ДАВАА, May 29, 2023

Дэлхий

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

~ Огноо: 5 сар 26. 11:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0
НАТО хамгийн том агаарын сургуулилалтын үеэр арилжааны нислэгүүдийг зогсоохгүй

“НАТО”-гийн түүхэн дэх хамгийн том агаарын байршуулах сургуулилт “Air Defender 23” ирэх зургаадугаар сард болно. Тус сургуулилт  Герман, Голланд, Чехийн агаарын орон зайд болох бөгөөд нийт 25 орон хамтран оролцох юм

~ Огноо: 5 сар 12. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д зочиллоо

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр зоонозын халдварын /Зика вирус, Эбола, Ковид-19 г.м/ хэд хэдэн дэгдэлттэй нүүр туллаа. "Ковид-19" цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг тайван цагт хангаж байх нь ямар чухал болохыг харуулсан. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хадагтай Др Сокорро Эскаланте өөрийн ажилтнуудын хамт Зоонозын өвчин судлалын үндэсний төвд айлчлан салбарын үйл ажиллагаа болон зоонозын өвчний өнөөгийн байдалтай танилцлаа. Энэхүү уулзалтын үеэр Др Сокорро Эскаланте ДЭМБ-ын бодлого чиглэл болон “Pandemic Fund”-ын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо

~ Огноо: 5 сар 11. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй иргэдийн анхааралд!

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд

~ Огноо: 5 сар 4. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
FTX-ын үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрийд авлигийн хэрэгт сэжиглэгдэж байна

Холбооны прокурорууд FTX-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман Фридийг хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын үнэ бүхий криптовалютын хахууль өгсөн гэж үзсэн бөгөөд нийт 13 зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд Банкман Фрид өөрийн “Alameda” компанийн 1 тэрбум доллар /дижитал хөрөнгө/ бүхий Хятадын Засгийн газраас царцаагаад байсан дансыг сэргээлгэхийн тулд хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын хахууль өгсөн байж болзошгүй талаар дурдсан. Мөн төлбөрийг Alameda-ийн үндсэн арилжааны данснаас хувийн криптовалют данс руу шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Мягмар гарагт Нью-Йоркийн Өмнөд дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шинэ яллах дүгнэлтийг танилцуулсан. Тэрээр 250 сая ам.долларын барьцаа бүхий батлан даалтад гарсан бөгөөд түүнд холбогдуулан шалгаж байгаа 8 авлигын болон залилангийн шинжтэй гэмт хэрэгт гэм буруугүй хэмээн мэдэгдсэн бол бусад таван хэрэг нь хараахан шүүхийн шатанд шилжээгүй байна. Батлан даалтад гаргах эсэх талаар хэлэлцэх шүүх хурал пүрэв гаригийн өглөөний 11:00 цагт товлогджээ. Хэргийн талаар Банкман Фридийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав. Батлан даалтын нөхцөлийг өөрчлөв Тэрээр батлан даалтад байх хугацаанд VPN ашиглан FTX-ийн ерөнхий зөвлөх асантай холбоо тогтоож, гэрчид нөлөөлөхөөр оролдсон байна

~ Огноо: 4 сар 27. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Европын Парламент нь байгууллагын ил тод байдлын төлөө хүчтэй арга хэмжээг санал болгож байна

ЕХ-ны Зөвлөл болон Комисс нь Парламентын хүсэл эрмэлзэлтэй нийцэж, ЕХ-ны мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн дэвшилтэт заалтуудыг батлах ёстой. Европын парламент бохир мөнгөнөөс хамгаалах хамгаалалтыг нэмэгдүүлэх ЕХ-ны хууль тогтоомжийн төслийн талаарх байр сууриа илэрхийлэв. Энэхүү хууль тогтоомжийг Европын парламентын талд хамтран тэргүүлдэг Эдийн засаг (ECON) болон Дотоод хэрэг, иргэний эрх чөлөөний (LIBE) хамтарсан хороод мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн төсөлд хэд хэдэн томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа

~ Огноо: 4 сар 27. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Европын Парламент нь байгууллагын ил тод байдлын төлөө хүчтэй арга хэмжээг санал болгож байна

Европын холбооны Зөвлөл болон Комисс нь Парламентын хүсэл эрмэлзэлтэй нийцэж, Европын холбооны мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн дэвшилтэт заалтуудыг батлах ёстой. Европын парламент бохир мөнгөнөөс хамгаалах хамгаалалтыг нэмэгдүүлэх ЕХ-ны хууль тогтоомжийн төслийн талаарх байр сууриа илэрхийлэв. Энэхүү хууль тогтоомжийг Европын парламентын талд хамтран тэргүүлдэг Эдийн засаг (ECON) болон Дотоод хэрэг, иргэний эрх чөлөөний (LIBE) хамтарсан хороод мөнгө угаахтай тэмцэх багц хуулийн төсөлд хэд хэдэн томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа

~ Огноо: 4 сар 18. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

~ Огноо: 4 сар 18. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзав.

~ Огноо: 4 сар 18. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
FTX-ын үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрийг хахууль авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна

Холбооны прокурорууд FTX-ийн үүсгэн байгуулагч Сэм Банкман Фридийг хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын үнэ бүхий криптовалютын хахууль өгсөн гэж үзсэн бөгөөд нийт 13 зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд Банкман Фрид өөрийн “Alameda” компанийн 1 тэрбум доллар /дижитал хөрөнгө/ бүхий Хятадын Засгийн газраас царцаагаад байсан дансыг сэргээлгэхийн тулд хятадын албан тушаалтнуудад 40 сая долларын хахууль өгсөн байж болзошгүй талаар дурдсан. Мөн төлбөрийг Alameda-ийн үндсэн арилжааны данснаас хувийн криптовалют данс руу шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Мягмар гарагт Нью-Йоркийн Өмнөд дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шинэ яллах дүгнэлтийг танилцуулсан. Тэрээр 250 сая ам.долларын барьцаа бүхий батлан даалтад гарсан бөгөөд түүнд холбогдуулан шалгаж байгаа 8 авлигын болон залилангийн шинжтэй гэмт хэрэгт гэм буруугүй хэмээн мэдэгдсэн бол бусад таван хэрэг нь хараахан шүүхийн шатанд шилжээгүй байна. Батлан даалтад гаргах эсэх талаар хэлэлцэх шүүх хурал пүрэв гаригийн өглөөний 11:00 цагт товлогджээ. Хэргийн талаар Банкман Фридийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзав. Батлан даалтын нөхцөлийг өөрчлөв Тэрээр батлан даалтад байх хугацаанд VPN ашиглан FTX-ийн ерөнхий зөвлөх асантай холбоо тогтоож, гэрчид нөлөөлөхөөр оролдсон байна

~ Огноо: 4 сар 13. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 17-нд бүртгэнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр EHalamj.mn сайтад бүртгэнэ. Та бүхэн дараах анхааруулга санамжийг сайтар уншиж, танилцсаны дагуу бүртгэл хийлгэхийг зөвлөж байна. 1

~ Огноо: 4 сар 12. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
УИХ: Өнөөдөр хуралдахБНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд! ажлын хэсгүүд

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн өнгөрөгч 3 дугаар сард манай улсын 60 мянга гаруй иргэд БНХАУ-д зорчжээ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас дахин сэрэмжлүүлж байна

~ Огноо: 4 сар 12. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
3Х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох “Дэлхийн гран-при” Улаанбаатарт болно

НЗДТГ болон Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм

~ Огноо: 4 сар 11. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНСУ-ын K-Поп одууд Монголд тоглоно

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон Аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний уулзалт болох “KOPIST-2023” оролцсон ба уг айлчлалын үед

~ Огноо: 4 сар 11. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээллээс болгоомжлогтун!

Сүүлийн үед Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд гадаадын хувь хүн, хуулийн этгээдээс “Их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хуурамч мэдээлэл ирүүлэн залилах тохиолдлууд гарч байна.

~ Огноо: 4 сар 7. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“KOPIST 2023” аялал жуулчлалын салбарын өндөр түвшний бодлогын форум БНСУ-д болж байна

Ковидын дараах аялал жуулчлалын сэргээх, сайн туршлага солилцох зорилгоор хийж буй Олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна.

~ Огноо: 4 сар 6. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Т.Бадамжунайг Монгол Улсад авчирлаа

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчрахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газрын алба хаагчид

~ Огноо: 4 сар 6. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНХАУ-ын иргэн түүх соёлын дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завджээ

Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд зорчиж байсан БНХАУ-ын иргэн Н түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

~ Огноо: 4 сар 4. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдлээ

УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталлаа.

~ Огноо: 4 сар 3. 8:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан 2023 оны гуравдцгаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ой 2023 онд тохиох боловч манай хоёр улс нэн эртний түүхэн харилцаатайг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаад, жил гаруйн өмнө Францын Сенатын танхим дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, өнгөрөгч 2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид хариу айлчилсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, тус улсын Сенатын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагуудтай уулзсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлов. Энэхүү айлчлалын үеэр Францын Удирдлагын Үндэсний Институциэс явуулдаг богино хугацааны туршлага судлах сургалтын хөтөлбөртэй танилцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдыг хамруулах, Францын болон Европын холбооны улсуудын парламентуудын туршлагаас суралцах, харилцан солилцохоор тохиролцсон талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолсон юм

~ Огноо: 4 сар 3. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНХАУ: Виз хэтрүүлсэн хоногт тутамд 500 юаний мөнгөн торгууль ногдуулдаг

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байна.

~ Огноо: 4 сар 3. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-нд Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун

~ Огноо: 3 сар 31. 9:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ГИХГ гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ

Гадаадын иргэн, харьяатын газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд уг журмыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ. Журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг  2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахгүй болсныг мэдэгдэж байна. Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ үү.   Албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн Суралцагч гадаадын иргэн Тэмдэгтийн хураамж: Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052 Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар " Гүйлгээний дүн: Энгийн 135 000 ₮ Яаралтай 255 000 ₮ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж: Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003 Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар " Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Тэмдэгтийн хураамж: Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052 Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар " Гүйлгээний дүн: Энгийн 45 000 ₮ Яаралтай 75 000 ₮ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж: Хүлээн авах данс: Төрийн сан , 100900012003 Хүлээн авагчийн нэр: " Гадаадын иргэн, ХГазар " Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/ Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо Мөн дээрх журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм

~ Огноо: 3 сар 30. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөллөө

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ. Мөн 354  байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна

~ Огноо: 3 сар 29. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Элчин сайд Б.Энхсүх Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Ирланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс хоёр улсын харилцаа бүхий л чиглэлд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ирланд Улсад ажиллаж амьдарч, сурч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбогдуулан талууд энэ чиглэлд анхаарал хандуулж, хамтарч ажиллахаар ярилцав. Элчин сайд Б.Энхсүх Ирландын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Оливиа Лэсли-тэй уулзаж, хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах, Ирланд Улс дахь монгол иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов

~ Огноо: 3 сар 28. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
"Баялгийн төлөөх шунал нь авлигыг хорт хавдар шиг тархаасан"

Баялгийн төлөөх зогсошгүй шунал нь авлигыг хорт хавдар мэт тархаах болж, Үндсэн хуулийн шүүх нь авлигыг үл тэвчих, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох үүргийг ард түмний өмнө хүлээсэн гэж Энэтхэг улсын Дээд шүүх мэдэгдлээ. Баялгийн тэгш хуваарилалтыг хангах замаар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхээр Энэтхэгийн ард түмэнд амласан Үндсэн хуульд "амлалт"-ыг биелүүлэхэд авлига ихээхэн саад болж байна гэж Дээд шүүх мэдээлсэн. Чхаттисгарх мужийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Аман Сингх болон түүний эхнэрийг хэт их хөрөнгө хуримтлуулсан гэх үндэслэлээр цагдаагийн тайланд бүртгэсэн хэргийг тус мужийн Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгосны дараа Шүүгч С Равиндра Бхат, Дипанкар Датта нар дээрх дүгнэлтийг хийжээ. Манай Үндсэн хуулийг үндэслэгчдийн зорьж ирсэн эрхэм дээд үзэл санааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа алсарч, нийгэмд ёс суртахууны үнэлэмжийн доройтол улам бүр газар авч байгаа нь нийт ард иргэдийн хувьд гутамшигтай асуудал болж байна гэж Дээд шүүх үзэв. “Авлигын шалтгааныг илрүүлэхийн тулд нэг их мэтгэлцээн хийх шаардлагагүй. Хинду шашинд долоон нүглийн нэг гэж үздэг "шунал"-ыг хэнд ч дийлддэггүй

~ Огноо: 3 сар 23. 13:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Ливан улсын төв банкны авлигын хэрэгт холбогдуулан 12 банкийг шалгаж байна

Швейцар улсын санхүүгийн зохицуулагч байгууллага 12 банкийг шалгаж, хоёр банкинд нь олон жил төв банкны даргаар ажиллаж байсан Риад Саламегийн авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж даваа гарагт мэдэгдлээ. Ливан улсын эрх баригчид олны анхаарлыг татсан хэргийг олон сараар хойшлуулсны эцэст Салеме, түүний дүү Ража болон түүний туслахуудын нэгийг мөнгө угаасан, завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хэргээр пүрэв гарагт буруутгасан юм. Саламе ба түүний дүү энэ үйл явцын туршид буруутай үйлдлээ няцааж байсан. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэлэхийн зэрэгцээ шалгаж байгаа явдал нь "яллах дүгнэлт биш" гэж мэдэгдээд, шүүхийн журмыг дагаж мөрдөхөө амлажээ. Саламе болон түүний дүү Ража нар 2002-2015 оны хооронд Төв банкнаас 300 гаруй сая доллар завшсан эсэхийг Ливан улс 18 сарын турш шалгасны үр дүнд буруутгаж байгаа юм. Швейцарийн Санхүүгийн зах зээлийн хяналтын газар (СЗЗХГ) уг хэрэгтэй холбоотой мөнгө угаасан гэх хэргээр 12 банкийг шалгаснаа даваа гарагт мэдэгдлээ. "Ливан улсын хувьд СЗЗХГ ойролцоогоор арав гаруй банкинд шалгалт хийсэн ба эдгээрээс хоёрт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн" гэж хэвлэлийн төлөөлөгч хэлэв. СЗЗХГ нь банкинд гарсан доголдлыг илрүүлж, юу нь буруу болсныг тогтоох, цаашид мөнгө угаахтай холбоотой журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатайг тогтоох зорилгоор гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлдэг. Ноцтой тохиолдолд СЗЗХГ нь банкуудад арга хэмжээ авч, гэмт хэргийн шинжтэй зөрчилд сэжиглэгдсэн тохиолдолд Швейцарийн холбооны прокурорт шилжүүлж болно. СЗЗХГ энэ хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөн чанар болон холбогдох банкуудын талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Ах дүү Саламе Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй оффшор компани Форри Ассосиэт -ээр дамжуулан Швейцарийн банкны данс руу 330 сая ам.доллар шилжүүлсэн гэж Швейцарийн СоннтагсЦайтунг сонин мэдээлэв. Мөн Европын холбооны хэд хэдэн оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад их хэмжээний мөнгө зарцуулсан гэж мэдээлсэн. Эйч Эс Би Си банкны Женевийн салбар дахь Ража Саламегийн хувийн дансанд 250 сая долларын орлого орсон гэж тус сонинд бичжээ

~ Огноо: 3 сар 22. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гаалийн төв лаборатори БНХАУ-д бүрэн зөвшөөрөгдлөө

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.   Өөрөөр хэлбэл Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.   Уг итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна

~ Огноо: 3 сар 22. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гаалийн төв лаборатори БНХАУ-д бүрэн зөвшөөрөгдлөө

Гаалийн байгууллага олон улстай хамтын ажиллагаагаа сайжруулах, экспортыг дэмжих бодлогын хүрээнд тус байгууллага дээр “Гаалийн төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах” олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.   Өөрөөр хэлбэл Гаалийн төв лаборатори нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS-аас уул уурхайн хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр 6 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.   Уг итгэмлэлийг БНХАУ-аас өөрийн албан ёсны хаягаараа дамжуулан мэдээллийг түгээж, Монгол Улс албан ёсоор нэгдсэнийг зарласан байна

~ Огноо: 3 сар 22. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Монголын төлөөлөгчид “PDAC 2023” уул уурхайн чуулга уулзалтад оролцов

Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Торонто хотноо 2023 оны 3 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан “PDAC 2023” чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхийн өнцөг бүрээс цугларсан мэргэжилтнүүдийн илтгэл, танилцуулгатай танилцаж, уул уурхайн үзэсгэлэнг үзэж сонирхов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын үзэсгэлэнг нээхээс гадна хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо. Чуулга уулзалтын үеэр “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах саналыг танилцуулсан нь ач холбогдолтой болсон

~ Огноо: 3 сар 21. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНСУ дахь монгол иргэд “Хурдан” цэгээс төрийн үйлчилгээ авч эхэллээ

Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ. Ингэснээр тус улсад оршин суугаа 53 мянган иргэн үйлчилгээний оператороос 440 төрлийн үйлчилгээ,  киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсгээ үнэ төлбөргүй, шуурхай авах боломж бүрдлээ

~ Огноо: 3 сар 21. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь  хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм. Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ

~ Огноо: 3 сар 20. 7:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНТУ-ын Ерөнхийлөгчийн цогцолборын Үндэстний номын санд зочлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны байгуулсан “Үндэстний номын сан”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Уг номын сан 100 гаруй улсын нэр бүхий буланг үүсгэсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг монгол номын сан хөмрөгтэй танилцаж, манай улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг өгүүлсэн ном бүтээлийн дээжээс хандивлав. Тэрбээр хоёр орны түүх, соёлын харилцааг бэхжүүлж, түүнийг хойч үедээ таниулан өвлүүлэхэд номын сангийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд үндэсний номын сангууд хамтарсан судалгаа хийх, туршлага солилцох зэргээр хамтарч ажиллах нь зүйтэй гэдгийг онцолж, энэ талаар хоёр улсын холбогдох байгууллагад санал тавьж, түүнийг ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлэв. “Үндэстний номын сан” нь Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны санаачилгаар 2016 оноос эхлэн баригдаж, 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Ерөнхийлөгчийн ордон, номын сан зэрэг байгууламжаас бүрддэг Ерөнхийлөгчийн цогцолборын нэг хэсэг юм

~ Огноо: 3 сар 17. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНТУ-ын Дэд Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дэд ­Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав.

~ Огноо: 3 сар 17. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Баялгийн төлөөх шунал нь авлигыг хорт хавдар шиг тархаасан

Баялгийн төлөөх зогсошгүй шунал нь авлигыг хорт хавдар мэт тархаах болж, Үндсэн хуулийн шүүх нь авлигыг үл тэвчих, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох үүргийг ард түмний өмнө хүлээсэн гэж Энэтхэг улсын Дээд шүүх мэдэгдлээ. Баялгийн тэгш хуваарилалтыг хангах замаар нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхээр Энэтхэгийн ард түмэнд амласан Үндсэн хуульд "амлалт"-ыг биелүүлэхэд авлига ихээхэн саад болж байна гэж Дээд шүүх мэдээлсэн. Чхаттисгарх мужийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Аман Сингх болон түүний эхнэрийг хэт их хөрөнгө хуримтлуулсан гэх үндэслэлээр цагдаагийн тайланд бүртгэсэн хэргийг тус мужийн Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгосны дараа Шүүгч С Равиндра Бхат, Дипанкар Датта нар дээрх дүгнэлтийг хийжээ. Манай Үндсэн хуулийг үндэслэгчдийн зорьж ирсэн эрхэм дээд үзэл санааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа алсарч, нийгэмд ёс суртахууны үнэлэмжийн доройтол улам бүр газар авч байгаа нь нийт ард иргэдийн хувьд гутамшигтай асуудал болж байна гэж Дээд шүүх үзэв. “Авлигын шалтгааныг илрүүлэхийн тулд нэг их мэтгэлцээн хийх шаардлагагүй

~ Огноо: 3 сар 15. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНФУ-ын “Petit Fute” аялал жуулчлалын сэтгүүлд Монгол Улсыг онцлов

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсыг онцолж, манай улсын аялал жуулчлалын салбарыг сурталчилсан дэлгэрэнгүй нийтлэлийг хэвлүүлэв. “Petit Fute” сэтгүүл нь 1976 оноос хойш 48 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Европын улс орнууд өндрөөр үнэлдэг, нэр хүндтэй олон нийтэд танигдсан хэвлэл бөгөөд 2003 оноос хойш Монгол Улсын талаар аяллын хөтөч ном эрхлэн гаргаж, Франц, Бельги, Люксембург, Швейцар, Канад зэрэг франц хэлтэй орнуудын уншигчдын хүртээл болгож ирсэн. Түүнчлэн тус хэвлэлийн компанийн www.petitfute.com цахим хуудас 2022 онд францын топ 10 аялал жуулчлалын порталын нэгээр шалгарсан байна

~ Огноо: 3 сар 15. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд

Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.

~ Огноо: 3 сар 15. 7:05 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Мөс нимгэрч хэврэгшиж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см нимгэрч зарим голуудад харз, мөсөн дээгүүр ус гүйх, усан зах зэрэг үзэгдэл ажиглагдсан.

~ Огноо: 3 сар 14. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ГИХГ: Гурван улсын зургаан иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт бус 44 удаагийн хяналт шалгалт явуулж, 95 гадаадын иргэн, 143 уригч байгууллага, 3 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн дагуу нийт 72.350.000 төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

~ Огноо: 3 сар 14. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Элчин сайдуудын танилцах уулзалт болов

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа Алексей Николаевич Евсиковтой Элчин сайдын яамны төв байранд 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцах уулзалт хийв.

~ Огноо: 3 сар 13. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн урилгаар 2023 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ.

~ Огноо: 3 сар 13. 7:30 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Б.Солонгоо: Шүгэл үлээх нь авилгатай тэмцэх ажиллагааны үр дүнд маш том хувь нэмэр болно

“Шүгэл ажиллагааг” хэрэгжүүлэх Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. “Транспэренси интернэшнл” байгууллагаас гаргадаг авилгын индекээр өнгөрсөн жил Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 улсаас 116 дугаарт бичигдлээ. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс таван байр ухарсан үзүүлэлт юм

~ Огноо: 3 сар 10. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Open data meetup 2023” арга хэмжээнд урьж байна

“Open data meetup 2023” арга хэмжээг дэлхийн улс орнууд 2010 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд төр, хувийн хэвшил, аливаа байгууллагын дата, өгөгдөл, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах соёлыг сурталчлах зорилготой юм. Уг арга хэмжээг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо. “Open data meetup 2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээ нь Улаанбаатар инновацын төв /HUB innovation center/-д 17:00 цагаас эхэлнэ. Энэ үеэр нээлттэй өгөгдлийн сорил, боломж, хамтын ажиллагаа сэдвээр чөлөөт илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх болно

~ Огноо: 3 сар 10. 7:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ЗГ: Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчирна

Х.Нямбаатар:  Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж,дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ. Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн

~ Огноо: 3 сар 9. 8:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ДЭЭД ШҮҮХ: Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзлээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр болов.Хуралдаанаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “..

~ Огноо: 3 сар 9. 8:43 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Онцгой байдлын аврагчдыг Австрали улсад сургах, мэргэшүүлэх боломжтой

оловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тус улсын Парламентын гишүүн, Мэргэжлийн ур чадвар, сургалт хариуцсан сайд Брэндан Оконнортой уулзлаа. VET буюу мэргэжлийн ур чадварын сургалт нь практик ур чадвар олгоход голчлон анхаардаг

~ Огноо: 3 сар 7. 8:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Франц Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

2023 оны гуравдугаар сарын 07-ны мягмар гарагт Францын томоохон үйлдвэрчний эвлэл, холбоодоос зохион байгуулж буй боловсрол, аж үйлдвэр, эрчим хүч зэрэг олон салбарыг хамарсан өргөн хэмжээний ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн болох гэж байна. Үүнд иргэний нисэх болон төмөр замын Thalys, SNCF, Иль дө Франс бүс нутгийн нийтийн тээврийн RATP /метро, автобус, RER/ компанийн ажилтнууд оролцохоо мэдэгдээд байна

~ Огноо: 3 сар 7. 8:19 ~ Сэтгэгдлийн тоо: 0
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Цай Вэньруйг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.

~ Огноо: 3 сар 6. 11:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Дэлхийн авто замын их хурал Чех улсад болно

Элчин сайд Д.Гансүх 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Чех улсын Тээврийн яамны Гадаад харилцаа, Европын Холбооны газрын захирал Михал Фридрих, тус яамны Бодлогын газрын захирал Лудек Сосна нарын зочдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.   Зочид 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Прага хотод зохион байгуулагдах Дэлхийн автозамын асуудлаарх Их хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулж, Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урив

~ Огноо: 3 сар 3. 9:23 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Токио метро” ХК-ийн туршлагыг судаллаа

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй холбогдох албаныхан “Токио метро” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, менежментийн туршлагыг нь судаллаа. Тус компанийн Олон улсын бизнесийн газрын захирал Макото Шимизү, Олон Улсын харилцааны дарга Казүхиро Хатанака нарын холбогдох хүмүүс компанийнхаа үйл ажиллагаа болон олон улсад хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулсан юм. Токио хотын төв хэсэг буюу 15 км-ийн радиуст есөн сая, харин 50 км радиуст 32 сая гаруй хүн оршин суудаг. “Токио метро” ХК нь 1927 онд байгуулагдсан бөгөөд нийтийн тээвэр, төмөр замын чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлжээ

~ Огноо: 3 сар 3. 9:21 ~ Сэтгэгдлийн тоо: 0
"Бүргэд" найраглалаас сэдэвлэн драмын жүжиг тоглогдоно

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид казахын ард түмний шинэ жилийн баяр Наурызыг угтан аялан тоглолт хийх гэж байна. Энэ үеэр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг Монгол хэлээр тавина

~ Огноо: 3 сар 2. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт /UNESCAP/ Улаанбаатар хотод болно

Цэвэр агаар - Дээд түвшний чуулга уулзалт /UNESCAP/ 3 дугаар сарын 2, 3-ны өдөр Улаанбаатар хотод болно. НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын хуралд 53 орны 200 гаруй төлөөлөл Монгол Улсад ирж байгаа ба хүндэт зочны нэг болох тус байгууллагын  Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабанаг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ,  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Элайн Конкиевич болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Армида Сальсия Алишабана энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж буйд талархал илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахуйц үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын гишүүн орнууд  Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг VII хуралдаанаар  баталсан

~ Огноо: 3 сар 2. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна

Япон Улсын Токио хотноо “G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум нээлтээ хийлээ. Форумд 30 гаруй хотын удирдлага оролцож, Токио хотын Захирагч Юрико Коикэ нээлтийн үг хэлснээр эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотыг төлөөлж НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг тэргүүтэй албаныхан оролцож байна. Япон Улсын Токио хотын Захирагч Юрико Коикэгийн санаачилгаар байгуулсан олон улсын “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь дэлхийн хотуудад нийтлэг тулгамддаг асуудлуудын шийдлийг олж, тогтвортой нийгмийг байгуулахын төлөө холбогдох асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Тус сүлжээ нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дэлхийн хотууд хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэнд хүртээмжтэй, шударга нийгэм, аюулгүй хотуудыг бий болгох, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” нь өнгөрсөн 2022 оны есдүгээр сард мэргэжилтнүүдийн түвшний цахим хурал болон арваннэгдүгээр сард удирдлагуудын түвшний форумыг Токио хотноо зохион байгуулсан

~ Огноо: 3 сар 1. 7:35 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Авлигын талаарх төсөөлөл Ази даяар зогсонги байдалд байсаар л

Азийн улс орнуудын засгийн газрууд урьдын адил авлигад идэгдсэн хэвээр байна. Tрансперэнси интернэшнл олон улсын байгууллага нь 2022 оны Авлигын төсөөллийн индексийг тооцон гаргаж, үр дүнг танилцуулсан нь Diplomat сайтын байнгын уншигчдыг төдийлөн гайхшируулсангүй. Учир нь дэлхийн ихэнх орнуудын нэгэн адил Ази-Номхон далайн бүс нутагт авлигын асуудал нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зогсонги байдалд орсон болохыг Трансперэнси интернэшнл онцолсон байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19 цар тахал, цаг уурын өөрчлөлт болон түүнээс үүдэлтэй хямрал зэргээс шалтгаалан дэлхий даяар улс орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн

~ Огноо: 2 сар 28. 9:59 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Украйн нь хоёр дайсантай тулгарч байна: ОХУ ба Авлига

2023 оны 2-р сарын 9-ний өдөр Бельгийн Брюссель хотноо болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлын төгсгөлд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нар гар барив. АНУ, Европын холбоо, НАТО нь Украйныг үргэлжлүүлэн дэмжихээ амласан ч тус улсад тархсан авлига, хээл хахуульд санаа зовсон хэвээр байна. Орос-Украйны дайн эхэлснээс хойш бараг нэг жил болж байхад олон зуун мянган хүн амиа алдаж, 17.6 сая орчим хүн хүмүүнлэгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болоод байна. Украйны Засгийн газар ОХУ-ын эсрэг тууштай тэмцэж байгаа ч Киев нь олон жилийн турш Украйныг мөлжсөөр ирсэн өөр нэг дайсан болох авлигатай тэмцсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Украйны эрх баригчид тус улсын Дотоод хэргийн сайдын гэрт нэгжлэг хийж, хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтныг ажлаас нь халжээ. Сэтгүүлчид, идэвхтнүүд нь Алексей Резниковыг Батлан хамгаалах яамны цэргүүдэд зориулсан хоол хүнсний материалыг асар өндөр үнээр худалдан авч байсныг илрүүлсэн ба үүнээс болж түүнийг халах шийдвэр гаргажээ. АНУ, Европын холбоо болон НАТО нь Украйнд үргэлжлүүлэн туслахаа амласан ч барууны зарим улстөрч, цэргийн албан тушаалтнууд тус улсын авлига, хээл хахуулийг онцолж, тэдний өгсөн тусламж, хандивыг зөв удирдаж, зарцуулж байсан уу гэдэгт эргэлзэж байна. Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский нь барууныхны шүүмжлэлийг болон тусламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн чухал ач холбогдлыг маш сайн мэдэж байсан тул нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ өөрийн улсын авлигын талаарх эргэлзээг бууруулж, асуудлыг шийдвэрлэсэн.Тэрээр хэлэхдээ "Би үүнийг тодорхой болгохыг хүсч байна

~ Огноо: 2 сар 28. 9:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Архаг ларингитын эмчилгээний 85 хувийг ЭМД-аас хариуцна

Архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх болжээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын тогтоолоор архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн мэс заслын төлбөрийг 698 мянга байхаар зохицуулсан

~ Огноо: 2 сар 27. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В3/ тогтвортой” түвшинд хэвээр үлдээв

"Мүүдиз" агентлаг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзлээ. Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулав

~ Огноо: 2 сар 27. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн гэрээ солилцох арга хэмжээ боллоо

Японы Элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газраас 2022 оны санхүүгийн жилд Японы төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх “Монгол Улсын байгалийн ухааны боловсролын чадавх, үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” буцалтгүй тусламжийн төслийн гэрээг солилцох арга хэмжээ боллоо.

~ Огноо: 2 сар 27. 7:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд түүчээлэн манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэн, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулав.

~ Огноо: 2 сар 17. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 1
Нийтийн тээврийн компаниудад зам тээврийн осол гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүллээ

Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 9 шаардлага хүргүүллээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл бичсэн байна

~ Огноо: 2 сар 17. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Антибиотикийг буруу хэрэглэвэл өвчин архагшдаг

Уншигч та бүхэнд антибиотикийн талаарх зайлшгүй мэдэх шаардлагатай зарим зүйлсийг зөвлөж байна.  Антибиотик гэж юу вэ? Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй

~ Огноо: 2 сар 16. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулалт татах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан

~ Огноо: 2 сар 16. 7:15 ~ Сэтгэгдлийн тоо: 0
АТГ: Ажлын байранд архидан согтуурсан албан тушаалтныг чөлөөлжээ

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд нийгмийн сүлжээнд түгсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажил явуулдаг.

~ Огноо: 2 сар 15. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээвэр явж эхэллээ

Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон.

~ Огноо: 2 сар 15. 7:45 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгджээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл өссөн. Иймээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллалаа

~ Огноо: 2 сар 14. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах үүрэг, даалгаврыг өглөө. Улаанбаатар хотын “Цахим шилжилт”-ийн хүрээнд хийж байгаа “Дижитал сити” болон Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-н ажлуудыг холбогдох байгууллагууд эрчимжүүлэх

~ Огноо: 2 сар 14. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, тулгамдсан 8 асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Аяны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн сан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэлтэд оруулах зэрэг бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт байгууллаа. Мөн Шинжлэх ухааны паркийн захиргаа болон “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-тай үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр Махны үйлдвэрийн цогцолбор, яс боловсруулах, сав баглаа боодлын  үйлдвэр зэрэг орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхээр хамтран ажиллахаар болсон юм

~ Огноо: 2 сар 13. 9:14 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Туульсын хаан Жангар” арга хэмжээ болно

Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан,

~ Огноо: 2 сар 9. 7:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Газар хөдлөлтийн голомтод хөдлөлт болон чичиргээ үргэлжилсээр байна

Турк болон Сирид даваа гарагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 7700 гаруй хүн амиа алдаж, олон арван мянган хүн гэмтэж бэртсэн гэж орон нутгийн албаны эх сурвалжаас мэдээлсэнийг CNN уламжиллаа. Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байгаа аж. Мөн Истанбул, Измир, Анкарагаас Газиантеп, Адана чиглэлд 17 онгоц, түүний дотор А400М тээврийн онгоцоор тасралтгүй тусламжийн нислэг үйлдэж байна

~ Огноо: 2 сар 8. 8:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0
“Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно

НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны комиссын /UNESCAP/  “Цэвэр агаар” дээд хэмжээний форум Монгол Улсад болно.

~ Огноо: 2 сар 8. 7:55 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг

~ Огноо: 2 сар 3. 7:25 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Тарваган тахал өвчний улмаас долоодугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэх товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна

~ Огноо: 2020, 9 сар 10. 13:56 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Тарваган тахал өвчнөөс сэргийлье!!!

~ Огноо: 2020, 9 сар 8. 11:41 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна

~ Огноо: 2020, 9 сар 3. 14:40 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж,  Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа

~ Огноо: 2020, 9 сар 3. 14:39 ~ Сэтгэгдлийн тоо: 0
205 кг дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хилээр гаргахыг завдлаа

~ Огноо: 2020, 9 сар 2. 16:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0
2020 ОНЫ УРГАЦ ХУРААХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ЗӨВЛӨМЖ

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудай ихэнх нутгаар бүрэн бололт, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Дархан, Төвийн Эрдэнэсантад аарцан бололт, Хөвсгөлийн Тариаланд сүүн бололт, Сэлэнгийн Баянголд цэцэглэлтийн үе шатанд байна. Улаанбуудайн ургалтын байдал ихэнх газарт сайн Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг байна.             Төмсний хувьд цэцэглэлтээс цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд ороод байгаа бол Сүхбаатарын Баруун-Уртад Иш навчны гулжийлт үе шатанд байна

~ Огноо: 2020, 8 сар 31. 16:19 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон 5 хорооны өрхөд сайн карт, угаарын хий мэдрэгч тараана

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл  Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж, иргэдийг гол усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсан, Яармаг, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух долоон маршрутаар нийт 2400 орчим алба хаагч ажиллаж байна

~ Огноо: 2020, 8 сар 27. 12:12 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төсөлд санал авч байна

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг баталсан юм.2019 оны агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсөн ба журмаар иргэн аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой зааж өгсөн юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон,  2019 оны НИТХ-ын 25/21 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим хороодын бүтцэд өөрчлөлт орсон зэрэгтэй холбоотойгоор 2020 оны агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмын төслийг боловсруулжээ

~ Огноо: 2020, 6 сар 26. 11:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Улиастай, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Сэлбэ, Хурх, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-50 см, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон гол Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 5-50 см нэмэгджээ. Харин өнөдөр буюу  26-нд Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг, Онон гол Дадал орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна

~ Огноо: 2020, 6 сар 26. 11:08 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Сонгуулийн үеэр 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.  Гол, мөрний усны түвшин их байгаа нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 гол мөрний гармаар гарч сонгуульд оролцох нийт 596 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан юм.   Тухайлбал,  Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутагт “Жарантай” голын гүүр эвдэрсэн тул тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, 50 иргэнийг, -Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутагт “Энтий” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Эг” голын гармаар 130 иргэнийг,     Мөн сумын Эрэн багийн нутаг “Давааны-Ар” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж “Жаргалант” голоор 52 иргэнийг, Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Эг” голоор 59 иргэнийг; Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Сэлэнгэ мөрнөөр 50 иргэнийг; -Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Тэрэлжийн их гарам” гэдэг газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, “Туул” голоор 4 автомашин, 81 иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

~ Огноо: 2020, 6 сар 25. 11:17 ~ Сэтгэгдлийн тоо: 0
ФОТО: Усан оргилуурын эргэн тойронд

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур олон нийтэд нээлттэй боллоо. Тус бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийгджээ

~ Огноо: 2020, 6 сар 21. 13:01 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

~ Огноо: 2020, 6 сар 21. 11:10 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Хятадад галт уул дэлбэрч магадгүй

Хятадын зүүн хойд хэсэг буюу ОХУ, Хойд Солонгосын хилийн ойролцоо байрлах Вэй галт уул дэлбэрэхээр “цэнэглэгдэж” байгааг геофизикчид олж тогтоожээ. Судлаачдын мэдээлснээр Хятадын Хармөрөн мужид орших Вэй галт уулын дор их хэмжээний халуун лаав хуримтлагдсан байгааг илрүүлсэн аж

~ Огноо: 2020, 6 сар 19. 10:54 ~ Сэтгэгдлийн тоо: 0
COVID-19: Газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөө

~ Огноо: 2020, 6 сар 17. 10:00 ~ Сэтгэгдлийн тоо: 0
COVID-19: Уул уурхай эрхлэгчдэд өгөх зөвлөмж

~ Огноо: 2020, 6 сар 16. 12:51 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.  НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” хоёр иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа. Улсын хэмжээнд он гарсаар 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 16 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.  Үүний 14 нь том хүн, 6 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: – Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, – Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, – Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, – Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, – Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

~ Огноо: 2020, 6 сар 16. 12:50 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна

~ Огноо: 2020, 6 сар 15. 15:22 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав.2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна

~ Огноо: 2020, 6 сар 13. 15:49 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Ихэнх орон нутгаар цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна.

Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж хононо. 2020 оны 6 дугаар сарын 12-13-ны 20:00 цагхүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Бороо орохгүй

~ Огноо: 2020, 6 сар 12. 19:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0
"БАЯНХОШУУ БИЗНЕС ИНКУБАТОР, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж байна

"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн үйл ажиллагааг 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд танилцуулах ажил зохион байгуулагдаж байна. Уг үйл ажиллагаанд тус дүүргийн 9 хорооны нийт 360 гаруй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн

~ Огноо: 2020, 6 сар 11. 17:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох; Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх; Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх; Батлагдсан зургийн дагуу баригдсан байх Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх. Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх; Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх; Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ

~ Огноо: 2020, 6 сар 11. 15:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж  буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг болох тус авто замын газар шороо,  авто замын хашлага  суурилуулалт, цахилгааны шугам сүлжээ шилжүүлэг, 13 нэгж талбарт газар чөлөөлөлт болон далангийн хамгаалалтын L хэлбэрийн төмөрбетон хаалтын ажлууд хийгдэж байна.  Тус авто замыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна

~ Огноо: 2020, 6 сар 11. 13:42 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн  12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ

~ Огноо: 2020, 6 сар 10. 17:20 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ

~ Огноо: 2020, 6 сар 3. 11:07 ~ Сэтгэгдлийн тоо: 0
Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

Урин дулаан цаг буюу зуны сар айлчлан ирлээ. УЦУОШГ-ын цаг уурч Ш.Тэргэлээс цэцэг жимс, нар хур тэгширдэг зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа. -Зургадугаар сард цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямар байх вэ? -Ирэх зургадугаар сарын агаарын температурын хувьд баруун аймгуудын нутгийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаас дулаан байхаар байна

~ Огноо: 2020, 5 сар 28. 13:24 ~ Сэтгэгдлийн тоо: 0
© 2018 FREEZONE.MN  Facebook Twitter Youtube