ДАВАА, May 29, 2023

Нийгэм

Завхан аймагт газар хөдлөлт боллоо

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн “Нарын гол” гэдэг газар тавдугаар сарын 28-ны өдрийн 22:46 цагт газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хүч 4.1 магнитудын хүчтэй байжээ.

~ Огноо: 5 сар 29. 10:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Мобайл банк үйлчилгээний аюулгүй байдлын зөвлөмж

Мобайл банк үйлчилгээ нь таны утасны дугаар дээр суулган ашиглах үйлчилгээ тул гар утсаа бусдад  ашиглуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар  утсаа ашиглуулсан бол аюулгүй байдлын хяналтаа хийж хэвших нь чухал.

~ Огноо: 5 сар 29. 9:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр явагдаж байна

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 26-ны шөнө нийслэлийн 4 дүүрэг, 15 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

~ Огноо: 5 сар 29. 8:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0
"Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бааз, амралтын газруудад 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, зохион байгуулалттайгаар архидан согтуурах улмаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх "Зөвлөмж" хүргэн ажиллаж байна. “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 21.1.1

~ Огноо: 5 сар 29. 8:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Улаанбаатарт өдөтөө 24 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.2023 оны тавдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно

~ Огноо: 5 сар 29. 8:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 9. Сумъяа гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

~ Огноо: 5 сар 29. 8:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно

Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.

~ Огноо: 5 сар 26. 10:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.

~ Огноо: 5 сар 26. 10:37 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. 2023 оны тавдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

~ Огноо: 5 сар 26. 8:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Монголд анх удаа агаарын шоу болно

Дэлхийд хамгийн томд тооцогддог, нэр хүндтэй “Air show” агаарын шоуг Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнээс гадна залууст зориулсан хамтлаг, дуучдын тоглолт ч болох юм. Тодруулбал, өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад, агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр болох бөгөөд Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм. Энэ үеэр хүүхэд багачууд нисэх онгоцонд зочлох, музей үзэх, зургаа авахуулах боломжтой. Мөн мэргэжил сурталчлах өдөрлөгт нисэхийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Монгол, БНСУ-ын шилдэг хоёр их сургуулийн төлөөлөл ирж, танилцуулга мэдээлэл өгөх юм

~ Огноо: 5 сар 25. 8:53 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна

Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй  “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна. Дэлхийн  хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал,  инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023”  буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь  улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм. Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих,   олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны  өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна. Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь  2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ

~ Огноо: 5 сар 25. 8:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Алматы хотод 2023 оны 5 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зохион байгуулсан “Торгон зам” эдийн засгийн бүсийн авлигын эсрэг мэргэжилтнүүдийн сүлжээний 3 дахь удаагийн хуралд оролцлоо. Хурлын нээлтэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал үг хэлэв

~ Огноо: 5 сар 25. 8:29 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж,  олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

~ Огноо: 5 сар 25. 8:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүвтэр байна. 2023 оны тавдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

~ Огноо: 5 сар 25. 8:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 6. Бархасвадь гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр.

~ Огноо: 5 сар 25. 8:09 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тусгай хамгаалалттай газруудад “Smart 7” мэдээллийн системийг бүрэн нэвтрүүлнэ

Тусгай хамгаалалттай газар нутгуудын байгаль хамгаалагчдын хяналт мониторингийн ажилд сүүлийн үеийн SMART хяналт бүртгэлийн системийг нэвтрүүлснээр үнэн, бодитоор орон зай, цаг хугацааны тодорхой давтамжтайгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, хянах, мэдээллийг цуглуулж боловсруулах, дата бааз бий болох юм.   Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй 2018 оноос эхлэн Мөнххайрханы БЦГ, Увс нуурын ай савын УТХГН, Хар ямаатын БНГ, Онон-Балж, Гутайн даваа-Хөмүүл голын эх БЦГ, Говийн Бага А болон Б дархан цаазат газар зэрэг УТХГ-уудын байгаль хамгаалагчдыг тусгай тоног төхөөрөмжөөр хангаж, SMART хяналт бүртгэлийн системийн сургалтыг тогтмол зохион байгуулж, дадлагажуулан, ажлын үр дүнг сар, улирлаар дүгнэн амжилттай туршсан.   Иймд энэ туршлагыг өргөжүүлэн бүх УТХГ-уудад SMART хяналт бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр дээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна

~ Огноо: 5 сар 23. 10:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болно

"Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт

~ Огноо: 5 сар 23. 10:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

~ Огноо: 5 сар 23. 10:13 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Бусдыг бүлэглэн дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Үл таних хоёр хүнд дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

~ Огноо: 5 сар 23. 10:07 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэхэд суралцав

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2022-2023 оны зудын улмаас үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс

~ Огноо: 5 сар 23. 9:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

~ Огноо: 5 сар 23. 9:09 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 23-ны  08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ

~ Огноо: 5 сар 23. 9:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 4. Ангараг гараг. Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Модон хохимой өдөр.

~ Огноо: 5 сар 23. 8:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна

Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Циркийн зүүн талд болон ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ард талд гэсэн хоёр байршлыг нийслэлийн зүгээс тодорхойлоод буй

~ Огноо: 5 сар 15. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
2023 оны улсын шалгалтын хуваарь гарлаа

2023 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарлаа.

~ Огноо: 5 сар 15. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Улсын хэмжээнд 13 983 их эмч, 13 947 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 13983 их эмч, 13947 сувилагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо Зүүн бүсэд хамгийн өндөр буюу 400 байгаа бол Улаанбаатарын бүсэд хамгийн бага буюу 172 байна.

~ Огноо: 5 сар 15. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён төрийн албан хаагчдад лекц уншлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын урилгаар БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнчлэн энэ өдрүүдэд Монгол Улсад Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелин нар Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын авлигатай тэмцэх ажилд үнэлэмж, зөвлөмж өгч байна. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд асан Ли Сог Ён Төрийн ордны их танхимд бодлого гаргаж буй төр засгийн удирдах албан тушаалтнууд, мөн авлигад хамгийн их өртөх эрсдэлтэй нийтийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад “БНСУ болон Монгол Улсын авлигатай тэмцэх бодлого, тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, туршлага ба сургамж” авлигаас ангид ажиллах лекц уншсан юм.  Тэрбээр илтгэлдээ “Аливаа улс орон авлига, хээл хахуультай тэмцэн амжилт олохгүйгээр хөгжилд хүрэх боломжгүй” гэдгийг онцолж байсан юм

~ Огноо: 5 сар 15. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тавдугаар сарын 15-наас эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхлэх гэж байна.

~ Огноо: 5 сар 15. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 26. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.

~ Огноо: 5 сар 15. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Улсын хэмжээнд 13.8 сая төл бойжиж байна

Төллөвөл зохих 27.9 сая эх малын 54.7 хувь буюу 15 сая эх мал төллөөд байна.  Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн авч, 13.8 сая төл бойжиж, төл бойжилт 91.8 хувьтай байна.

~ Огноо: 5 сар 12. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаанд цахилгаан дугуй ашиглаж эхэллээ

Тээврийн цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний ачаалал, эрчим их үед иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг богино хугацаанд хүргэх, хөдөлгөөний аюулгүй байдал,

~ Огноо: 5 сар 12. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чехийн Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Чех Улсын Сенатын танхимын дарга, Шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай тус тус уулзалт хийж, хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх талаар ярилцана. Геологи, уул уурхайн салбарт манай улс өмнө нь чехийн талтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд түүнийг сэргээх, эрчимжүүлэхийг зорьж,  геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах баримт бичгийг айлчлалын үеэр байгуулна. Сайд Б.Батцэцэг монгол иргэдтэй мөн уулзалт хийж, иргэдээс тавих хүсэлт, саналын талаар дэлгэрэнгүй ярилцана

~ Огноо: 5 сар 12. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

~ Огноо: 5 сар 12. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гаалийн байгууллагаас дараах үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой

Цахим системээр дамжуулан та гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой.

~ Огноо: 5 сар 12. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 22. Сугар гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.

~ Огноо: 5 сар 12. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй дуудлага, мэдээлэл хүргэхэд хамтарч ажиллана

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй хамтран сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд Хүртээмжтэй аппликейшн нэвтрүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.

~ Огноо: 5 сар 11. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэлтэд тулгарч буй асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөн болов

Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтарсан уулзалт, зөвлөгөөн 2023 оны тавдугаар саны 09-ний өдөр боллоо.

~ Огноо: 5 сар 11. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Smartcar 3.0 аппликейшний хувилбар хэрэглээнд нэвтэрлээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зам тээврийн нэгдсэн систем төсөл, арга хэмжээний хүрээнд иргэдийг замын хөдөлгөөнтэй холбоотой боловсруулсан мэдээллээр хангах, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зарим төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэх боломжуудыг бүрдүүлсэн SmartCar 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ. SmartCar систем, аппликейшнээр дамжуулан иргэд шинээр нэмэгдсэн дараах үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой боллоо

~ Огноо: 5 сар 11. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Цахилгаан автомашиныг авто зогсоолдоо үнэ төлбөргүй зогсоохыг уриалж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цахилгаан автомашиныг авто зогсоолдоо үнэ төлбөргүй зогсоохыг ААН-үүдэд уриалж байна. Бид өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цахилгаан автомашиныг зогсоолдоо 2 цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрөөс "Таван Богд" групп, Хаан банк, Говь кашмерын авто зогсоолуудад цахилгаан автомашин хоёр цаг үнэ төлбөргүй зогсохоор болжээ.  Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.   Нийслэлийн агаарын бохирдлын 25 орчим хувь нь автомашины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг

~ Огноо: 5 сар 11. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нүүрсний экспорт 4 дахин өссөн байна

Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд нүүрс экспортын 4,286 автомашин, 1,045 чингэлэг тээвэр, 483 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 590.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 60 хувь өссөн

~ Огноо: 5 сар 10. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Өрхийн тариалан эрхлэгчдийг дэмжинэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хорооны ЗДАА, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэстэй хамтран өрхийн тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.

~ Огноо: 5 сар 10. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, автомашингүй өдөр буюу зургаадугаар сарын 3-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай

~ Огноо: 5 сар 10. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга нар болон Төрийн өмчит компаниудын удирдлагуудыг тус тусад нь хүлээн авч уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга "Шүүр" болон "Шилжүүлэн авах ажиллагаа"-г хариуцан ажиллаж байна. "Шүүр ажиллагаа"-ны хүрээнд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгсөн юм

~ Огноо: 5 сар 10. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

~ Огноо: 5 сар 10. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Шар усны үер болон уруйн үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2023 оны тавдугаар сарын 9-ний байдлаар томоохон гол, нуурууд болох Буянт голын усны түвшин 304 см, Ховд, голын усны түвшин 97 см, Булган голын усны түвшин 242 см, Чонохарайх голын усны түвшин 127 см, Хар-Ус нуурын усны түвшин 246 см тус тус байна.

~ Огноо: 5 сар 10. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 20. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр.

~ Огноо: 5 сар 10. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эко авто машинд зогсоол үнэ төлбөргүй үйлчилнэ

Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.

~ Огноо: 5 сар 9. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
"Аэро Монголиа", "Хүннү Эйр" авиа компаниуд мэдэгдэл гаргалаа

Авиа компаниудын онгоц саатаж, нислэг цуцлагдаж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа талаар иргэд өчигдөр /2023.05.08/ цахим хуудастаа мэдээлсэн. Энэ талаар тус компаниуд руу холбогдож тодруулахад нислэгт доголдол үүссэн асуудлаар мэдэгдэл гаргасан бөгөөд зорчигчдод хүндрэл учруулахгүй үүднээс зохих арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа гэв

~ Огноо: 5 сар 9. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2023 оны 5 дугаар сарын 08-наас 2023 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, 12-ноос дулаарна... Хур тунадас: 08-нд нутгийн баруун хагаст, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 12-ноос ихэнх нутгаар дулаарна. Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хур тунадас: 10, 11-нд хур тунадас орно

~ Огноо: 5 сар 9. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу тавдугаар сарын 09-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна

~ Огноо: 5 сар 9. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 19. Ангараг гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

~ Огноо: 5 сар 9. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УЕПГ: Зөрчлийн хэргийн гаралт өнгөрөгч сард буурчээ

2023 оны  4 дүгээр сард улсын хэмжээнд 201.652 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 3 дугаар сартай харьцуулахад 25.5%-иар буурсан үзүүлэлттэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 96.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0,09 хувийг Гаалийн байгууллага, 0,08 хувийг Татварын байгууллага, 0,09 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0,04 хувийг Онцгой байдлын газар, 3,3 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна. Улсын хэмжээнд өнгөрөгч 4 дүгээр сард 193.967 хүн, 412 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шүүхээс Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан

~ Огноо: 5 сар 8. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу тавдугаар сарын 08-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

~ Огноо: 5 сар 8. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
АНУ руу шууд нислэг хийх бэлтгэл ажлыг шуурхайлахаар боллоо

2002 оноос хойш хорь гаруй жилийн турш яригдсан АНУ руу шууд нислэгтэй болох шат дараатай ажил урагштай байна.

~ Огноо: 5 сар 8. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна

Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа.

~ Огноо: 5 сар 8. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
СЗХ: АНУ-ын бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хорооны төлөөлөлтэй уулзлаа

УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх сарын 30-наас мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай бэлтгэл ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо

~ Огноо: 5 сар 8. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 08-наас 12-ны өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

~ Огноо: 5 сар 8. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Даваа гарагаас Нүхтийн замыг хааж, засварлана

Богдхан уулын Нүхтийн аманд авто замыг хааж, замыг өргөсгөх засварын ажил өнөөдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ.

~ Огноо: 5 сар 8. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Дараах цагуудад ургамлын гаралтай харшилтай бол гадуур явахгүй байхыг зөвлөлөө

Монголчуудын хувьд хамгийн түгээмэл тохиолддог харшил нь ургамлын харшил юм. Ургамлын харшил нь жил бүрийн 4-9 сард үргэлжилдэг бөгөөд эдгээр саруудаас бусад үед эмчилгээ хийлгэх, сорил тавиулж, харшлаа тодорхойлуулаад харшилтай зүйлсээсээ зайлсхийх хэрэгтэй. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдлийг ургамлын харшил гэнэ. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс элбэгших, нүд тагнай загатнах, хүндэрвэл хоолой сэрвэлзэн ханиах, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илрэх, самалдаг зузаарах байдал үргэлж тохиолдоно. Зовуурь нэгэнт илэрсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй. Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг

~ Огноо: 5 сар 8. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 18. Сумъяа гараг. Эрхтний тэнгэр одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр.

~ Огноо: 5 сар 8. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Баянзүрх хайрхан”-д явган аялал зохион байгуулж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэлээ

“Алба хаагч бүр урьдчилан сэргийлэгч аян”-ны хүрээнд НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлага, хамт олон, гэр бүлийн хамт интертаймент явган аялалыг “Баянзүрх хайрхан”-нд өнөөдөр зохион байгууллаа.

~ Огноо: 5 сар 7. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ГЕГ: 15 зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд хариуцлага тооцлоо

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалтын ажиллагааг явууллаа.

~ Огноо: 5 сар 4. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Б.Сүхбаатар: Албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий гаалийн байцаагч нарын хэргийг АТГ-д шилжүүллээ

ГЕГ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр албан тушаалаа урвуулан ашигласан гаалийн улсын байцаагч нарт дараах арга хэмжээг авч байна. Үүнд: Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн

~ Огноо: 5 сар 4. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нийгмийн түншлэл хамтын хэлэлцээрийн талаар санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2024 оны Улсын хэлэлцээрийг байгуулахын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтран түншлэгч талууд байр сууриа илэрхийлэх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа

~ Огноо: 5 сар 4. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой

Тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан. Иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасч, тавдугаар сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан

~ Огноо: 5 сар 4. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тавдугаар сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна. Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй

~ Огноо: 5 сар 3. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалт боллоо

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс Удирдлагын академитай хамтран төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны 40 цагийн багц сургалтыг дөрөвдүгээр сарын 3-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

~ Огноо: 5 сар 3. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
АИ-92 автобензиний 28 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117,561 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,551 тн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 35,345 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 3,575 тн буюу 27 хоногийн, ДТ 70,102 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 754 тн, АИ-92 автобензин 19,934 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,230 тн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон

~ Огноо: 5 сар 3. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

~ Огноо: 5 сар 3. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 13. Буд гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

~ Огноо: 5 сар 3. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 14. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр.

~ Огноо: 5 сар 3. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Өрхийн эмнэлгийн 30 эмчтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгахаар санал солилцсон юм. Уулзалтад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван ӨЭМТ-ийн эмч оролцсон

~ Огноо: 5 сар 2. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Цэцэрлэгт хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн нь бүсийн хэмжээнд өндөр үзүүлэлт

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм

~ Огноо: 5 сар 2. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын удирдлага, нийслэлээс сонгогдсон зарим гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон билээ. Өгсөн үүргийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллалаа. Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцлаа

~ Огноо: 5 сар 2. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ

~ Огноо: 5 сар 2. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

~ Огноо: 5 сар 2. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Н.Цолмон: Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн шатанд нүүр тулсан харьцаа үүсгэхгүйгээр ажиллана

Гаалийн байгууллага “Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г туршилтаар нэвтрүүлж байгаатай холбогдуулан ГЕГ-ын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн Гаалийн улсын байцаагч Н.Цолмонтой ярилцлаа.“Бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-г туршилтаар нэвтрүүлж гаалийн бүх үйлчилгээг цахим болгосон системийг үйлчилгээ болгох гэж байгаа гэдгийг манай үзэгч, уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу? Гаалийн Ерөнхий газраас “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийг өнөөдрөөс /2023.05.01/ туршилтаар нэвтрүүлж байна. Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа цахимжуулах ажлын хүрээнд үе шаттай арга хэмжээ авч ирсэн бөгөөд Цахимаар мэдүүлэх програмыг амжилттай нэвтрүүлж, гадаад худалдаанд оролцогчдын талархлыг хүлээгээд байна. Ийнхүү програмын түвшинд  100 хувь цахим системд шилжүүлсэн ч бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орсоор байна

~ Огноо: 5 сар 2. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ШӨХТГ: Нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалт хангалтгүй байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох хяналт шалгалтын хүрээнд нөөцийн махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг шалгаж байна. Нөөцийн мах худалдаалж буй цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд энэ сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийхэд нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт батлагдсан хуваарийн дагуу явагдах байсан нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт явагдаагүй байлаа

~ Огноо: 5 сар 2. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 12. Ангараг гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр.

~ Огноо: 5 сар 2. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийт 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийт 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олголоо.

~ Огноо: 5 сар 1. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Алтанбулаг” боомтын өргөтгөлийн ажил 2023 онд бүрэн дуусна

”Монгол Улсад зочлох жил 2023 -2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд "Алтанбулаг", "Сүхбаатар" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны 7 сард эхлүүлсэн юм. Гэвч ковид цар тахлын улмаас нэг жил завсарласан тухай төсөл гүйцэтгэгч нар хэлж байв

~ Огноо: 5 сар 1. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа.

~ Огноо: 5 сар 1. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.

~ Огноо: 5 сар 1. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 33-35 байршилд, ажлын өдрүүдэд 10 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Мөн есөн дүүргийн хэмжээнд 481 хүнсний болон сүлжээ дэлгүүрээр нөөцийн махыг байнга борлуулж байна

~ Огноо: 5 сар 1. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Зорчигчийн галт тэрэг зуны цагийн хуваарьт шилжлээ

2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжлээ. 

~ Огноо: 5 сар 1. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 11. Сумъяа гараг. Бага морь одтой, гурван мэнгэтэй шарагчин хонь өдөр.

~ Огноо: 5 сар 1. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ГЕГ: Хамтарсан сургалт боллоо

Гаалийн ерөнхий газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдыг тухайн чиглэлээр мэргэшүүлэх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс,

~ Огноо: 4 сар 28. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Генералуудад хүндэтгэл үзүүллээ

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд "генерал" хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй

~ Огноо: 4 сар 28. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Зайсан тойруугийн зүүн хэсэг “KFC”-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх авто замыг засварлана

Нийслэлийн замын хөгжлийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагаас 16:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан тойруугийн зүүн хэсэг “KFC”-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

~ Огноо: 4 сар 28. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Монголын ногоон хөгжлийн эргэлтийн сан” байгуулах ажлын хэсгийн уулзалт болов

Тойрог эдийн засгийг хөгжүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг дэмжих “Монголын ногоон хөгжлийн эргэлтийн сан”-г бий болгох нь уулзалт, хэлэлцүүлгийг “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

~ Огноо: 4 сар 28. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Эко түлшний технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон “Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Талууд агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм. Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг зохион байгуулан, бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Цаашид шахмал түлшний үйлдвэрлэлд гадаадын орнуудын туршлагаас суралцах, эко түлшний технологи нэвтрүүлэх, байгальд орчинд ээлтэй болгох тал дээр анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны есдүгээр сард хийсэн дээд хэмжээний цахим уулзалтын үеэр манай хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон билээ

~ Огноо: 4 сар 28. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 16 дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулиар Швейцарь Улсын Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна

~ Огноо: 4 сар 28. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УИХ: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БХЯ болон ЗХЖШ-т ажиллалаа

УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, тус Байнгын хорооны гишүүн Н.Энхболд, Э.Бат-Амгалан нар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Батлан хамгаалахын яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Байнгын хорооны дарга, гишүүд олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар болон хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төлөвлөсөн зорилт, арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. Байнгын хорооны дарга, гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон цаашид холбогдох хууль тогтоомжийг улам боловсронгуй болгон  шинэчлэл хийх, тус салбарын нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, зэвсэг, техник хэрэгслийг шинэчилж сайжруулахад шаардлагатай төсөв хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тус салбарын өмнө тулгамдаж байгаа  асуудлуудыг  Батлан хамгаалах  яамны удирдлагууд танилцууллаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тус салбарын ажил байдалтай танилцаад, Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хорооны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгааг дурдаад, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх, мөн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэхэд хамтарч ажиллана гэлээ. Түүнчлэн 2010 онд Улсын Их Хурлаас баталсан Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон бүс нутгийн энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний  болон холбогдох байгуулагуудын бие бүрэлдэхүүн, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв

~ Огноо: 4 сар 28. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Монгол” киноны нээлт өнөөдөр болно

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Монгол” нэртэй уран сайхны кино өнөөдөр кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. 

~ Огноо: 4 сар 28. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна

~ Огноо: 4 сар 28. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 8. Сугар гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр.

~ Огноо: 4 сар 28. 7:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Сэрэмжлүүлэг: Булган аймагт уулнаас бууж ирсэн баавгай удаа дараа мал барьж иджээ

Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай 2023 оны 4 дүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна.

~ Огноо: 4 сар 27. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгийн үеэр зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжтой

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна

~ Огноо: 4 сар 27. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Хүний амь хохироож, цогцсыг нь нуусан гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д гэгч нь 2020 оны 08 дугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгдсэн.

~ Огноо: 4 сар 27. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БСШУСБХ-ны ажлын дэд хэсгийн хуралдаан болно

Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

~ Огноо: 4 сар 27. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube