82 компанийн 219,858,487 ширхэг хувьцааг 1,302,281,571 төгрөгөөр арилжааллаа. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд арилжаалагдсан үнэт цаасууд: № Огноо Симбол Үнэт цаасны нэр Хэлцлийн тоо Нэгжийн үнэ Тоо ширхэг Үнийн дүн 1 4/11/2023 GAZR ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР 2,952 53 198,113,207 10499999971 ДҮН 198,113,207 10,499,999,971 Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: № Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн 1 INV Инвескор ББСБ 155,404 805,429,370 2 AARD Ард Санхүүгийн Нэгдэл 225,808 735,826,868 3 BOGD Богд Банк 5,599,091 502,481,031 4 BODI Бодь Даатгал ХК 4,037,466 500,586,292 5 GAZR Газар Шим Үйлдвэр 7,162,359 378,868,428 6 GLMT Голомт Банк 185,304 184,310,301 7 APU Апу 128,588 163,577,208 8 SBM Төрийн Банк 188,658 111,581,083 9 MSE Монголын Хөрөнгийн Бирж 660,385 102,173,107 10 MBW Монгол Базальт ХК 428,981 96,904,355 Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: № Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн 1 INVC Инвескор Капитал ҮЦК 683,701 1,745,857,248 2 MNET Ард Секюритиз ХХК 5,998,196 1,693,274,868 3 ZGB Таван Богд Капитал ХХК 11,293,043 1,168,454,861 4 BDSC БиДиСек ХК 986,179 757,549,740 5 GLMT Голомт Капитал ХХК 5,835,511 714,302,729 6 MICC Эм Ай Си Си ХХК 5,437,905 499,112,048 7 NOVL Новел Инвестмент ХХК 7,293,166 391,222,289 8 ARD Өлзий энд КО капитал ХХК 875,877 232,143,613 9 TTOL Апекс Капитал ҮЦК 1,070,020 193,579,939 10 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 278,491 127,005,768 2
~ Огноо: 4 сар 18. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өнгөрсөн өвөл хатуу ширүүн өвөл болсноос ихэнх аймагт хаваржилт хүндэрч байна. Тэр дундаа Архангай аймаг хамгийн их малын хорогдолтой байна
~ Огноо: 4 сар 18. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийслэлийн зөвлөл хуралдаж, өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2022 онд тус зөвлөл ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-г сайжруулах чиглэлд сарын аян, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд ажлын байран дээр ХАБЭА-г хангуулах, аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэжээ
~ Огноо: 4 сар 17. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар 100 жилийн түүхт "Биокомбинат" үйлдвэрт ажиллалаа. Суурин төлөөлөгч Винод Ахужагийн хувьд тус үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай анх удаа танилцаж буй бөгөөд энэ үеэр технологийн шинэчлэл хийхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас ямар тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой талаар санал солилцсон юм. Энэ онд Монгол Улсад Мал эмнэлэг, үржлийн алба байгуулсан болон Биокомбинат үйлдвэрийн эхлэл тавигдсаны 100 жилийн ой тохиож байна
~ Огноо: 4 сар 14. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2023-2027 онд манай улсад хэрэгжүүлэх стратегийн хөтөлбөрийн хамрах хүрээг танилцуулах уулзалт (2023.04.12) боллоо. Тодруулбал, ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, хамрах хүрээ, үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг нягт нарийн боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого чиглэл, НҮБ-аас Монгол Улсад дэмжлэг үзүүлж буй хөтөлбөрийн баримт бичигт тусгагдсан зорилтуудтай уялдуулан боловсруулсан байна. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдлага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, зөвлөх Стефан Рудгард болон бусад төлөөлөл оролцлоо. Хамтын ажиллагааны хамрах хүрээ, хэрэгжүүлэх төлөвлөгөөг урьдчилж, нарийн боловсруулах нь чухал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: "Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан үндсэн ажиллагаа, "Алсын хараа- 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого", Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-аас баталсан 36-р тогтоол зэрэг бодлогын гол зорилго, төлөвлөгөө бий
~ Огноо: 4 сар 14. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сургуулийн орчинд худалдаалж буй сурагчдын түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хүүхдэд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд 2021 онд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, улсын хэмжээнд 715 газрыг хамруулахад: - 98.6 хувь нь бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон - 89.5 хувь нь бүх төрлийн хийжүүлсэн ундаа- 87.6 хувь нь чипс, эрдэнэ шишийн хөөс, попкорн, давсалсан, бүрсэн самар 83.7 хувь нь хатаасан жимс, бүх төрлийн чихэр- 79.4 хувь нь байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа- 74.8 хувь нь крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан /эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу- 74.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 1.1 граммаас их давс агуулсан бүх төрлийн хүнс- 63.1 хувь нь шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 граммд 4 граммаас их ханасан өөх тос- 61.2 хувь нь энергийн болон спортын ундаа тус тус худалдаалж байсныг тогтоосон
~ Огноо: 4 сар 12. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросетитэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ОУШХБ-ын Монгол, Хятадыг хариуцсан захирал Жьюзеппе Кросети “Хүн амын хэт төвлөрөл, хотжилттой холбоотой асуудал зөвхөн Улаанбаатар хотод тулгамдаагүй. Дэлхийн бусад улс орнууд ч энэ асуудалтай нүүр тулж байна
~ Огноо: 4 сар 12. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Тус сангаас 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 138 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй бол төрийн байгууллагаас Авлигатай тэмцэх газар 267 сая 715 мянга 411 төгрөг, Хил хамгаалах ерөнхий газар 666 сая 600 мянган төгрөгийн зээл авснаа төлөөгүй байна
~ Огноо: 4 сар 11. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ. Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна
~ Огноо: 4 сар 11. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ үеэр горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явууллаа
~ Огноо: 4 сар 11. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт цахим болон танхимаар зохион байгуулахаар товлосон.
~ Огноо: 4 сар 10. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улс дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын нэг юм. Цаг уурын тааламжгүй нөхцөл байдал улам бүр нэмэгдсээр байгаа нь уламжлалт мал аж ахуйд сөргөөр нөлөөлж, хотжилт, агаарын бохирдол нэмэгдэхэд хүргэж байна
~ Огноо: 4 сар 7. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос өнгөрсөн 2022 оны аравдугаар сард арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд түүхий эдийн бодит нөөц, үйлдвэрүүдийн чиглэл, хүчин чадлын хэрэгцээг тооцож, “Эмээлт эко” аж үйлдвэрийн паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгоод буй. Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Д.Батлут, Д.Өнөрболор нар 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим арьс ширний үйлдвэрүүдэд очиж, нөхцөл байдалтай нь танилцлаа. Эхлээд “Булигаар” ХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм
~ Огноо: 4 сар 7. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Тиласони Бенжаминийг 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.
~ Огноо: 4 сар 6. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд тус компани дахь охин компаниудын бүтцийг оновчтой болгож, шинэчлэх ажлуудыг хийнэ. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллалаа
~ Огноо: 4 сар 6. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж байна.
~ Огноо: 4 сар 5. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны зургаа, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 17 иргэнийг аварч, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа
~ Огноо: 4 сар 4. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Тариалангийн сэргэлт- 2023" үндэсний чуулга эхэллээ. Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгчдөд газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав. Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ. 1
~ Огноо: 4 сар 4. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүнс үйлдвэрлэгч худалдаалагч, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ хадгалалтын горим
~ Огноо: 4 сар 3. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталлаа.
~ Огноо: 4 сар 3. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нээлттэй горимоор хэлэлцэж эхэллээ. Эдгээр төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүсийн газрын асуудлаарх зохицуулалт болон төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тасралтгүй байх зарчмыг алдагдуулахгүйгээр төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгчид гэрээ байгуулан ажиллах зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, төмөр замын суурь бүтэцтэй нэг түвшинд огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцдөг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдав
~ Огноо: 3 сар 31. 9:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг. Энэ жилийн хувьд ТУЗ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаж Хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр /2023.03.30/-ийн байдлаар нийт 177 ХК ээлжит хурал хуралдуулах тухай мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээд байна. Нөгөөтэйгүүр компанийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, компанийн үйл ажиллагаатай холбоотой саналаа өгч, үүргээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна
~ Огноо: 3 сар 31. 9:09 ~ Сэтгэгдлийн тоо: 02023 оны 3 сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.3 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өссөн байна. Хүснэгт
~ Огноо: 3 сар 30. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-аас Монгол Улсыг хавсран хамаарч буй Израил улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирит Бен Абба Витле, Худалдааны атташе Йоав Хайми болон Израил улсын Өргөмжит Консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа. Ковид-19 цар тахлын улмаас хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хоёр талт хамтын ажиллагаа удааширсныг талууд хүлээн зөвшөөрч, Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөв байдал, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Израилын талд өгөв. Израил улсын хөдөө аж ахуйн салбарын инновац, дэвшилтэт техник технологи, мэдлэг туршлагыг өндрөөр үнэлэн талууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээж ажиллахаар тохиролцлоо. Үүнд: Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэ онд Израил улсын Засгийн газрын тэтгэлгээр урт хугацааны сургалтын хөтөлбөрт хамруулах; Израил Улсын Олон улсын хамтын ажиллагааны МАШАВ байгууллагатай хамтран зохион байгуулдаг богино хэмжээний сургалтад салбарын төлөөллийг оролцуулах; 2023 оноос Израил улсаас салбарын экспертүүдийг ирүүлэн туршлага солилцох, сургалт зохион байгуулах, тулгамдаж буй асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийж, хэмнэлттэй, үр бүтээмж өндөр ажиллах боломжийн талаар шийдлийг олоход Монголын газар тариаланч, малчин, фермерүүдтэй ажиллах; Эрс тэс уур амьсгал, цөлөрхөг, хагас цөлөрхөг газар нутагтай гэдгээрээ хоёр улс ижил төстэй сорилтуудтай тулгардаг
~ Огноо: 3 сар 30. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.971, мөрдөн байцаалтын 3017 хэрэгт хяналт тавьж ажиллав.
~ Огноо: 3 сар 29. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 2023/01 тоот албан даалгавар гарлаа.
~ Огноо: 3 сар 29. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг Монгол Улсын Их Хурлаас тогтоодог. УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолоор Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоож өгсөн
~ Огноо: 3 сар 29. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа
~ Огноо: 3 сар 24. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын хэмжээнд 3 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 109,247 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,178 тн буюу 37 хоногийн, АИ-92 автобензин 26,401 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 4,918 тн буюу 37 хоногийн, ДТ 68,875 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 20 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57,356 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,786 тн, АИ-92 автобензин 15,278 тн буюу 16 хоногийн, АИ-95 автобензин 3,411 тн буюу 47 хоногийн, ДТ 34,760 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 416.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон
~ Огноо: 3 сар 24. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0ЗТХЯ 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
~ Огноо: 3 сар 24. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Соёлын төв өргөөнд хуралдахаар товлогджээ. Тус ээлжит хурлаар: 1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; 2
~ Огноо: 3 сар 23. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
~ Огноо: 3 сар 23. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны энэ оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, тогтоол гаргав. Цаглавар батлах тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, чуулганы завсарлагаар иргэд, сонгогчидтой уулзаж явахад тэднээс хамгийн их дэвшүүлж байсан асуудал бол инфляц нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ ханш өсөж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр буурч буй тухай байлаа. Тэгэхээр энэхүү цаг үеийн асуудлыг Байнгын хороо авч хэлэлцэх шаардлагатай байна
~ Огноо: 3 сар 23. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Соёлын яамнаас соёл, урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Төсөл, арга хэмжээний төрөл: 1. Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ 2. Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох /ном, СиДи хэвлүүлэх гэх мэт/ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 3. Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ 4. Соёлын өв, үндэсний соёл, урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ 5. Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах 6. Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах 7. Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ 8. Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ: 1. Хувь хүнд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 20,000,000.0 /хорин сая/ төгрөг байна. 2. Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар 50,000,000.0 /тавин сая/ төгрөг байна. Төслийн баримт бичигт тавигдах шаардлага: 1. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх; 2
~ Огноо: 3 сар 22. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна
~ Огноо: 3 сар 21. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих холбогдох журамд дараах өөрчлөлт оров. Үүнд: • Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн виз олгох үйл ажиллагааг сэргээв. • Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шууд нислэгээр зорчиж буй зорчигчид коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг цуцалж, коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний /хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана/ сөрөг хариугаар тус улсын хилийн агаарын боомтоор нэвтрэх боломжтой болов
~ Огноо: 3 сар 21. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 2 сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 535.3 мянгаар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 259.6 мянга, хонь 221.3 мянга, үхэр 56.1 мянга, адуу 30.1 мянга, тэмээ 475 толгойгоор тус тус хорогдсон байна
~ Огноо: 3 сар 21. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааг дэмжих, хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгалийн тэнцвэрт байдалд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: “Дэлхийн ихэнх улс оронд газар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын олон улсын гэрээ, конвенц, холбогдох эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулан ургамал хамгааллын цогц арга хэмжээ, хөнөөлт организмын тархалтын тандан судалгаа, хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээг нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулж байна. Ургамал хамгаалал гэдэг нь ургамлыг өвчин, хортон, хог ургамлаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний ургацыг сайжруулж, хорогдлыг багасгах ач холбогдолтой ч нөгөө талаасаа ургамал хамгааллын үйл ажиллагаанд химийн бодис хэрэглэдэг учраас хэрэглээг нь зөв төлөвшүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Ийм учраас дэлхийн нийтийн чиг хандлага ургамлыг өвчин хортонд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, ургамлын эрүүл мэндийг хамгаалахад бодлого, эрх зүйг чиглүүлж байна
~ Огноо: 3 сар 20. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна
~ Огноо: 3 сар 20. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсжээ
~ Огноо: 3 сар 17. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1%, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5%-аар тус тус өсжээ. Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурчээ
~ Огноо: 3 сар 16. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр дүнтэй, найдвартай хэрэгжүүлэх, санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Монголын ипотекийн корпораци (МИК) нь бүс нутаг болон олон улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудыг нэгтгэдэг мэргэжлийн холбоодын гишүүнээр ажилладаг. Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны (ISMMA) ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад боллоо
~ Огноо: 3 сар 16. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 1Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
~ Огноо: 3 сар 16. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон... Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол ноолуурын салбарт олгосон зээлийн асуудлаар үргэлжилж байна. Монгол Улсын Хөгжлийн банк ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 онд арилжааны найман банкаар дамжуулан нийт 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон
~ Огноо: 3 сар 16. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байна. Тэгвэл www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзултай ярилцлаа. - Гаалийн цахим үйлчилгээний системийг хэзээнээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байгаа вэ? - Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цахим үйлчилгээний www.gaali.mn системийг 2021 оноос нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг ЦАХИМААР авах боломжийг бүрдүүлсэн
~ Огноо: 3 сар 15. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 02023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 248,524,165 төгрөгийн үнийн дүн бүхий 959,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж,
~ Огноо: 3 сар 14. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Японы нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр Хөшигтийн хөндийд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүтээн байгуулсан. Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнэ /74-77 хувь/ зэргээс шууд хамааралтай байдаг. Монгол Улсад онгоцны түлшний үнэ 2019 оны байдлаар бусад орны онгоцны түлшний үнэтэй харьцуулахад дунджаар 28.8 хувиар өндөр үнэтэй байна
~ Огноо: 3 сар 13. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголбанк 2023 оны 2 дугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авсан. Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металл, кг /2018-2023/02/ Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог
~ Огноо: 3 сар 13. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газраас байгуулсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд Бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл өглөө. Нэгдүгээрт, 2013 онд Засгийн газрын баталгаатай гаргасан 30 тэрбум иенийн Самурай бонд
~ Огноо: 3 сар 10. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газраас байгуулсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд иргэний болон эрүүгийн хэргийн шүүх хурлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "- Хөгжлийн банкны шүүх хурлыг иргэд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй
~ Огноо: 3 сар 10. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, үйл ажиллагааны хязгаарыг тогтоох чиглэлээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг нийт 5 удаа байгуулсан
~ Огноо: 3 сар 10. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
~ Огноо: 3 сар 9. 9:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3,716 зохицуулалттай этгээд, 2,376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна. Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа
~ Огноо: 3 сар 7. 8:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг бөгөөд энэ удаагийн сонсголыг 2023 оны 03 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ярианыхаа эхэнд тэмдэглэлээ. Тэрбээр үргэжлүүлэн, нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1.6 их наяд төгрөгийн нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 2011-2020 оны хооронд Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, арилжааны банкуудад байршуулсан нийт 3280 мөнгөн хадгаламжид дүн шинжилгээ хийснийг танилцуулах юм. Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хянан шалгагч, шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн бөгөөд нийт 210 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ
~ Огноо: 3 сар 7. 8:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 5/04 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөг анх батлуулж, томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Онцолбол, Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор “Гамшгаас хамгаалах, дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах журам”, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 217 дугаар тушаалаар “Хүмүүнлэгийн багийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам”, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 249 дүгээр тушаалаар, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”, “Автозам, гүүр инженерийн шугам сүлжээнд газар хөдлөлтөөс үүсэх эрсдэлийн үнэлгээ өгөх аргачлал”, “Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал”, “Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” барилгын дүрмийг тус тус шинээр боловсруулан батлуулаад байна. Байнгын ажиллагаатай зөвлөл нь Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор татан буугдаж, Шадар сайдын 2023 оны 12 дугаар тушаалаар Байнгын ажиллагаатай дэд зөвлөл болон байгуулагдсан
~ Огноо: 3 сар 7. 8:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан энэ сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ удаагийн хуралдаанаар баталлаа.
~ Огноо: 3 сар 3. 9:26 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж, агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Катар болон Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус дэмжиж, эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал
~ Огноо: 3 сар 2. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж зах зээлийн бодит үнэ тогтох боломжийг бүрдүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор хангах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлах, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг батлан хэрэгжүүлж байна. Журмын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалаад байна. Дуудлага худалдааны явцад биржийн оролцогчдоос “цахим биржээр дамжуулан худалдан борлуулах нүүрсний хилийн үнийг Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминал хүртэлх зардлыг тооцож тогтоох, харин бусад байдлаар худалдан борлуулж зөвхөн автомашинаар тээвэрлэх нүүрсний үнийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэлх зардлыг тооцож тогтоох ялгамжтай нөхцөл байдал үүсээд байгаа” талаар санал, хүсэлтүүд ирүүлжээ. Мөн журмаар биржийн арилжааны дэнчингийн хэмжээг 10 хувь байхаар тогтоосон нь арилжаанд оролцогчдын тоог бага байхад нөлөөлж байна гэжээ
~ Огноо: 3 сар 2. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн,
~ Огноо: 3 сар 2. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Засгийн газраас баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК хамтран “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар үг хэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ "УИХ-аас ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм
~ Огноо: 3 сар 1. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна. Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог. НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат тэргүүтэй холбогдох албаныхан тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын старт-ап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан юм. Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа "Метафорс" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Үзэсгэлэнд 30 гаруй улсын 100 хотоос 300 гаруй компани оролцож байна
~ Огноо: 2 сар 28. 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн худалдааг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-12-ныг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна.
~ Огноо: 2 сар 27. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Орхон аймагт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагаа дурдаад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсныг онцолсон. Мөн өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг зохицуулахад хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын тухай хуулийг багцаар нь шинэчилж, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна гэв. Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн ордон, Хэнтий, Дархан-Уул аймагт танхим болон цахимаар зохион байгуулсныг Д.Батлут гишүүн тэмдэглээд уг арга хэмжээнд нийт 10000 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирсэн
~ Огноо: 2 сар 27. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Д.Баттөмөрийн санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Д.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан болон холбогдох бусад ажилтнууд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн Засаг дарга, малчид, иргэдийн төлөөлөл хүнсний ногоочид, тариаланчдыг хамруулсан 300 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багцхуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаарсарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, 2022оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот байгуулалтынтухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийнтөслүүдийг нээлттэй хэлэлцүүллээ. Дээрх хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар танилцуулсан. Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал бөгөөд олон улс хөгжлийн чиг хандлагаа энэ жишгээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон энэ чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна
~ Огноо: 2 сар 27. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Бүх нийтийг малжуулна” гэсэн сонирхолтой өвөрмөц төслөө хэрэгжүүлж буй “Хөх сүрэг“ ХХК, малынхаа түүхий эдээр үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хөх Үүр Агро” ХХК нар нь үндэсний томоохон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг” АПУ ДЭЙРИ” ХХК-тай хамтран ажиллах томоохон гэрээг ТУУЛАЙ жилийн босгон дээр байгуулжээ. “АПУ ДЭЙРИ” ХХК төдийгүй бусад сүү, сүү бүтэгдэхүүн үйлдвэрлэгч команиуд дэд бүтэц, тээвэр ложистикосоо хамаараад зөвхөн Улаанбаатар хотыг тойрсон 200км-ын радиуст байгаа малчид, фермерүүдээс сүүгээ авдаг. Харин энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хүрээгээ тэлж 500км-ын радиусын зайнаас малчдаас сүүг дөрвөн улирлын турш тасралтгүй өндөр үнээр худалдан авах боломжтой болох аж
~ Огноо: 2 сар 17. 19:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авлаа. Хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа
~ Огноо: 2 сар 17. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 9-өөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсээ цахимаар худалдаалж эхэлсэн.
~ Огноо: 2 сар 16. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд залууст энэ талаарх ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор ухаалаг гар утасны аппликэйшнийг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ.
~ Огноо: 2 сар 15. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний 42 мянган тонны нөөцтэй байна. Өдөрт 14 шугамаар 2100 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор түлшний захиалгын тоо багассан
~ Огноо: 2 сар 14. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ферм эрхлэгчид, тариланчдын нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэн шагнаж, урамшууллаа.
~ Огноо: 2 сар 14. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 02021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын хэд хэдэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлж, санамж бичиг байгуулж байсан. Энэ сургуулиудын нэг нь Жорж Мейсоны их сургууль юм. Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн
~ Огноо: 2 сар 10. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ эхлэн хэрэгжүүлж байгаа шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох хүмүүс танилцууллаа. Тодруулбал, МИАТ ТӨХК хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, энгийн зорчиж байгаа тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа
~ Огноо: 2 сар 10. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,098.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 743.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна. Хөгжлийн банк нь 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна
~ Огноо: 2 сар 9. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0