Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.
~ Огноо: 5 сар 25. 8:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0МҮБХ-ны Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлага болон Ажлын албаныхан дасгалжуулагчид, бөхчүүд, бөх сонирхогчид, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй нээлттэй уулзалт хийнэ.
~ Огноо: 5 сар 23. 10:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Грек Улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байрт шалгарсан том амжилт гаргалаа. Дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад болон Монголын шатрын холбооны удирдлагуудад баяр хүргэе
~ Огноо: 4 сар 27. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа. Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сумогийн дэвжээнд түрэн гарч ирж байна
~ Огноо: 4 сар 13. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Степпе Арена-Мөсөн өргөөд өнгөрсөн жилийн 11-р сарын 26-нд ONE championship холбооны Road to ONE-Mongolia холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ. Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа. Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов
~ Огноо: 4 сар 7. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
~ Огноо: 3 сар 31. 9:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0МҮБХ-ны дүрмийн 5.5.1 заалтын дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа.
~ Огноо: 3 сар 9. 8:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун энэ сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний, хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 дугаар сард Москва хотноо байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, 2022 оны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын протоколын 8.12, 13 дахь заалтыг хэрэгжүүлж Чингис хаан үндэсний музей, Эрмитаж улсын музейтэй хамтран ажиллахаар тогтлоо. Эрмитаж музейн сан хөмрөгт Монгол Улсад холбогдолтой баялаг дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан баг “Эрмитаж дахь Ноён уулын дурсгал”, “Эрмитаж дахь Хархорум хотын өв”, “Эрмитаж дахь Бурханы шашны өв”, “Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний өв” хэмээх дөрвөн боть бүтээлийг хэвлүүлээд байгаа юм
~ Огноо: 2 сар 10. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо хуралдаж, 2023-2024 оны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа. Хуралдаанд ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, НЭМҮТ-ийн дарга С.Өнөрсайхан, ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг, БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин БТСУХ-ы дарга О.Баттулга нар оролцсон юм. Энэ үеэр 2022 онд тус хорооны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөнөөс гадна нийтийн биеийн тамирын хөгжлийн асуудал, судалгааны дүн, монголчуудад зайлшгүй хэвшүүлэх эрүүл дадал зуршлын тухай хэлэлцэж, хуралдаанд ирсэн гишүүдийн энэ талаарх саналыг сонсов
~ Огноо: 2 сар 10. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил 2012 онд эхэлсэн ч 2014 оноос ажил нь зогсонги байдалд орсон байдаг. Гэвч барилгын гүйцэтгэл ажлыг 2020 оноос эрчимтэй явуулснаар улсын комисс саяхан хүлээж аваад байгаа юм.
~ Огноо: 2 сар 6. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0Милуоки Бакс баг Жейкоб Блейкийг буудсан хэргийг эсэргүүцэн бойкот хийсний улмаас өнөөдөр өглөө болох байсан NBA-н хасагдах шатны гурван тоглолтыг хойшлууллаа. Өнгөт арьст залуу Блейкийг өнгөрсөн ням гарагт цагдаа нар хүүхдийнх нь нүдэн дээр долоон удаа буудсан. Үүний улмаас Милуоки хотоос 25 км-ын зайд байрлах хэрэг гарсан Кеноша хотод жагсаал өрнөөд байгаа юм. Түүнчлэн MLB-н тоглолтууд Милуоки Брюерс багийн бойкотын улмаас хойшилсон ба Сиатл Маринерс баг ч мөн дараагийн тоглолтоо хийхгүй гэдгээ зарлалаа. Кеноша хотод өрнөөд буй жагсаал Тоглолт хойшлуулсан багийн төлөөллүүд "Улс орон даяар зовж, шаналж байгаа энэ үед бид ялгаварлан гадуурхах үзлийн тухай асуудалд анхаарал хандуулахыг хүслээ" хэмээв. Милуоки Бакс багийн дэд ерөнхийлөгч Алекс Лазри "Зарим зүйлс сагсан бөмбөгөөс илүү чухал
~ Огноо: 2020, 8 сар 27. 13:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө нь байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ. Бүтээлд тавигдах шаардлага: Зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх; Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх; Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх; Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх; Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх; Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. 15.1.1. Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх; 15.1.2
~ Огноо: 2020, 6 сар 11. 17:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон
~ Огноо: 2020, 5 сар 15. 18:02 ~ Сэтгэгдлийн тоо: 0Монголын Хүүхдийн спортын V их наадмын урьдчилсан Охидын А хэсгийн тоглолтын дүн гарч хагас шигээд Сонгино хайрхан дүүрэг 7 оноотой нэгээр, Баянхонгор аймаг 5 оноотой хоёрт эрэмбэлэгдсэн байна
~ Огноо: 2015, 9 сар 12. 14:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын энэ сарын 12-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ. Наадмын нээлт есдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр 17:00 цагт “ Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно
~ Огноо: 2015, 9 сар 12. 14:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын тэмцээн буюу Аки башё маргаашнаас Токио хотын “Кокугикан” ордонд эхлэх гэж байна. Барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 10 бөх хүч үзэхээр болоод байна. Аки башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлан гарч барилдах ажээ
~ Огноо: 2015, 9 сар 12. 13:57 ~ Сэтгэгдлийн тоо: 1Монголын Хүүхдийн Спортын V Их Наадмын Волейболын тэмцээний урьдчилсан тоглолт гурав дахь өдрөө СТО нд амжилттай үргэлжилж байна. Эхний тоглолт охидын А хэсгийн Дундговь аймаг vs Хэнтий аймгийн тоглолтоор эхлэж эхний ээлжийн тоглолтыг Хэнтий аймаг 25:19 харьцаатай хожлоо
~ Огноо: 2015, 9 сар 12. 12:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61кг-ын жинд алтан медалийн төлөө Б.Номин барилдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр, аваргын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевт оноогоор цэвэр ялагдлаа.
~ Огноо: 2015, 9 сар 12. 11:45 ~ Сэтгэгдлийн тоо: 17Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60кг-д 2014, 2015 он дараалан хоёр дахь удаагаа дэлхийн аваргын финалд шалгаран үлдсэн Сүхээгийн Цэрэнчимэдэд баяр хүргэе.
~ Огноо: 2015, 9 сар 12. 11:27 ~ Сэтгэгдлийн тоо: 26Чөлөөт бөхийн ДАШТ-ий 61кг-ын жинд ОУХМ Б.Номин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр Василь Шуптар, Бажрангийг 6:0, 4:0 онооны харьцаагаар Рис Хамфритэй нутгийн дэвжээн дээр нь маш ширүүн барилдаан хийж 2:0, 0:4 онооны харьцаагаар буулган авсан
~ Огноо: 2015, 9 сар 12. 10:58 ~ Сэтгэгдлийн тоо: 4Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60кг-д барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд хоёр дахь удаагаа финалд шалгарлаа. Тэрбээр, эхний тойрогт Шинэ Зеландын бөх Талиа Фордтой оноогоор ялсан
~ Огноо: 2015, 9 сар 12. 10:37 ~ Сэтгэгдлийн тоо: 7Монгол Улсын чөлөөт бөхийн гавьяат тамирчин, эмэгтэй чөлөөт бөхийн анхны Дэлхийн аварга, мөн анхны эмэгтэй Олимпийн наадмын медальт С.Баттэцэг 1990 оны 3 сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлжээ. 2005 оноос сумынхаа дунд сургуулийн биеийн тамирын багш н.Дондовын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Ингээд дунд сургуулиа төгсөн, МУИС-н Япон хэлний хуваарь авч 2008 онд Улаанбаатар хотод иржээ
~ Огноо: 2015, 9 сар 11. 21:59 ~ Сэтгэгдлийн тоо: 15Монгролын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өнөөдөр тун их баяр хөөртэй байгаа нь ойлгомжтой. Тэрбээр Дэлхийн хошой аварга болсон Б.Батцэцэгтээ баяр хүргэхийн ялдамд ноднингийн Дэлхийн аварга С.Цэрэнчимэддээ амжилт хүсчээ.
~ Огноо: 2015, 9 сар 11. 21:26 ~ Сэтгэгдлийн тоо: 39АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг шувтаргын барилдаанд японы бөх Рисако Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга боллоо. Ингэснээр монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн анхны, чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн хоёр дахь дэлхийн хошой аварга боллоо
~ Огноо: 2015, 9 сар 11. 14:42 ~ Сэтгэгдлийн тоо: 33ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд “Шахтёрская слава” олон улсын III дахь тэмцээн болж байна. Тэмцээнд Австри, Азербайжан, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Грек, Итали, Казахстан, Канад, Куба, Латви, Молдав, Монгол, Польш, Румын, Турк, Унгар, Украин, ХБНГУ, Финланд, Франц, Швейцар, Япон зэрэг 28 гадаад орон, ОХУ-ын Буриад, Тува, Хакасс, Чувашийн бүгд найрамдах улс, Воронеж, Новосибирск, Смоленск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Москва, Санкт-Петербург хотын хоёр зуу гаруй бөхчүүд өрсөлдөж байна.. Алтан медаль хүртсэн бөхчүүдэд 100, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд 60, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 30, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 30 мянган рублийн урамшуулал олгож байна. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болж манай бөхчүүдээс Д.Цогтбаатар, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртжээ
~ Огноо: 2015, 9 сар 11. 14:01 ~ Сэтгэгдлийн тоо: 158 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Аллисан Макензиетэй таарч 2:0, 0:4 онооны харьцаагаар ялагдлаа. Барилдааны хоёрдугаар үед өрсөлдөгчийнхөө ард нь гарчихаад оноогоо авч чадсангүй, дараа нь салтаадаж шидүүлээд хожигдлоо
~ Огноо: 2015, 9 сар 11. 11:43 ~ Сэтгэгдлийн тоо: 2Монгол улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран Хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Сослан Рамоновтай барилдахаар боллоо Тэрбээр дагах барилдаандаа Украйны бөхтэй барилдаж 19:1 яллаа.
~ Огноо: 2015, 9 сар 11. 9:08 ~ Сэтгэгдлийн тоо: 11Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрээр хагас шигшээд үлдэх барилдаанаа Латвийн бөх А.Григорьеваг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд Болгарын бөхийг 11:1 оноогоор цэвэр ялав.
~ Огноо: 2015, 9 сар 11. 8:44 ~ Сэтгэгдлийн тоо: 38Вуэльта Испаниа уралдааны 17 дахь гараа Испаний хойд нутгийн Бургос хотын ойролцоо 38 км-н замд боллоо. Энэ гараанд 2014 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Жиант багийн Голланд дугуйчин Том Дюмулен 46 минут 01 сек-н амжилтаар түрүүлсэн байна
~ Огноо: 2015, 9 сар 10. 18:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Нэр хүнд, цар хүрээ, гаргасан амжилтаараа Англид төдийгүй дэлхийд алдартай энэ 2 клубын дайсагналцал зөвхөн хөлбөмбөгийн талбай дээр өрнөдөггүй. Бүр 2 багийг байгуулагдахаас ч өмнө Манчестер болон Ливэрпүүл хотуудын таарамжгүй харьцаатай байсан нь мэдэгддэг
~ Огноо: 2015, 9 сар 10. 17:28 ~ Сэтгэгдлийн тоо: 255 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт тунисийн бөх Марва Амритай таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд хятадын Кунуа, азербайжаны Наталья Синишин хоёрын аль хожсонтой барилдана
~ Огноо: 2015, 9 сар 10. 16:55 ~ Сэтгэгдлийн тоо: 3Чөлөөт бөхийн ДАШТ АНУ-ын Лас Вегас хотноо үргэлжилж байна. Өнөө шөнө эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 75 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаанууд эхэлнэ. Манай тамирчдаас С.Бямбацэрэн, Б.Шоовдор, С.Батцэцэг, Г.Наранчимэг болон Г.Мандахнаран нар дэвжээнд гарах юм байна.
~ Огноо: 2015, 9 сар 10. 16:17 ~ Сэтгэгдлийн тоо: 23Монголчууд бид үндэсний бөхөө шүтэн дээдэлж, хүндлэн бахархдаг ард түмэн. Тиймээс бөхчүүдийнхээ үйл хэрэг, аж амьдрал, дүр төрх, зан араншинг үргэлж ажиглаж, шохоорхож, тэдэнтэй холбоотой бүх л мэдээллийг тун соргогоор хүлээж авдаг онцлогтой
~ Огноо: 2015, 9 сар 10. 16:07 ~ Сэтгэгдлийн тоо: 38Шинэ ёкозүна цолтон эхний башёдоо түрүүлнэ гэдэг ямар хэцүү болохыг доорх үзүүлэлтээс мэдэж болно. Алдарт Фүтабаяма аваргаас хойшх сүүлийн 36 ёкозүна нарын 4 нь л ёкозүна цолтой барилдсан эхний башёдоо түрүүлж байсан бол энэ дундаас 1 л ёкозүна уналгүй 15 давж түрүүлэн сүмогийн дэвжээн дээр ховор тохиох түүхэн амжилтын эзэн болж байжээ
~ Огноо: 2015, 9 сар 10. 16:04 ~ Сэтгэгдлийн тоо: 1Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотод энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -69 кг-ын жинд О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө Японы шилдэг тамирчин Сара Дошатай барилдаж харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
~ Огноо: 2015, 9 сар 10. 12:43 ~ Сэтгэгдлийн тоо: 448 кг-нд зодоглосон олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт маш хэцүү өрсөлдөгч таарч японы бөх, дэлхийн 3 удаагийн аварга Э.Тосакад 0:10 хожигдож дагах барилдаанд английн бөх Яна Стадникийг 9:8 онооны харьцаагаар хожсон ч дараа нь оросын бөх Валентина Исламовад 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ. Энэ жинд алтан медалийн төлөө японы бөх Э.Тосака, азербайжаны бөх Мария Стадник, хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Валентина Исламова, канадын бөх Женивьева Моррисон нар, хятадын бөх Хью Ли, голландын бөх Жессика Корнелия Блашка нар өрсөлдөнө. 53 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт польшийн бөх Катарзина Кравчукийг 9:4, хоёрдугаар тойрогт мексикийн бөх Алма Жане Валесияг 12:10 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Хью Чин Зхонгтой барилдаж 3:5 онооны харьцаагаар ялагджээ
~ Огноо: 2015, 9 сар 10. 12:42 ~ Сэтгэгдлийн тоо: 6Ази тивийн аваргаас 11 дэх алтан медалийн эзэн болсон ОУХМ Доржнямбуугийн Отгондалайтай ярилцлаа.
~ Огноо: 2015, 9 сар 10. 10:08 ~ Сэтгэгдлийн тоо: 17Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69кг-д зодоглосон О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр эхний тойрогтоо Унгарын бөх Уилсоныг цэвэр ялж, дараагийн тойрогт Польшийн бех Войчек Кордусыг 10:6-аар ялж шигшээ наймд үлдсэн. Хагас шигшээд үлдэхийн төлөө Казахстаны Эльмира Сыздыковатай барилдсан. 2015 оны "Mongolia open" тэмцээний хоёрдугаар тойрогт учраа таарч О.Насанбурмаа оноогоор илүүрхэж яваад даралтанд орж улмаар бэртэл авч тэмцээнийг орхиж Казахстаны бөх 69кг-д түрүүлсэн удаатай
~ Огноо: 2015, 9 сар 10. 8:50 ~ Сэтгэгдлийн тоо: 14Дэлхийн шатрын аварга асан Г.Каспаров 500 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрчээ.ФИФА, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагын авилгын хэргийн араас залгаад ФИДЕ, Дэлхийн шатрын холбоотой авилгын хэрэг мандлаа.Арабын Эмират улсын Абу-Даби хотод болж байгаа ФИДЕ-гийн 86 дугаар их хурлын үеэр тус байгууллагын Ёс зүйн зөвлөл хуралдаан хийж дэлхийн шатрын 13 дахь аварга Г.Каспаров, Сингапурын шатрын холбооны ерөнхийлөгч асан, ФИДЕ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Игнатиус Леонг хоёрыг тус байгууллагын Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж буруутгаж тэднийг ФИДЕ-гийн албан ёсны арга хэмжээнд оролцох эрхийг хасч мөнгөн торгууль ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.Ёс зүйн дүрмийн 2.1-д заасан “Шатрын өргийн болон ФИДЕ-гиййн албан тушаалтны сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлэх зорилгоор авилга өгөхийг завдсан юм уу авилга өгсөн хүн болон байгууллагыг Энэхүү дүрмийг зөрчсөн тооцно.” гэсэн заалтыг Г.Каспаров, И.Леонг хоёрыг санаатайгаар зөрчсөн гэж үзсэн байна.Өнгөрсөн жил болсон ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнө Г.Каспаров тухайн үед ФИДЕ-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан И.Леонгтой гэрээ байгуулж түүнд 500 мянга ам.долларын төлбөр хийсэн байжээ. И.Леонг нь гэрээнд зааснаар, ерөнхийлөгчийн сонгуульд 1+10 хувилбараар Сингапурын шатрын холбоо, Азийн бүсийн 10 орны шатрын холбоог Г.Каспаровын төлөө санал өгүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байжээ
~ Огноо: 2015, 9 сар 9. 18:00 ~ Сэтгэгдлийн тоо: 31973 оны 9 сарын 9-ний энэ өдөр Олимп, Дэлхийн аварга Норвегийн биатлонч Фруде Андерсон мэндэлжээ. Ф.Андерсон Нидерландын Роттердам хотод төрсөн бөгөөд түүнийг багад нь эцэг нь олон орноор гэр бүлийн хамт явж амьдардаг байжээ. Өмнөд Африк, Нигери, Кени болон Лаост амьдарч байгаад түүнийг 4 настайд нь Норвегид суурьшсан байна. Ф.Андерсон эхлээд гүйлтийн цанаар хичээллэж байгаад 12 настайдаа биатлоны спортоор хичээллэж эхэлжээ
~ Огноо: 2015, 9 сар 9. 17:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Туялзуур сэлэмний Азийн залуучуудын АШТ эдгээр өдрүүдэд Буянт-Ухаа спортын үргэлжилж байна
~ Огноо: 2015, 9 сар 9. 17:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт эрэгтүйчүүдийн илд сэлэм буюу "sabre", эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэм буюу "foil" тэмцээний аваргууд тодорлоо.Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 32 сэлэмчин өрсөлдсөнөөс Вьетнам улсын тамирчин Ан Ву Тан алтан медалийн эзэн болж, Азийн аварга болсон
~ Огноо: 2015, 9 сар 9. 17:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0Удаан хугацаанд яригдсан дүрмийн өөрчлөлтийг NBA-н удирдах зөвлөл 100%-н саналаар дэмжиж, ирэх улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ
~ Огноо: 2015, 9 сар 9. 12:28 ~ Сэтгэгдлийн тоо: 0АНУ-ын Лас Вегас хотноо үргэлжилж буй Сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр сонгомол бөхийн барилдаанууд явагдаж буй бөгөөд манай эмэгтэй бөхчүүд маргааш үүрийн 04 цагаас эхлэн барилдана. Манай багаас тэмцээний салхийг хагалж Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар дэвжээнд гарах юм байна. Тэд өнөөдөр жингээ үзүүлж сугалаагаа татах аж.
~ Огноо: 2015, 9 сар 9. 10:53 ~ Сэтгэгдлийн тоо: 11АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ болж байна. Эхний өдөр сонгомол барилдааны 66, 75, 98 кг-ын жингүүдийн барилдаан болжээ
~ Огноо: 2015, 9 сар 9. 10:34 ~ Сэтгэгдлийн тоо: 0БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 7-14-ны өдрүүдэд Зүүн Ази тивийн орнуудын хөлбөмбөгийн фестиваль зохион байгуулагдаж байгаа билээ. 14 хүртэлх насны тамирчид оролцож буй хөлбөмбөгийн наадамд зохион байгуулагч Хятад орноос гадна Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон, ХонгКонг мөн Макау, Гуам, Монгол зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөхөөр болоод байгаа билээ
~ Огноо: 2015, 9 сар 9. 9:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Б.Буядаа нь 1945 оны 12 сарын 06 нд Ховд аймгийн Булган сумын малчин Ж.Бахааваагийн ууган хүү болон мэндэлжээ. 1968 онд МУИС-ын барилга эдийн засгийн ангийг Барилгын эдийн засагч мэргэжлээр, 1979 онд УБДС-ын багш, дасгалжуулагчийн ангийг тус тус дүүргэсэн байна
~ Огноо: 2015, 9 сар 8. 21:34 ~ Сэтгэгдлийн тоо: 17Вуэльта Испаниа уралдааны 16 дахь гараа Луаркагаас Кирос хүртлэх 185 км-т явагдаж өндөрлөлөө. Нийт 21 гарааны 16 гараа явагдаад байгаа бөгөөд тамирчид өнөөдөр амраад маргааш 17 дахь гараа эхлэнэ. 16 дахь гараа уулын замд явагдаж, Трек багийн Люксембург дугуйчин Франк Шлек түрүүлжээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 18:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0ФИДЕ-гийн дэд ерөнхийлөгч, Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатовоос ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжиновт хандан энэ есдүгээр сарын 1-нээс Арабын Эмират улсын Абу-Даби хотод болж байгаа ФИДЕ-гийн 86 дугаар их хурлын үед ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг санал болгожээ. К.Илюмжинов хариуд нь “Таныг ийм санал тавьсанд баярлалаа, энэ саналын талаар бодож байгаад хариу өгье.” гэж хэлсэн байна. А.Филатов тавьсан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж “Та Олон улсын шатрын холбоог олон жил удирдаж олон улсын хэмжээнд ажиллаж сурсан туршлагатай менежер
~ Огноо: 2015, 9 сар 8. 13:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0Турк улсын нийслэл Анкара хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд соробан болон түргэн бодолтын хоёр тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн тамирчид Б.Болд-Эрдэнэ (9 нас), Б.Хангал (10 нас), С.Чинбаатар (11 нас), Б.Ариунзаяа (11 нас), Б.Бат-Эрдэнэ (11 нас) нар амжилттай оролцлоо.
~ Огноо: 2015, 9 сар 8. 13:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0Японы Осака хотод болсон сүмогийн ДАШТ-д манай улсаас насанд хүрэгчдийн төрөлд 10, залуучуудын ангилалд 11 бөх барилдсанаас нэг алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль авсан байна. Мөн насанд хүрэгчдийн төрөлд багаараа эрэгтэйчүүдийн мөнгө, эмэгтэйчүүд хүрэл медаль авчээ. Энэ тэмцэнд дэлхийн 35 орны 150 гаруй тамирчин оролцсоны дотроос ОХУ, Украинчууд медалийн тоогоор тэргүүлсэн байна
~ Огноо: 2015, 9 сар 8. 12:48 ~ Сэтгэгдлийн тоо: 0Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас есөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож хоёр хүрэл, нэг алтан медаль хүртсэн амжилттайгаар өчигдөр эх орондоо ирлээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 11:21 ~ Сэтгэгдлийн тоо: 1Юу болсон нь хамаагүй ээ, хүндэтгээд ирж наадмыг чимсэнд нь баярлалаа
~ Огноо: 2015, 9 сар 8. 10:56 ~ Сэтгэгдлийн тоо: 47Бичсэн: Э.Алтанболд Залуу хүчитнүүдийн 2011 оны Улсын наадмаас хойших сүүлийн 4-н жилийн хугацаанд хоорондоо хэдэн удаа таарч хэрхэн барилдсан тухай сийрүүлэхийг зорив. 2011 оноос өмнө хоорондоо хэд хэдэн удаа таарч хүчийг үзсэн боловч хангалттай баримт дутмаг тул оруулсангүй. Гэрэл зургийг todmagnai.mn-ээс авав. 1
~ Огноо: 2015, 9 сар 8. 9:43 ~ Сэтгэгдлийн тоо: 21АНУ-ын Лас-Вегас хотод ДАШТ-нд очоод байгаа ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович сурваллагч нарт ярилцлага өгөхдөө “Хүнээс бие бялдрын асар хүч шаардсан спортын төрлүүдийн нэг болох сонгомол бөхийн спортыг эмэгтэйчүүдийн дунд түгээн дэлгэрүүлэх нь жендерийн тэгш байдлыг хангах алхам болох юм гэж үзэж байна. Үүнд тодорхой цаг хугацаа шаардагдах боловч тодорхой шийдвэр олдох байх
~ Огноо: 2015, 9 сар 8. 9:33 ~ Сэтгэгдлийн тоо: 0"Монголын мистер-2015" 24 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, дүнгээ гаргажээ. Тэмцээнд нийт 31 клубын 105 тамирчин 13 жингийн ангилалд өрсөлдөж багийн дүнгээр тэргүүн байрт "Чийрэг Монгол", дэд байрт “Perfect body” клуб, гуравдугаар байрт “Голден жим” клуб шалгарсан байна. Тэмцээний үеэр МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор Монголын мистер Б.Батсуурь, “Олимпын Алдар” одонгоор Монголын мистер А.Энхтайван, Олимпын хорооны Алтан медалиар Монголын мистер Л.Баянхүү, МБФХ-ны хүндэт гишүүн Л.Алдар, МБФХ-ны шүүгч З.Ариунжаргал нарыг шагнажээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 9:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас Вегаст эхэллээ
~ Огноо: 2015, 9 сар 8. 9:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0АНУ-ын Лас Вегас хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ. Өнөөдөр дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо бусад орны чөлөөт бөхийн холбооны удирдлага, тамирчид, дасгалжуулагчдын дунд “шалгалт” явууллаа
~ Огноо: 2015, 9 сар 8. 8:56 ~ Сэтгэгдлийн тоо: 14Dornod.NET Сайт “Дорнодын 7 өнцөг” нэртэй шинэ булан нээж байна. Бид даваа гараг бүр энэхүү буландаа Дорнод нутгийн зон олон, байгаль цаг уур, соёл түүхийн сонирхолтой баримтуудаас түүвэрлэн танилцуулж байх болно
~ Огноо: 2015, 9 сар 7. 16:14 ~ Сэтгэгдлийн тоо: 2“Астана-2015” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэлд болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс манайхан гурван хүрэл медаль авсан
~ Огноо: 2015, 9 сар 7. 14:57 ~ Сэтгэгдлийн тоо: 46Чөлөөт бөхийн ДАШТ-нд манай бөхчүүд 1963 оноос хойш 39 дэх удаагаа оролцож байна. Манай баг 1982 онд л өнжсөн байдаг. Харин эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 14 дахь удаагаа тасралтгүй оролцож байна.
~ Огноо: 2015, 9 сар 7. 14:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0Өнгөрсөн Нагоя башёгийн дараагаар сумочийн замналаа өндөрлүүлсэн Кёкүтэнхо Н.Цэвэгням болон Ваканосато нар багш дасгалжуулагчийн ажилдаа албан ёсоор оржээ. Сонирхолтой нь Кёкүтэнхо, Ваканосато нар 1992 оны тавдугаар сарын башёд анх удаагаа сумод хөл тавьж, нэг өдөр замналаа эхэлж байснаас гадна хоёулаа сэкиваке цолд хүрч байлаа. Кёкүтэнхо макүүчи буюу дээд зиндаанд 99 башё барилдсан бол Ваканосато 87 башёг дээд зиндаанд өнгөрүүлжээ
~ Огноо: 2015, 9 сар 7. 11:27 ~ Сэтгэгдлийн тоо: 0Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотод болно
~ Огноо: 2015, 9 сар 7. 9:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0АНУ-ын Лас-Вегас хот 2015 оны есдүгээр сарын 7-12 “The Orleans Arena” спортын ордон Есдүгээр сарын 7. Даваа гариг 10.00-17.00 Сонгомол барилдааны 66, 75, 98 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 18.30-19.00 Нээлтийн ёслол 19.30-21.30 Сонгомол барилдааны 66, 75, 98 кг-ын жингүүдийн медалийн төлөөх барилдаан, медаль гардуулах ёслол Есдүгээр сарын 8
~ Огноо: 2015, 9 сар 7. 9:08 ~ Сэтгэгдлийн тоо: 1Английн шигшээ баг өнгөрсөн шөнө Европын аваргын урьдчилсан шатанд Сан-Мариногийн талбайд зочилж, 6:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Рүүни торгуулын цохилтоос гоол оруулснаар, Английн шигшээ багийн төлөө 49 дэх гоолоо шигтгэсэн юм. Ингэснээр тэрбээр домогт Бобби Чарлтоны амжилттай эн зэрэгцэж ирлээ.Одоо тэр ердөө ганцхан гоол оруулахад л Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч болоход ойрхон байна
~ Огноо: 2015, 9 сар 7. 8:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сирийн иргэний дайны улмаас олон зуун иргэд эх орноосоо дүрвэж Европ руу цагаачлахыг хүсч байгаа бөгөөд энэ явцад хамгийн багадаа 2500 гаруй хүн нас барсан байна. Энэ 7 хоногт эцэг эхийн хамт дүрвэж явсан 2 настай хүү нас барсан нь энэхүү асуудлыг улам хурцатгаад байгаа билээ. Реал Мадрид клуб Испани дахь дүрвэгчдэд зориулж 1 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдлээ. РЕАЛ МАДРИД “Реал Мадрид клуб Испани дахь дүрвэгчдэд тусламж болгож 1 сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо
~ Огноо: 2015, 9 сар 6. 12:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр боллоо. Манай тамирчин 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдаж ялалт байгууллаа
~ Огноо: 2015, 9 сар 5. 18:29 ~ Сэтгэгдлийн тоо: 16Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно
~ Огноо: 2015, 9 сар 5. 10:38 ~ Сэтгэгдлийн тоо: 6Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг Онцгой байдлын албаны ахлах дэслэгч цолоор шагнав. Тэрбээр жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзан, цол тэмдгийг нь гардуулав
~ Огноо: 2015, 9 сар 5. 10:31 ~ Сэтгэгдлийн тоо: 4Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно
~ Огноо: 2015, 9 сар 5. 10:26 ~ Сэтгэгдлийн тоо: 11Вуэльта Испаниа уралдаан замынхаа хагасыг тууллаа. Нийт 21 гарааны 12 гараа явагдаад байна
~ Огноо: 2015, 9 сар 4. 18:30 ~ Сэтгэгдлийн тоо: 01985 оны 9 сарын 4-ний энэ өдөр Дэлхийн аварга, Европын аварга, Испаний шигшээ багийн хамгаалагч Раул Альбиоль мэндэлжээ. Раул Альбиоль бол хүчирхэг, агаарт сайн тоглодог, хамгаалалтын бүх байрлалд тоглож чаддаг универсиал хамгаалагч юм. Төвийн хамгаалагч, жигүүрийн хамгаалагч болон хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч гээд арын бүх байрлалд тоглож чаддаг цөөхөн тоглогчийн нэг юм. Раул Альбиоль Испаний Валенси мужийн Вильямарчанте хотноо мэндэлсэн байна
~ Огноо: 2015, 9 сар 4. 18:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 7-12-нд Монгол Улсын нийслэлд, "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Манай тивийн 34 орны 23 хүртэлх насны 210 сэлэмч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабахын нэрэмжит цомын төлөө тулалдах боллоо
~ Огноо: 2015, 9 сар 4. 16:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0МОНТЕВИДЕО. /Prensa Latina/. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлсний 100 жилийн ойгоор буюу 2030 онд ДАШТ-ийг улсдаа зохион байгуулахын төлөө ажиллахаа Уругвайн Ерөнхийлөгч Васкес Табаре амлалаа. Анхны ДАШТ-ийг 1930 онд Уругвайд зохион байгуулж байжээ. Тэрбээр батлуулахаар парламентдаа өргөн барьсан “Таван жилийн төсвийн төсөл”-дөө энэ амлалтаа тусгасан байна. 2030 оны ДАШТ-ийг хамтран зохион байгуулах саналыг Уругвай урьд нь Аргентинд тавьж байсан юм. Мөн Чили зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. Г.Доржханд
~ Огноо: 2015, 9 сар 4. 14:37 ~ Сэтгэгдлийн тоо: 0Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Ази тив дэх хамгийн том өрсөлдөөн Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно
~ Огноо: 2015, 9 сар 4. 9:50 ~ Сэтгэгдлийн тоо: 1