Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна. Дэлхийн хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023” буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм. Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна. Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ
~ Огноо: 5 сар 25. 8:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хятадын iFLYTEK компанийн Бээжин дэх салбараар зочилж, тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой, яриа таних, хөрвүүлэх программ хангамж, цахим дуут хэлний орчуулгын төхөөрөмж, ухаалаг компьютерийн программ хангамжтай танилцав.
~ Огноо: 5 сар 4. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Монгол” нэртэй уран сайхны кино өнөөдөр кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.
~ Огноо: 4 сар 28. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Үндэсний баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах гэж байна.
~ Огноо: 4 сар 17. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан хөгжлийн шинэ түвшинд гаргах, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Nomadic Hub” төслийн баг энэ 3 дугаар сарын 14-ний өдөр Женев хотноо ажиллав.
~ Огноо: 3 сар 21. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа. Наадамд нийт 300 гаруй яруу найрагчид бүртгүүлж оролцсоноос Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган, Д.Нямаа нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулж шагнаж, урамшууллаа
~ Огноо: 3 сар 17. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлэв. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд танигдсан хэвлэл бөгөөд 2003 оноос хойш Монгол Улсын талаар аяллын хөтөч ном эрхлэн гаргаж, Франц, Бельги, Люксембург, Швейцар, Канад зэрэг франц хэлтэй орнуудын уншигчдын хүртээл болгож ирсэн. Түүнчлэн тус хэвлэлийн компанийн www.petitfute.com цахим хуудас 2022 онд францын топ 10 аялал жуулчлалын порталын нэгээр шалгарсан байна
~ Огноо: 3 сар 15. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран “Чингис Хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 4, 5-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах аж. Тасалбарыг Ticket.mn-ээс захиалж болох бөгөөд наадмын өдрүүдэд "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо, дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байна. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ
~ Огноо: 3 сар 2. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0Уран барималч Өлзийбаярын Бүрэнжаргалын “Цахирмаа” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үзэгчдийн хүртээл болж байна.
~ Огноо: 3 сар 2. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Батмөнх Даян хаан” түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн МУСГ зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, зохиолч
~ Огноо: 2 сар 27. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо 2023 оны анхны тушаалаараа Баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүдийг баталлаа.
~ Огноо: 2 сар 27. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун энэ сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний, хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 дугаар сард Москва хотноо байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, 2022 оны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын протоколын 8.12, 13 дахь заалтыг хэрэгжүүлж Чингис хаан үндэсний музей, Эрмитаж улсын музейтэй хамтран ажиллахаар тогтлоо. Эрмитаж музейн сан хөмрөгт Монгол Улсад холбогдолтой баялаг дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан баг “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв”, “Эрмитаж дахь Бурханы шашны өв”, “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” хэмээх дөрвөн боть бүтээлийг хэвлүүлээд байгаа юм
~ Огноо: 2 сар 10. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс
~ Огноо: 2020, 8 сар 25. 3:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч болсон догдлол чинь намжаагүй байх. Тэр үед ялагч болж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв
~ Огноо: 2020, 6 сар 20. 11:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0“The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч маргааш тодорно. Ням гариг бүрт цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдээ "уядаг" тус шоуны Semi-final шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм
~ Огноо: 2020, 6 сар 13. 14:52 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна. Зорилго: Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой. Уралдааны хугацаа: Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 5-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ. Хамрах хүрээ, сэдэв: Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө
~ Огноо: 2020, 5 сар 15. 7:33 ~ Сэтгэгдлийн тоо: 0Хайрын шүлгийн “Цагаан уул” наадам зарлагдлаа Монголын Залуучуудын Холбоо нь 2020 оны 02 сарын 02-оос 2021 оны 02 сарын 02-ыг Андын ёс барилдах жил болгон зарлаж “Андуудаа хүчээ нэгтгэе” уриан дор бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө төлөвлөн ажиллаж байна.1992 оноос хойш 21 дэх удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь оюутан залуучууд, залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, наадам болж Монгол хэлний үгийн уран яруу сайхныг түгээн дэлгэрүүлдэг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор тус наадмыг цахим сүлжээгээр 2020 он 05 сарын 04-өөс МЗХ-ны онлайн хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах зорилготой тус наадам нь яруу найраг сонирхогч залуучуудад нээлттэй юм байна
~ Огноо: 2020, 5 сар 12. 1:58 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь 100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна
~ Огноо: 2020, 5 сар 8. 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу энэ сарын хоёр дахь ням гаригт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Уг арга хэмжээд салбарын сайдаас эхлээд урлаг, соёлынхон оролцдог юм. Энэ жил Соёл, урлагийн их сургууль тус өдрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна
~ Огноо: 2015, 9 сар 12. 14:16 ~ Сэтгэгдлийн тоо: 0Жүжигчин Золоо хэмээх нэрийг мэдэхгүй хүн ховор болов уу? Хийсэн уран бүтээл, хувийн амьдрал гээд түүний талаарх бүхий л мэдээлэл олны анхаарлын төвд байж чаддаг. Одоогоор Золоо шинэ кинонд тоглож байгаа бөгөөд тун завгүй байгаа сурагтай
~ Огноо: 2015, 9 сар 12. 11:52 ~ Сэтгэгдлийн тоо: 2Өдөр өдрөөр архи хүртэж Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь Өө тавьсан юм, надад бий билүү үр минь Архиар иссэн уураг тархи Аавыгаа бодохтой манатай болдог юм байна Бурууд алдсан ухаан гэдэг Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна Үүл буусан толгой гэдэг Үгэнд дийлддэг эд биш юм байна Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх Үүрдийн их лай юм байна Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой Их л сайн хүү байсан даа, чи Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж Янаглан хорлож дотроос чинь хэмлэв Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн Сар наран дор чи намайг жаргаасан Жимс шиг хацрыг чинь үнсэж Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн Жирийн заяа азаар тэгширч Жаргал гээчийн бэлд нялхарсан Ижий бид хоёрын чинь амьд яваа нь Илүү юм биш биз дээ .
~ Огноо: 2015, 9 сар 11. 16:27 ~ Сэтгэгдлийн тоо: 13Хань минь дээ хань минь Хажууд манддаг байсан нар минь Цөхөрсөн сэтгэлийн гунигт бодлоо Цөөхөн үгээр илэрхийлээд чамайгаа явуулъя даа Өврийг минь дулаацуулдаг тэр л сайхан бие Өөр нэгний тэвэрт хэвтэнэ чинээ зүүдэлсэнгүй Өөдөөс минь инээмсэглэдэг тэр л хөөрхөн нүд Өрөөлийн биеийг таалж энхрийлнэ чинээ санасангүй Юугаар дутаав аа би чамайг? Оройтно шүү ажилтай гэхэд чинь Ойлгодог байсан хүлээж л байсан Энэнтэй тэрэнтэй уулзана гэхэд чинь Итгэдэг байсан хүлээж л байсан Айлын нөхрүүд шиг араас чинь утасдаж зовоогоогүй Арав таван үгээр ам хэлээ билүүдээгүй Хэтрүүлсэн сархад хэмжээгүй ааш хоёрт чинь Хэмлүүлж хоносон шөнөө хуруу даран тоолоогүй Тэвэрт минь байхдаа өөр нэгний нэрийг Тархин дундуур таттал хэлж байсан шөнө Тэгтлээ хайрладаг чи минь минийх биш болсныг Тэмцэж босгосон амьдрал минь нурахад ойрхон болсныг Зүрхээ өвтгөн байж ойлгосон Сэтгэлээ хүчлэн байж ухаарсан Гуйсан би чамаасаа,амьдралаа бодооч ээ гэж Чи минь даанч сонсоогүй Итгэсэн би чамдаа,алдаагаа ухаарна аа гэж Чи минь даанч ухаараагүй Өнгө мөнгөний хорвоод өрөөлөөс дутаахгүй гэсэндээ Өөрийгөө ч умартан хөдөлмөрлөж чиний л төлөө зүтгэсэн Эд баялгаар бус хайраар дүүрэн амьдралыг Эхлүүлж байхдаа би чамдаа амласан болохоор Хайр халамжийн дээдийг чамдаа зориулдаг байсан Халуухан зүрхний үгсээ чамдаа шивнэдэг байсан Тэр үеийн чи минь хаачив аа? Үйл заяаны орчлонд сэтгэл чинь хувирахыг мэдээд Үр бидэнд заяагаагүй юм болов уу? Тэгтлээ гуйсан сэтгэлийг минь уландаа гишгэхийг хараад Тэвчээрийн хүлээс алдуурч хайр минь хөрөө юм болов уу? Анх учирч байсан энгийн даруухан охиноос Авах юм гэвэл авахуулсан зураг л үлдэж Хэтэрхий их хайрлаж хэмжээгүй ихээр итгэсэндээ Хэнэггүй,тэнэгээрээ дуудуулж их л хугацааг үдэж Дутуу дулимаг хайраас хүн зугтдагийг мэдэх ч Дуусамгүй их хайраас дөлж холдсон нь чи Хуурч явсан жилүүдээ хожим нэг дурсаарай Хүн л юм бол сэтгэл чинь хөндүүрлэж нэг өвдөх вий Одоо ингээд дуусгая даа биесээ тамласан амьдралаа Орчлонд чи дураараа хэнийх ч болж болно Эрийн шинжгүй ноомой нь ижийгээ л хайрлаж амьдаръя Энэлж шаналсан сэтгэлийг минь эдгээх ганц бурхандаа л очъё Чи минь яв даа цэнгэл жаргал руугаа Би үлдье дээ эмтэрсэн зүрхтэйгээ. Г
~ Огноо: 2015, 9 сар 11. 10:15 ~ Сэтгэгдлийн тоо: 6Эрхэм уншигч та бүхэнд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа залуухан од бүсгүй Таялор Свифтийн “Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Олон залуучуудтай нэр холбогдон олныг шуугиулдаг Таялор Свипт бараг л хагацсан хайрт болгондоо дуу зориулан бичсэн гэхэд хэлсдэхгүй биз ээ. Сонирхуулахад тэрээр Back to December дуугаа Валентины өдөр анх уулзан бие биедээ татагдаж, гурван сарын турш гал хайрандаа шатаж байгаад салсан Таялор Лаутераас уучлалт гуйн бичсэн гэнэ
~ Огноо: 2015, 9 сар 11. 8:38 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын кино урлагт өвөрмөц дүр төрх, гайхалтай дуу хоолойгоороо онцгойрч чадаж байгаа жүжигчин бол СТА Ц.Цэрэнболд. Тэгвэл тэрбээр саяхан Оскарын хоёр удаагийн шагналт, найруулагч Жордан Робертсын найруулж буй “Burn your maps” кинонд оролцон тоглож, зураг авалтад орчихоод эх орондоо иржээ. Киноны зураг авалт Канадын Альберта мужийн Калгарид хотноо болсон бөгөөд тэрбээр монгол бөөгийн дүрд тоглосон аж
~ Огноо: 2015, 9 сар 10. 16:46 ~ Сэтгэгдлийн тоо: 11Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа. Энэ эрхэм зохиолчийн бичсэн үлгэр Английн хүүхдийн сурах бичигт багтсан байдаг ба тэрбээр “Ногоон морь” явуулын номын санг санаачлан 24 жилийн хугацаанд Монгол орноо тойрон 120 мянган километр замыг туулжээ. -Таныг хүүхэд багачуудад зориулан үүргийн номын сан аялуулдаг гэдгээр тань хүмүүс сайн мэднэ
~ Огноо: 2015, 9 сар 10. 14:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0Соёл, яруу найргийн академийн тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёотой ярилцлаа. -Соён гэгээрүүлэгчид XVIII зууны үед Европт хүчтэй байсан гэж хичээл заалгаж байсан санагддаг. Тэгвэл Монголд соён гэгээрүүлэгчид хэдийд бий болсон бэ? -Монгол Улс мандан бадарсан түүхийнхээ мөчлөг бүрт өөрийн соён гэгээрүүлэгчтэй байсан нь мэдээж
~ Огноо: 2015, 9 сар 10. 14:45 ~ Сэтгэгдлийн тоо: 1Дуучин Рианна, Крис Браун хоёр эргэн нийлж магадгүй хэмээн тэдний найзууд нь ярьсан талаар хэвлэлийнхэн бичиж байна. Тэд 2009 оны Grammy Awards-ын үеэр хоорондоо маргалдан, Рианнад гар хүрсэн гэх мэдээлэл цацагдсанаас хойш харилцаагаа тасалсан билээ
~ Огноо: 2015, 9 сар 10. 9:18 ~ Сэтгэгдлийн тоо: 1Уран шаглаа нүдэн минь Уянгалагахан дуун нүдэн минь Урт сормуусаа дэвж сэрүүн татуулаад Усны шувууд шиг юундаа дэгэлзээ вэ Гуниг ундармаар тормон нүдэнд чинь жаахан саатаж Гэгэлгэн хайрын дууг намдуухан аялчихаад Гэрэл цацармаар мэлмэн харцанд чинь жаахан дулаацаж Гэмгүйхэн холдох л гэсэн юмаа Алганд гүйцсэн намрын мойл шиг хархан нүдийг чинь Аяархан, аяархан хүлхэхсэн дээ... Ангахгүй л байх гэж... Сайхан нүдэн минь Санаа алдмаар амгалан нүдэн минь Алдуурсан гуниг уудалж, аягандаа дүүргээд Ардын дуу шиг юундаа гэгэлзүүлээв дээ Саран хономоор цагаан шөнө шиг нүдэнд чинь Салхи шилгээхээ болиод, амарч үдлээд л эргэлээ Санаа амармаар усан болор шиг нүдэнд чинь Сэтгэл онгойж, ухаан цэлмээд л авлаа Салахын аргагүй, дэвэрсэн сэтгэл шиг тэлмэн нүдийг чинь Сайхан нэг, сайхан нэг ширтэхсэн дээ... Даарахгүй л байх гэж... Борхон нүдэн минь Бор тормон хөөрхөн нүдэн минь Амраг нь болох гэсэн сэтгэл шиг дэврээд Аальгүй зүрх шиг юундаа сандраав дээ Юу ч суугаагүй, толбо ч үгүй хиргүйхэн нүдэнд Юу юугүй суугаад хаашаа одох гээ юм бол Саран дуулаад хономоор гуниг нүдэнд Сайхан уугаад, дуулмаар байх чинь ээ Борооны дусал шиг ив ижилхэн нүдийг чинь Бодол ургуулсан тув тунгалагхан нүдийг чинь Удаан залгилмаар, удаан залгилмаараа... Цангахгүй л байх гэж... Дүрлэн нүдэн минь Дуу алдмаар мэлмэн нүдэн минь Өвлийн тасхийм хүйтэнд даарахын аргагүй дулаан нүдэн минь Өөдөөс ширтээд суухад өлсөхийн аргагүй тормон нүдэн минь Өдөржин залгилаад суусан ч цангахын аргагүй мэлмэн нүдэн минь Өсөхийн жаргал шиг өө хэлэхийн аргагүй тэлмэн нүдэн минь Усны дусал шиг ав адилхан нүдийг чинь Удаан ширтвэл ухаан ормоор тас хархан нүдийг чинь Уудалж л уумаар, уудалж л уумаараа... Уйдахгүй л байх гэж... 2010. 08
~ Огноо: 2015, 9 сар 9. 12:59 ~ Сэтгэгдлийн тоо: 1Гучин тав дахь хавраа би үдлээ Гутлын өсгий намхарсангүй нимгэн даашинз уртассангүй Гунигийн цэнхэр бороог сэхүүн салхиар туучихаад Гуйж биш инээж цагаан яргуй дэлбээлэхийг үзлээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 21:38 ~ Сэтгэгдлийн тоо: 3Уул шиг ханхар аав минь Унага номхочлон уургалуулж Урмаар хүүгээ тэтгэдэг байсан
~ Огноо: 2015, 9 сар 8. 12:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Хобби” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайг урилаа. Тэрээр өв дамжсан хөөрөг болон эртний үнэт зүйлс цуглуулж, үзэсгэлэнт байгалиар аялах хоббитой юм байна. Хэнтий аймгийн унаган хөвгүүн Г.Алтаншагай есдүгээр ангиасаа жүжигчин болохоор шийдэж, драмын дугуйланд бүртгүүлжээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 12:07 ~ Сэтгэгдлийн тоо: 4Магад тэрэнд орчлон чамлагдсанМартагдсан хорвоо Бурханд чамлагдсанДалайн эрэг дээр нойрсож буй сахиусан тэнгэрДавчуу орчлонгоос яаран буцсан
~ Огноо: 2015, 9 сар 7. 15:14 ~ Сэтгэгдлийн тоо: 17Гэнэт эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч болсон дуучин Бритни Спирс хааяахан арай хэтрүүлчихдэг талтай хүн. Лас-Вегаст хийсэн сүүлчийн тоглолтынхоо үеэр тэрбээр эрэгтэй үзэгчдийн талаар увайгүй үг хэлжээ
~ Огноо: 2015, 9 сар 7. 15:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Бүрэнхий” киноны од Кристен Стюарт бэлгийн сонин чиг хандлагыг баримтлагч нэгэн гэдэг нь аль эрт тодорхой болсон зүйл билээ. Жүжигчин Роберт Паттинсоноос салаад тэрбээр өөрийн туслах бүсгүй Алисия Каргайлтай дотноссон юм
~ Огноо: 2015, 9 сар 7. 14:57 ~ Сэтгэгдлийн тоо: 0Царай муутай төрсөн ч гэлээ тэр минь Цалингаа бариад ирэхэд чи минь гэрийн эзэн шүү дээ гэдэг юм Цадиггүй аашилж хааяа халамцуухан ирэхэд Цамцыг минь тайлж халуун хөнжилд амраадаг юм Хайр нь тэр онигор нүд, бор царай, батгатай нүүрэндээ байдаг юм Халамж нь харин сэтгэл зүрх аалинд нь байдаг юм Хал пал ихтэй амьдралын шуургыг хамтдаа сөрж Хатуу ч гэсэн үнэн үед надаас урваагүй юм Өнгөнд шунаж өөрийг би сонирхохгүй ээ Өөр юу ч хэрэггүй надад тэр минь хамгаас үнэтэй Үүрээр гэртээ ирдэг царайлагыг би сонгохгүй ээ Хэтэвч өнгийж шуналдаа идэгдсэн хөөрхөнөөс Хэний ч өмнө намайг хайрладаг тэр царай муутдаа би хайртай Яадгым тэр чинь наддаа л хөөрхөн Янаг сэтгэл бадарч түүндээ л би шунадаг юм Яах гээв миний амьдралд та нар оролцож Явах мөрөөрөө яв тэр гүнжийн багтай шуламтайгаа М. Батнайдвар 2011.09.07 03:36 Хайр нэг хөрчихөөрөө буцаад яагаад бүлээсдэггүй юм бэ Харц нэг буурчихаараа буцаад яагаад ширтдэггүй юм бэ Гал бөхөж үнс үлддэг шиг Гаднаа чи үнссэн ч сэтгэл чинь нисчихсэн Худал хуурмагт дургүйг чи өөрөө мэдсээр байж Хуурамч инээж намайг юунд зовооно вэ Яахав дээ чи намайг үзэн яд бүсгүй минь Ялдам инээхээ больж хөмсөн зангид Зүүн уулын цагуур далд орсон ч гэлээ Зүрх сэтгэл минь хэдийнээ чинийх болсон М
~ Огноо: 2015, 9 сар 7. 14:03 ~ Сэтгэгдлийн тоо: 1Чив чимээгүй, гэрэлтэй, цэнхэр тэнгэрийн доор Чиний гар дээр би амьсгал хураахыг хүснэ Чиний гар дээр л би амьсгал хураахыг хүснэ Чив чимээгүй алсыг ширтэх модны дор... Дэргэд маань тэр үед амьдрал дуудах үүлгүй Дээр нь бас санаа алдах салхигүй Амьсгал татахад минь араас уйлах шувуудгүй Аяа, ямар сайхан
~ Огноо: 2015, 9 сар 7. 13:02 ~ Сэтгэгдлийн тоо: 3Домог түүхт Халхын голоо бид мартахгүй Дорнын хөх уудам талаа бид мартахгүй Домгийн цэнхэр Далай ээжээ бид мартахгүй Дэлхийд цуутай нутгаан бид мартахгүй ээ Зэрэглээ татсан толгодоо бид мартахгүй Зээрийн сүрэг хотолсон Мэнэнгийн талаа бид мартахгүй Зөөлөн илбэх хээрийн салхиа бид мартахгүй Зүүдэнд уяатай сайхан нутгаан бид мартахгүй ээ Сүрлэг хайрхан Вангийн Цагаан Уулаа бид мартахгүй Сүүмэлзэн харагдах Сангийн далайгаа бид мартахгүй Намартаа буцах нүүдлийн шувуудийг бид мартахгүй Наран ургах тал нутгаан бид мартахгүй ээ… Г
~ Огноо: 2015, 9 сар 7. 12:44 ~ Сэтгэгдлийн тоо: 10Монголын кино урлагт “Босуул” хэмээх нэгэн шинэ бүтээл төрж байна. “ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр тус киноны продюсероор ажиллажээ
~ Огноо: 2015, 9 сар 6. 18:19 ~ Сэтгэгдлийн тоо: 1Тормон алаг нvд чинь янзаган байлаа Томоогvй гэнэн нас чинь янзаган байлаа Тогтож ядан дэрвэлзэх чинь янзаган байлаа Тоогоогvй цахилаад одох чинь янзаган байлаа
~ Огноо: 2015, 9 сар 6. 10:19 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Гал түлж байхад хажуугаар нь ороод эндээс нэг, тэндээс нэг мод хийгээд байдаг хүмүүс олон.Тэгвэл урлагт тийм хүн олон бүү байгаасай гэж бодох юм.Галд цучил нэмдэг бус дотор нь ороод шатах хүн хэрэгтэй байна."Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Бэгзийн Балжинням.1943-2015.09.05
~ Огноо: 2015, 9 сар 5. 15:08 ~ Сэтгэгдлийн тоо: 25Талын Монголын хөрсөнд чулуу биеийг олсон биТаван зоосны өртөгөөр хил давж нүүсэн бидТавилан заяандаа гомдоод нутгаа санаад уйлдаг биТал бүрээсээ өөлүүлж тансагын зэрэгт багтсан бид
~ Огноо: 2015, 9 сар 4. 22:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0Дайны талбараас олдсон хэлтэрхий чулуу байна би ,..та нар танихгүй ээ, он удаан жил өнгөрсөн Томчуудын тоглоомд өртөж амиа алдсан гэмгүй иргэдийн тохойноос урссан цус байна би,
~ Огноо: 2015, 9 сар 4. 16:17 ~ Сэтгэгдлийн тоо: 1Савандаа багтаж ядан гэдэсийн томруулж төрөөд Саамширах цагаан сүүг нь хөхөж өсөж өндийгөөд Санчгинд нь цагаан үс ургуулж эр хүн болчихоод Санасан өдөр хэд билээ сайхан ээж таныгаа Унтах ор дэрээ засуулж, хоолоо бэлдүүлж идээд Урагдаж цоорсон хувцасаа нөхүүлж, угаалгаад Сургууль, цэцэрлэгт хөтлүүлж хүргүүлж, авхуулаад Сайхан эр болчихоод санадаг билүү ээж таныгаа Хань ижилтэй болчихоод ач, зээг нь харуулаад Халамцуу гэртээ ирж сэтгэлийг нь тарчлаан зовоож Хадгалсан хэдэн төгрөгий нь авч үрж, дуусгаж явахдаа Харамссан билүү сайхан ээж таныхаа төлөө Амьдралд мөнх бус гэдгийг мэдсээр байж тоохгүй Аав ээжийгээ үргэлж дэмжин тэтгэж байх юм шиг Амьдралын замыг үргэлж засаж, гэрэлтүүлэх юм шиг Андуурч явждээ хүү чинь таныхаа ачлалыг даасангүй ээ Аливаа бүхэнд өөрөөсөө өөр аврал үгүй гэдгийг мэдэрч Аваа өгөөнийхээ дэнсийг үр төлөөрөө тэнцүүлж Амьдралд хат сууж, биеэ даан зүтгэж тэмүүлсээр Амь тавьж үхэж чадахгүй, үрийнхээ төлөө амьд явна даа Үр тань үлдэх хорвоод таныхаа үргэлжлэл болж Үр хүүхдүүд тань нэр төртэй сайн сайхан явна...ээжээ Үүнээс өөрөөр ачыг тань хариулах ухаанаа Үнэндээ мэдэхгүй л байна даа уучлаарай..
~ Огноо: 2015, 9 сар 4. 14:10 ~ Сэтгэгдлийн тоо: 1Би гунигаа нууж сэтгэлээ сэргээж инээх дуртай Би сэтгэлээ чангалж итгэлээ хамгаалж инээх дуртай Би бусдын итгэлийг алдалгүй өөрийгөө мэдэрч инээх дуртай.
~ Огноо: 2015, 9 сар 3. 16:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0ээжээ хүү нь их зүйл ойлголоо энгэрийг тань түшээгүй өдрүүд ийм хүйтэнийг эрхлэн байсан нас ийм богиныг урсан өнгөрсөн цаг хугацаа ийм хурданыг уйлан суухад нулимс ийм гашууныг алсад нисэн одсон хайр ийм үнэтэйг аргадан зэмлэсэн үг ийм үнэнийг амьдрал гэдэг ийм хатууг аав ингэж ганцаардахыг хараад ээжээ хүү нь их зүйл ойлголоо алаг үртэй болоод таньд тэврүүлсэнгүй амраг ханиа сонгоод таньд үнсүүлсэнгүй айл шиг айл болчихоод таныгаа цайлсангүй ачийг тань дуслын төдий хариулсангүй цувран ирсэн шувууд сэтгэлийг минь сэргээсэнгүй цутган орсон бороо нулимсыг минь гүй цсэнгүй өндийн ургасан цэцэгс гунигыг минь нимгэлэхгүй нь өөр хэн ч таныг минь орлосонгүй ижий минь та 7 бурханы нэгэнд од болон шингэчихээд доголон нулимстай нүдээр харж л байгаа байхдаа дорны намуун үдэш саран болон гэрэлтээд дотно халуун сэтгэлээр хайрлаж л байгаа байхдаа
~ Огноо: 2015, 9 сар 3. 14:10 ~ Сэтгэгдлийн тоо: 2ЦАГААН ШӨНӨ Ягаахан цээнийн хонгорлиг цоморлигт уруулнаа Янагхан хайрын цаглашгүй бурмыг шимэхүй еэ Хөх огторгуйн уудмын хязгааргүйд дүүлэнхэн умбаж Хүмүүний орчлонг умартан хөвөнхөн үүлнээ ниснэм зээ Хун цагаахан хүзүү эгэмний сэрлийн түмэн очсыг Хурын шимт сэтгэшгүй дусалнаа живэн үйхүй еэ Ангир цээжний хос бумбанаа янагийн дарс асгарууланхан Амьд ертөнцийн живаа эс уужранхан жарганам зээ Үлэмжийн чанарлиг шидэт харцнаа уусан шингэхүй еэ Үнэр ялдам урин дуудахуйн ховсын мананд хөлчүүрхэн Галбирлаг төрхийн тунамал аашнаа уяранхан согтож Гал халуун дурлалын амтнаа шунанхан мансуурнам зээ Торгон зөөлөн арьснаа өдөн хуруу энхрийлэн бүжихүй еэ Тольтот гоо биеийн хүслийн буман аргамжаа алдууранхан Гил хар гэзэгний мянган долгисын усгал намираанаа Гивлүүрт тачаалын хатан өмсгөл тайлагднам зээ Улаахан хайтан цэцгийн эмзэгхэн ариун дэлбээнээ Ум зандан модны анхил заарын үнэр дурлахуй яа Арга билгийн алтанхан загас нааданхан цэнгэж Ахуй биенээ тачаангуйн танан гэгээ сацарнам зээ Дур хүслийн хөгжимлөг анир чихнээ тальбихуй яа Далайн түрлэгт оргилуун давалгаанаа цангаагаа тайлж Зүрхний халуун бичээсийг хаан илдээр тамгаланхан Замбуулингийн цагаан шөнө хос хун амuрлaнам зээ А.С
~ Огноо: 2015, 9 сар 3. 9:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чи бэрээ хэдийчнээ хайрланав Бэр хүүг чинь төдийчинээ хайрлана шүү.....Ээжийн минь үг дээ. НАЙЗДАА БИЧСЭН ЗАХИДАЛ..... Зуны цэцэг шиг анхилхан бүсгүй, бэр чинь болоод ирнэ Зулзаган хайлаас шиг танхилхан залуу, хүргэн чинь болоод ирнэ Зуурдын үнэнтэй ч хорвоод мөнхрөхын учир энэ ээ. Зулай нимгэн үрсдээ амилахын утга тэр ээ.найз минь. Хадам байна гэдэг хад чулуу шиг биш юм байна Хатууг зөөллөж урссан хайрын булаг л юм байна Өөдөсхөн охиныхоо нүдээр өрөөлийн хүүг харж Өрөвгөр хүүгийнхээ сэтгэлээр хөөрхөн бэрээ хайрлаж Хүний гэдэг бодлыг сэтгэлээсээ арчсан цагтаа л Хүргэн бэрээрээ хүндлүүлж жаргах цаг ирнэ дээ. Хүсэл сэтгэлд хүртэл амьдраасай гэж бодвол Хүчээр биш хайраар нөмөрлөх ухаан гарна даа Баян ядуу яахав ээ сэтгэл байвал болно оо Бачуу давчуу яах вэ хайр хайрандаа уусна аа Бардам сэхүүн яах вэ амьдрал нэг л номхруулна Балмад хэрцгий л биш бол баярлаж суухаас яах вэ. Орь залуу тэднийхээ оргилсон хүсэлд ташуур өгч Очих хүрэхийн замд нь чадах болохоороо дэм болж Орондоо шивнэх яриаг нь өөрсдөд нь бүтэн үлдээж Орчлон хорвоогийн жамаас хааяа нэг дурдсан шиг Давах ёстой давааг нь тойруулахгүй дайруулж Даврах энэдэх үед нь тойвшоолгүй сургаж Хэрэгтэй болсон цагтаа сэтгэлээ нээдэг түшиг нь байж Хэлэх хэлэхгүй үгийн цаад наадхыг тунгааж Ач гучаараа үргэлжлэх амьдрал гэдгийг санаж Алдаа оноог тэгшлэх ижий гэдгээ бодож Асрал энэрлийн хайр чинь хүнийх гэж ялгахаа байвал Айдаа миний найз мөн чиг сайн хадам болно доо Үүнийхээ хариуд найз минь үрийнхээ жаргалаар жаргана. Үртэй үндэстэй бужигнаж сэтгэлийн цэнгэл амсана Үрс минь сайхан амьдрах шиг дээдийн дээд ерөөл Үйлс алаг хорвоогийн хаана нь байдаг билээ дээ . С.ШҮРЭНЦЭЦЭГ
~ Огноо: 2015, 9 сар 2. 15:01 ~ Сэтгэгдлийн тоо: 10Бурхан надад гараа гарган хань урлажээ Буруу зүйл хийгээд гэмшихэд минь Аав шиг минь инээмсэглэн толгойг минь үнэрлэх юм Бушуу түргэн хөдөлж ээж шигээ загнахад минь Булцайсан хөөрхөн гараараа гарыг минь зөөлөн атгах юм Хааяахан нэг туньж, харцаа буруулж суухад минь Хархан нүд нь дальдчин, хажууд нүдээ бүлтэгнүүлэн суух юм Хайртай гээд хэлэхээр яг л охин шиг минь баярлан Хамгаас чангаар тэврэн өөдөө өргөж шидэхээ дөхөх юм Бурхан надад гараа гарган чамайг минь бүтээжээ Бодлыг минь түрүүлж уншаад, хүслийг минь хүртэл урьтаж таагаад Борхон үрстээ наран болоод, ботгон нүдэтдээ од нь болоод Бүх л амьдралыг минь бүтэн үүрээд, хамгаас илүү хайрлан жаргаагаад... Бурхан надад гараа гарган чамайг минь урлажээ Буруу зүйл хийгээд гэмшихэд минь Аав шиг минь инээмсэглэн толгойг минь үнэрлэх юм чи Бурхан аав шиг минь намайг хайрлахыг ч бас чамд заажээ Өвдөж хөндүүрлээд хэвтэхэд минь Өнөө л ээж шиг минь энэ тэр жорыг сураглаж олоод Эмч, сувилагч, асрагч адил эргэлдэн гүйсээр эрүүлжүүлэх юм чи Ээж шиг минь энэрч халамжлах, асарч тойлохыг ч тэр бас чамд сургажээ Гав ганцаархнаа юм шиг сэтгэл эзгүйрч суухад Гараас атгаад сэтгэлийг минь нээдэг хоёр эгч шиг минь Сэтгэлийн үгийг сонсож, зүрхийг минь чагнах юм чи Бурхан надад чамайг зориулж бүтээхдээ урьдаар захиалга авсан шиг байнаа Би "Яг л ийм хүнтэй ханилна" гэж..
~ Огноо: 2015, 9 сар 2. 14:48 ~ Сэтгэгдлийн тоо: 5Ээжийн минь залбирах зүгт бурхан оршдог юм Эрх имрэх тоогоор буян ивэлдэг юм Хүүгээ суугаа зүгт цацлаа өргөдөг юм Хүслээ чилээгээд намайгаа хүлээдэг юм Ээжийн минь залбирах зүгт бурхан оршдог юм Эрх жаахан үр нь оршдог юм Хүүгээ санаад магнайдаа залбирдаг юм Хүслээ шивнэхдээ намайгаа даатгадаг юм Ээжийн минь залбирсан маань тэнгэрт,нар болон манддаг юм Эрх жаахан үрдээ бороо болон шивэрдэг юм Хүүгээ түшээд сэтгэл нь босоо байдаг юм Хүний хорвоод хугацаатай ирсэн сахиусан юм.
~ Огноо: 2015, 9 сар 2. 13:59 ~ Сэтгэгдлийн тоо: 3"Чонон сүлд" кино энэ сарын 11-нд АНУ-ын кино театруудаар гарахаар болжээ. Тус бүтээлийг “Сони"-гийн Колумбия Пикчерс есдүгээр сарын 11-нд 125 танхимд үзүүлэхээр төлөвлөж байгаагийн 100 нь Imax танхим байх юм байна
~ Огноо: 2015, 9 сар 2. 12:44 ~ Сэтгэгдлийн тоо: 3Жүжигчин А.Мөнгөнзулыг сайхан эмэгтэй хэмээн дуу алдах хүмүүс цөөнгүй. Түүнийг “ ДОЗ ПЛАС” интертайнментийн захирал Доржсүрэнгийн гэргий гэдгээр илүүтэй сайн танина. Урлагийн хосууд хамтдаа хөдөлмөрлөж “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Цэлмэг тэнгэр”, “Амьдрах тасалбар” зэрэг дэлгэцийн бүтээлээ үзэгчдэдээ хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. Монголын сайхан эмэгтэйн тоонд зүй ёсоор багтдаг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маань энэ удаад өөрийгөө "эвдсэн" шинэ дүрийг бүтээж байгаа гэнэ
~ Огноо: 2015, 9 сар 2. 12:35 ~ Сэтгэгдлийн тоо: 302015 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан "Чингисийн өргөө"-д зохион байгуулах гэж байна.Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болно.Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж байна.-------------------------------------------------------To participate:- TATAR- PROJECT X- DYNAMIC- AMERCIAN INDIAN DANCE- FIRE DANCE- BODY ARTGuest DJ:DJ AMARAA /DEEP HOUSE/DJ AARAN /PROGRESSIVE HOUSE/DJ BATJA /HIP HOP R&B/DJ 2MEE /ELECTO HOUSE/DJ CMD /LEADING ELECTRO MUSIC/DJ ZOLBOO /HIP HOP, TRAP, HOUSE/--------------------------------------------------------Энгийн Такс /бонус/: 20.000 төгрөгөөр 9 сарын 04 ны өдрөө шууд үүднээсээ борлуулна.Онцгой Такс: 30.000 төгрөгөөр 3 хүн орох боломжтой
~ Огноо: 2015, 9 сар 1. 15:46 ~ Сэтгэгдлийн тоо: 0Кизомба бүжиг нь 2000-аад оноос дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа нийтийн бүжгийн төрөл бөгөөд Монгол улсад маань ч гэсэн 2014 оноос хурдацтай тархан олон залуусыг эгнээндээ нэгтгэсээр байгаа билээ.
~ Огноо: 2015, 8 сар 31. 14:06 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эх орныхоо үзэсгэлэн гоо , ухаан төгс охид бүсгүйчүүдийг шалгаруулдаг "Мисс Монголиа-2015" тун удахгүй эхлэх гэж байна. Жил бүр өөр өөрийн онцлогтой болж цар хүрээгээ тэлсээр байгаа тус наадам өмнөх жилүүдэд шилдэг гоо бүсгүйгээ “Miss International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнадаг байсан. Харин энэ жилээс наадамд ажилттай оролцсон мисс бүсгүйчүүд Олон улсын Мисс-ийн тэмцээнд оролцох боломж олгогдож байна. Ингэснээр шилдэг мисс бүсгүйчүүд эх орноо төлөөлөн дэлхийд өндрөөр үнэлэгддэг “Miss International" , "Miss World University" , "Miss Tourism World" зэрэг тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм. Түүнчлэн уламжлал ёсоор "Мисс Монголиа" тэмцээн телевизийн нэвтрүүлэг болон үзэгчдэд хүрэх бөгөөд энэ жил Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевиз хамтран ажиллахаар болжээ. "Мисс Монголиа-2015" уралдаант тэмцээн Олон улсын Миссийн тэмцээний жишгээр зургаан төрлөөр шалгаруулдаг. Үүнд, 1. Мисс модель2
~ Огноо: 2015, 8 сар 31. 10:19 ~ Сэтгэгдлийн тоо: 2Найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин А.Баттүшиг нар хамтран кино зохиолыг нь бичсэн "Босуул" МУСК өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Үзэгч олны дунд хүлээлт үүсгээд буй уг киноны гол дүрд жүжигчин А.Баттүшиг, Н.Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар тогложээ. 1930-аад оны ардын бослого, их хэлмэгдүүлэлтийн үйл явдлыг тод томруун харуулсан уг бүтээлийн дууг "Харанга" хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн дуулж олны хүртээл болгоод буй
~ Огноо: 2015, 8 сар 28. 16:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Эр нөхөртэйгөө муудалцаад гуниг нөмөрч эхлэхэд Ээжийгээ би санадаг. Энэ амьдрал хэцүү санагдаж нулимс унагах даа Ээжийгээ би санадаг.
~ Огноо: 2015, 8 сар 28. 12:41 ~ Сэтгэгдлийн тоо: 5Өглөө үүр хаяарах үед эмгэн эртлэн босч, цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа. Хүү минь одоо ч ирэх дөхсөн дөө? хэмээн уужран бодоод тэнгэрийн хаяаг саравчлан харахад. Алсад уулс бууралтаж харагдана. Эмгэн бөгтөгнөн алхсаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулуун дээрээ ирэхэд өчигдөр үдшийн өргөсөн зул ёроолыг нь тайрч хийсэн шилэн хоргоны бөөрийг харлуулан бөхсөн байлаа. Авч ирсэн жижигхэн мөнгөн аягандаа цайныхаа дээжийг хийж улаан чулуун дээрээ тавиад наран ургах зүг хандаж “Бурхан минь, муу хүүг минь ээжид нь ирүүлж хайрла” хэмээн шивэгнэн хэлээд хормойгоо дэвсэн мөргөлөө
~ Огноо: 2015, 8 сар 28. 10:27 ~ Сэтгэгдлийн тоо: 5Гучин нас юу юм бэ Гуниг цуглуулдаг хэн юм бэ Өтлөх яагаа ч үгүй байхад Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
~ Огноо: 2015, 8 сар 27. 12:11 ~ Сэтгэгдлийн тоо: 27Цайлган инээдийг нь орчлон дагаж баясаад Цайгаа, дарсаа, гуниг баяраа хуваасан найз охид минь Чамд дурлаад бүтэхгүй гомдоллоод уулзахад Чамаас сайныг нь олно гэж тайтгаруулсан ухаантанууд Хүний хорвоогийн олон салаа замууд дээр Хөтлөлцөн алхах ховорхон тохиолоор учирч дээ Амтат жимс, чихэрээ хувааж идсэн шигээ Амьдралын хэлхээнд зовлон жаргалаа хуваалцсан Гуньж яваад уулзахад сэтгэл зассан эмч нар Гунхаж хамтдаа алхахад чимэг нэмсэн цэцэгс Цайгаа, дарсаа, гуниг баяраа хуваасан миний л дотны найзууд Цайлган сэтгэлээрээ энэрч тэтгэсэн сувилагчид Миний л хонгор хайртай найз охид минь Мэлмэрэх нулимсыг ч Мишээх жаргалыг ч алган дээрээ тосч угтсан агуу сэтгэл зүйчид Үхэл л биднийг салгах хүртэл Үүр цайтал инээлдэж л байя, гоо дагинас минь... Аавын сайхан хүүг түшиж жаргасан ч нэгэнээ орхиогүй Амьдралд гэрэл нэмсэн чимэгүүд миний л найз бүсгүйчүүд... Ц.Тэмүгэ
~ Огноо: 2015, 8 сар 27. 9:39 ~ Сэтгэгдлийн тоо: 1Үйл нь дагадаг хорвоогийн Үрчлээ бүхнийг алгасалгүй гишгэсэн ч Үрдээ тэмүүлэх сэтгэл минь Үхлийг давах хүч болдог юм
~ Огноо: 2015, 8 сар 26. 12:10 ~ Сэтгэгдлийн тоо: 1Цээжний гүнд гуниг чуулах цагаарЦэн тогорууны бүжиг салхи хээлэх нь үзэгдэнэЦээжний гүнд гуниг чуулах цагаарҮүлсээ зангирааж огших тэнгэрийн бачимдал мэдрэгдэнэ
~ Огноо: 2015, 8 сар 26. 11:30 ~ Сэтгэгдлийн тоо: 2Оршил Сарнай цэцгийг харж би удаан суулаа Сайхан тэр цэцгийг бахдаж би удаан суулаа Дэлбээнийх нь эмзэгхэн гоог биширч Дэндүү гайхамшигт тэр цэцгийн тухай шүлэг бичлээ Яруу төгс түүний тухай бичихгүй юм бол Янжинлхам бурхан гомдох юм шиг санагдлаа САРНАЙ Үнэндээ тэр төгс аялгуу Үзэсгэлэн гоо бүсгүйгээс илүү Урлагын бүтээл,сансарын элч мэт Утгыг нь ойлгож эс гүйцэх бурханлаг шинжтэй Түүнд хагацал,учрал багтаж байдаг Түүнд хайр,энэрэл шингэсэн байдаг Түүнд гэгээн зөгнөл, гэрэлт хүсэл байдаг Түүнд ханамгүй тачаал,харьшгүй хүч байдаг Түүнд огторгуй мэт хязгааргүй орон зай бий Түүнд од эрхэсийг татах чадал бий Түүнд хувирашгүй сэтгэл,хуучирашгүй түүх бий Түүнд тэнгисийн давалгаа,тэнгэрийн гялбаа бий Сарнайн гоо сайхан нь дотоод ертөнцөдөө бий Сав ертөнцийг бүгдийг нь багтаадагтаа байдаг юм Ариусал гэгээрэлийн түүний ертөнцөд Амьдралын утга учир багтсан байдаг юм Бурхан ч атаархам төгс тэр цэцэг Бусдад сайн сайханыг өгөх гэж ургадаг юм Сар нарыг багтааж ургадаг болохоор нь САР НАЙ гэж нэрлэсэн юм болов уу?
~ Огноо: 2015, 8 сар 26. 11:01 ~ Сэтгэгдлийн тоо: 1Тарж бутарсан бодол сэтгэлийн чинь зүг рүү айлсахаарТам болсон бурхан шашны үзлийн эсрэг зогсохоорТансаг харш тэргүүтэн мөнх бусад оршдогийг мэдрүүлэхээрТархины эд эсийг чинь ая будгийн үгсээр цэнэглэхээр Тайван замаар жингийн цуваа шиг шүлгээ тэрлэсээр Таны зүг шүлэгчдийн эгнээ сонгодог дайныг хийсээр...Моцартын симфонид хуурын аялгуу дутуу эгшиглэдгийг сонсгохоорМонагийн инээмсэглэлд худлын өнгө дутуу зурагдсаныг харуулахаарБуддын найраглалд бурханы сургаал дутуу шингэснийг ойлгуулахаарБушхүүгийн үлгэрт домгийн үнэн дутуу туурвигдсаныг үзүүлэхээр Шүхэрлэн буух бороон дусал шиг шүлгээ тэрлэсээр Шүлэгчдийн эгнээ чиний ухамсартай сонгодог дайн хийсээр...Шүүдрийн дусалд далайн ус бүхэлдээ багтдагийгСүүдрийн чанадад гэрлийн ертөнц нуугдан сүүмэлздэгийгСүнсний дурлалд чиний хайр оршин тогтнодгийгШүлэгчийн сэтгэлд гурав дах нүд анивчин гэрэлтдэгийг мэдрүүлэхээр Болрын өнгө шиг түмэн янзаар шүлгээ тэрлэсээр Бодлын сав руу чинь сонгодог дайн хийсээр..
~ Огноо: 2015, 8 сар 26. 10:57 ~ Сэтгэгдлийн тоо: 12015 онд дараах алдарт зохиолуудын ой тохиож байна
~ Огноо: 2015, 8 сар 25. 17:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0Алтанхан загас минь чи миний хүслийг биелүүлсэн Амьдралаас би чиний өгснийг авсан Ариун гэгээн хайрын шувуухай Алган дээр минь нисэн буусан Бүхэл биеийг эзэмдэн эрхэлж надад шингэсэн Бусдын мөр орох зайгүйгээр зүрхэнд үүрээ засаж
~ Огноо: 2015, 8 сар 25. 15:18 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын кино уран бүтээлчид сүүлийн үед гадаадын киночидтай хамтарч ажиллах болсон. Үзэгчддээ шинэ өнгө, жанрыг харуулахыг зорьж гадны аль нэг улсад киноныхоо зураг авалтыг хийдэг болоод удаж байна
~ Огноо: 2015, 8 сар 25. 13:25 ~ Сэтгэгдлийн тоо: 1Жавзандамба Хутагт Төв дээр өнөөдөр Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, соёмбо судлаач Р.Отгонбаатар "Өндөр гэгээн Занабазарын зохиосон бичиг үсгүүд ба Соёмбо" сэдвээр сонирхолтой лекц тавилаа. Лекцийн үеэр эрдэмтэн маань "Соёмбо" үсгийг Өндөр гэгээний өөрийн зохиосон тэг дэг, хэм хэмжээний дагуу бүтээхийн чухлыг онцолж байлаа
~ Огноо: 2015, 8 сар 25. 9:33 ~ Сэтгэгдлийн тоо: 4"ДОЗ ПЛАС" энтертайнмэнт нь Монголын кино урлагийн хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулан мөн өөрийн улсыг гадны оронд тодорхой хэмжээгээр сурталчлаж байгаа уран бүтээлчид. Энэ удаагийн "ЭЛЭГ НЭГТЭН" бүтээл нь кино сонирхогчдын дунд хэдийнээ хүлээлт үүсгээд амжсан байна. Тус киноны томоохон онцлог нь 2013 оны Канны Олон Улсын кино наадамын хүндэт зочин жүжигчин, 2014 онд Шанхайн Олон Улсын кино наадмаас “The Last Executioner” киногоороо "Шилдэг эрэгтэй дүр"-ийн эзэн болсон Азийн нэр хүндтэй жүжигчин Vithaya Pansringarm тогложээ. Тэрбээр мөн бидний сайн мэдэх “The Notebook” киноны Холливүүдийн жүжигчин Ryan Gosling тэй хамтран “ Only God Forgives “ кинонд тоглож байсан гэдгийг уншигч та андахгүй сайн мэдэх биз ээ. Өнгөрсөн жил Шанхайн олон улсын кино наадамд 40 гаруй улс орны 2200 гаруй кино өрсөлджээ
~ Огноо: 2015, 8 сар 24. 13:48 ~ Сэтгэгдлийн тоо: 2