Олон ястны өлгий алс хол орших Ховд аймгийнхан “Ховд аймгийн өдрүүд” өдөрлөгийг нийслэл Улаанбаатар хотын төв Чингисийн талбайд хийж байгаа билээ. Өөрсдийн гэсэн өвөрмөц заншилтай урлаг, уран сайхан хийж бүтээхийн өндөр авьяастай нутгийнхан маань нийслэлчүүддээ авьяас билэг зан заншилаа танилцуулж байгаа юм